glon303-Хичээл 11

13
Хэл ба соёл Багш: Ж.Цэцэгмаа хүмүүнлэгийн ухааны магистр

Upload: e-gazarchin-online-university

Post on 16-Apr-2017

183 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: GLON303-Хичээл 11

Хэл ба соёлБагш: Ж.Цэцэгмаа хүмүүнлэгийн ухааны магистр

Page 2: GLON303-Хичээл 11

Хэл ба соёлМанай гаригийн хүн соёлын гадна үл оршино.

Хүн төрөхдөө соёлын орон зайд шууд орж, тэр орон зай нь хүний амьдралд дасах, дадах, сурах ахуй нь болдог.

Хүн амьдралынхаа туршид соёлын бүрэлдэхүүн болсон юм, үзэгдэлтэй харьцаж түүнийгээ танин мэдэж, түүнийгээ хэлээрээ илэрхийлдэг бөгөөд тэрхүү соёл нь эргээд хүндээ нөлөөлж түүнийгээ хөгжүүлэн өөрчилдөг байна.

К.Д.Ушинский “Хүүхэд дан ганц үг тогтоож, үг хувилгаж хэлд ордоггүй, харин хэлд орохдоо олон тооны юм, үзэгдлийн ухагдахуун, үзэл бодол, мэдрэмж, уран сайхны дүр, хэлний логик, гүн ухааныг эзэмшдэг”

Page 3: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл

Page 4: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл            Аливаа ард түмний амьдралын хэв маяг түүхэн цаг хугацааны явцад хэвшин тогтож хэлэндээ загварчлагдан шингэж, хэл энэхүү ёс заншил, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх хэрэгсэл нь болдог.

Хүн эх хэл болон гадаад хэл сурахдаа саланги үг хэллэг, хэл зүйн дүрэм тогтоогоод зогсохгүй тухайн ард түмний түүх, ёс заншлыг мэдэрч, амьдралын тогтсон хэвшилд дасаж, сэтгэх хэв маягаа олдог байна. Тухайлбал хүүхэд хэлж ярьж сурснаараа, түүнтэй хамт соёлтой болсноороо хүн болдог.Тиймээс соёл, хүн хоёрыг салгаж ойлгох аргагүй юм.

Page 5: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл

Page 6: GLON303-Хичээл 11

Хэл ба соёлСоёл”-ыг:     хүн төрөлхтний нийтийн соёл /манай

гаригийн олон үндэстэн ястны үндэсний соёлын шилдэг ололтын цогц/ 

    үндэсний  соёл /тухайн орны анги нийгмийн давхарга, үндэсний олонх, цөөнхийн соёлын нэгдэл/ гэж авч үздэг.

Үндэсний соёлын өвөрмөц болон давтагдашгүй чанар нь тухайн ард түмний оюуны болон материаллаг салбарт илрэлээ олж байдаг.

Page 7: GLON303-Хичээл 11

Хэл ба соёлСоёл нь: Бэлгэ тэмдэг Хэл мэдлэг Хэм хэмжээ Зан заншил Ёс суртахуун Үнэлэмж Шашин шүтлэг Уран зохиолоос бүрддэг.

Page 8: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл

Соёл нь олон үүрэгт тогтолцоо юм. Түүний үүргүүд: -танин мэдэхүйн -зохицуулах -тэмдгийн -үнэлгээний   Үүнээс үзвэл нь соёл нь нийгэмд бүтээлч, хүмүүнлэгийн ерөнхий үүргийг гүйцэтгэдэг.

Page 9: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл

Орчин үеийн хэл шинжлэлд хэлийг харилцах, танин мэдэхийн хэрэглүүр гэхийн зэрэгцээ соёлын нэг хэлбэр, соёлыг хадгалж, тээж, илэрхийлж байдаг хэрэглүүр гэдэг талаас нь судлах болсон. 

Тухайлбал, Германы нэрт сэтгэгч А.М.Хайдеггер “Хэл бол ахуйн орон гэр нь юм” гэж нэрлэсэн нь угтаа “хэл бол соёлын орон гэр нь” гэсэн үг юм.

Page 10: GLON303-Хичээл 11

Хэл ба соёлХэл, соёлын харилцан хамаарал шүтэлцээний

тухай асуудлыг анх 20-р зууны эхэнд Америкийн нэрт судлаач Э.Сепир, Б.Л.Уорф нар хэл шинжлэлийн харьцангуй онолынхоо хүрээнд боловсруулжээ:  “Хэл бол оюуны аугаа үйлийн үр дүн болохын хувьд ард түмний соёлын тодорхойлдог. Хэл бүхэлдээ соёлын хөгжлийн урьдчилсан гарцаагүй нөхцөлийн нэг мөн. Соёл нь тухайн ард түмний амьдралын хэв маягийг тодорхойлсон өдөр тутмын дадал, заншил, үзэл бодлын үеэс үед улиран дамжсан нийгмийн цогцын гадна байшгүй”

Page 11: GLON303-Хичээл 11

Хэл ба соёл

В.Гумбольдт “Миний ард түмний хэлний хүрээ хязгаар миний үзэл бодлын хүрээг тодорхойлно. Хэл бодит ертөнцийг тусгаад зогсохгүй хүний оршин байгаа онцлог орчинг ч тодорхойлно” .

Оросын нэрт хэлшинжээч Г.О.Винокур “Хэл нь хүн төрөлхтний соёлын нөхцөл, түүний бүтээгдэхүүн мөн болохоор хэлний аливаа судлалд уг үндэстний соёл зайлшгүй нэгэн судлахуун нь болно”.

Page 12: GLON303-Хичээл 11

Дүгнэлт

Хэл соёлын шүтэлцээ нь хоёрдмол чанартай: хэл нь нэг талаас оюуны соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд нөгөөтэйгүүр соёлоос үүдэн гарсан, түүнийг илэрхийлдэг нэгэн төрлийн зэмсэг. Хэл бүр түүгээр харилцагч зон олны үндэсний соёлын нэгэн ёсны хөрөг мөн.

Хэрэглээний үүднээс хэл, соёлын харьцаанд хөтлөгч хүчин зүйл нь соёл болно. Соёл хэлд нөлөөлж, хэлийг тодорхойлдог.

Page 13: GLON303-Хичээл 11

Дүгнэлт

Хэл, соёл нь хүн болон хүний хүчин зүйлгүйгээр үл оршино. Тийм учраас хүний хүчин зүйлийн асуудал нийт хэлшинжээч, гадаад хэл заах аргачдын анхаарлын төвд оршдог.

Хэл, соёлын шүтэлцээний тухай асуудал нь орчин үеийн гадаад хэл заах аргын хүрээнд хэл шинжлэлийн нэгэн хавсарга судлал болон өргөжжээ.