лекц 2

24
Сэтгэл судлалын судалгааны зарчим ба аргууд

Upload: azora14

Post on 20-Jun-2015

1.391 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: лекц  2

Сэтгэл судлалын судалгааны

зарчим ба аргууд

Page 2: лекц  2

Сэтгэл судлалын судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчмууд байдаг юм. Эдгээр зарчмыг судалгаанд удирдлага болгон ашигласнаар судалгааны үр дүн үнэн бодитой болдог. Сэтгэцийг судлахад сэтгэл судлалд олон зарчмыг баримталдаг. Судалгааны зарчмыг ерөнхийд нь үндсэн болон туслах гэж ангилдаг.

Page 3: лекц  2

А. Сэтгэцийн үзэгдлийг объектив нөхцөлд үнэн зөв судлах зарчим

Хүний сэтгэцийн амьдралыг судлахдаа тухайн хүний орчин, үйл ажиллагааны нөхцлийг түүний зан байдал, биеэ авч яваа байдал, оюун ухааны түвшинтэй нь нягт холбон судлах шаардлагатай. Хүний зан төлөв, авьяас билэг нь амьдралын явцад төлөвшин тогтдог бөгөөд түүнгүйгээр хүнийг зөв оношлох, тодорхойлох боломжгүй юм.

Page 4: лекц  2

Б. Сэтгэцийн үзэгдлийг түүний хөгжил

хөдөлгөөнд судлах зарчим

Сэтгэцийн үзэгдэл нь тодорхой насны

үечлэл, амьдралын өөрчлөлт бүртэй

нягт холбоотой хувьсан өөрчлөгдөж

байдаг. Хүний сэтгэлзүйн онцлог

хувьсаж өөрчлөгдөж байх ба орчны шууд

тусгал болж байдгийг судалгаанд

анхаарах шаардлагатай.

Page 5: лекц  2

В. Сэтгэцийн үзэгдлийг хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй нягт холбон судлах зарчим

Хүн харилцаа ба үйл ажиллагааны явцад хөгжиж байдаг зүй тогтолтой ба нөгөө талаар хүний үйл ажиллагаагаар түүний онцлог илэрч байдаг. Тухайлбал хийсэн бүтээсэн зүйл, зохиол бүтээл, хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа зэрэг нь хүнийг илэрхийлж байдаг.

Page 6: лекц  2

Г. Сэтгэцийн үйл ажиллагааг түүний

нэгдэлд нь судлах зарчим

Сэтгэцийн үзэгдлүүд нь өөр хоорондоо

салшгүй нэгэн бүхэллэг зүйлийг

бүрдүүлж байдаг. Тухайн хүнийг бүрэн

зөв танин мэдье гэвэл сэтгэцийн

үзэгдлийг иж бүрэн судлах

шаардлагатай болдог.

Page 7: лекц  2

Судалгааны аргыг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг ангилал нь оросын эрдэмтэн Е. С Кузьминагийн ангилал юм.

А. Туршилт судалгааны аргууд Ажиглалт Бичиг баримт судлах Асуулга Төрөлжсөн аргууд /социометр, контент анализ/ Бие хүнийг судлах аргууд Туршилтын арга Б. Загварчлалын арга В. Удирдан хүмүүжүүлэх аргууд

Page 8: лекц  2

Шинжлэх ухааны судалгааны аргуудаас

хамгийн эрт үүссэн арга юм.

Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон

талт илрэл, түүний үүсэж явагдах

нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго

чиглэлтэй, тусгай төлөвлөгөөтэйгээр

жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг

ажиглалтын арга гэнэ.

Page 9: лекц  2

Шинжлэх ухааны ажиглалтын арга нь

өдөр тутмын амьдрал дээр хүмүүс бие

биенээ ажиглан, дүгнэлт үнэлгээ өгөх

байдлаас чанарын хувьд ялгаатай.

Тухайлбал шинжлэх ухааны ажиглалт нь

зорилго, зорилтоо дэвшүүлэн

таамаглал, судлах зүйл болоод ажиглах

арга, процедур зэргийг нягт тооцсон

тусгай төлөвлөгөөний дагуу явагдана.

Page 10: лекц  2

Ил ажиглалт. Судлуулагчдад судалгааны

зорилго, зорилт тодорхой үед яригдана.

- Далд ажиглалт. Судалгаа явуулж байгаа

зорилго, нөхцөл зэрэг нь судлуулагчдад

тодорхойгүй үед яригдана.

- Дотроос ба гаднаас ажиглах. Судлаач

ажиглалт явуулахдаа тухайн бүлгийн

гишүүн болох, эсвэл бүлгийг хөндлөнгөөс

ажиглахтай холбоотой яригдана.

Page 11: лекц  2

Ердийн ба нөхцөл үүсгэж ажиглах.

Судлаач нөхцөл байдлыг байгаа орчинд

нь эсвэл зориудаар нөхцөл үүсгэн түүнд

хэрхэн хандахыг нь судалж болдог.

Page 12: лекц  2

Ажиглалтын аргаар судалгаа явуулахад зөвхөн судалж буй үзэгдлийг төдийгүй түүнээс илүү өргөн хүрээтэй мэдээллийг олж авч болдог. Харин судалгааны үр дүнд судлаачийн хувийн үзэл бодол нөлөөлөх хандлагатай, түүнээс гадна цаг хугацаа их шаарддаг зэрэг дутагдалтай талууд бий. Сүүлийн үед ажиглалтын аргын дутагдлыг багасгах зорилгоор янз бүрийн техник хэрэгсэл өргөн ашиглаж байна.

Page 13: лекц  2

Сэтгэл судлалын тест гэдэг нь нэг загварын даалгаврыг хийж гүйцэтгэсэн үр дүнгээр бие хүний шинж чанар болон мэдлэг чадварыг тодорхойлох судалгааны аргыг хэлнэ.

1868 онд Английн Фишер өөрийн суралцагчдын мэдлэгийг шалгах зорилгоор анх хэрэглэсэн. Харин тестийн онолын үндэслэлийг боловсруулсан эрдэмтэн бол Ф. Гальтон. Нэр томьѐог анх шинжлэх ухаанд хэрэглэсэн нь Дж. Кеттел

Page 14: лекц  2

Тест хэрэглэхэд хяналт тавих үндсэн шалтгаан нь мэргэжлийн хүн шаардлагатай үед зөв хийх явдал юм.

Агуулгын хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар тохироц чанар алдагдахаас сэргийлэх

Мэргэжлийн хүн явуулах ө.х. тухайн тестийн үр дүнг зөв тооцох, гарсан үр дүнг өөрөө хариуцах чадвартай хүн явуулах ѐстой.

Тестийг хянах шаардлага, тестийн агуулга, үр дүнг нууцлахтай холбоотой яригдана.

Page 15: лекц  2

Судалгаа явуулж буй хүний бэлтгэлээс

хамаарна. Тест явуулахын өмнө байж

болох бүх санамсаргүй зүйлийг тооцох

хэрэгтэй. Заавартай холбоотой бэлтгэлд

ганцаарчлан болон бүлгээр явуулах аль

ч үед урьдчилан танилцсан байх, мөн

хэрэглэгдэх багаж материалын бэлтгэл

Page 16: лекц  2

Судалгааг зорилго, зорилттой явуулах Судалгааны объект, судлах зүйлээ зөв сонгох, таамаглалтай явуулах

Судалгааны түүврийг сонгох Судалгааны итгэлтэй байдлыг хангах Үндэслэлтэй байдлыг хангах Математик статистик тооцоог боловсруулж, үнэн зөв магадтай байхад анхаарах

Тестийн стандарт байдлыг хангах Нийгмийн болон ѐсзүйн шаардлагыг хангах

Page 17: лекц  2

Амжилт үр дүнгийн тест. Туршигдагчийн мэдлэг чадвар дадал олсон байдлыг тодорхойлдог.

Оюун ухааны тест гэдэг нь туршигдагчийн оюун ухааны коэффициентийг тогтооход чиглэгдсэн тест

Бүтээлч байдлын тест. А. Бүтээлч бие хүний амьдралын туршлага, бодгаль онцлогийг тодорхойлох

Б. Бүтээлч сэтгэхүйг судлах тестүүд байна. Бие хүний тест Тусгалын тестϰ

Page 18: лекц  2

Бэлтгэсэн тусгай асуултанд хариулт

авах хэлбэрээр явагдах аргыг асуулгын

арга гэнэ. Анкетийн аргыг анх Английн

эрдэмтэн Ф. Гальтон эрдэмтдийн хөгжих

нөхцөл болон тэдний оюун ухааны

чанарыг илрүүлэх зорилгоор анх

хэрэглэсэн.

Page 19: лекц  2

Ярилцлагын болон анкетийн

Ярилцлагын арга- Стандарт ба стандарт

бус гэсэн 2 хэлбэртэй. Стандарт гэдэг нь

төлөвлөгөөний дагуу урдаас бэлтгэсэн

асуултанд хариулт авах, стандарт бус

гэдэг нь тухайн нөхцөл байдлаас

хамааран чөлөөт ярилцлага явуулах

арга юм.

Page 20: лекц  2

Стандарт аргын ололттой тал нь:

судалгаагаар авсан баримтуудыг өөр

хооронд нь харьцуулж болдог

асуултыг урдаас бодож боловсруулсан

учир логик алдаа багатай.

Гэвч урдаас хатуу томьѐологдсон

асуудал зарим тохиолдолд ойлгомж

муутай байдаг.

Page 21: лекц  2

Стандарт бус аргын ололттой тал нь: Судалгааны нөхцөл байдлаас хамааран асуулт гаргана.

Чөлөөт ярилцлага хийж байгаа учир үр дүн бодит байдалд нийцэж, үндэслэгээ сайтай болох талтай.

Арай уян хатан шинжтэй бөгөөд хүмүүсээс илүү өргөн хүрээний мэдээлэл авах боломжтой

Гэвч тавьж байгаа асуултуудын дэс дараалал томьѐолол зарим тохиолдолд буруу байснаас хариулт үр дүнд нөлөөлж болох талтай.

Page 22: лекц  2

Анкетийн арга: Нээлттэй Хаалттай Хагас нээлттэй Нээлттэй асуулт гэдэг нь тухайн асуултанд ямар ч хэлбэрээр хариулт өгч болох асуулт

Хаалттай гэдэг нь тухайн асуултанд байж болох бүх хариултыг жагсаасан асуулт

Page 23: лекц  2

Ерөнхий байдлыг мэдэхэд чиглэсэн асуулт /овог, нэр, нас, хүйс, мэргэжил, ажилласан жил, гэр бүлийн байдал г.м./

Хүний өнгөрсөн үе ба одоо хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнгийн тухай асуултууд

Хүмүүсийн санал бодол, үнэлэлт, урам зориг, сэтгэлийн хөдөлгөөн, зан байдлын хэм хэмжээтэй холбоотой асуулт

Хүмүүсийн чиг зорилго, аливаад хандаж буй хандлага харьцааг илэрхийлсэн асуулт

Page 24: лекц  2

Асуулт хоѐрдмол утгатай байж болохгүй Нэмэлт тайлбаргүйгээр утга санаа нь шууд ойлгогдохоор байх

Судалгааны зорилготой холбоогүй асуулт байх шаардлагагүй

Хариулж байгаа хүнд буруу ойлголт төрүүлэх, дургүй хүргэхүйц асуулт байж болохгүй

Асуултаа хэтэрхий урт өгүүлбэрээр томьѐолохгүй байх