mongol ulsiin tvvh iii 2003

269

Click here to load reader

Upload: erdenebat-enkhbaatar

Post on 12-Jun-2015

8.937 views

Category:

Documents


39 download

TRANSCRIPT

Page 1: Mongol ulsiin tvvh iii 2003

ГАРЧИГ

Хөтөл үг ............... 1

Өмнөх үг ............... 5

Сурвалж судалгааны зохиолын тойм ............... 7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Монголын улс төрийн тов эх нутагтаа шилжсэн нь 23

§1. Тогоонтөмөрийн хаанчлалын төгсгөл ............... 23

§2. Монгол, Мингпйн харилцааны эхлэл ............... 25

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Дөчиндорвонхоёрынхямрал ............... 31

§ 1. Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд. Ойрадууд

хүчижсэн нь ............... 31

§2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн

ажиллагаа ............... 41

§3. Монгол, Мин улсын харилцааны хурцдал, түүнийг

гэтэлсэн нь ............... 47

§4. Улс төрийн хямрал, бутралын давталт .. ............... 54

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Монголын улс торийи бутралыг зогсоон

төрийн нэгдлийг бэхжүүлэх оролдлого ……….… 61

§1. Монголд улстөрийн хямралдахиндаамжирсаннь ............... 61

§2. Батмөнх даян хаан Зүүн, Баруу>.Монголыгнэгтгэн, улсаа

төвлөрүүлсэн нь ............... 69

§3. Төвлөрсен улсын гадаадбодлого ............... 76

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ХVI зууны Монгол улс ............... 81

§1. Баруун гарын түмнүүд хүчижсэн нь ............... 81

§2. Түмэн засагт хааны улс төрийн зарнм шинэтгэл ............... 86

§3. Түмэдийн Алтанхан биедаасан бодлого явуулах болсон нь. .. 90

Page 2: Mongol ulsiin tvvh iii 2003

§4. Монгол, Мин улсын эдийн засгийн харилцаа сэргэж

эхэлсэннь ............... 92

ТАВДУГААР БҮЛЭГ.

XIV-XVI зууны Монголын нийгмийн байдал ...............

§1. ЮангүрнийдараахьМонголын 11ийгмийнхөгжилт. .............. 103

§2. Отог, хошуу ............... 107

§3. Зургаан түмэн буюу зургаан улс …………. 119

§4. ДөрвөнОйрад ............ … 122

§5. Шарыншашйндэлгэрүүлсэннь ………… 127

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

XIV-XVI зууны эхний Монгол улсын гадаад харилцаа …. 137

§1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв ........... …. 137

§2. Монгол-Тувэдийн харилцааны сэргэлт ............ …. 141

§3. Монгол-Дундад Азнйн харилцаа ............ …. 146

§4. Монгол-Оросын харилцаа ............…. 150

ДОЛДУГААР БҮЛЭГ.

XIV-XVI зууны соёл ............…. 162

§1. Аж байдал ........... …. 163

§2. Оюунысоёл ........... …. 165

§3. Түүх, улс төр, хууль цаазын мэдлэг ........... …. 171

§4. Уранзохиол ........... …. 176

§5. Урлаг ...........…. 177

Түүхэн он цагийн хэлхээс ...........…. 184

Номзүй .............…. 196

Нэрийн бүгд хэлхээс ............ …. 206

Page 3: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

ЗАРЛИГ

1999 оны 1 дугээр Уласнбаатар

сарын 19-пий өдөр Дугаар 08 хот

Монгол Улсын түүхийг шинээр туурвин

хэвлүүлэх тухай

Монгол Улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ

харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх,

түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол,

хэрэгцээ өсч байгаа өнөө үед түүхийн шннжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага улам

нэмэгдэж байна.

Монгол Улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жил

өнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэл

санаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвилаа.

Хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршин

тогтносоор ирсэн Монгол Улсын бодит түүхийг бичиглэж, ялангуяа залуу үед

түүхийн ухамсар суулгах нийг.мийн шаардлагыг харгалзан, ШУА-иас ирүүлсэн

санал, санаачилгыг дэмжиж ЗАРЛИГ болгох нь:

1. Монгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000

онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА-ийн ерөнхийлөгч (Б.Чадраа),

мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай.

2. Монгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэ-

хийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

Page 4: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 5: Mongol ulsiin tvvh iii 2003

төрийн хувьсал өорчлөлт, хувьсгалт эргэлтүүд одөр шөнө мэт ээлжлэн солигдож,

бас дахин дантагдаж үл төгсөх цаг тооллыг эвхэн элээж, тасралтгүй хөвөрсеөр

эдүгээг хүрч ирэв ээ.

Үүнийг эгэл нэгэн хүмүүний ухааны саванд багтаан хадгалж, үеэс үед алдаж

гээлгүй ам дамжуулан өвлүүлэх боломжгүй ажээ. Ийм учир бидний өндөр өвөгдээдэс

өөрсдийн амьдрал ахуй, үнэлэмж хүслээ эд өлгийн зүйлс, хадны сүг зургаар ч болов

илэрхийлэн хойч үедээ үлдээж, нийгмийн ой ухааны их өв санг үүсгэн хөгжүүлсэн нь

орчин цагийн түүхэнд мэдээллийн чухал эх сурвалж болсоор байна.

Хүн торолхтөн бичиг үсгийг бүтээн хэрэглэх болсон нь гайхамшшт дэвшил

төдийгүй аливаа улс үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёлын нандин өв уламжлалыг

нийгмийн ой ухаанд хадгалан үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсон

билээ. Монголын ард түмэн төр ёсыг үүсгэн магадтайяа 20 зууныг элээхдээ хэд хэдэн

үсэг бичиг зохион хэрэглэж, бодит түүхээ судар шашдирын хуудаснаа бичиглэн

туурвиж үлдээж ирсэн бас нэгэн баялаг уламжлалтай.

Манай түүх бичлэг нь эрт цагаас Монгол нутагт аж төрж байсан овог аймаг, ард

түмний дотор цэвэр нүүдлийн амьдралын дунд үүсэн бүрэлдэж, баяжин хөгжсөөр

ирсэн бөгөөд ийм ч учраас "нүүдэлчдийн түүх бичлэг" ч гэж мэрлэгдэх нь бий.

«Монголын Нууц Товчоо», «Дервөн төрийн арван буянт номын цагаан түүх»,

«Эрдэнийн эрхи» гээд үе үеийн түүх-бичгийн мэргэдийн туурвил бүтээлүүд нь

нүүдэлчдийн амьдрал, тэмцлийн түүхийн гэрч баримт болон үлдсэн бөгөөд тэдгээрийн

агуулга, мэдээллийн үнэ цэнэ өнөо үсд улам бүр оссөөр байна.

Монголынхоо түүхийг бичиглэн үлдээх нь дан ганц эрдэмтэн түүхчдийн

сонирхлын төдий зүйл биш байжээ.

Их Юан улсын үед Хубилай хаан түүхчдийн сонгон цуглуулж тусгай хүрээлэн

байгуулан улсынхаа түүхийг бичүүлж, Тогоонтөмөр хаан зарлигдан «Юан улсын

судар»-ын 210 дэвтэр зохиолыг бүтээлгэж, Ил хаадыи дэмжлэгтэйгээр Персийн

түүхч Ата-Малик Жүвейни «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»-ээ бичиж Газан,

Өлзийт хааны зарлигаар сайд Рашид-Аддин тэргүүтэй түүхчид «Судрын чуулган» нэрт

дэлхийн улсуудын түүхийг туурвиж байсан зэрэг түүхэн баримт нь Монголын төр,

түүний их, бага хаад түүх бичлэгтээ онцгой анхаарч байсныг гэрчилнэ.

Page 6: Mongol ulsiin tvvh iii 2003

Улсып түүх бичих ажлыг торийн бодлогын хэмжээнд тавьдаг уламжлал нь хожуу үед ч

тасраагүй бөгөод Богд Хаант Монгол Улсын "олон ван, гүн, тайж, түшмэдийн

гэрийм үеийн бичмэл данс..., улсын шастирт Дотоод Хэргийг Бүгд Захиран

Щийтгэгч яамнаа эрхлүүлэн хариуцуулахаар" хуульчлан то-гтоож улмаар улсын

албан түүх зохиох тусгай комисс байгуулагдан «Зарлигаар тогтоосон Монгол Улсын

шастир»-ыг 10 орчим дэвтэр болгон зохиож байсан бол 1933 онд Бүгд Найрамдах

Улсаа тунхагласны 10 жилийн ой, Ардын хувьсгалын баяр наадмыг зохион

байгуулах комиссоос улсынхаа түүхийг 5 ботиор зохиож нийтлүүлэх шийдвэр

гаргаж байжээ. Түүнээс хойш удаа дараа хэвлэгдэн гарсан «БНМАУ-ын туүх»

хэмээх нэг ба гурван боть зохиолууд нь мөн л тер засгийн албан ёсны шийдвэрээр

бичигдэн бүтээгдэж, хэвлэгдэн гарч байв.

XX зууны сүүлийн арван жилд дэлхий дахинаа өрнөсен ардчилсан өөрчлөлтийн

нөлөөгөөр манай Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ

харилиаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх,

түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүулэх сонирхол хэрэгцээ өсч

буй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч би 1999 оны 1 дүгээр сард

"Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлуулэх" тухай зарлигийг гаргасан билээ.

Энэ дагуу манай улсын холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны

байгууллагууд, түухч эрдэмтэд, судлаачдынхаа мэдлэг чадвар, хуч бололцоонд

түшиглэн, мэрийн ажилласны дүнд «Монгол улсын түүх»-ийн таван боть хэвлэгдэн та

бүхний хүртээл болж байна.

Туүхийн бодит үйл явц болон хүний ой ухаан дахь түүний хийсвэр тусгал

хоёрын харилцааг онолын танин мэдэхүйд түүхэы ба логик зүйл хэмээх ойлголтоор

дамжуулан илэрхийлдэг билээ. Тэгвэл Монгол улсын нутагдэвсгэртухаантхүмүүний

орнүүлсэнтүүхэн бодит үйл явц ньлавтайяа хэдэн зуун мянган жил дамнан ернөж

ирснийг манай түүхчид энэхүү таван ботид багтаан хураангуйлан иэгтгэж тусгахыг

эрмэлзсэн нь лавтай.

Чингэхдээ түүхэн үзэгдэл, үйл явцыг сэтгэлгээнд буулган логик зүйл болгон

хувиргахын тулд Монгол улсыи түүхнээ тохиосон түг түмэн нэжгээд, санамсаргүй

үзэгдэл, үйл явц бүхний хойноос "чулуу хөөж", түүхэн хөгжлийн эргэлт, донсолгоо

бүрт гол шугамнаасаа мулт усрэн гарч, аар саар зүйлтэй орооцолдон гажилгүйгээр

түүний ерөнхий зүй тогтол, жам ёс, зайлшгүй хандлагыг чиг луужингаа болгон,

чухамдаа их сэтгэгч Гегелийн гэрээсэлсэн ёсоор гун ухааны үүднээс түүхийг ухааран

Page 7: Mongol ulsiin tvvh iii 2003

сэтгэж, нэгдмэлээр авч үзэх нь нэн чухал. Тэгээд ч түүхийн бүх баримт сэлт нь гүм

ухааны оролцоогүйгээр сургамж егч чадахгүйсэн билээ гэдгийг уншигчид улам бүр

ухаарч буй нь лавтай.

Түүхийн гүн ухааны үүднээс Монгол улсын түүхийг шинээр бүтиэх нь улс

үндэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хөгжуүлэх

үндэсний хэрэгцээ, язгуур эрх ашигт бүрнээ нийцэхийн дээр даяаршлын давалгаа улам

бүр эрч хүчээ авч буй энэ цаг мөчид иргэддээ эх оронч соёл, улс үндсээ бадраах үзэл,

хумүүжлийг толевшүүлэх өнөөгийн нийгмийн захиалгаар нөхцөлдөж буй нь нэн ач

холбогдолтой хэрэг мөн.

Төрийнхөө зарлигаар улсынхаа түүхийгбичилцэнэ гэдэгбол түүхч хунд тэр бүр үл

тохиох ховор завшаан тедийгүй түүхийн авъяас билэг, мэдлэг чадвар, оюуны царааг

сорьж, чөмөг дундрам нөр их хөдөлмөр, хөлс хүч шавхаж шаардсан нэр хүндтэй атлаа

нэн хариуцлагатай үйл хэрэг билээ!

Хүмүүний амьдрал оорөө баялаг, ээдрээ нугачаа ихтэй, олон ямз байдгийн адил

бүхэл бүтэн улс ундэстний түүхийн тэрхүү арвин замиалыг пэгдор бүтнээр батлан

гаргаж, багтаан сийрүулэх туйлым амаргүй бөгоөд, эндэж алдсан байх аваас

залруулан засаж, "дутууг гүйцээж, дундуурыг дуүргэх" нь залуу, хойч үеийн залгамж

түүхчид, ухаант дүү нарын үүрэг байх болно.

Хүмүүн бидний түүх нь урсгал үл саарах их мөрөн лүгээ тасралтгүй ернөн

үргэлжлэх тул түүх бичлэг ч цаг үргэлжид баяжигдан бичигдсээр байх жам буй.

Түүх бичлэг бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны санамж дурдатгал

хэдий ч түүнээс ирээдүйн төсеөдлийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог

нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг бөлгөө. Ер тиймгүйсэн бол түүхийн зохиол

байх, түүнийг уншихын хэрэг учир юусан билээ. Чухам энд л улс орны ухамсарт иргэн

бүр эх түүхээн уншин судалж, мэдэж байхын чинад утга оршимуй.

Монгол хүний утга учиртай амьдарч, Монгол улс үеийн үед оршин тогтнохын

нэгэн баталгаа, үндэс тулгуур нь манай улсын иргэн бүхийн сэтгэлийн гүнд суурилсан

түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн. "Гэгээрсэн ард түмнүүдийн

туйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн эсэх дээр л тогтдог" хэмээн

нэгэн их сэтгэгч хэлсэн нь бий.

Үндэсний бахархал, эх оронч үзэл, шинэ цагийн сэтгэлгээг нэгдмэлээр цогцлоож

гэгээрсэн хэн боловч өнгөрснөөрөө бус өнөөдрөерөө сэтгэж, арагшаа бус урагшаа

Page 8: Mongol ulsiin tvvh iii 2003

харж хөгжлийн ирээдүйг ойртуулах өөдрег тэмүүлэл, итгэл дүүрэн амьдрах учиртай.

Өнгөрсөн, өнөө, ирээдүй ангид утгат бус, нэгэн утгат бус гагцхүү өөр хоорондоо шүтэн

барилдахуй тул өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүйн мэргэн хөтөч мөн

болой. Иймийн тул өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөөдрөөр сэтгэн ажиллаж,

ирээдүйгээ хол харан томыг зорьж, ихийг бүтээ.

Өнө эртний өв их соёлт Монголын түүхийг шинжлэн судлагч эрдэмтэн мэргэд,

шимтэн сонирхогч хүндэт уншигчид аа!

Зарлигаар бүтсэн «Монгол улсын түүх» 5 боть зохиолтой учран золгуулах

үүргээ хөтөч би үүгээр гүйцэлдүүлэн, шинэхэн бүтээлийг гартаа авч, шимтэн уншиж,

шинжлэн хэлэлцэж, шүүн тунгаахыг мэргэн уншигч Танаа даатган хөтөл үгээ

өндөрлөе.

Монголын ард түмний агуулга баян амьдрал, түүх ашид оргилон ундарч монгол

хүний сайн үйл, содон гавьяа түүх бичлэгийн хуудаснаа түмэн он, мянган жилээр үл

мартагдан мөнхрөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН

БАГАБАНДИ

2003 оны тавдугаар cap Улаанбаатар

хот

Page 9: Mongol ulsiin tvvh iii 2003

ӨМНӨХ ҮГ XIV зууны сүүлч, XVII зууны эхний хагас бол Монгол улсын түүхийн харьцангуй бага

судлагдсан бүдэг үе юм. Энэ нь Монгол Их Гүрний төв хэсэг болж байсан Их Юан

улс Хятадад ноёрхлоо алдаж, хаант төр нь Монгол нутагтаа ухран ирж, Их Гүрний

хязгаар нутаг болж орхигдсон эх нутгаа эзэгнэн, төрөө төвхнүүлэн Монголын тусгаар

тогтнолоо хадгалж байснаар тодорхойлогддог.

Судлаачид үүнийг феодалын буюу улс төрийн бутралын үе гэж ерөнхий

томьёолохын хамт Монголын төрийг Умард Юан улс, Ар Юан улс, Умард Үн улс гэх

зэргээр нэрлэсэн байдаг. XIV зууны сүүлчээс XV зууны тэргүүн хагаст Монголын хаант

төрийн эрх баригчид Хятадад ноёрхлоо сэргээхийг оролдож байхад, Хятадад тулгар

тогтсон Мин улс нь Юан улсын үлдэгдэл хүчийг бүрмөсөн цохиж устгаад, монголчуудыг

дотор зуур нь хямралдуулж сулруулаад, нутаг орны нь өөрийн эзэмшил хязгаар нутаг

болгох гэсэн эсрэг тэсрэг сонирхол харшилдаж байхад монголчууд Мин улсын

халдлагыг няцааж, Хятадад ноёрхлоо сэргээж чадаагүй боловч өөрийн тусгаар

тогтнолоо хамгаалсан.

Дараа нь XV3yyHbi тэргүүн хагасаас мөн зууны хоёрдахь хагасын туршид монголчууд

нутаг дэвсгэр, улс төрийн нэгдлээ сэргээх тэмцэл шаргуу хийсэн. Харь Хятад орноос

ухарч ирсэн хаад, ноёд Монгол газраа төвхнөж, Чингисийн алтан ургийн их хааны

засаглалыг тогтвортой байлгах гэсэн дэздсийн чармайлт нэг талаас, нөгеө талаас, тэр

үед эх нутагтаа байж харьяат ард иргэдээ захирч байгаа зарим ноёд, тайж нар, харь

орноос ухарч ирсэн хаан төрд захирагдахгүй биеэ даах гэсэн мөчөөрхөл, хоёрын аль

аль нь тэр болгон эв эеэр зохицохгүй байсан тул арга буюу хүч хэрэглэхэд хүрч өөр

хоорондоо өрсөлдөн тулалдаж байх болсон.

Тэгэхэд Зүүн Монгол шиг зөрчил тэмцэлд гүнзгий автаагүй өөр хоорондоо

илүү нэгдэл, нягтралтай байсан Ойрадын зарим ноёд, Чингисийн алтан ургийн

язгууртнаас их хааны ширээг залгамжилдаг төр ёсны тогтсон уламжлалыг

эсэргүүцэж, еөрсдөө гарч ирэхийг оролдож байлаа.

Иймд Хятадын Мин улс Монголын дотоод зөрчлийг өөртөө ашигтайгаар

дэвэргэж, нэг хэсгийг нөгөөгийн эсрэг турхирах замаар тал талын хүчийг ээлжлэн

сулруулж түрэмгий зорилгодоо хүрэхийг оролдож байв.

Хэдүй тийм боловч Монголын хаант төр, улс орныхоо нэгдлийг сэргээн

бэхжүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан нь түр боловч амжилтанд хүрч

Page 10: Mongol ulsiin tvvh iii 2003

байжээ. Тухайлбал: Тайсун хаан (1410-1452), Эсэн тайш, хаан (1407-1455) нар

хамтын чармайлтаар улс төрийн нэгдлээ түр сэргээсэн болонч тэд төдхөн хаант

төрийн эрхээ булаацалдаад олсон амжилтаа бусниулснаас Монгол орон дахин

бутарсан. Даянхаан Батмөнх (1464-1504), Мандухай хатан (1448-1501?) нар,

салан тусгаарлаж биеэ даах гэсэн ноёдын мөчөөрхлийг дарж, нутаг дэвсгэр,

хаанттөрийн нэгдмэл байдлыг сэргээсэн ньтүүхэн дэвшил байв. Гэтэл эл байдал

дотоод гадаад хүчин зүйлийн улмаас удаан хадгалагдаагүй.

Иймээс Түмэн засагтхаан (1539-1592), Түмэдийн Алтан хан (1507-1582) нар

төрийн захиргааг чангатгах Өвөр, Ар, Өөлд Монгол гэдэг үндсэн гурван хэсэг

бүхий улс орноо төилөрүүлэхийн тул хүч хэрэглэн тэмцсэний сацуу, аж ахуйгаа

эрчимжүүлэх, бурханы шашныг улс орондоо дэлгэруүлэх Мин, Түвэд, Дундад

Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын

талаар харилцах алхмууд хийж байсан боловч бутралыг бүрэн арилгаж, улсаа

төвлөрүүлэн хүчирхэгжүүлж хараахан амжилгүй, харь Манжийн эеэр татах,

эзлэн дагуулах шаталсан түрэмгийлэлд автагдаж тусгаар тогтнолоо алдсан

билээ.

Тус ботийн өмнех үг, сурвалж бичиг, судалгааны тойм, хоёрдугаар

бүлгийг Хэрээд Л.Жамсран, нэг, гурав, дөрөвдүгээр бүлэг, зургадугаар

бүлгийн §1-ийг Н.Ариунгуа, §3, §4-ийг Ж.Гэрэлбадрах, тавдугаар бүлгийн §1, 2,

3, 5-ыг Ш.Нацагдорж тавдугаар бүлгийн §4-ийг А.Очир, зургадугаар бүлгийн

§2-ыг Д.Дашбадрах, долдугаар бүлгийг Ш.Бира нар зохиож, ном зүй, түүхэн

үйл явдлын он дараалал, нэрийн бүгд хэлхээсийг Н.Ганбат, Ц.Гантулга нар

хийж, Фотомон агентлаг гэрэл зургуудын бэлтгэв.

СУРВАЛЖ БИЧИГ, СУДАЛГААНЫ ТОЙМ

XIV-XVI зууны үе бол Монголын түүхийн дараачийн үетэй жишихэд эрстэл

ихтэй үе байлаа. Монголын хаад ноёд харь Хятад, Түюд, Солонгос зэрэг орныг

эзлэн дарангуйлж улсын төвөө Хятадад шилжүүлэн байрлуулж зуугаад жил

ноёрхож байгаад, Хятадын ард олны зэвсэгт бослогод цохигдож хөөгдөн Монгол

нутагтаа амь зулбаж ирцгээсэн нь эх нутгаа захирч байсан ард олонд

хүрээлэгдэхгүй, харин хажиглагдаж байх болсон.

Юан улсын хаан төрийг цохин зайлуулсны дараа Хятад газар Мин улс гэгч

Page 11: Mongol ulsiin tvvh iii 2003

феодал ёсны хаант төр тогтоод Монголын хувьд хонзогнох бодлого явуулж

Монгол нутгийн гүн рүү хэдэн удаа аян дайн хийж түйвээсэн. Нөгөө талаар Хятад

маягийн тансаг амьдралд дассан хаан, ноёд цэргийн жанжин нар «Нэр

хугарахаар яс хугар» хэмээлдэн ноёрхлоо Хятад газар дахин сэргээхийг

хичээж нэг бус удаа Хятадад тулгар тогтсон Мин улстай цэрэглэн дайтсан.

Энэ бүхэн нь Монголын нийгмийг тогтворгүй байдалд оруулж хямрал үүсгэсэн

ажээ.

Монгол орон нутгийн эрх баригч ноёд язгууртнууд харь орноос хөөгдөж

ирсэн хаан дээдэст захирагдахгүй өөрсдеө биеэ даахыг хичээж тэмцэлдэх

болсон, нөгөө талаар Хятадын Мин улс цэрэглэн дсштлохоос гадна Монголыг

дотор нь хагаралдуулах идэвхтэй бодлого явуулсантай зарим талаар авцалдах

болжээ.

Феодалын нийгмийн хөгжлийн явцад зайлшгүй гардагтархай бутархай

байдал Монгол орны чухамхүү ийм нөхцөлд үүсч даамжирсан нь тухайн орны

улс төр, эдийн засаг, соёл зэрэг амьдралын бүх салбарыг ихэд туйлдуулсан

юм. Иймээс өгүүлэн буй үеийн Монголын түүхийн монгол бичгийн сурвалж

хэрэглэгдэхүүн их сүйдсэн ажээ. Харин Монголын хаан, ноёдоос бусад оронтой

харилцсан баримт бичгийн зарим нь гадаадад хадгалагдаж үлдсэн ажээ.

Мөнтэрүеийналбанбичиг, хувьхүнийтэмдэглэл, түүхийн зохиол туурвил ч

сүйдсэн учраас уламжлагдаж ирсэнгүй.

Юан улсын үед түүх судлалын төв нь Монголд биш, Их Нийслэлд байсан

тул Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэний дараа улс төрийн нэн

таатай биш нөхцөлийн улмаас түүх судлал түргэн сэргэх боломж хомс байжээ.

Хэдүй тийм боловч Монгол орны улс төрийн байдал үе үе тогтворжиж,

нийтээрээ бурхны шашинд орох зэргээр соёлын зарим сэргэлт эхэлсэн XVII

зууны үед монгол сударч нар эх түүхийнхээ талаар хэд хэдэн бүтээл туурвисан

нь тэр үедээ судалгааны зохиол байсан боловч хойч үеийнхэнд тэр үеийн

Монголын тухай анхдагч мэдээ сэлтийг агуулсан сурвалж бичгүүд болж

өвлөгдсөн юм. Уламжилж ирсэн бичиг соёлын зүйл юу ч байхгүй таг хоосон гэж

үзэж болохгүй. «Тогоонтөмөр хааны гэмшил», «Даян хааны зургаан түмэн

монголын магтаал», «Мандухай сэцэн хатны домог», «Убаши хунтайжийн тууж»

хэмээх түүх уран зохиолын шинжтэй бэсрэг зохиолууд гарсны олонх XVII зууны

бичиг сударт үлдсэн нь бидний үед уламжлагджээ1.

Page 12: Mongol ulsiin tvvh iii 2003

I

Улс төрийн хямрал намжиж, байдал тогтворжиж эхэлсэн XVI-XVI1 зууны

заагаас соёлын зарим салбарт тухайлбал, түүх бичлэгт харьцангуй сэргэлт болж

улс орныхоо урьд үеийг түүхч эрдэмтэд сонирхох болсон ажээ. Тийм

бүтээлүүдийн дорвитой нь дараахь мэт. Үүнд:

«Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар оршвой» гэдэг

түүхийн сударт XIV-XVII зууны хооронд Монголд болсон түүхэн үйл явдлыг

анх удаа товч тойм төдий боловч он дараалсан байдалтай өгүүлэхдээ дотоод

гадаадын дайн самуун, нийгмийн харилцаа, монголчуудын цэргийн чадварын

тухай чухаг мэдээ сэлтийг өгүүлсэн байдаг. 1604 онд нэр нь үл мэдэгдэх

зохиогчийн бичсэн энэхүү «Хураангуй Алтан товч»-ийг Буриадын лам Гомбын

Галсан 1858 онд оросчилж зүүлт тайлбартай хэвлүүлсэн2. Дараа нь Өвөр

Монголын Зостын чуулганы Харчин хошууны Тэмгэт (1887-1939) 1925 онд

Бээжинд «Чингис хааны цадиг» нэрээр хэвлүүлсэн. 1941 онд Өвөр Монголд3

«Алтан товч» нэрээр хэвлэгдсэн.

1604 оны энэхүү «Алтан товч» бол Монголын түүх бичлэгийн

сэргэлтийн эхдэл байв. Иймээс тус зуунд Ар, Өвөр Монголд түүхийн хэдэн том

бүтээл гарсан ажээ.

«Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан

товч хэмээх оршвой» гэдэг судрыг монгол гүүш Лувсанданзан 1634 онд

зохиосон гэдэг. Үүнийг «Хураангуй Алтан товчоос ялгахын тул

Лувсанданзангийн буюу Лу. Алтан товч» гэж нэрлэдэг. БНМАУ-ын Судар

Бичгийн Хүрээлэнгийн дарга Онход Жамьян (1864-1930) анх 1926 онд тус

улсын Дорнод аймгийн Юншээбүү овгийн Дарьтайжаас Лу. Алтан товчийн

бичмэл эхийг олж авчирсан юм. Түүнийг Шинжлэх Ухааны Хүрээлэн 1937 онд

Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн. Үүний өмнөхөн эрдэмтэн

Ж.Цэвээн мөнхүү зохиол, түүний зохиогчийн тухай ном бичиж орос хэлээр

гадаадад хэвлүүлсэн4. Ийнхүү Монголын түүхийн чухал сурвалж бичиг олон

улсын монголч эрдэмтдийн хүртээл болж шинэ судлагдахуун болсон юм.

Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширо «Алтан товч»-ийг орчуулж 1939

онд анхны хэвлэлийг 1941 онд нэмж засварласан хоёр

1 Эдгээр зохпол нь академич Ц. Дамдинсүрэн. Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив.

Page 13: Mongol ulsiin tvvh iii 2003

УБ., 1959 гэдэг номд бий. : «Алтан товчи», Монгольская летопись в подлинном тексте и переноде,

с приложением

Калмыцкого текста исторни Убаш-хунтайджия и его войны с ойратамн, Труды н ВОРАО.

1858. т. VI. 3 «Алта1 тонч». Тэргүүн ноёны ордны дармалын газар, 1941. 4 Ц.Жамиг.рано. Монгольские летописи XV11 в. М-Л., 1936.

дахь хэвлэлээ тус тус хэвлүүлсэн1. АНУ-ын монголч эрдэмтэн Ф.В.Кливес

Лу.Алтан товчийн Улаанбаатарын анхны хэвлэлээс гэрэл зураг татуулан 1952

онд хэвлүүлсэн2. Ч.Шагдар тэрхүү хоёр дэвтэр «Алтан товч»-ийг 1957 онд

Улаанбаатарт кирилл бичгээр нэг дэвтэр болгон хэвлүүлсэн.

Өвөр Монголын эрдэмтэн Чойж Улаанбаатарт хоёр удаа хэвлэгдсэн эхүүд

болон гадаад орнуудад хэвлэгдсэн Лу.Алтан товчуудыг харьцуулан шинжилсэн

удиртгал, зохиолын уг эх, ашигласан ном зүйн жагсаалтьгг «Алтан товч» гэдэг

нэртэй гаргасан3. Зөвлөлтийн эрдэмтэн А.Шастина Улаанбаатарт хэвлэгдсэн

«Алтан товч»-ийг орос хэлнээ орчуулан тайлбар зуүлтсудалгааны өгүүлэл

хавсарган нийтэлсэн4. АНУ-ын монголч эрдэмтэн Загчидсэцэн Лу.Алтан

товчийг хятадаар орчуулан 1976 онд Тайваньд хэвлүүлсэн5. Монгол

судлалын шииэ судлагдахуун болсон Лу.Алтан товчийн хадгалагдаж үлдсэн

бичмэл эхийг гэрэл зургийн аргаар хуулбарлан хэвлэх зүй ёсны шаардлага гарч

ирлээ. Иймээс 1990 онд академич Ш.Бира монгол англи хоёр хэлээр товч оршил

бичиж Лу. Алтан товчийн гар бичмэл эхийг гэрэл зургаар хуулбарлан

хэвлүүлсэн6 нь судалгааны шаардлагад нийцсэн чухал бүтээл болсон билээ.

«Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой» хэмээх түүх

XVII зууны сүүлчээр зохиогджээ. Зохиогч нь тодорхой мэдэгдэхгүй байгаа уг

зохиолыг Халхын төв нутагт зохиогджээ гэж судлаачид үздэг.

XIX зууны сүүлчээр Оросын эрдэмтэн В.В.Радлов, дараа нь

А.М.Позднеев нар Халхаас тус бүр нэжгээд судар олсон нь «Шар тууж»-ийн

хунилбарууд байжээ. Манай улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийы

хүрээлэнд энэхүү «Шар тууж»-ийн өөр нэгэн бичмэл эх байгаа. Ж.Цэвээн 1936

онд XVII зууны үеийн Монголын түүхийн зохиолуудынтухай оросоор хэвлүүлсэн

номондоо «Шар тууж»-ийн тухай бичсэн. Зөвлелтийн эрдэмтэн Н.П.Шастина

өмнөх үг, тайлбар зүүлт бичиж монгол эх, орос орчуулгыг 1957 онд бичиж

хэвлүүлсэн7.

«Шар тууж»-ид урьдахь «Цагаан түүх», «Алтан товч»-уудын адилаар ертөнц

Page 14: Mongol ulsiin tvvh iii 2003

тоггож хүн үүссэн тухай Энэтхэг, Түвэдийн хаадын түүх, Монголын хаант тер

үүсч тогтоод мөхсөн үе буюу XVII зууны эхний хагасыг хүртэл үеийг хамран

бичихдээ: Чингис хааны үр ач нар, тэдний эзэмшил газар, Ойрад Монголын уг

язгуур, Батмөнх Даян хаан, түүний хөвгүүд, ялангуяа Гэрсэнз хунтайж, үр

хөвгүүд нь Халхыг хэрхэн өмчлон захирсан, ард олны аж байдал, хэв заншил,

ангийн тэмцэл зэргийг нэлээд тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн

бусад зохиолд байдаггүй зарим баримт, мэдээ ч байдаг тул «Шар тууж» бол

XV-XVII зууны Монголын түүхийн

1 Кобаяши Т. Алтан товч-Мооко нэндайки (Алтан товч-Монголын он дараалал). Токио, 1939. : Altan Tobci. A Brief history of the Mongols. Harward, 1952. 3 «Алтан товч» Хох хот, 1984. 4 А.П.Шастина, Лувсанданзан. Алтан тоич. 1973, М. 5 «Мэнгу хуанцзин ши ичжу» Тайвань, 1975.

'' «Эртнин хаадын үндэслэсэн тор ёсны зохиолыг тоичлон хураасан Алтан товч хэмээх оршвой»

УБ., 1990. 1 «Шара туджи. Монгольская летопись XV11 века» М-Л., 1957.

чухал сурвалж бичиг мөн.

Иймээс Өвөр Монголын Өлзийт «Шар тууж»-ийн хэдэн янзын хуулбарыг

харьцуулан зүүлт тайлбартай хэвлүүлэв1.

О «Хаадын үндэсний Эрдэнийн тонч»-ийг Өвөр Монголын Их зуугийн

чуулганы Ордосын Саган Сэцэн хунтайж 1662 онд зохиожээ. Зохиогч энэхүү

түүхийг монгол түүхийн зохиолыг бичихдээ энэтхэг, түюд, хятад түүхийн судруудаас

гадна «Номын цагаан түүх», «Эртний Монгол хаадын үндэсний их Шар тууж» зэрэг

бүгд долоон зохиол хэрэглэв гэсэн байх боловч Түвэд зэрэг гадаад хэлний

зохиолууд ба монголын олон домгийг ашигласан нь уг зохиолоос илэрхий. Бас

дурдаагүй боловч «Нууц то15чоо» эсвэл «Алтан тсшч» зэрэг зохиолыг ашигласан нь

мэдэгдэж байдаг.

Зохиогч уг бүтээлдээ эхлээд Энэтхэгт дараа нь Түвэдэд, эцэст нь Монголд

хаадын ураг дэлгэрсэн тухай гурван том хэсэг болгон бичсэн ажээ. Тэгэхдээ VIII зуунаас

XVII зууны хоёрдугаар хагасын дунд хүртэлх үеийн Монголын улс төрийн түүх, улс

төрийн бутралын үеийн нийгмийн харилцааны хөгжлийн тухай сонирхолтой мэдээ

баримт оруулан бичсэн байдаг. Түмэдийн Алтан хаи болон Ордос түмний үйл хэргийг

дэлгэрэнгүй өгүүлсэн ньзохиогчийн угсаа гарвалтай холбоотой байх. Саган Сэцэн (1604-

11 настайдаа элэнц өвег Хутугтай Сэцэн хунтайжийнхаа "сэцэн" хэмээх цолыг

Page 15: Mongol ulsiin tvvh iii 2003

залгамжилж 17 настайдаа түшмэлийн зэрэг хэргэм хүртэж төрийн албанд хүчин

зүтгэсэн бөгөөд «Хаадын үндэсний Эрдэнийн товч» зохиолоо туурвихдаа ихээхэн цаг

зав зарцуулсан нь мэдээж. Энэ зохиолыг 1777 онд манжаар орчуулсан. Дараа нь бас

хятадаар орчуулж модон бараар дармал-ласан. Тэгэхдээ тус номыг найман боть

(бүлэг) болгож «Зарлигаар тогтоосон эрдэнийн товч»2 гэж нэрлэсэн нь Чин улс

1772 оноос эхлэн «Дөрвөн хөмрөгийн бүрэн ном» гэдэг номын цуглуулга хийсний

түүхийн хэсгийн элдэв ном судрын хэсэгт «Эрдэиийн товч»-ийг оруулсантай

холбоотой болов уу?

Түүнээс хойш тус зохиол герман3, япон4 хэлээр орчуулагдан хэвлэгдэв. БНМАУ-ын

Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан Ц.Насанбалжир «Эрдэнийн товч»-ийн

дөрвөн хуулбарыг харьцуулан нягталж 1958 онд хэвлүүлэв5. Энэ хэвлэлийг Өвөр

Монголын Ардын хэвлэлийн хороо 1980 онд дахин хэвлэж монгол түүх соёлыг

судлаач нарт хүртээл болгосон.

© Халхын Түшээт хан аймгийн Жамба эрх дайчин (7-1707) 1677 онд зохиосон

«Асрагч нэртийн түүх» бол монгол түүх судлалын эргэлтэд сүүлийн үед орсон

бүтээл юм. Зохиогч энэ бүтээлээ туурвихдаа «Хөх дэвтэр», «Монголын нууц

товчоон», Лу. «Алтан товч», «Залуусын хурим», «Шар тууж», «Эрдэнийн товч» зэрэг

олон сурвалж ашиглан, Энэтхэг, Түвэдийн хаад болон монголчуудын уг гарвал,

Чингис хаанаас Батмөнх

1 «Шар тууж» Бээжин, 1983. 2 «Мэнгү Юань Лү» (Монголчуудын уг эх). 3 Haenish E. Monggo han Saida Sekiyeh Diendmanscliu fassung von Secen sanangis mongolisclier

Geschichte, Lpz., 1933. 4 Гоо Минфу. Мооко гэнрюү (Эрдэнийн товч). Токио, 1940. 5 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1958.

даян хаан хүртэлх түүх, Халх, Өвөр Монголын олон аймгуудын ноёдын удам

угсаа, Монголд шарын шашин хэрхэн дэлгэрсэн тэргүүтнийг бузгай тэмдэглэсэн

байдаг. БНМАУ-ын түүхч, эрдэмтэн Х.Пэрлээ энэхүү түүхийн гарбичмэлээр

уламжлагдан ирсэн эхийг хэвлэлд бэлтгэж, оршил, тайлбар зүүлт бичиж 1960 онд

хэилүүлсэн1. Монгол түүх бичлэгийн судлалд шинэ судлагдахуун болсон эиэ

бүтээлийг монголч нар талархан угтаж өерсдийн дүгнэлт тайлбарыг нэмэрлэж

дэлгэрүүлэх ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал, Өвөр Монголын Б.Багана,

Х.Пэрлээгийн 1960онд Улаанбаатартхэвлүүлсэн «Асрагч нэртийн түүх»-ийг 1984

Page 16: Mongol ulsiin tvvh iii 2003

онд Бээжинд дахин хэвлүүлсэн. Энэ түүх бол XVI1 зууны эхээр Өвөр Монгол

Манжид эзлэгдээд, Ар Монгол Манжид эзлэгдэхийн өмнөхөн бичигдсэн XIV-XV1

зууны үеийн монгол суриалж зохиолын сүүлч юм.

XVI1-XVIII зууны үеийн монгол түүхийн судруудад өгүүлэн буй үеийн

Монголын түүхийг ямар нэг хэмжээгээр өгүүлсэн байдаг боловч бидний

дээрдурдсан хэдэн зохиол бол зохиогдсон хугацааны хувьд X1V-XVI зуунд ойр,

нөгөө талаар тухайн үед холбогдох түүхт баримт сэлтээр хожуу үеийнхээс

давуу юм.

Монголын түүх бичлэгийг судалдаг эрдэмтэд өгуүлэн буй үеийн

Монголын түүх бичлэгийг хамарсан хэд хэдэн бүтээл нийтлүүсний заримыг бид

дээр дурдсан. Тэгвэл 1950-иад оноос нааш манай оронд ба хилийн чанадад

гарсан бүтээлүүдийг товч танилцуулсугай.

Түүхч эрдэмтэн Х.Пэрлээ «Хувьсгалын емнөх монголын түүх

бичлэгийн асуудалд»2 гэдэг судалгааны тонхимол бичиж

I. Удиртгалым оронд хэлэх үг.

II. Монгол түүх бичлэгийн түүхийг дараах таван үе болгон хуваасан.

Үүнд:

1. Монгол нутагт байсан эртний улсуудын үеийн түүх бичлэгийн

дурсгал үлдсэн нь (VIII зуунаас XII зууны эхэн хүртэл).

2. Монгол гүрний үеийн түүхийн мэдлэг (XIII-XIV зуун).

3. Монголын феодалын бутралын үеийн түүхийн мэдлэг (XV-XVII

зуун).

4. Манжийн дарлалд байсан үеийн Монголын түүхийн мэдлэг

(XVIII-XIXsyyH).

5. Монголын шашин төрийг хослон баригч хаант улсын үеийн

түүхийн мэдлэг (1911-1920).

III.Монголын түүхийн зохиолын жагсаалт. Үүнд их телөв

хэалэгдээгүй, тус улсын номын санд хадгалагдаж буй 106 зохиолын нэр,

тэдгээрийн товч агуулга зэргийг сийрүүлсэи нь монгол түүх бичлэг судлалд

чухал нэмэр болсон. Түүнээс хойш манай оронд болон гадаадад Монголын

түүх бичлэгийг судлах явдал мэдэгдэхүйц өргөжсөн. Манай академич, түүхч

Ш.Бира «Монголын түүх бичлэг» (XIII-XVII зуун) гэдэг судалгааны ганц

сэдэвт том зохиол бичиж гадаадад хэвлүүлэв3. Өвөр Монголын түүхч

Page 17: Mongol ulsiin tvvh iii 2003

1 «Асрагч нэртийн түүх» УБ., 1960.

Х.Пэрлээ. Монголын хувьсгалын омнох түүх бичлэгийн асуудалд. УБ., 1958. 3 Ш.Бира.

Монгольская историография (XIII-XV1I нв). М., 1978.

профессор Лю Цзиньсо дараа жил нь «Арван гурав, арван долдугаар зууны

Монголын түүх бичлэг»1 гэдэг бас нэг ганц сэдэвт зохиол хэвлүүлсэн.

Өвөр Монголын түүх соёлын цувралаар Линь Ган эрхлэн найруулсан

«Монголын түүхийн сурвалжийн тойм» гэдэг ном 1994 онд хятадаар

хэвлэгдэн гарав. Уг ном нь Өвөр Монголын түүх соёлын цуврал номын оршил,

мөнхүү цувралын тухай тайлбар, өмнех үг болон Монголын 15 сурвалж

бичгийн тухай бичжээ2.

Эдгээр ганц сэдэвт судалгааны зохиолуудад XIV-XVII зууны монгол

сурвалж бүтээлүүдийг нарийвчлан судалж цэгнэсэн нь, Монголын түүх

судлалын хөгжилд жинтэй хувь хандив болсон. Гэтэл тэр үеийн Монголын

түүхийг дан монгол сурвалжийг түшиглэн бичнэ гэхэд хангалттай биш гэдгийг

дээр дурдсан билээ. Тэгвэл Хятад болон бусад хөрш орнуудын түүх сударт

тэмдэглэгдсэн Монголын тухай мэдээ сэлтийг ямар нэг хэмжээгээр монгол

сурвалжтай харьцуулан судлах уламжлал XVII1 зуунаас эхлэн монгол судлаачдын

дунд бий болсон юм.

II

Монголын тухай өгүүлсэн Мин улсын үеийн сурвалж бичиг асар олон байдаг

ажээ. Тэдгээрийг албаны ноёд түшмэд бичсэн түүх судар хоёр зуу гаруй, хувь

хүний бичсэн түүхийн бичиг бараг таван мянга орчим байна3 гэдэг. Тэр үеийн

албан бичиг тэмдэглэлийг үндэслэж Чин улсын үед Чжан Таньюй нарын XVIII

зууны үедзохиосон 332бүлэгбуюудэвтэр «Минулсын түүх» гэдэг сударт

«Урианхай», «Татар», «Ойрад»-ын тухай тусгай шастир буюу бүлгүүд бий. Бас

Мин улсын 13 хаан төрийн үйл явдлыг тэмдэглэсэн «Мин улсын үнэн

тэмдэглэл» гэдэг 2 мянга 925 бүлэг буюу дэвтэр бүгд 500 ботийг 1940 онд

Нанжингийн улсын номын сан хэвлүүлсэн байдаг. Эдгээрт тэр үеийн Монголын

тухай мэдээ баримт асар их байдаг. Тэдгээрийг шүүн нягтлаж монгол

сурвалжтай харьцуулан судалбал XIV-XVII зууны Мопголын түүхийг

бодитой бичиж чадна. Өвөр Монголын эрдэмтэн Дай Хуни, Буян нар хятад

сурвалж бичгийн тухай бичихдээ "Мин улсын үе дэх Умард Юаны тухай

хятад түүхийн бичиг, материалын онцлог гэвэл: нэгд, Олонх нь Хятадын

Page 18: Mongol ulsiin tvvh iii 2003

уламжлалт дээрэнгүй үзэлтээр Умард Юан улсад хэлбийхүү хандаж, бодит үнэн

түүхийг гажуудуулсан байна. Хоёрт, Эх үндэс болсон материал нь туйлын

чухал боловч олонх нь нэг л эхээс авсан болохоор агуулга давхцаж байна.

Гуравт, Мин улсын үе дэх бусад түүхийн материал нь сурвалж бичигтэй

холилдож байгаа болохоор материал нь саланги шиг байдаг. Дөровт, Эл цаг

үед тэмдэглэсэн тоо хэмжээний хувьд адилгүй Цзя Цзин, Лүн Цин, Ван Лигийн

оны (1522-1620 оны -Л.Ж.) үед зохиогдсон нь цөөн шиг байна."4 гэснийг бид

судалгаандаа анхаарвал зохино. 1 Лю Цзиньсо. Арван гурав-арван долдугаар зууны монголын түүх бичлэг. Хайлар, 1979.

: «Мэн вэнь Ли ши. вэнь сянь ган шү» (Монголын түүхийн сурвалжийн тойм). 3 Дай Хуни. Буян. Умард Юаний түүх. Хайлар, 1991, т. 18. 4 Мон тэнд, т. 19.

Мин улсын түшмэл Цю Цзюсы гэгч хувьхүний XVII зууны эхээр бичсэн «Вань

Лигийн цэргийн гавьяаны тэмдэглэл» гэдэг 14 бүлэг түүхийн зохиолын 7-9-р

бүлэг буюу «Дунд гурван хил» гэдэг гарчигтай, Алтан хан, түунд холбогдолтой 24

хүний намтрыг Л.Жамсран 1962 онд монголчилж рртгал, хавсралт хийсэн цохимол

эх Улсын Төв Номын Санд хадгалагдаж байгаа.

Монгол, хятад сурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх зохиох

ажлыг XIX зууны үеэс монголч эрдэмтэд эхэлсэн. Үүний томруун жишээ бол

Английн эрдэмтэн Ховорс Монголын түүх дернөн ботийг зохиож 1876 онд

хэвлүүлсний нэг боть мь X1V-XVII зууны үеийн түүхийг бичжээ. Зохиогч

«Эрдэнийн тозч» болои зарим хятад сурналжийг орчуулан ашиглаж бичсэн ажээ1.

Оросын дорно дахиныг судлаач Д.Покотилов, «Мингийн үеийн Дорнод

Монголын түүх» гэдэг зохиолдоо2 Хятадын Мин улсын түүх болон бусад сурвалж

бичиг болон Монголын «Эрдэнийн товч» зэрэгзарим монгол

хэрэглэгдэхүүнийгашиглан Дорнод Монголынтүүхийн голдуу Монгол-Хятадын

харилцааг Мин улсын хаадын үеэр 14 бүлэгхувааж бичээд эхэнд нь өмнех үг, эцэст

нь нэрийн бүгд хэлхээс бичиж гаргасан нь гадаадын судлаачид хятад, монгол

сурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх бичихийн эхлэл болсон

бүтээлийн нэг юм.

Монголын дундад зууны үеийн түүхийн хятад хэлээр буй хамгийн лорвитой

сурвалж болох «Мин ши лу»* (Мин улсын үнэн тэмдэглэл) гэдэг дээр дурдсан

сурвалжаас Японы Киото их сургуулийн эрдэмтэд Манж, Монголын түүхэнд

холбогдох тэмдэглэлүүдийг угхэлээр нь он, cap, өдөртэй ньтүүвэрлэж 1368-1627

Page 19: Mongol ulsiin tvvh iii 2003

оны буюу Мин улсын үеийн Монголын түүхийн хэрэглэгдэхүүнийг 10 ботиор

хэвлэн гаргасан3 нь өгүүлэн буй үеийн Монголын түүхийг судлаач нарт

хүртээмжтэй бэлэг болсон юм.

Монгол оронд феодалын бутрал болж дотор зуураа болон Мин улстай байн

байн тулалдаж байсан үеийг японы эрдэмтэд голдуу хятад сурвалжийг ашиглан

судалгааны хэд хэдэн дорвитой бүтээл гаргасан нь тухайн үеийн Монголын

нийгэм улс төр, гадаад харилцааны судлалд чухал хувь нэмэр болсон билээ.

Вада Сэй мон тэр үеийн Монголын түүх судлалаар бичсэн өгүүллүүдээ

хэвлүүлсэн4.

Хагирава Жюнпэй Мин улсын үеийн Монголын түүхийн судлалаар хэдэн

чухал бүтээл гаргасан5.

1 H.Howorth. History of the Mongolis. London, 1876-1888 s. : Д.Покотилов. История восточных Монголои ц период династии Мин (1368-1634) (по

китайским источникам). СПб., 1893. * Энэ судрын нэрийг «Мин улсын үнэн магад хууль», «...Магад

хууль» гэх зэргээр орчуулдаг

байлаа. Сүүлийн үед «Мин улсын үнэн тэмдэглэл» гэдэг болсныг баримтлан. 3 «Миндай Мамо ширёо» (Минпшн үеийн Манж. Монголын түүхийн хэрэглэгдэхүүн). Киото

Их сургууль, 1942-1959. 4 Вада Сэй. Зүүн Азийн түүхийн судлал (Монгол); Хагираиа Жюнпэй. Миндай Мооко ши

Кенкюу (Мингийн үеийн Монгол түүх судлал). Киото, 1980. 5 Эсэн. Алтан. Монгору тэй коку (Монголын эзэнт улс). Дэлхийн түүхийн цуирал №12, 1973.

III

XX зууны эхээр монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээж эртний Монголын

гал голомтыг дахин бадрааснаас хойш Монгол улсын сургуулиудад эх түүхээ үзэх

болсон нь монгол түүх судлалыг эрчимжүүлж, шинэ шатанд гаргахадтүлхэцболлоо.

Монгол улсын эртний, дундад зууны, ойр ба орчин үеийн түүхээр хэдэн зохиол 30-аад

онд хэвлэгдэж гарсан, харин XIV-XVI зууны үеийн түүхээр гараагүй. Энэ нь судалгаа

хангалтгүй, судлагдахуун төвөгтэй байсан. Нөгеө талаар түүнийг үзэх үзэл, судлан

шинжлэх арга барил өерчлөгдөж байсантай холбоотой.

БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, ЗХУ-ын ШУА-тай хамтран Монгол

улсын түүхийг судалж 1955 онд БНМАУ-ын түүх нэгэн ботийг зохиож монгол, орос

хэлээр хэвлүүлсэн1. Энэ номонд Монголын түүхийг нэн эрт цагаас 1950-иад он хүртэлх

үеийг марксч үзэл санаа, арга барилаар бичсэн анхны ерөнхий түүх юм. Үүнийг

Page 20: Mongol ulsiin tvvh iii 2003

БНХАУ-д орчуулж 1958 онд хятад хэлээр хэвлүүлсэн. Тус зохиолд X1V-XV11 зууны

үеийн Монгол улсын түүхийг нэг анги, 6 бүлэг болгон бичсэн байлаа. Уг зохиолын

нэмж засварласан хоёрдахь хэвлэлийг 1967 онд Улаанбаатарт монголоор, Москвад орос,

англи хэлээр, нэмж засварласан гурав дахь хэвлэлийг 1984 онд Улаанбаатарт

монголоор хэвлүүлсэн. Хэвлэл бүрд зохиогч, редактор нэмэгдэж, анги, бүлгүүдэд

бага зэрэг нэмэлт засвар хийгдэж байжээ. Харин XIV-XVII зууны Монголын түүхийн

хувьд нэмэлт засвар хийгдэж байсан тул, гурван удаагийн хэвлэлийн анги, бүлгийн

гарчиг өөрчлөгдөөгүй, хэмжээний хувьд бага зэрэг нэмэгдэж байсан.

БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн энэхүүхамтын бүтээлээ нэмж засварлан

хэвлүүлэхийн зэрэгцээгээр, өөрийн түүхч эрдэмтдийн хүчээр эх орныхоо дэлгэрэнгүй

ерөнхий (нэвтэрхий) түүх зохиох талаар шаргуу ажиллаж 1966-1969 онд «Бүгд

Найрамдах Монгол Ард Улсын түүх» гурван боть зохиож хэвлүүлсний тэргүүн боть нь,

нэн эртнээс XVI1 зуун хүртэлх үеийг хамарсан байв2. Түүнд XIV-XV1 зууны Монгол

улсын түүх нэг анги, дөрвөн бүлэг, арван нэгэн зүйлээр бичигдсэн. Манай түүхчид

энэхүү дэлгэрэнгүй, ерөнхий түүхээ бичихийн тулд монгол, хятад, орос болон бусад

хэлээр буй сурвалж хэрэглэгдэхүүн, еөрийн ба гадаадын судалгааны бүтээлүүдийг

боломжоороо ашиглаж марксч үзэл, арга барилаар ажилласан билээ. Тиймээс ч уг

зохиол хэвлэгдэн гармагц Монголын түүх сонирхогч, судлаач нарын хүртээл болж

улмаар тус улсын олон шатны сургуулиудад эх түүхээ судлах, сурах бичиг, гарын

авлага зохиоход эх загвар болсон юм3.

1 «БНМАУ-ын түүх» Улаанбаатар, 1955 он. : «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх» Тэргүүн боть. УБ., 1966.

3 Г.Сүхбаатар, Л.Жамсран. БНМАУ-ын түүхийн дээж бпчиг I. УБ., 1968. 11 хэвлэл.

Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ., 1992.

-Л.Жамсран. БНМАУ-ын түүх (Хувьсгалын омнох үе). УБ., 1972. II хэплэл, УБ.,

1975. I l l хэнлэл, УБ., 1978.

- Х.Пэрлээ, Н.Ишжамц. БНМАУ-ын түүх (тэргүүн дэвтэр), УБ., 1981. II хэвлэл УБ., 1985.

- «Мс.1голын түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн» Цуврал I - V I I 1 . УБ., 1992-2000.

- Ж.Заанхүү, Т. Алтанцэцэг. Монголын түүхийн лекцүүд. УБ., 1999.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон «БНМАУ-ын түүх» гурман ботийгхудам

монгол бичгээр буулган 1986 онд 6 дэвтэр болгож хэнлээд дотооддоо

тараасан1. Тус зохиолын гуравдугаар боть нь англиар хэвлэгдсэн2.

Page 21: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын ерөнхий түүхээр гарсан бүтээл бүхэнд өгүүлэн буй үеийн түүх

тусгагдаж судалгаа нь гүнзгийрч байна3. Мөн үеийн түүхийн урд, эсвэл хойтзалгаа

үеэр бичигдсэн зохиолуудад ямар нэгэн хэмжээгээр хамрагдан судлагдсан

байна4. Үүний нэгжишээ бол Монгол улсын Батлан Хамгаалах Яамны Эрдэм

шинжилгээний хүрээлэнгийн хамтын бүтээл «Монгол

Цэргийн Түүхийн Товчоо» гэдэг хоёр дэвтэр ерөнхий түүхийн зохиол юм.

Энэ номын тэргүүн дэвтэр нь: оршил, удиртгал, сурвалж судалгааны тойм,

6бүлэг(бүлэгбүр нь 3-4зуйлтэй)тегсгөл, он цагийн ба нэрийн бугд хэлхээс, ном

зүй зэргээс бүрдсэн агаад Хүннүгээс XX зуун хүртлэх Монголын цэргийн

түүхийг бичсэний, 3 зүйлтэй 5 дугаар бүлэгт нь феодалын бутралын үеийн

монгол цэргийн тухай бичжээ.

XIV-XVI1 зууны Монголын түүхийг тусгайлан үечилж бичсэн ерөнхий

түүхманай улсад хараахан гараагүй боловч мөнхүү үеийн аль нэгэн асуудлыг

судалсан ганц сэдэвт зохиол гарч эхэлсэн. Тухайлбад, Нанхиадач эрдэмтэн

Н.Ариунгуа XIV-XVI зууны үеийн Монгол-Хятадын харилцааг Монгол улсад

анх удаа нарийвчлан судалж чамбай бүтээл гаргав5. Залуу эрдэмтэн

Ж.Гэрэлбадрах. XV-XVII зууны Монголын нийгмийн анги, давхрааг судалж

ганц сэдэвт бэсрэг бүтээл хэвлүүлэв6.

Хаадын сангаас Монголын хаад болон найман богдын намтрыг бичүүлж

хэвлүүлэх ажлыг 1990-ээд оны сүүлчээс эхлэн зохион байгуулж байна. Түүнд

бидний өгүүлэн буй үеэр Л.Жамсрангийн бичсэн «Эсэн тайш хаан»,

Б.Даваасүрэнгийн бичсэн «Батмөнх даян хаан» гэдэг намтар зохиолууд

хэвлэгдэн гараад байна7. Эдгээрийг зохиогчид, нэр бүхий хоёр хааны талаар

манай улсад болон гадаадад гарсан бүтээлүүд хийгээд ерөнхий түүхүүдэд урьд

бичиж байсныг ашиглаж өорсдийн цуглуулсан баримт сэлтийг түшиглэн,

зарим шинэлэг санаа дүгнэлт дэвшүүлэн тавьсан ажээ.

Суүлийн жилүүдэд манай улсад эх түүхээ судлах, сурталчлах шинэлэг онол,

арга зуйг сэдсэн хэд хэдэн бүтээл гарсны дотор бидний өгүүлж буй

1 «Бүгд Найра.мдах Монгол Ард Улсын түүх» Тэргүүн 3 дэвтэр, Доод 3 дэвтэр. Хох хот, 1986. «The History of the

Mongolian People's Republic» Translated and annotated be W. Brown and U.Onon. Cambridge, 1976. 3 Ш.Нацагдорж. Монголын феодализмын үндсэн замнал. УБ., 1978.

- «Монголын торпйн байгуулал, улс торийн сэтгэлгээнпй хогжил» (МЭӨ ПГ-МЭ XX зуун),

Тэргүүн боть. УБ., 1995.

- «X1V-X1X зууны Монголын гадаад харилцаа» УБ., 1997.

Page 22: Mongol ulsiin tvvh iii 2003

4 Ч.Далай. Юань гүрний үемйн Монгол. УБ., 1973.

- Ч.Далай. Монголын түүх (1260-1388), Гутгаар дэитэр. УБ., 1992.

- Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 1963.

- Д.Гонгор. Халх товчоон 1. УБ., 1970; Халх товчоон 11. УБ., 1978.

- С.Пүрэвжав. Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ., 1978. 3 Н.Ариунгуа. X1V-XV1 зууны Монгол-Хятадын харилцаа. УБ., 1996. 6 Ж.Гэрэлбадрах. XV-XV1I зууны Монголын ноёд язгууртны зэрэг дэвийн асуудалд. УБ.,

1999. ' Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ., 2000.

- Хонгор адуут Б.Даваасүрэн. Батмонх даян хаан. УБ., 2000.

үеийн түүх, намтар соёл урлаг судлалын асуудал шинэлэг хэлбэрээр

тусгагдсаныг дурдвал зохимо1.

1950-иад омы үед БНМАУ, ЗХУ-ын түүхчид хамтран Монголын еронхий

түүхийн нэгэн боть зохиож хэвлүүлснийг БНХАУ-д орчуулж ХУВЛЭХИЙН

зэрэгцээгээр Хятадын ШУА-ийн Түүхийн хүрээлэн Өвөр Монголын ерөнхий

түүхийг нарийвчлан судлаж Юй Юань ань (Юй Баян) зохиогчтой «Өвөр

Монголын түүхийн найруулал»2 гэдэг ном хятад хэлээр хэвлүүлсэн. Уг номыг

Байгал, Мөнхбаатар нар монголчилж Өвөр Монголд хэвлүүлэхдээ «Өвөр

Монголын түүхийн тойм» гэж нэрлэсэн3. Энэ номд XVII зууи хүртэл товч

бичээд, Чин улсын үеэс даи Өвөр Монголын түүхийн тоймыг 1950-иад он хүртэл

бичсэн. Түүнд «XIV-XVII зууны үеийн Монгол» гэдэг 7 зүйлтэй нэгэн бүлэг бий.

Уг номын эхэнд Чингис хаан болон бусад зарим түүхт хүмүүс, хөшөе дурсгал,

орд харш, онгон, гэрэгэ, ном судрын нүүр зэрэг гучаад гэрэл зураг, зурмал зураг

оруулан хэвлэжээ. Түүхийн зарим үед холбогдох газрын бүдүүвч зураг

хавчуулжээ.

Мөн онд Өиөр Монголын Тао Кэтао гэгч зохиогч «Өвөр Монголын

хөгжлийнтойм» (эхний ноорог) (дээд) гэдэгзохиолоохятадаархэвлүүлсэн4.

Өмнөх үг, хоёр анги, таван бүлэгт бидний өгүүлж буй үеийн түүхийг гурван зүйл

болгон бичжээ.

1950-иад оноос ӨМӨЗО-нд «Монгол үндэстний товч түүх найруулан бичих

дугуйлан» ажиллаж хэд хэдэи бүтээл монгол, хятад хэлээр хэвлэн гаргав.

Тухайлбал: 1977 онд «Монгол үндэстний товч түүх» гэдэг өмнөх үг, долоон

бүлэггэй монгол ном гаргасны гуравдугаар бүлэг «Мин улсын үеийн Монгол

үндэстэн» ньтаван сэдвээр бичигдсэн байлаа5. Үүнд монголчуудын гарлаас эхлэн

Хятад дахь Монгол угсаатан чөлеөлөгдсөн 1950 он хүртэлх үеийг хамран бичсэн

байв.

Page 23: Mongol ulsiin tvvh iii 2003

Мөнхүүдугуйлан энэ зохиолоо дэлгэрүүлэн 1985 ба 1988 онд Хөххотноо

«Монгол үндэстний товч түүх» гэдэг нэртэй нэгэн боть том хэмжээний ганц

сэдэвт зохиол эхлээд хятадаар, дараа нь монголоор хэвлүүлсэн6. Тус зохиол нь

хэвлүүлэх тухай тодорхойлолт, 5 бүлэг, бүлэг нь дотроо хэсэг, хэсэг нь зүйл

болж хуваагдсан зохиомжтой бөгөөд номын төгсгөлд хоёр зүйлийн

дагалдуулал, хойнох тэмдэглэл, номын эх ба эцэст 37 гэрэл зураг,

1 МУИС. «Монгол улсын түүх (онол-арга зүйн асуудлууд)» УБ., 1999.

- Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монгол улсын тор эрх зүйн түүхэн уламжлал. УБ., 1997.

- Д.Дагвадорж. Монголын шашин суртахууны тайлбар толь. УБ., 1995.

- Хэрээд Л.Жамсран, Хэрээд Ж.Урангуа, Олохнууд С.Дэмбэрэл. Монголын түүхийн бага

нэвтэрхий толь. I. А-3. УБ., 1998. 11. И-Р. УБ., 2000. I I I . С-Я. УБ., 2002.

- Амбагайт Ш.Шагдар. Монгол улсын болонсролын түүхийн тоичоон. УБ., 2000.

- Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг. Монгол хатад. УБ., 2000.

- «Монголын соёлын түүх» 3 боть. УБ., 1999.

- «Монголын нэвтэрхий толь» 2 боть. УБ., 2000.

- С.Жамбалдорж, Э.Сонпнтогос. Нэрт монгол хүмүүсийн намтрын ойллого. УБ., 2000. : lOii Юань ань (Юй Баян). Нэймэнгү Лишн гай яо (Өиор монголын түүхийн найруулал). Бэйцзин, 1957. 3 Юй Юань ань. Өвор Монголын түүхийн томм. Хох хот, 1990. 4 Тао кэтао. Нэй мэнгү фа чжань гайшү (Чү гао). Шэньян, 1957. 5 «Мон.ол үндэстний товч түүх» Хох хот, 1977. 6 «Монгол үндэстнпй товч түүх» Хох хот, 1985, 1988 он.

булэгт холбогдох түүхийн газрын бүдүүвч зураг 5-ыг оруулан хэвлэжээ.

Гуравдугаар бүлэг «Мин улсын үеийн монгол үндэстэн» нь дотроо гурван хэсэг.

бүгд 10 зүйлээс бүрдэл болжээ.

Одон гэгч зохиогчийн бичсэн «Эсэн хаан» гэдэг хялбаршуулсан улс төрийн

намтар зохиол хэвлэгдсэн. Тэр нь арван зүйл хойнох тэмдэглэл зэргээс бүрдсэн

ажээ. Зохиогч тэр үеийн монгол орны түүхэн нөхцөлд Эсэи тайж ямар байсан, яаж

хаант төрийн эрхийг булаан аваад, эцэст юу болсон зэргийг бодитой харуулахыг

хичээсэн нь илэрхий1.

Өвөр Монголын түүхч эрдэмтэн Лю Цзиньсо 1985 онд «Монголын

хураангуй түүх» гэдэгзохиолоохэвлүүлсэн2. Оршил, 17бүлэг, дагалдууллаас

бүрдсэн энэ номын 8-10 дугаар бүлэгт XIV-XVII зууны Монголын түүхийг

бичжээ. Синьминь, Буянхүү нарын зэрэг зохиогчид «Эртний Монголын

товчтүүх» гэдэг сургалтанд зориулсан хялбаршуулсан ном бичиж 1990, 1993 онд

хоёр удаа хятад, монгол хэлээр хэвлүүлсэн3. Нэн эртнээс Чин улсын үеийгхамран

бичсэн ажээ. Мен үеийн Монголын бүдүүвч газрын зургийг оруулжээ. Өвөр

Page 24: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын Их Зуу аймагт монгол үндэстний түүх зохиох дугуйлан 1991 онд Цао

Юнняньзохиогчтой «Монгол үндэстний нэвтэрхий түүх» 3 дугаар ботийг хятад

хэлээр хэвлэн гаргаи4. Тус зохиол нь 8 бүлэг, ном зүй, хойнох тэмдэглэлээс

бүрджээ. Бүлэг бүр нь дотроо 2-4 хэсэгтэй, хэсэгбүр нь бас 3-6 зүйлтэй. Энэ

гуравдугаар боть бүхэлдээ XIV-XVI зууны Монголын түүхийн судлалд

зориулагджээ.

Мөн оид Дай Хуни, Буян нар «Умард Юаны түүх» гэдэг ганц сэдэвт

судалгааны зохиол хэвлүүлэв5. Энэ ном нь өмнох үг, удиртгал, 6 бүлэг,

дагалдуулал, хоёр зүйлээс бүрджээ. Бүлгүүд тус бүр хэсгүүд, хэсэг иь 2-5 хүртэл

зүйлтэй, арвин баримт хэрэглэгдэхүун ашиглаж бичсэн, тэр үеийн Монгол улсын

гол хэсгүүдийн улс тер, эдийн засаг, соёл, гадаад харилцаа зэргийг хамрахыг

хичээсэн, урьд хаана ч гарч байгаагүй тийм дэлгэрэнгүГ1 судалгааны чинсаатай

бүтээл юм. Алтансүмбэр гэгч зохиогчийн бичсэн «Даян хаан» гэдэг

хялбаршуулсан намтар зохиол 1992 онд хэвлэгдсэн. Уг ном нь оршил, Нэгд,

X1II-XVII дугаар зууны үеийн Монголын туүхийн тойм. Хоёрт, Даян хаанаас

омиөх Монголын нийгмийн чухал түүхтявдлууд гэсэн гарчигт төрийн

зүтгэлтнүүдийн намтар голдуу 13 сэдэв. Гуравт, Даян хаан хийгээд түүний

Монголыг нэгтгэсэн үйлс гэдэг гарчигт мөн дээрхийн адил 13 сэдвийг хамран

бичжээ6. Түүхч Намсрай «Дервон Ойрадым түүх» гэдэг эрдэм шинжилгээний

хялбаршуулсан 7 бүлэгтэй ном хэвлүүлсний эхний 2 бүлэгт XIV-XVI зууны

үеийн Ойрадын түүхийг бичжээ. Бусад нь түүнээс хойших XVIII зуунд, Зүүн

Гарын Хаант улсын мөхсонийг хамран бичжээ7. Энэ бүтээлээ лавшруулан

гүнзгийрүүлж, эрдэм шинжилгээний

I Одон. Эсэн хаан. Хох хот, 1988 он.

■ Лю Цзиньсо. Монголын хураангуп туүх. Хох хоту1985 он (Үүний хоёр дахь хэвлэл нь 1998 онд монхүү

хотод хэвлэгджээ). 3 Есинь минь, Буянхүү... Цзяньмин гу дай Мэнгү ши. Хох хот, 199.0, 19<)3 он. 4 Uao Юннянь. Мэнгү мннцзу түнши. Ди сань цзюань. 3 Дай Хуни, Б.Буян. Умард Юаны түүх. Хайлар, 1991 он. II Алтансүмбэр. Даян хаан. Улаанхад. Хайлаар, 1992 он. 7 Намсрай. Дөрпон ОПрадын түүх. Хох хот, 1993 он.

ганц сэдэвт зохиол болгож «Зүүн гарын хаант улсын түүх» гэдэг номыг 1996 онд

Page 25: Mongol ulsiin tvvh iii 2003

хэвлүүлжээ1. 8 бүлэгтэй, бүлэгбүр нь 1-3 хэсэгтэй. Хэсэгбүр нь2-3 зүйлтэй.

Дагалдуулал, лавлалт болгон хэрэглэсэн бичиг материал зэргээс бүрдсэн энэ номын

эхний хоёр бүлэг нь бидний өгүүлэн буй үеийн Ойрадын түүхийг монгол, хятад,

манж сурвалж хэрэглэгдэхүүн болон судалгааны зарим бүтээлийг ашиглан бичжээ.

Өвөр Монголын зохиолч, орчуулагч, түүхч, намтар судлаач Н.Алтаншаа, Монголын

түүхэн дэх нэрт хүмүүсийн намтрыг судалж, судалгааны хялбаршуулсан бүтээлүүд

гаргаж байна. Тэр 1995 онд Чингис хаанаас эхлээд XX зууны эхэн хүртэлх үеийн

Монголын улс төр, соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтэн 252 хүний товч намтрыг

омнө нь оршил, хойно нь таван зүйл дагалдуулал, хойнох үг зэргээс бүрдэл болсон

хоёр боть ном хэвлүүлсний дотор XIV-XVII зуунд холбогдох намтар нэлээд хэд байна2.

Зохиогч 1995 онд «Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс» гэдэг номоо хэвлүүлжээ. Тэр ном

нь зохиогчийн товч намтар, оршил, төр шашны зүтгэлтэн 48 хүний товч намтар, ном

зүй, хүмүүсийн нэрс зэргээс бүрджээ3. Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны

Хүрээлэнгийн Түүх судлах газрын «Монгол үндэстний нэвтэрхий түүх» зохиох дугуйлан

хэдэн жил шаргуу ажиллаад 1995 онд уг түүхээ хятад, монгол хэлээр хэвлүүлжээ4.

Түүний дээд боть нь емнөх үг, хоёр найруулал, нэгдүгээр найруулал нь 6 бүлэг 22

хэсэгтэй. Хоёрдугаар найруулал нь 6 бүлэг, 22 хэсэгтэй. Дундад ботийн гурав,

дөрөвдүгээр найруулал нь 7 бүлэг, 20 хэсэгтэй. Доод боть, тавдугаар найруулал нь 8

бүлэг, 30 хэсэгтэй байна. Бүгд 5 найруулал, 35 бүлэг, 118 хэсгээс энэ гурван боть зохиол

бүрэлдсэн агаад Их Монгол улс байгуулагдахын емнөх аймгуудаас эхлээд Дундад

Иргэн Улсын эхэн үеийг хүртэлх Монголын ерөнхий түүхийг өгүүлсэн энэ том зохиол

түүхийн олон баримт материал шинээр ашиглаж, тэдгээрээс үндэслэн шинэлэг санаа,

дүгнэлт цөөнгүй гаргажээ. Тус зохиолын дундад ботьдахь гуравдугаар найруулал XIV-

XVI зууны Монголын түүхийгбичжээ. Их Юан улс гэхийг «Дай Өн (Үн)» гэж зохиогчид

нэрлэжээ. Яагаад Юан гэдгийг ийнхүү нэрлэснээ тайлбарласан байна.

Өвөр Монголын Их сургуулийн профессор Дамба, Баатар, Эрдэмт, Бао Юйчин,

Сайжрах зэрэг багш нарын хамтын бүтээл «Монголын түүхийн лекц»5 гэдэг өмнөх үг,

5 анги, 19 бүлэгтэй, бүлэг бүр нь хэдэн зүйлтэй, товч дүгнэлттэй. Эцэст нь

Монголын түүхийн оны хэлхээстэй, номын зарим бүлэгт түүхийн газрын бүдүүвч

зураг оруулан хэвлэсэн, зарим нэг зургийг арай том хэмжээгээр хавчуулсан байна.

Монгол нутагт үүссэн анхны улсаас эхлэн XVII зууны эцэс хүртэлх үеийн түүхийг

өгүүлсэн. Энэ лекцийн дөрөвдүгээр ангийн 4 бүлэг нь XIV-XVI зууны Монголын

түүхэн газрын зураг нэгийг оруулан бичсэн байна. Өвор Монголын Их, Дээд

Page 26: Mongol ulsiin tvvh iii 2003

сургуулиудад зориулсан энэхүү лекцийн эмхтгэл нь монгол түүх судлалын

1 Намсрай. Зүүн гарын хаант улсын түүх. Хох хот, 1996 он. : Н.Алтаншаа. Монголчуудын очигдрийн мор. 1, 2. Улаан хад, 1993 он. 3 Н.Алтаншаа. Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс. Үрүмм, 1995. 4 «Монгол үндэстний нэвтэрхий түүх» Дээд, дундад, доод боть. Бээжин, 1995 он. 3 «Монголын түүхийн лекц». Хох хот, 1998 он.

сүүлийн үеийн ололтыг тусгасан байх. Энэхүү лекц нь суралцагчдад

зориулсан учраас бүлэг бүрийн эцэст сэтгэх сэдэв гэсэн хэдэн асуулт, лавлах ном

зохиолуудын нэрийг жагсаасаи байна.

Энэ хамтын бүтээлийн нэг зохиогч профессор Дамба дагнаж «Умард Өнийн

мандал, буурал» гэдэг гаыц сэдэит зохиолоо мөн онд хэвлүүлжээ. Зохиогч Умард

Юаныг Умард Өн (Үн) гэж шинээр нэрлэжээ. Ринчинноров гэгч зохиогчийн

бичсэн «Чингис хаан хийгээд алтан урагтан» гэдэг угсаатны зүйн хялбаршуулсан

ном 1998 онд хэвлэгдэн гарчээ1. Энэ номд оршил, өмнехуг, дүгнэлт, төгсгөлийн

үг гэх зэрэг номын эх, адагт байдаг үгбайхгүй. Харин номын эхэнд Есүхэй

баатраас эхлэн хаадын зурмал зураг, зарим хатадын тийм зургийг 1-8 дугаартай

«Цагаан гэр» гэсэн хүснэггэд зурж хөнгүүдийн нь нэрийг бичжээ. 8 дугаар

цагаан гэрийн хамгийн сүүлчийн хүснэгтэд зураггүй Тогоонтөмөр ухаант хаан

гэж бичжээ. Зохиогч номоо таван бүлэг 45 хэсэг болгожээ. Бүлэг бүрийн хэсгийн

тоо харшщан адилгүй. Тавдугаар булэг, Умард Юан улс ба Чингисийн алтан

урагтны залгамж-лагчид нь 23 хэсэгтэй бөгөөд хамгийн сүүлч нь «Лигдэн хутагт

хаан» байна. Тэгвэл тус бүлэг нь XIV-XVI зууны хаадад зориулагджээ. Энэ бол

өргөн олон уншигчдад зориулан хялбаршуулж бичсэн хаадын намтрын ойллого

юм.

Өвөр Монголын зохиогч Урангийн бичсэн «Монгол үндэстний эртний түүх»

гэдэг ерөнхий туухийн хядбаршуулсан өвермөц зохиомжтой нэгэн дэвтэр ном

1999 онд хэвлэгдэн гарчээ2. Өмнөх үг, бүлэгбүрийн эхэнд гараар бичсэн товч

оршил. Эцэст нь мөн гараар бичсэн «Сэтгэмж» гэдэг товч дугнэлттэй. Бүгд

таван бүлэг, бүлэг бур нь 3-4 хэсэгтэй, хэсэг бүр нь 2-4 зүйлтэй бөгөөд эртний

Монгол аймгуудаас эхлээд Чин улсын ноёрхолд байсан Монголын түүхийг

ишлэл, зүултгүй энгийн ойлгомжтой монгол хэлээр, газрын бүдүүвч цөөн зураг

оруулан бичсэн байна. Тус номын дөрөвдүгээр бүлгийн таван хэсэг нь XIV-

XVI зууны үеийн түүхэнд зориулагджээ.

Page 27: Mongol ulsiin tvvh iii 2003

Эх түүхээ судлах талаар өверлөгч эрдэмтэд уламжлалт түүх бичлэгээ

залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээгээр янз бүрийн толины хэлбэрээр

туүхийн судалгаагаа баяжуулж байна. «Өвор Монголын Их толь бичиг»

найруулан бичих дугуйлангийн хамтын бүтээл нь 1991 онд Хөх хотод хэвлэгдэн

гарав3. Энэ бол Өвөр Монголын Өөртоө Засах Орны амьдралын

бүхталыгхамарсан нэвтэрхийтоль. Түүнд Өвөр Монголынэртэдуүгээгийн

туүхийн олон асуудал хамрагдсаны дотор XIV-XVII зууны Монголын түүх товч

боловч тусгагдсан ажээ. Сэдэвчилэн бичсэн энэхуү Их толь гарснаас хойш

салбар ухаануудын нэвтэрхий, тайлбар толиуд гарсаар байна. Тэдгээрийн

дотроос Хөгжих, Гүйжүн, Ван Мандаа, Түмэн, Дарамбазар, Сайн, Сарангэрэл

нарын бүрэлдэхүүнтэй «Монголын туүхийн толь» найруулан бичих комисс

1990-ээд оноос эхлэи ажиллаад 1999 онд

1 Да.мба. Умард Өнийн мандал буурал. Хох хот, 1998 он. Уран. Монгол ундэстнпй эртнмй түух. Хох хот, 1999 он; Рмнчиннорои. Чингмс хаан хийгээд алтан урагтан. Хайлар, 1998 он. 3 «Нэймэнгү да цыдянь» (Өвор Монголын пх толь бичиг). Хох

хот, 1991 он.

«Монголын түүхийн толь» хэмээх шинэ бүтээл гаргасныг цохон дурдвал зохино1.

Үүний голлон найруулагч нь Ван Манда. Монгол бичгийи цагаан толгойн үсгийн

дарааллаар Монголын түүхэн дэх улс, хаан, ноёд, засаг захпргаа, цэрэг, хууль цааз, аж

ахуй, овог, аймаг, угсаатан, үндэстэн, түүхт хүмүүс, түүхэн үйл явдлууд, түүх соёлын

дурсгал, түүхэн газар зүй, хуучны судлал гэх зэрэг түүхийн олон талыг оновчтой, цэгц

харуулахыг хичээсэн 800 гаруй зурвас нэр буюу толгой үгийг түүвэрлэн оруулж

тайлбарлажээ. Энэ номд зурвас бүрийн зохиогч, лавлах ном зүйг заасангүй. Толийн

эцэст ашиглаж ланласан ном зохиолуудын нэрийг монгол, хятад хэлээр

жагсаажээ. Харин «Үгсийн хэлхээс»-ийгдан монголоор бичсэн байна. Энэ толь бичигт,

Их Монгол улс байгуулагдахын өмнох үеэс 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэлх

түүхэн хугацаан дахь Хятад дахь монголчуудын түүхийг хамарсан ажээ. Үүнд: XIV-

XV] зууны Монголын түүхэнд холбоотой зурвас олон байна. Тус толь бичигт ямар

нэгэн зураг байхгүй.

ӨМӨЗО бол Монгол туүх судалгааны дэлхийн хэмжээний чухал тевийн нэг гэдэг нь

бидний дээр дурьдсанаас илэрхий. БНХАУ-ын бусад зарим өөртөо засах орон, мужид

Монгол түүх судлаж бутээл тууриилаа нийтийн хүртээл болгож байгаа түүхч эрдэмтэд

цөонгүй байна. Тэдгээрийн дотор XIV-XVII зууны үеийн Монголын түүхийн

Page 28: Mongol ulsiin tvvh iii 2003

тухай ч бас байна. Өвөр Монголын Их сургуулийн Монголын түүх судлах

газрын захирал, профессор Буянхүүгийн бичсэн «Мингийн үеийн Монголын

түүхийн тухай» судалгааны егүүллуүдийн эмхтгэл 1998 онд «Монгол-Түвэдийн

тусгай судлалын цунрал бичгийн 85 дугаар»-аар Тайваний Тайбэй хотод хятад

хэлээр хэилэгдэв2. Өмнох үг, 18 хэсэг, 42 зүйлээс бүрдсэн тус номд Монгол хаад,

хангууд хийгээд Монгол аймгууд, Умард Юан улс, Мин улсын харилцаа, тэр үеийн

Монголын түүхийн монгол, хятад сурвалж бичгүүд, судалгааны тойм зэрэгт

холбогдох олон асуудлыг хамран бичсэн байна. Тайваньд энэ цувралаас гадна

Тевийн судалгааны хүрээлэн ба Их сургуулиуд Монголын түүх судлалын талаар

цоөнгүй бүтээл гаргаж байна. Тэдгээрийн дотор Монголын эртний ба дундад зууны

үеэр цөөн. Их төлөв ойр ба орчин үеийн түүхийн янз бүрийн сэдвээр бичсэн бүтээл

зонхилж байна.

Зовлөлт засаг, Оросын Монгол судлалыг залгамжлан хөгжүүлсэн учраас

дэлхийн монгол судлалын нэг томхон төв хэвээр байлаа. Иймээс Зөвлөлт Холбоот

Улсад Монголын туүхийн талаар олон бүтээл гарч байсны XIV-XVII зууны үед

холбогдох бүтээл гэхэд Оросын жуулчин газар зүйч Г.Е.Грумм-Гржимайлогийн

«Баруун Монгол ба Урианхайн хязгаар»3 II ботийг юуны урьд дурьдах хэрэгтэй.

Нэн эрт цагаас эхлэн 1921 оны Монголыг хамран Монгол, Туваагийн түүхийг

бичсэн энэ боть нь өмнөх үг, 12 бүлэг, хавсралт, нэрийн бүгд хэлхээс зэргээс бүрдсэн

байдаг. Үүний 9-10 дугаар бүлэг нь бидний өгүүлэн буй үеийн тухай олон хэлний

сурвалж

1 «Монголын түүхийн толь» Хөх хот, 1999 он. : Буянхүү . Миндай мэнгү ши лүнь (Мингийн үеийн Монголын түүхийн тухай) . Тайбэй ,

1998 он. 3 Г.Е.Грумм-Гржимайло. Западная Монголия и Урянхайский край. Том I I . Л., 1926.

болон судалгааны хэрэглэгдэхүүнийг ашиглаж бичсэн байдаг.

Зөвлөлтийн академич Б.Я. Владимирцов( 1884-1931) Монгол судлалаар олон

бүтээл туурвисны дотор «Монголчуудын нийгмийн байгуулал, Монголын

нуүдлийн феодализм» гэдэг ганц сэдэвт бүтээл нь хэилэгдэн гарсан1. Өмнөх үг,

удиртгал, гурван бүлэг, ном зүй, нэрийн бүгд хэлхээс зэргээс бүрдсэн энэ

зохиолын 2 дугаар бүлэг нь Монголд феодалын байгуулал анх үүсч

хөгжсөнийг хамгаас түрүүнд шинжлэх ухааны ундэслэлтэй судалж гаргасан

бөгөөд Монголын нийгмийг XII зууны үеэс феодалжсан хэмээн нотолсон нь

Page 29: Mongol ulsiin tvvh iii 2003

бидний егүүлэн буй үеийн түүхэнд холбогдох юм. Энэ зохиолын удиртгал хэсэг

30-аад онд манайд орчуулагдан хэвлэгдсэн, бусад хэсэг нь Гонгоржавын орчуулга

гар бичмэл хадгалагдаж байгаа бөгөөд профессор Ц.Сүрэнхорлоогийн орчуулга

удахгүй хэвлэгдэн гарна.

Феодалын бутралын үеийн Монголын түүхийг өрнөдийн монголч

эрдэмтэд ч сонирхон судалсаар байна. Тэдний дотроос Америкийн

эрдэмтэн Х.Серройсын судалгааны бүтээлүүд мөн үеийг судлагчдын

анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэр монгол, хятад хэл мэддэг бөгөөд эдгээр хэлээр

буй түүхийн сурвалжууд болон бусад хэрэглэгдэхүүнийг ашиглажээ. Мингийн

үеийн Хятад-Монголын харилцааны талаар гурван ном бичиж хэвлүүлсэн2.

Түүний эхний ном нь Мин улсын түрүү үеийн Монголын байдал. Хоёр дахь нь

Мин-Монголын алба барих, арилжаа хийх журам, гуравдахь нь Мин-Монголын

худалдааны харилцаагтус тус бичсэн байдаг. Зохиогч эдгээр номоос гадна

Монголд бурхны шашны дэлгэрсэн асуудал, хэл.түухийнсурвалжийгүнэлэх,

танилцуулахзэргээр нэлээд өгуүлэл бичиж нийтлүүлсэн эрдэмтэн юм.

Иймээс тэр үеийг судлаачид түуний бүтээлүүдийг зүй ёсоор үздэг билээ.

XIV-XVII зууны Монголын түүхийн гол сурвалж, судалгааны зохиолуудын

товч тоймыг дурьдахад ийм байна.

1 Б.Я.Владимирцов. Общественный строй монголои. Монгольский кочевой феодализм. Л., 1934. H.Serruys.

Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1959, 1967, 1975.

Нэгдүгээр бүлэг

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТӨВ ЭХ НУТАГТАА ШИЛЖСЭН НЬ

§1. Тогоонтөмөрийн хаанчлалын төгсгөл

20 жил үргэлжилсэн Хятадын ард түмний тэмцлийн үр дүнд Юан улсын

ноёрхол Хятадад эцэс болов.

Их Юан үлсын сүүлчийн хаан Тогоонтөмөр, Хубилай хааны байгуулсан

Page 30: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын Юан гүрний нийслэл байсан Дайду* хотыг орхин ухрахдаа эмгэнэн

харамссаныг олон шадаар шүлэглэснийг бичиг сударт тадагпэсэн байдаг. Үүнд:

"- Дөчин түмэн

Монгол улсын нэр төрийг аван суусан

Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь

Шашин номыг дэлгэрүүлэн явтал

Төмөр шат хугарчээ, хайран Дайду хот минь, нэр төр минь

Хаанах яанах Монгол улсаа

Харуулдан хайгуулдагч хайран Дайду минь

Хаан эзний зөөсөн их нэр төрийн

Гайхамшиг

Сэцэн** хааны барьсан хайран Дайдуг

Хамаг улсын шүтээн тулга, эрдэнэт хотыг

Хамж автав, Хятад улсад, хайран Дайдуг

Хан тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан ураг

Хамаг бурхны хувилгаан

Сэцэн хааны алтан харшийг

Хамаг бодиства нарын хувилгаан Ухаант*** хаан

Хан тэнгэрийн заяагаар алдав, хайран Дайдуг

Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав

Хамаг дайсны дотроо хатгалдан гарав...1" гэжээ.

* Монголоор Хаан балгас гэдэг. Бас Их нийслэл ч гэдэг. Одоогийн Бээжин хот. " Хубилай хаан. *** Тогоонтомор хаан. 1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 154-155.й

Тогоонтөмөр хаан Кайпинд хурэлцэн ирснийхээ дараа Дайдуг эргүүлж авахаар

идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэн. Монголын их хаан нийслэл хотоо орхиход хүрсэн

боловч Юан улсын үлэмж цэрэг Хятадын нутаг дэвсгэр дээр байрласан хэвээр байв.

Тогоонтомөр хаан Дайдуг эргүүлж анахыг санаархаж улмаар Хөхтөмөр жанжныг 1368

оны сүүлээр Дайду руу довтлуулав.| Гэр үеэр Чжу Юаньчжан Тайюанийг эзэлж

авахаар цэрэг илгээсэн ба үүнийг мэдсэн Хехтөмөр жанжин Тайюанийг хамгаалахаар

яаравчлан буцаж босогчдын цэрэпгэй тулалдаж хоёр тал их хохирол амссан болоич

Page 31: Mongol ulsiin tvvh iii 2003

хожим нь Хөхтөмерийн цэрэг ялагдаж Хөхтөмөр жанжин Датун руу зугтжээ.

Тогоонтөмөр хаан 1369 оны 8 сард Далай нуур руу шилжин сууж, Датун руу

довтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч дээрх санаархал

нь амжилт олоогүй.

Тогоонтөмер хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр

Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан) шилжин суугз. Тэр үеэр Мин улсын

жанжин Сюй Да Шэньсид байрлаж байсан Юаны цэргийн хүч рүү довтолж

тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ.

1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт

цохигдон Хархорум руу ухарсан ажээ. Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр

хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив. Тогоонтөмөр хаан Юан гүрний

засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд

Монголын их хааны орыг Тогоон-төмөрийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан

хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлерөх болжээ.

Хэдийгээр Моиголын ноёрхол Хятадад унасан боловч энэ нь Монголын төр мөхсен

хэрэг огт биш байсан бөгөед Монголын хаан эх орондоо буцаж ирээд улс гэрээ

тохинуулан, улсаа «Юан» хэмээн улируулан цоллож суусныг судлаачид Умард

Юан, Ар Юан улс, Их Үн улс хэмээн янз бүрээр нэрлэх болжээ. Монголын язгууртнууд

төрөлх нутагтаа буцаж ирснээр Монгол-Хятадын харилцаанд үндсэн өөрчлөлт гарч,

улмаар тэрхүү харилцаа нь яваандаа бие даасан хоёр орны харилцааны үндсэн дээр

үргэлжлэн хөгжих болжээ.

Монгол орон, эдийн засаг, улс торийн хувьд дахин бие даасан цогцос болсноор

нийгмийн өмнө шинэ шинэ асуудлууд тулгаран гарч иржээ. Чухам тэр үед Монгол

орны эдийн засгийн сул байдал тэр даруй хурцаар илрэх болжээ. Учир нь монголчууд

аж ахуйгаасаа гарсан бүтээгдэхүүнийг борлуулж, өөрт хэрэгтэй газар тариалан, гар

үйлдвэрийн бутээгдэхүүн олж болох бараг цорын ганц Хятадын зах зээлээс таслагдсан

ажээ. Улс төрийн амьдралд өөрчлөлт гарсан нь зах^рч байсан харь орон, газар нутгийг

алдаж, тал нутагтаа ирсэн их хааны сүр1жавхлан, улс төрийн эрх мэдэл ялангуяа эдийн

засгийн хүч нь ихэд доройтон зарим талаар жирийн язгууртнаас ялгагдахгүй болж

эхэлжээ. Тэд урьдын адил «идэх хот» гэх мэт соёрхол егөх зэргээр эрх мэдэлдээ

язгууртнуудыг барьж байх ямар ч хүчгуй болсон ажээ. Нөгөө талаас их хаан, түүний

шадар түшмэд Хятадаас эх нутагтаа ухарч ирснээр Монгол нутаггаа оршин байсан

Page 32: Mongol ulsiin tvvh iii 2003

язгууртнуудын эрх ашгийг хөндөж, тэдний зүгээс хүчтэй эсэргүүцэл гарч улмаар

төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөөн тэмцэл өрнөж эхэлжээ.

§2. Монгол, Мингийн харилцааны эхлэл

Тухайн улс төрийн нехцөлд хаант төрийг бэхжүүлэх яндал тэргүүн зэрэгт

тавигдах болов. Энэ үед монголчуудыг нэгтгэн нэгэн хааны захиргаанд оруулах

бололцоо нь Хятадын эсрэг цэрэглэн тэнд дахин ноёрхлоо тогтооход оршиж байи.

Улмаар Монголын эрх баригчид Хятад дахь ноёрхлоо сэргээх гэж хэд хэдэн

оролдлого хийжээ.

Аюушридара Хархорумд хүрэлцэн ирснийхээ дараа цэрэг эрсээ бүртгэж Хятадыг

эзлэн авч эрх мэдлээ сэргээн бэхжүүлэхийг санаархав. Аюушридара Хөхтөмөр жанжинд

төрийн хэргийг даатган хариуцуулж улмаар Хөхтөмөр туүний хамгийн ойрын туслах нь

болсон ажээ1. Тухайн үед Хөхтөмөр бүх цэргийн жанжин, Төв засгийн газрын баруун

гарын чинсан тушаалтай байв. Юан гүрний үед Хөхтөмөрийн удирдлагын дор

байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч

бүрдээд байи. Монголын нэлээд цэргийн хүч Хятадын нутаг дээр мен байрлаж

байсан нь энэхүүтөлөвлегөегхэрэгжүүлэх таатай нөхцелийг бүрдүүлж байв. Ийнхүүтал

нутагтаа ирсэн Монголын язгууртнууд маш хурдан хүчээ сэлбэн дахин өөдлон өндийх

болов.

Мин улс байгуулагдсаны дараа Хятад улсын гол зорилго нь "их дээрэмчдийг

хөөн зайлуулж Хятад төр улсаа сэргээхэд" чиглэгдэж байсан бөгөод Монголын гол хүч

Хятадын нутаг дэвсгэрийг орхин гарсны хойно монголчуудын хүчийг сарниулан

хооронд нь нэгдэлгүй байлгаж, тэдний хүчжин бэхжих явдалд нь саад хийж улмаар

Монгол нутгийг өөрийн зах хязгаар болгоход чиглэгдэх болжээ. Тэр үед Мин улс

эдийн засаг, улс төрийн хувьд хараахан батжиж чадаагүй учир момголчуудтай

харьцаагаа цэрэг дайны аргаар биш улс терийн аргаар зохицуулах бодлого явуулж

байжээ. Чингэхдээ юуны омнө Мин улс монголчуудын эдийн гачигдал, мөн

Монголын улс төрийн байдал тогтворгүй байсныг ашиглахыг оролдож байв. Тэр үед

Хятадын нэгэн түшмэл хаандаа ийнхүү айлтгасан байдаг: "...Хан, Тан улсуудын үеэс

бүдүүлгүүд Хятадад зовлон учруулж байв. Тэдний сэтгэлийг ургийн холбоо, эсвэл

үнэт бэлэг сэлтээр аргацаан барьж байв..."2 гэж Хятадын бодлогын түүхэн ул^мжлалыг

сануулсан ажээ. Иймд Мин улс хилээ бататган бэхжүүлэхийн сацуу мөн монголчуудтай

Page 33: Mongol ulsiin tvvh iii 2003

найрсаг харилцаа тогтоохыг хүсч Мин улсын эзэн хаан Чжу Юаньчжанаас

Аюушридара хаанд хэд хэдэн удаа элч илгээн харилцаж байжээ. Гэтэл Монголын тал

Мин улсын бодлого, санаархлыг мэдэж байсан тул арга мэхэнд нь орохгүй байжээ.

1 «Ммн ши» (Мин улсын түүх) Цз. 124, «Хохтоморийн намтар» : «Мпн ши лу» (Мингийн үнэн тэмдэглэл). Хох хот, 120, «Хун-У-гийн 2 1 - р оны 8 cap, шар луу одор»

Иймд Мин улсын засгийн газар монголчуудыг цэргийн хүчээр эзлэн дагуулах

бодлогод шилжин 1372 онд 3 чиглэлээр Монгол руу 15 түмэн цэргийг илгээсэн.

Тэгэхэд Сюй Да жанжнаар удирдуулсан төв замын цэрэг Хархорум руу чиглэсэн ба Ли

Вэньчжуанаар удирдуулсан зүүн замын цэрэг Инчан руу, Фэн Шэн жанжнаар

удирдуулсан баруун замын цэрэг Ганьсу руу тус тус цэрэглэсэн ажээ. Энэ аян

дайны шалтгааны талаар хятад сурвалжид өгүүлсэн нь:

«—нэгд, улсын тамгыг Ху* нарын гараас салгах,

-■ хоёрш, жанжин Бао Баогийн (Хөхтөмөрийг хэлж байна. -Н.А.) ялыг асуух,

— гуравт, Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаа шалтгааныг

тодруулахад юм...»1 гэжээ.

Энэхүү нөхцөлд Аюушридара тэргүүтэй Монголын язгууртнууд цэрэг эрсээ

бүртгэн Хятадын түрэмгийллийн эсрэг эсэргүүцэн байлдахаар зэхэж хүчээ

хуваарилсан байна.

Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир

Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын

цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт

цохигдов. Хөхтөмөр жанжин Хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гун рүү

оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да

жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.

Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед

Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул

хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ. Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л

дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин

Халачжань зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан

боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын

цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөед хоёр тал хоёул хүнд хохирол

амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин

Page 34: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.

Фэн Шэнээр удйрдуулсан баруун чиглэлийн цэрэг Ланьчжоу, Цзинчжоу

зэрэг газраас давшин тулалдааны явцад Ицзинай газар руу (Эзний голын дээд

урсгал) орж иржээ. Гэвч 1372 оны эцэст мөн ар тийш ухар_сан.

Ййнхүү Аюушридара тэргүүтэй Монголын цэргийн хүч, Хятадын цэргийн

түрэмгийллийг амжилттай зогсоож улсын нийслэл Хархорумыг харийн халдлагаас

амжилттай хамгаалж, Монгол дахь өөрийн байр суурийг бэхжүүлснээс гадна Мин

улсад их хэмжээний хохирол учруулжээ. Ингэж монголчуудыг дахин сэхээ авахгуй

болтол доройтуулах гэсэн Хятадын санаархал талаар өнгөрсөн ажээ. Аюушридара

Хятадыг эргүүлэн авах

Ху гэж эртний хятад сурвалж бичигт монголчуудыг нэрлэдэг байжээ. 1 «Монгол

үндэстний нэвтэрхий түүх» 3 дугаар дэвтэр. Хох хот, 199J, тал 5.

санаархлаасаа няцаагүй бөгөөд дараа жилээс монголчууд Хятадын нутаг руу

Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоо газраар дсжтолсноор Хятад

стратегийн хувьд чухал нутгуудаа алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй муж дахь

Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжун газар болой. Дээрх нутгийг

алдсанаар Хятадын нийслэлд баруун хойд, зүүн өмнөд талаас аюул учирч,

Ляодун мөн таслагдахад хүрчээ1. Мөн тэр үед Аюушридара хаан Гаоли улсын

ванд хандан захиа хүргүүлсэн байдаг. Тэрхүү захианд Аюушридара хаан:

" . . .Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв.

Өнөө Хохтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр сэргэн мандах цаг ойртоод

байна . Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө.

Учир иймд тэнгэр дор шударга журам тогтооход хүчин зүтгэж хүч

хавсрахыг"2 сануулсан ажээ. Гэтэл тухайн үед Jacmn улсын ван Хятадаас эмээж

монголчуудаас нүүрээ буруулсан болон Хятадад үлдсэн зарим Монголын

цэргийн эрхтнүүд Хятадад дагаар орсон зэргээс Монголын хааны санаархал

талаар болжээ. Монгол руу хийсэн том хэмжээний аян дайн нь бүтэлгүй болсны

дараа Мин улс монголчуудтай найрамдахыг чухалчилж урьд баривчлагдсан

"-Аюушридара хааны хүү Майдарбалыг барианаас суллаж буцаасан ажээ*.

Монголчууд ч хүчээ сэлбэх, мөн дотоод улс төрийн хямралдааныг дарах, улс

орноо төвхнүүлэх хэрэгтэй байсан учир Хятадын саналыг хүлээн авч хоёр тал

Page 35: Mongol ulsiin tvvh iii 2003

1_378^рн хүртэл дайны ажиллагаагаа түр зогсоожээ. Тухайн үеийн

Монгол-Хятадын харилцааны шинж чанар нь Чжу Юаньчжанаас

Аюушридара хааныг нас барахад эмгэнэл илэрхийлсэн зарлигаас илэрхий

байдаг. Тэрхүү зарлигт: "Эрхэмсэг ван (Аюушридарыг хэлж байна. -Н.Л.) Говь

газраа захирч, миний бие Дундад улсаа захирч байв. Эрхэмсэг вантны олон

түшмэдүүд тууштай бодлого баримталснаар хил хязгаарт түгшүүр үймээн

үгүй байлаа. Өнөө эрхэм вантныг Говь нутагт оршуулах гэж буйг сонсоод

ихэд гашуудаж, улмаар тусгайлан элч илгээж эмгэнэл илэрхийлэн нас барсны

хойноос мөргөл үйлдэв"3 гэжээ. Ийнхүү Монголын хаан Аюушридара мөн

Хятадын хаан тус тусын харьяат газар орноо эзэмшин байх эрх мэдлээ

харилцан хүлээн зөвшеөрөлцсөн нь тодорхой байна.Иймээс тухайн үед

Монгол-Хятадын хооронд тогтсон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр

тоггсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм4. Энэхүү харилцаа нь Аюушридара

хааныг нас бартал үргэлжилжээ. Аюушридара хааныг өөд болсны дараа хаан

ширээний төлеө тэмцэл өрнөж Монголын дотоод улс төрийн байдал туйлын

тогтноргүй болов. Мин улс энэ байдлыг ашиглан Монголыг өөрийн улс

төрийн нөлөөнд оруулах бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар Хятад улс

Монголын хаан ширээнд өерийн

' Свпстунова Н.П. «Организаиия пограннчной службы на севере Китая в эпоху Мин» -"Китай и соседн". М.,

1970, стр. 180. 2 «Гаоли шм» (Гаоли улсын түүх). Хун-У-гийн 6-р оны 2 сарын хохогчин гахай одор. * Тогоонтомор хаан нас барж их уй гашуу болж байх үеэр Мин улсын цэргийн хүч гэнэт Инчаныг

довтолж, Майдарбалыг олзлон авсан түүхтэй ажээ. 3 «Мин ши лу» Цз. 119. Хун-У-гийн 2-р он, 6 сарын хар хулгана одор. 4 Н.Ариунгуа. «XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцаа». УБ., 1996, тал 14.

нөлөөний хүн Майдарбалыг тавихыг оролдсон боловч Хятадын санаархал талаар

болсон. Энэ тухай Хятадын сурвалж бичиг «Мин ши лу»-д, "бүдүүлгүүд хаан

суулгахдаа ордны хүслийг үл ойшоон амар жимэр болсонгүй" гэснээс харж болох

юм. Гэвч Мин улс Монголын дотоод улс төрийн байдалд хутгалдан хөндлөыгөөс

оролцох санаархлаа орхисонгүй үргэлжлүүлсээр байн.

«Мин ши лу»-д тэмдэглэснээр 1379 оны 6 сараас 9 cap хүртэл хугацаанд Хятадын

эзэн хаан Монгол руу гурван удаа элч зарж, хоёр удаа эмгэнэл илэрхийлж, дахин нэг

Page 36: Mongol ulsiin tvvh iii 2003

удаа түшмэлийг элчээр томилон зарлиг хүргүүлсэн боловч тэдгээр элч нар нь ор

сураггүй алга болсон гэж тэмдэглэжээ1.

1378 онд Аюушридара хааны дүү Төгстемөр Усхал цолтой (1Д78-Х388) хаан ор

залгамжилжээ. Тэр үед Монгол-Хятадын харилцаа дахин хурцдаж байлдааны

ажиллагаа эхэлжээ. Төгстөмөр хаан ор залгамжилж суусныхаа дараа Монголын

нэлээд хэсгийгөөртөөтатан нэптэж чадсан бөгөөд тэрээр Хархорум, Инчаны ойролцоо

их цэрэг хуримтлуулан Хятадыг уулгалах болжээ2. Үүний хариуд Мин улс 1380 онд их

хэмжээний цэргийг Монгол руу илгээсэн. Му-Инжанжнаарудирдуулсан их

цэрэгнь4чиглэлээр Монгол руудовтолсон ба Му-Иныудирдсан хөнгөн морьтцэргийн

анги Хархорумыг эзлэн авч түүнийг сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан

ажээ3. Тэр үед Төгстөмөр хаан Инчанд төвлөы сууж байжээ.

Мөн энэ оны 6 сард Хятадын цэрэг одоогийн Синьцзянд хүрэх худал-дааны замыг

эзлэн авч Монголын жанжин Илясаний хүчийг цохисон ажээ.

1380 оны сүүлчээр Монголын жанжин Өлзийбух, Нарбух нар Хэбэй мужийн

зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеэр Мин улсын томоохон цэргийн

тушаалтан Лю Гуан алагдсан байна. Үүний хариуд Мин улс 1381 онд Сюй Да жанжнаар

удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж тэдгээр нь

өнөөгийн Чифэн хүрсэн байна.

1382-1387 онуудад том хэмжээний дайн хоёр орны хооронд гараагүй байна. 1387

онд Мин улс Ляодунд төвлөрч байсан Юан улсын нэрт жанжин Нагачугийн цэргийн

хүчийг устгах шийд гаргажээ. Нагачу бол улсын ван Мухулайн угсааны хүн бөгөөд

сурвалж бичигт түүнийг хэдэн арван мянган цэрэгтэй хэмээсэн байдаг ба тэрээр Зүүн

Монголоос Манжийн умард хэсэг хүртэлх нутгийг эзэлж, мөн Гаоли улсыг эрхэндээ

оруулахыг санаархаж байжээ4. Мин улс Нагачуг Төгстөмөр хаантай нэгдэхээс

болгоомжилж монголчуудын хүчийг бүрмөсөн дарж авахын тулд юуны түрүүнд

Нагачугийн цэргийг устгах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байжээ. 1384 онд

Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцаа

холбоог тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ. Мин улс Фэн

Шэнээр удирдуулсан хоёр зуун мянган цэргийн хүчийг Гирин мужаар давшуулж

Манж нутгийн гүнд оруулсан ба Чанчун

1 «Мин ши лу» Цз. 120, Хун-У-гийн 1 1-р он, 10 сарын хохөгчин үхэр одор. : Мон тэнд,

Цз. 327. 26. Бээжин-Шанхай, 1958. 3 Мон тэнд, Цз. 327. 2б-3а, Бээжин-Шанхай, 1958.

Page 37: Mongol ulsiin tvvh iii 2003

4 Вада Сэй. Мин улсын үеийн Монголын түүхийн өгүүллүүдийн эмхтгэл. Дэд дэвтэр, Бээжин,

1984, тал 27 (хятад хэлээр).

хотын ойролцоо Хятадын цэрэг Нагачугийн цэрэгтэй ширүүн тулалдаанд

оржхоёр тал сүрхий хохирол хүлээжээ. Гэвч Хятадын хүч давуу байсан тул

Нагачу дахин тулалдах аргагүйд хүрч бууж өгчээ.

Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан

Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хедолгөжээ. 1388 оны хавар

шийдвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж

Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн

нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын

зүг зугтжээ. Харин хоёрдугаар хаан хөвүүн, төрийн сайд ноёд 2900 гаруй

хүн, 70 мянга гаруй хүн ард, 150 мянган толгой мал олзлогдсон хэмээн

тэмдэглэсэн байдаг1. Төгстөмөр хаан зугтсаар Туул гол хүрч очиход

Аригбөхийн угсааны ноён Есүдэр тэдэн рүү довтолж энэ тулалдаанд хааны

тал ялагдаж Төгстөмөр цоен хүнийхээ хамт тулалдаанаас зугтан гарч Мархас

жанжнаар удирдуулсан цэргийн хүчтэй нэгдэхийг завдаж байв. Гэвч 3 хоног

дараалан их цас орж Төгстөмөр хаан замд гарч чадалгүй саатжээ. Яг энэ

үеэр Есүдэр Төгстөмөрийг баривчлахаар нэгэн түшмэлийг илгээж тэрээр

Төгстөмөрийг гүйцэж баривчлам нум сумын хөвчөер боож алжээ. .

Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын

тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад

бууж өгчээ. Нэцэлай Мин улсад хандаж Данинд нутаглуулахыг хүсэмжилсэн

учир 1389 оны 4 сард Мин улс өнеөгийн Өвөр Монголын Онниуд хошууны

нутагт Цюанин харуул байгуулж Нэцэлайг тус харуулын удирдагчаар нь

томилсон ажээ. Харин чинсан Ширмэн Мин улсад дагаар оролгүй Есүдэртэй

нэгдэж Нэцэлай руу довтолж түүнийг хороосон учир Нэцэлайн хүн ард нь

сарнин бутарчээ.

1388 оны 11 сард Ляодуны ван Ажашир, хуйнин ван Табинтөмөр нар Мин

улсаддагаарорсон ажээ. Минулс 1389 оны 5 сард Тайнин (Гирингийн Тяо

аймгийн ойролцоо), Фуюй (Чичихарын хавьд) Доин (Тяорхэ голын дээд

урсгал) харуулуудыг тус тус байгуулжээ. Эдгээр харуулуудын хүн ам нь 200

мянга ба урьд Ляо ван Ажаширийн эзэмшилд байжээ. Урианхайн 3-харуул

Page 38: Mongol ulsiin tvvh iii 2003

хэмээн нэрлэгддэг байсан эдгээр харуулууд нь 1389 онд Мин улсын эзэн хааны

зарлигаар түүний харьяат болжээ. Харуулуудын удирдагчид нь хүн ардаа

өөрсдийн хууль тогтоомжийн дагуу чингэхдээ Хятадын эзэн хааны нэрийн

өмнөөс захирч байжээ. Харуулууд нь Мин улсад харьяатын тэмдэг болгон жилд

хоёр удаа алба барьдаг байсан ба Мин улс мөн өөрийн зүгээс удирдагчдад нь их

хэмжээний бэлэг сэлт өгч хэргэм цол соёрхож байжээ. Хятад улс ийм замаар

монголчуудыг хазаарлан барьж байхыг оролдож байсан учир тэдгээр

харуулуудыг «цзими вэй» (хазаарлан барих харуулууд) гэж нэрлэж байжээ.

Өөрөөр хэлбэл, Мин улс монгол аймгуудаас бүрдсэн харуулууд байгуулсан гол

зорилго бол монголчуудыг хазаарлан барих бодлого явуулахад оршиж

байжээ. Энэхүү бодлого нь зөвхөн харуулын монголчуудыг барьж байхад ч

биш мөн бусад монголчуудаас өөрийгөө хамгаалах нэгэн хамгаалалтын бүс бий

болгоход чиглэгдэж байв.

1 «Мин ши» Цз. 327, 6а, Цз. 327, 4а. Бээжин-Шанхай, 1958.

Хятадын дундад зууны үеийн түүхч Вэй Хуань "Мин улсын үед харуулууд байгуулагдсан

явдал бол тэнгэрийн хөкүүний засан захирах бодлогыг хэрэгжүүлж буй явдал юм.

Хэрэв овог, аймгууд хоорондоо эв нэгдэл муутай байвал хүч нь суларч тэднийг

эрхшээлдээ барьж байхад хялбар болно. Иймээс бид тэдний аль нэгэн удирдагчийг

дэмжин тэдгээрийн хоорондын тэмцлийг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Дээрх бодлого

нь бүдүүлгүүдийн хоорондын дайн байлдаан нь Хятадад ашигтай гэсэн зарчимд

нийцэж байгаа билээ..." гэжээ1.

Ажашир удалгүй Мин улсаас тэрсэлж Есүдэртэй нийлэх болжээ. Тухайн үед

Монголд хамгийн хүчирхэг, нэр нөлеө бүхий хүн нь Есүдэр болж байв. Түүний эзэмшил

нутаг нь Хянганы хойд, баруун хойд хэсэгт байсан бөгөөд тэрээр аажмаар Зүүн Монгол

руу түрэн орж иржээ. 1392 онд Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн

хүчийг Монгол руу илгээсэн ба Хятадын цэрэг Онон голд хүрч тэндээсээ Угалз гол

руу чиглэн замдаа 500 гаруй хүн, адуу мал, мөнгөн тамга зэргийг олзлон буцжээ.

Тухайн үед Монголын улс төрийн тев баруун тийш шилжиж монгол овог аймгууд

баруун буюу хойд зүгт нүүдэллэх болсон нь хятадьгн цэргийн довтолгооноос дайжсан

гэлтэй. Вэй Хуамь. Цзю бянькао (Мин улсын 9 хязгаарын тухай судалгаа). Бээжин, Цз. 2. тал 16.

Page 39: Mongol ulsiin tvvh iii 2003

Хоёрдугаар бүлэг

ДӨЧИН ДӨРВӨН ХОЁРЫН ХЯМРАЛ§1. Төрийн хямралыг давах гэсэн

оролдлогууд. Ойрадууд хүчижсэн нь

Монголын хааит тор Хятадын ард олны эсэргүүцлийг дарж чадалгүй 1368

онд эх нутагтаа ухарч ирспээр Юан улсын ноёрхол Хятад оронд унаж, Монголын

нутагт монгол хаант төр мь моёрхох болоод Хятад орон «улаан алчууртны»

босогчдын байгуулсан Мин улс Нанжин хотноо төвлон нийслэлж байх

болсон юм.

""" Тэр цагт Монгол орон нь төн хэсэг буюу Зүүн Монгол, Баруун Монгол буюу

Ойрад, зүүн өмнөд хэсэг буюу Уриаихайн хязгаар гэсэн гурван хэсгээс бүрдэл

болж байлаа.

-Хятадад Юань улсын ноёрхол мөхсөний дараа Монголын алтан ургийн хаан,

ноёд Хятад оронд ноёрхлоо дахин сэргээх, Хятадын Мин улсын эзэн хаант тор

Монголын хувьд хонзогпох бодлого явуулж хаант торийг устгаж, газар нутгийг

нь өөртөө нэгтэхийг хичээж байсан тул тэдний хооронд байн байн дайн

тулаан үүсч Хятадын үй түмэн цэрэг Зүүн Монголып нутгийн гүнд цөмрөн

ирж хүн амыг алах, олзлон авч явахдаа үлэмжхэн мал хөронгийг дээрэмдэж

байлаа. Ийнхүү Алтан ургийнхны өлгий нутаг хамгаас илүү эрстэх болсон нь

нутгийн оршин суугчид зөнхон Хятадыи довтолгооныг эсэргүүцэх төдийгүй

Хятад ориыг хэдэн арван жил ноёрхож суурнн орны амьдралд тансаглаж байсан

хаан ноёд нүүдэлчин Монгол нутагтаа ухарч ирээд амьдрах болж уг нутаг орныг

эрстэлд оруулсныг оршин суугчид бас эсэргүүцэх болжээ.

Монгол нутагтаа харьяат ард иргэдээ захирч байсан ноёд тайж нap харь

газраас ухарч ирсэн, хойноос нь байн байн хятад цэрэг нэхэн ирж түйвээх

болсноос гадна тэд еерсдөө Хятадад ноёрхлоо дахин тогтоохып тул

цөхрөлтгүй тэмцсэн нь байдлыг улам хүидрүүлсэн тул их хаанд

захирагдахгүй биеэ даахыг хичээх болсны улмаас дотоодын дайн гарах

боллоо. Энэ бүхэн нь өгүүлэн буй үед Монгол оронд гарсам улс төрийн

бугралып дотоод, гадаад учир шалтгаан болж байжээ.

Монголып улс төрийн төв эх нутагтаа шилжин ирсний дараа хамаг

эрстэлийн төв нь Алтам ургийн өлгий нутаг Зүүн Монгол байлаа.

Page 40: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 41: Mongol ulsiin tvvh iii 2003

Баруун Монгол буюу Ойрад нь Зүүн Монголыг бодвол эхний үед дотоод

нэгдэл сайтай, эрстэл багатай байсан ажээ. Иймээс Ойрадууд өөрсдийн

улс төрийн нэгдэл, эдийн засгийн хүчээр давуу байгаагаа ашиглан нийт

монголчуудаа нэгтгэн захирахыг хичээх болсон ажээ. Анх Их Монгол улсын

уед дөрвөн мянган байгаад сүүлдээ дөрвөн түмэн гэх болсон Ойрадын ноён

нь Монголын их хаанд захирагддаг байлаа. Зүүн Монголд улс төрийн

хямрал байн байн гарч улмаар дайн дажин болдог болсон XIV зууны эцсээр

Ойрадыг Хойдын ноён Үгэчи хасаха* гэгч нь Баатууд, Барга, Буриад, Хорь,

Түмэд, Чорос зэрэг аймгийг зохион байгуулж, задраад зуу шахам жил болсон

Дөрвөн Ойрадын чуулганыг сэргээж, түүний хан болоод Зүүн Монголын

ноёрхлоос мултарч, «Алтан ургийнхантай» төрийн эрх мэдэл булаацалда-

хаар бэлтгэж эхэлжээ. Тэр үед Дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр Хуухай гэгч

тайюү (тайвэй) түшмэл Монголын их хааны дэргэд алба хааж байв.

"'"""Монголын төрийг 1393-1399 онд барьсан Нигүүлсэгч цолтой Элбэг хаан

Ойрадын Хуухай тайюү түшмэлийг хилс хороосноо мэдээд гэмшихдээ

түүний хүү Батулад, "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан

болгоё. Чи Ойрадын эзэн Үгэчи хасаха лугаа хамт Дөрвөн Ойрадыг

захирсугай"1 гэжзарлигболжээ. БасЭлбэгхаанөөрийнохин Самаргэгчийг

Батулад гэргий болгон өгсөн ажээ. Тэгэхэд Ойрадын тэргүүн Үгэчи хасаха

(хашига), хааны энэ шийдвэрээр Батулатай Ойрадыг хамтран захирах

болсондоо ихэд дургүйцэж "Энэ хаан золгүй төр байгуулан, дүү** юүгээн

(Хархуцаг хунтайжийг) алаад бэр юүгээ (Хунгоо***) бижийг авч хатан

болгон, ёсгүй засгийг явуулан түшмэл миний Хуухай тайвэйг бэрдээ

хууртаж алаад, ичсэнээсээ ноён нь намайг амьд байтал миний харц Батулад

Ойрадыг мэдүүлэв"2 хэмээн хилэгнэж түүний эсрэг цэрэг дайчлан хөдлө-

хөөр бэлтгэж эхэлжээ. Шинээр томилогдсон Батула ч Элбэг хаанаас

эцгийнхээ өшөөг хэзээ нэгэн цагт авна гэж дотроо бодож байсан ажээ.

Иймээс Элбэг хааны энэ томилолт нь эсрэг хоёр хүчийг өөрийнхөө эсрэг

нэгдэхэд дөхөм болж 1399 онд Үгэчи хасаха, Батула чинсан хоёр хамсаж

довтлон Элбэг хааныг хороосон ажээ. Элбэг хааны ёс бус ажиллагаа нь

тэртэй тэргүй захирагдахгүй биеэ даахыг элдвээр оролдож байсан Ойрадын

Page 42: Mongol ulsiin tvvh iii 2003

эрх баригчдад болон Зүүн Монголын зарим ноёдын бутран салахад хужир

нэмсэн ажээ.

Чухам энэ үеэс Монголын хаан, ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан

үргэлжилсэн билээ. Тэгвэл энэхүү Элбэг хааны үеэс дотоодын дайн дажин гарах

нийгэм улс төрийн урьдач нөхцөл бүрэлдсэн ажээ. Тэгэхэд Элбэг хааны ахмад хүү

Гүнтөмөр (1377-1402) 1400 онд эцгийнхээ орыг залгамжилсан боловч удалгүй 1402

онд Ойрадын Үгэчи хасахад хөнөөгдөж, Монголын төрийн дээд эрх Ойрадын мэдэлд

орсон ажээ. 1402 онд Зүүн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгээр Үгэчи

хасаха Гүйличи

* хасаха гэдэг нь манж, тунгус хэлний "шадар цэрэг" гэсэн утгатай үг ажээ. 1 Бямба (Жамба). Асрагч нэртийн түүх. УБ., 1960, тал 50-51.

** Монголын зарим сурвалжид хүүгээ гэж байдаг.

*** Өлзийт гуа хатныг хэлж байна. : Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1960, тал 163.

гэдэг нэрээр хааны ор сууж, Өлзийт гуаг хатнаа болгон авсан. Энэ хатан бол уг нь

Элбэг хааны төрсөн дүүгийн аваал гэргий юм. Гэтэл хаан нь Хуухай тайюү (тайвэй)

түшмэлийн хатгалгаар дүүгээ алж бэрийгээ бага хатнаа болгож авахад Өлзийт гуа

жирэмсэн байсан бөгөөд дараа төрөхөд нь гарсан хүүд Ажай* (1400-?) гэж нэр өгсөн

ажээ. Өлзийт гуа хатан бол Элбэг хаанаар Хуухай тайвэйг хилсээр хороолгож

нөхрийнхөө өсийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн билээ. Үгэчи хасаха Өлзийт

гуагийн хүү Ажайг гадуурхалгүй, маш хайрлаж торсөн хүү шигээ үздэг байжээ.

Үгэчи хасаха Монголын их хааны ширээнд суусныг монгол сурвалж бичигт тун

бүдэг өгүүлсэн байдаг. Харин хятад сурвалжид Гүйличи хаан хэмээн нэрлэжтүүний үйл

ажиллагааны тухай зарим мэдээ бий. Тухайлбал, «Юан» хэмээх улсын цолоо халж

«Дадань» (Татар) гэж цоллосон. Иймээс Мин улсын үед Зүүн Монголыг «татар» гэж

байсан ажээ. Түүний нутаг нь Ганьсу, Нинсягийн хязгаарын гадна байсан ажээ. Гүйличи

Монголын хаан болсны дараа Мин улсын хаан Чжу Ди (оны цол нь Юн Лэ)-д

захидал ирүүлж: "харилцан элч томилон харьцаагаа сайжруулж нэгэн гэр мэт эв

нэгдэлтэй явалцан энх жаргал эдлэх"-ийг хүсэхийн хамт1 элчин харилцаатай

байх санаагаа мэдэгдсэн. Тэгэхэд Мин улсын эзэн хаан Гүйличи хаан, түүний

чинсануудад талархлын зарлиг, тансаг бэлэг сэлт ирүүлсэн. Гүйличи хаан Асуд

аймгийн Аругтай, Мархасан нарыг чинсангаар тус тус томилж, торийн хэрэгг

оролцуулсан юм. Үүнд, Батула чинсан дургүй байсан тул төдхөн хэсэг Ойрадыг

Page 43: Mongol ulsiin tvvh iii 2003

толгойлон, Гүйличитэй тулалдаж дийлэх янзтай болж байхад 1408 онд Асуд аймгийн

Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн зайлуулсан. Гүйличи

нутагтаа очоод удалгүй нас барсан. Чингисийн алтан ургаас хаан тавихыг хичээхдээ,

дайн самуумаас зайлж Чагаадайн хант улсын Бишбалыг хотод очиж, Төмөр хааныг

түшиж байсан. Элбэг хааны бага хүү Буяншир (Бунияшир, 1379-1412)-ийг урьж

авчран 1408 онд Монгол улсып Өлзийттөмор цолтой хаан оргөмжлүүлэп Хархорум

хотоор нийслэлж өөроө тайш нь болж Монголын цэргийн дээд эрхийг барих болсон.

Аругтай тайшийн уг нутаг нь Хөлөнбуйрын хавьд байсан ажээ. Хаанттөрийн байдал

ийнхүү эргэсэн үед Ойрадын Батула, Батболд, Тайван нар цэргээ толгойлон шинэ хаан,

тайш хоёртой тулалдах болсон тэр үед буюу 1408 онд Мин улсын Чжу Ди хаан элч

ирүүлж: "Эдүгээ Юан улсын угсаа дахин хаан суув. Шударгыг гүйцэтгэн номхоноор

дагах, эс дагах иьта нарын жарган амьдрах буюу мөхөж сөнөхөд холбогдоно. Сайтар

болгоомжлон хичээгтүн"2 гэж сүрдүүлжээ. Буяншир түүнээс oiT айхгүй бие даасан

бодлого явуулж байв. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт

цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо

хэрэгжүүлэв. Тухайлбал, 1409 оны 5 сард Мин улсын Чэнцзү хэмээх Чжу Ди хаан

Ойрадын Махамуд шудрага төвшин ван (Сянь Лэ ван) гэдэг цол

* Монгол зарим сурвалжид "Агай" гэж бичсэн байдаг. («Алтан хүрдэн, мянган хигээст», тал

133) 1 «Мш n i l» Цз. 327 (Мнн улсын түүх, боть 327). :

шагнасан1. Мин улс Ойрадыг Зүүн Монголоос салгахыг оролдож ноёдод нь ван

өргөмжилснийг сонсоод дургүйцсэн Өлзийттөмер хаан 1409 оны 6 сард Мин

улсаас ирүүлсэн элчийг алаад, Ойрадын ноёдын эсрэг дайтсан ч хүчин мөхөстөж

ялагдаад Хэрлэн гол руу ухарсан. Мин улсын хаан, Өлзийттөмөр хаан ялагдаж

ухарсныг далимдуулан арван түмэн цэргээр довтлуулжээ. Гэтэл Өлзийттөмөр,

Ару1тай нар тэднийг бут цохисон тул Мин улсын хаан өөрөо 50 түмэн цэрэг

толгойлон 1410 онд Онон мөрөн хүртэл цөмрөн орж тулалдав. Монголын хаан,

тайш хоёр хүчин мөхөстож, зайлж орогнох газрын талаар ярилцахад,

Өлзийттөмор өөрийн байсаи Бишбалыгт очиж түр хоргодъё гэхэд тайш Аругтай

эх иутгаа орхиж харь газарочихгүй, харин зүүн тийшээ Хорчин аймагтаа очно

хэмээн сапал зөрж хоёр тийшээ садж одсон. Өлзийттөмор Онон мөрний орчим

Мин улсын цэрэгтэй тулалдаж дийлэгдээд цеен хүний хамт зугтан гарч Ойрадад

Page 44: Mongol ulsiin tvvh iii 2003

очсон байна. Чухам тэр үеэс баруун зүүн монголчуудын хоорондын тэмцэл

хурцдаж эхэлсэн юм. Өлзийттомөр хаан цөөн хүн дагуулан Бишбалыг руу явж

байхад нь 1412 онд Батула чинсан хорлож алаад, Юан улсыи хааны тамгыг

булааж аваад Хархорум хотыг эзэлжээ. Харин Аругтай тайш Хорчинд ирээд

хүчээ сэлбээд Ойрадын Батулатай үзэлцэхээр шаргуу бэлт-гэжэхэлсэн аж. Тэр

үедАьн улс Ойрад хэт хүчирхэгжихээс болгоомжлох болжээ. Түүнийг мэдсэн

угтай тайш Мин улсын хааны ордонд хандаж, Мин улс цэрэг гаргаж Батула

чинсанг дайлбал бид "дуртайяа өорийн харьяатаа дайчилж, танай цэргийн емнө

хошууч болсугай"2 гэж мэдэгдсэн ажээ. Тэр үеийн Монголын төр ёсонд

Чингисийн алтан ургийн хүн Монгол улсын хаан болдог тогтсон журамтай

байлаа.

' Иймээс Ойрадын ноёд шууд өөрсдөө Монголын их хаан болж зүрхлэх-гүй

харин Зүүн Монголоос алтан ургийн бус тайж нарыг хаам болгож, чухамдаа

ирээдүйн замаа засч байх болжээ. Иймээс Ойрадын Махаму Өлзийттөмөр хааны

хүү Дэлбэг (1395-1415)-ийг 1412 онд хаан өргөмжилжээ. Батула Дэлбэг хааны

нэрийг ашиглан Аругтайтай тулалдахаар бэлтгэхийн сацуу Мин улсад удаа дараа

элч томилон очуулж Мин улс цэрэг гаргаж Аругтайг цохихыг шаардаж байжээ.

Гэтэл Мин улс Ойрад хэтэрхий хүчжихээсболгоомжилж, Монголын аль

нэгхэсгийгбусдаас нь үлэмждавуу болгохгүй байлгахыг хичээж байлаа. Тиймээс

Мин улс Зүүн Монголын Аругтайтайшид 1413 онд «найрамдуу төвшин»хэнаньван

буюу Хархорумын вангийн хэргэм алтан дуулга, эмээл хазаартай морь эд эрдэнэс,

артай торго зэрэг үнэтзасал чимэглэл баэдлэл, аму будаа гурван мянгам дань (1

дань~ 60 кг) ирүүлээд Аругтайн доорх олон ноёдод зэрэг хэргэм олгож өөртоо

татах явуулга хийсэн ажээ.

Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг

зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан

одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар

болжээ3. Ойрадын цэрэг цохигдож ухарсан. Мои онд Дэлбэг 1 «Мин ши» Вала шастир, боть 328. 2 «Мин ши лү» (Мин улсын үнэы тэмдэглэл), боть 5. 3 Дай Хуни, Буян. Умард Юаны түүх. Хайлар, 1991, тал 122.

Page 45: Mongol ulsiin tvvh iii 2003

хаан нас баржээ. Гэхдээ тэрээр өвчнөөр биш, харин Үгэчи хасахын хүү

Эсэхү гэгч төрийн эргэлт хийж хааныг хороогоод өөрийгөө хаан гэсэн ажээ.

Түүнийг Ойрадай хаан гэж бас нэрлэж байжээ1. Ийнхүү Монгол улсыни

дотоод байдал нэн тогтворгүй болж бас 1416 онд Монгол-Ойрадын хооронд!

Хамилийн зүүн тал дахь Зэлэм ханы ойролцоо байгаа Бор нохойн зооВ

(одоогийн Синьцзянд буй) гэдэг газар ширүүн тулалдаан болж Зүүн

Монголын Шигүүстэй (Шүүстэй) баатар Ойрадын мэргэн харваач Гуйланч

хоёр ирүүлд гарч тулалдаад Шигүүстэй баатар ялж Гуйланч алагдсан. Дараа

нь болсон тулалдаанд Ойрадын цэрэг дараалан ялагдаж Батула зугтахад

Аругтай тайш нар цэргээр нэхүүлж Махамуг (Батулаг) 1416 онд баривчлуу-

лан алуулжээ. Ойрадын хүчийг цохьсоны дараа Эсэхү хаан халив. Тэгэхэд

Аругтай тайш Зүүн Монголын бусад хүмүүс, Ойрадын эсрэг тулалдаанд

гарамгай оролцсон Хорчины Ажай тайжийг 1425 онд хаанаар өргөмжилж

Аругтай өөрөө улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авсан. I

Аругтай тайш Батулын эхнэр, Элбэгхааны охин Самар гүнжийгхүүтэй

нь хамт олзолж ирэхэд Адай хаан Самар гүнжийг хатнаа болгож, хүүгий нь

Аругтай тайшид тушаажээ. Аругтай тайш тэр хүүд: "Эрт чиний эцэг Батула

чинсан над араг үүрүүлж аргал түүлгэснээр барахгүй Аругтай* нэр өгч

муучлан зарж байсан биш үү"2 гэж багадаалАйрадын Батула чинсанд

баригдан зарцлагдаж байснаа дурдаж, Бахамуг^этоонд хөмрөн Тогоон гэж

нэрлэн гэртээ зарцлах болсон ажээ. I

Ойрадын сурвалжит гэр бүлээс гаралтай Бахаму ийнхүү доромжлогдож

байгаадаа гутарч Ойрад нутагтаа буцаж, Зүүн Монголын хаан, тайш нараас

хэзээ нэгэн цагт өс хонзонгоо авна гэж мөрөөддөг байжээ. Түүний эх нь

хүүгийнхээ сэтгэлийг мэдээд хүүгээ нутагт нь буцааж өгөхийг хаан Адайгаас

гуйхдаа: "Хаан минь, та намайг хатнаа болгож байр суурийг минь өндөр

болгосон атлаа хүүгий минь юунд хүнд өгч хонь хариулган адгийн муу ажил

хийлгэнэ вэ? Хэрэв тэр өршөөж болшгүй ял хийгээгүй бол энэрэн өршөөж

түүнийг суллах ажаамуу" гэж айлтгасан амуй. Тэгэхэд Адай хаан хатныхаа

хүсэлтийг ёсоор болгож Тогооныг Ойрад руу хоёр элчээр хамгаалуулан

явуулах зарлиг буулгасан. Гэтэл Аругтай тайш зэрэг хүмүүс эсэргүүцсэн

боловч хаан зарлигаасаа буцаагүй тул Тогоон нутагтаа буцаж ирээд элч нарыг ихэд

хүндлэн цайлж бэлэг сэлт өгч буцаахдаа Адай хааны өршөөл

Page 46: Mongol ulsiin tvvh iii 2003

энэрлийг цохож дурдаад, дараа тансаг бэлэг сэлтийг биеэрээ хүргэж өгнө

гэж хэлүүлсэн нь үнэхээр баярласан сэтгэлийн илэрхийлэл мэт байвч

чухамдаа тийм биш гэдэг нь төдхөн мэдэгдсэн ажээ. '

Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд I эцгийнхээ

чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг I захирсан. Мин улсаас

эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэргэмийг 1418 I онд залгамжилж Мин улстай

найрамдах бодлого явуулж байв. Ойрадын I ноёдын чуулганд оролцсон хүмүүс

"Монгол хаан эхлэн их улсын зан ааль I

1 Сандай. Эртний Монголын хаадын цадиг намтар. XX. 1999, тал 150.

* Түүний жинхэнэ нэр нь "Өодлөх" гэж байжээ. : Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 27, 160.

ямар вэ?" хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон

чинсан тодорхойлохдоо: "Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс, жаргал

цэнгэлийг л хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай

байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн

мэргэдийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх

сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх

хүнийг төрд явуулнам... Түүний мэдэлдоорх Монгол ньягбуургүйтэмээ, бухгүй

үхэр, азаргагүй адуу, хуцгүй хоньмэт"1 гэж тун онож хэлжээ. Тэгээд Зүүн

Монголын эсрэг хийх дайнд бэлтгэж эхэлсэн амуй. Чингэхдээ Ойрад зэргэлдээ

оршдог Сартуул, Уйгур болон Хар Ёгор зэрэг гурван угсаатан бүхий Хамилыг

өөртөө татаж эрхшээлдээ оруулахын тул Тогоон чинсан Хамилын ван Буширт

өөрийн охин Нугандаширыг хатан болгон өгч худ ургийн харилцаа тогтоосон нь

1420-иод оны үе юм. Хамил нь дорно өрнийн харилцааны уулзвар газар тул

Ойрадад нэн чухал байжээ. Тэр үед Адай, Аругтай тайш нар Чагаадайн Зүүн хаант

улстай харилцаж Юан улсын ноёрхлыг дахин сэргээхийг хүсч байв. Хэрэв энэ

хүсэл биелэхэд хүрвэл Ойрад тусгаар байдлаа хадгалж чадахгүй юм. Иймд

Хамилтай сайн харилцаа тогтоож, болбол өөртөө татах ньТогоонд нэн чухад

байшээ. Тогоон үүнээс гадна Шачжоу, Хандун, Чигин (Чижин) зэрэг монгол

Жигуудын ноёдтой холбоо тогтоохыг оролдсон боловч тэдгээр нь Мин улстай

найрсаг харилцаатай байсан тул Ойрадтай ойртох сонирхол бага байжээ.

Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан

Page 47: Mongol ulsiin tvvh iii 2003

Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд

хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ.

Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн

байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны

дайны бэлтгэлд орж байжээ. Ойрадын Тогоон үнэхээр Монгол улсын хаан нь

Чингисийн алтан ургаас болдог уламжлалыг хадгалах уу? Эсвэл эцсийн

зорилгодоо хүрэхийн тулд сэдэж буй арга уу? аль нь болох нь тэрхэн үед

мэдэгдэхгүй байлаа.

Тогоон чинсан сэм хийсэн эрлээрээ нэгэн хөвгүүнийг олсон нь дээр дурдсан

Элбэг хаан бэр Өлзийт гуагаа хүчээр бага хатнаа болгоход түүний хэвлийд байсан

хөвгүүн ажээ. Төдхөн Ойрадын Үгэчи хасаха, Элбэг хааныг цохиод хатан Өлзийт

гуаг нь олзолсны дараа түүний хэвлий дэх хүүхэд нь Үгэчи хасахын ордонд

төржээ. Нэрийг нь Ажай гэдэг. Тэгвэл Тогоон түүний ахмад хүү Тотобухыг олжээ.

Тэр үеийн ноёд эрх мэдлийн төлөө өөр хоо-рондоо хийсэн дайн дажны тоосон

дундаас тодрон гарч ирсэн Үгэчи хасаха асар удалгүй мөнхүү дайн дажны бай

болж хороогдсоноос хойш Ажай тайжийн хүү Тотобуха (Тогтох бухаа),

Агваржин, Мандуул нар амьд үлдсэн ажээ. Тогоон өөрийнхөө зорилгодоо

ашиглахын тул хоёр ахмад хүүг ордондоо авчирч хадамжлах болсон бөгөөд

охиноо Тотобухад эхнэр болгон өгч, улам ойртохдоо Хасарын удмынхнаас хаан

ширээг булаан авч алтан

1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990. тал 160.

ургийн Хубилай хааны хойчис Тотобухад өгнө гэсэнд ах дүү хоёр ихэд талархаж

хэрэв хаан суух юм бол Тогооныг цэргийн хамгийн их эрх мэдэлтэй тайш болгон

өргөмжилнө гэж хэлж байжээ. Ингээд тэд Адай хааны эсрэг дайны нууцгай бэлтгэлээ

улам идэихжуүлэхэд Ажай тайжийн хоёр хөвгүүнээс гадна Тогооны хөвгүүд

тухайлбал, Эсэн, түүний дүү нар хүртэл оролцжээ. Эсэн цэрэг удирдаж дайн тулаан

хийх анхны гараагаа Чагаадайн улстай хийсэн олон удаагийн ялгуусан тулалдааны

галын дундаас эхэлсэн ажээ. 1418 онд Чагаадайн улсын зүүн хэсэг Моголистаны хан

болсон Вайс гэгчтэй 60 гаруй удаа тулалдан ялж байжээ1.

Ойрадууд Зүүн Монголыг нэптэх дайнд арга хүчийгхослон хэрэглэс-ний нэг

жишээ бол: Их хаанд талархлын бэлэг хүргэхээр Тогоон чинсан өөрөе ирж байна гэж

Page 48: Mongol ulsiin tvvh iii 2003

урьдчилан мэдэгдэх хоёр элч томилон хааны ордонд очуулсан. Адай хаан ихэд баярлан

уг элч нарыг өөрийн ордондоо буулгасан ажээ. Гэтэл хоёр элчийн зорилго нь дээрх

мэдээг сонсгоход хаан ямар байдалтай 6ajix болон ордны үйл ажиллагааг тагнах,

Тогооноор толгой-луулсан цэрэг довтлон очиход угтах хүчин болж, хорлон сүйтгэх

ажил хийх явдал байжээ.

Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. Ойрадын

их цэргийг Тогооны хүү Эсэн биеэпээ удирдаж явав. Ямар ч бэлтгэлгүй байтал нь

Ойрадын их цэрэг гэнэт довтлон ирэхэд Адай хаан, Аругтай тайш нар ордноосоо

дөнгөж зугтаж гартал Ойрадын цэрэг хааны ордонг эзлэн авав. Тогоон, Тотобуха нар

хаан, тайш нарыг хөөж байлдахад Адай хаан, Аругтай нар цэргээ хувааж захираад

эсэргүүцэн байлдсан авч дийлдсэн. Эсэн шилдэг цэргээр Аругтайг хөөж тулалдсаар

Мон уулын Цагаан нуурын* орчим Аругтайг устгасан. Тогоон, Тотобуха нар Эсэнгийн

цэрэгтэйхавсранАдайхаан, Доржбайжанжин нарын цэргийгбүслэн цохиж эхэлсэн.

Мин улс, Монголын эрхбаригч нарын хямрал тэмцлийгашиглан Адай хаан,

Доржбай жанжин нарт хэргэм зэрэг амлаж, Мин улсын гадаад түшмэл болгох гэсэн

боловч Адай хаан хүлээж аваагүй. Тэгэхэд Мин улс цэрэг хөделгөн Адай, Доржбай

нарыг цохиулав. Ойрад, Мин улсын хамтарсан хүчинд цохигдож Доржбай жанжин

амь үрэгдсэн. Адай хаан, Тогоонд баригджээ. Адай Тогоонд олзлогдоод: "Өнөө би

чамд баригдаз. Гэвч чи миний энэрлийг буү мар-таарай".

"Би чиний эхийг чинь хатан өргөмжилж чамайг Аругтай тайшийн халаас авран

гаргаж хүн томилон нутагт чинь хүргэсэн билээ" гэхэд Тогоон уурлаж: "Яг чи миний

эцгийг алаад, эхийг минь эргүй болгож, намайг эцэггүй болгосон. Би чамайг уучилж

болно уу?"2 гээд 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурдсан

байдаг. Тогоон Мин улсын эзэн хаанд талархал илэрхийлэн агт сайн морьд зэрэг

зүйлээр 1438 онд бэлэг хүргүүлсэнд Мин улсын эзэн хаан талархаж ирүүлсэн

захидалдаа:

1 «Монгол үндэстний нэвтэрхий түүх» Дунд. Бээжин, 1995, тал 842-843.

* Одоог |йн Өнор Монголын Өортоо Засах Орны Урадын омнод хошууны нутагг буй. 2 «Асрагч иэртийн түүх». тал 53.

Page 49: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 50: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 51: Mongol ulsiin tvvh iii 2003

Цавдангийн охин Алтгана (Алтгалжин, Алтжин) гэгчийг бага хатнаа болгон авснаас

хойш нэг жилийн дараа нэгэн хөвгүүн төрүүлж Молон гэдэг нэр өгчээ. Молон

хоёр настай байхад Тайсун хааны их хаган Тогоон тайшийи охин мөн нэгэн

хөнгүүн төрүүлж Абадин гэдэг нэр өгчээ.

Тогоон тайш, Тайсун хаантай хүч хавсарч урьд Их Монгол улсын

зах иргаанд орж байсан агаад сүүлдээ хондийрч эхэлсэн Урианхай, Онниуд,

Зүрчид, Хорчип зэрэг аймгуудыг еөртөө татах талаар хийж байсам алхмаа

лавшруулж байлаа. Харин Мин улс Монголоос ихэд болгоомжилж, түүний гадаад

үйл ажиллагааг гярхай ажиглаж оорсдийм бодлогыг хэрэгжүүлж байлаа. Гзхдээ

элч солилцдог, худалдаа арилжаа хийдл' байжээ. Ийнхүү Тайсун xaaн, Тогоон

тайш нарын үед хэсэг хугацаанд, дотор зуурын зөрчил, мөргөлдөөн түр дамжиж

хаант төрийн захиргаа тогтворжих хандлагатай болж иржээ. Торийн хэрэгт

хаап нь биш, харин хадам эцэг Тогоон тайш нь зонхилж байв.

Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, урагтөрлийн харилцааны үндсэи

дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлап хэрэгжүүлсэп иь аль зэрэг даацтай

байв гэдгийг улиран онгөрөх хугацаа харуулах байжээ.

§2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн

ажиллагаа

Тогоон тайш 1439 оид нас барахынхаа өмно хүү Эсэндээ хандаж: "...Би нэг

иасаараа цэрэг дайнд явж, өшоотом дайсныг устгаж, чиний ирээдүйп зам дахь

саадыг цэвэрлэв. Одоо гагцхүү нэг л хүнийг арилгаж чадаагүй. Энэ хүп бол

даруй Аругтайн дүү Моихбай мон. Хожмын одөр чи түүний толгойгоор мипий

сүпсийгтахитугай..."1 гзж гэрээслэсэн ажх>. Энэ нь Юан улсыг сэргээх, иийт

Монголыг нэгтгэн захирах тэмилээ дуусаагүй. Түүнийг үргэлжлүүлэп эсрэг

этгээдтэй эвлэршгүй тэмиэхийг шадар туслагч хүү Эсэндээ даалгасаи хэрэг юм.

Тур үсд Монголжин, Урианхайгаас бусад мошол аймгуудыг бараг нэгтгэсэн

байв. Taйсуун хаан Тогоон тайшийн гэрээсээр Эсэнг Монгол улсын Тайшйн

тушаалд томилж эцгийнх нь «хуай ван» цолыг залгамжлуулан цэргийн хэргийг

түүгээр эрхлүүлсэн. Эсэи ч эцгийнхээ адил өорийн хүүг туслагчаа болгосон ажээ.

Тэр хүүгийн нэрийг сурвалж бичгүүдэд цохож дурдаагүй байпа. Судлаачид

Page 52: Mongol ulsiin tvvh iii 2003

зарим сурвалж бпчгийн мэдлээр Эсэн хоёр хүүтэй байсны ахмад нь Борнагал,

хоёр дахь нь Эсмэл гэдэг ховгүүд, Цэцэг гэдэг oxuнтой байсан гэдэг2. Энэ хоёр

хүүгийн чухам хэн нь эцгийнхээ туслагч болсон нь тодорхойгүй.

Өвөр Монголын судлаач Одон «Эсэн хаан» гэдэг судалгааны ганц сэдэвт

зохиолдоо: "Эсэн тайш эцгээ бодвол нэн илүү алс холын хараатай бөгөөд, хатуу

сэтгэл, хатан зориг бүхий хүн байжээ. Тэр тайшийн тушаалыг хариуцсаны

сүүлээр, хаан суух бодлоо өнгөрүү эрт илрүүлсэнгүй байлаа.

1 Олон. Эсэн хаан. Хох хот, 1988. гал 24.

- Мон топд. тал 18.

Цавдангийн охин Алтгана (Алтгалжин, Алтжин) гэгчийг бага хатнаа болгон

авснаас хойш нэг жилийн дараа нэгэн хөвгүүн төрүүлж Молон гэдэг нэр өгчээ.

Молон хоёр настай байхад Тайсун хааны их хаган Тогоон тайшийи охин мөн нэгэн

хөнгүүн төрүүлж Абадин гэдэг нэр өгчээ.

Тогоон тайш, Тайсун хаантай хүч хавсарч урьд Их Монгол улсын

зах иргаанд орж байсан агаад сүүлдээ хондийрч эхэлсэн Урианхай, Онниуд,

Зүрчид, Хорчип зэрэг аймгуудыг еөртөө татах талаар хийж байсам алхмаа

лавшруулж байлаа. Харин Мин улс Монголоос ихэд болгоомжилж, түүний гадаад

үйл ажиллагааг гярхай ажиглаж оорсдийм бодлогыг хэрэгжүүлж байлаа. Гзхдээ

элч солилцдог, худалдаа арилжаа хийдл' байжээ. Ийнхүү Тайсун xaan, Toi оон

тайш нарын үед хэсэг хугапааид, дотор зуурын зөрчил, мөргөлдоон түр мамжиж

хаант төрийн захиргаа тогтворжих хандлагатай болж иржээ. Торийн хэрэгт

хаап нь биш, харин хадам эцэг Тогоон тайш нь зонхилж байв.

Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, урагтөрлийн харилцааны үндсэи

дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлап хэрэгжүүлсэп иь аль зэрэг даацтай

байв гэдгийг улиран онгөрөх хугацаа харуулах байжээ.

§2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн

ажиллагаа

Тогоон тайш 1439 оид нас барахынхаа өмно хүү Эсэндээ хандаж: "...Би нэг

иасаараа цэрэг дайнд явж, өшоотом дайсныг устгаж, чиний ирээдүйп зам дахь

саадыг цэвэрлэв. Одоо гагцхүү нэг л хүнийг арилгаж чадаагүй. Энэ хүп бол

даруй Аругтайн дүү Моихбай мон. Хожмын одөр чи түүний толгойгоор мипий

Page 53: Mongol ulsiin tvvh iii 2003

сүпсийгтахитугай..."1 гзж гэрээслэсэн ажх>. Энэ нь Юан улсыг сэргээх, иийт

Монголыг нэгтгэн захирах тэмилээ дуусаагүй. Түүнийг үргэлжлүүлэп эсрэг

этгээдтэй эвлэршгүй тэмиэхийг шадар туслагч хүү Эсэндээ даалгасаи хэрэг юм.

Тур үсд Монголжии, Уриапхайгаас бусад мошол аймгуудыг бараг нэгпэсэн

байв. Taiicyii хаан Тогоои тайшийп гэрзэсээр Эсэнг Монгол улсып TaiiuiHiiii

тушаалд томилж эцгийнх нь «хуай isan» цолыг залгамжлуулан цэргийн хэргийг

түүгээр эрхлүүлсэн. Эсэи ч эцпп"п1хээ адил өорийн хүүг туслагчаа болгосон

ажээ. Тэр хүүгийн иэрийг сурвалж бпчгүүдэд цохож дурдаагүй байпа.

Судлаачид арим сурвалж бпчгпйп мэдэл ээр Эсэн оср хүүтэй 6aiici-ibi ахмад з х

нь Борнагал, хоёр дахь нь Эсмэл гэдэг ховгүүд, Цэцэг гэдэг oxuHTOii байсап гэдэг2.

Энэ хоср хүүгийи чухам хэи нь эцшйпхээ туслагч болсом нь тодорхойгүй.

Өвөр Мошолын судлаач Одои «Эсэн хаан» гэдэг судалгааны ганц CJ.'VJBT

зохполдоо: "Эсэн тайш оцгээ бодвол нэп млүү алс холын хараатай богоод, хатуу

сэтгэл, хатан зориг бүхий хүп байжээ. Тэр тайшийн гушаалыг хариуцсапы

сүүлээр, хаап суух бодлоо опгөрүү эрт илрүүлсэнгүй байлаа.

1 Олон. Эсэн хаан. Хох хот, 1988. гал 24.

- Мон топд. тал 18.

Page 54: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 55: Mongol ulsiin tvvh iii 2003

захиргааны эдгээр нутаг Мин улстай хил залгаж байдаг учраас түүний нөлөөнд

оруулахгүй байхыг Монголын хаан, тайш нар ямагт анхаарч, зохих арга

хэмжээнүүд авч байжээ. Тайсун хаан Нон хорчиний Горлос аймгийн ноён

Цавдангийн охин Алтан (Алтжин)-ыг бага хатнаа болгон авсан. Эсэн тайш

Онниудын ноён Жүчийн охиныг бага хатнаа болгон авсан зэрэг нь Монголын тэр

үеийн хаан, тайш худ ургийн харилцаа бол төрийг бэхжүүлэх нэгэн чухал арга гэж

үзэж байсантай холбоотой болов уу?

Монголын хаан, тайш нар нь зүүн хэсгээ ийнхүү бататгаж байгааг Мин

улс зүгээр харж суусангүй. Урианхайн монгол аймгуудын ноёдыг цол, зэрэг,

бэлэг сэлтээр өөртөө татаж, тэднээр Монголын төрийн бодлогыг

эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ.

Түүнд зарим ноёд татагдаж Монголын төрийн бодлогыг эсэргүүцэх хандлага

гарахад Эсэн тайш тухай бүрд нь зэвсгийн хүчээр дарангуйлж байв. Тухайлбал:

Урианхайн нэг ноён Найрбуха гэгч 1444 онд Эсэнгийн захиргаанд дургүйцэж

цэрэг хөдөлгөн эсэргүүцсэнд Эсэн тайш тэр даруйд нь өөрийн дүү сайхан ван

Абубэхээр цэрэг удирдуулан Урианхайн нутагт очуулж эсэргүүцлийг үтэр

даруулж, Найрбухаг хороолгож байжээ1.

Мин улс 1444 онд цэрэг хөдөлгөж Урианхайг байлдан дагуулах гэж

оролдсон боловч чадаагүй. Учир нь Урианхай нутгийн ард түмэн Монгол

улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урианхайг татахын тул торго

дурдан, эд бодис бэлэглэхэд Урианхай нар түүнийг Монголынхоо хаанд өргөдөг

байжээ. Их Монгол улсын үед Монголын захиргаанд орсон Зүрчид аймгуудыг

Монголын эрхшээлд байлгахын тулд Эсэн тайш эвээр оролдохын зэрэгцээ,

шууд эсэргүүцэгчдийг 1444 онд Онниуд аймгийн ноён Жүчтэй хавсран цохиж

Зүрчдийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан. Гэтэл тэнд

эсэргүүцэгчид цөөнгүй байсан тул Эсэн тайш 1446 онд дөрвөн түмэн цэрэг

дайчлан хөдөлгөж Урианхай ба Онниудын эсэргүүцэгчдийг буулган авсан.

Тэгэхэд Үжээд аймгийнхан Нон мөрөн рүү зугтсанд, зүүн хойд нутгийн

Зүрчидийг байлдан дагуулж "усны гурван түмэн Зүрчидийг довтолж эедээ

оруулав..."2. Эсэн тайш 1448 онд бас Урианхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч

очуулж "...Чингис хаан болон Сэцэн хааны үед танусын өвөг дээдэст хэргэм

өргөмжлөл хүртээж байсан болохоор хуучны үйлийг бодож ачаа тээвэр болон

аму будаа бэлтгэн хавсрагтун..."3 гэж шаардсан ажээ.

Page 56: Mongol ulsiin tvvh iii 2003

Ийнхүү зүүн хязгаараа бататгасны дараа хаан тайш нарын анхаарал баруун

тийш Хамил руу хандсан. Юан улсын ван ба сайд түшмэдийн ноёрхолд байсан

Хамил, Шачжоу, Чигин Монгол болон Хандун зэрэг газар орныг Мин улс

эзэмшихийн төлөө тэдгээр нутагт «Вэй» хэмээх харуул байгуулах, ван

өргөмжлөх ба хишиг хүртээх зэрэг аргаар нутгийн ноёд түшмэдийг тохинуулан

татах явуулга идэвхтэй хийж байв. Мин улс 1409 онд Хамилд ван өргөмжлөн

«Вэй» харуул байгуулсны зорилго нь баруун

1 «Мин ши лү». Боть 174. : Лувсанданзан. Алтан товч. тал 166.

3 «Мин ши лү». Боть 174.

хязгаар болон Дундад Азийн олон улсаас Мин улсад ирдэг элч нарыг болон худалдааны

харилцааг хамгаалах сахиул халхавч бий болгох явдал байжээ. Тэгвэл баруун хязгаарын

тэдгээр харуулуудыг эрхшээлдээ оруулъя гэвэл юуны урьд Хамилыг татах хэрэгтэй.

Гэтэл Эсэн тайш Хамилтай худ ургийн харьцаатай байлаа. Тэр үеийн Хамилын ван

Дуваадашир Эсэнгийн зээ хүү байв. Иймээс Монголын хааны ордонтой нягт

харилцаатай байдаг ажээ. 1443 онд Эсэн тайш өөрийн эгч, Дуваадашир вангийн эх

Нугандаширыг урьж Тайсун хааны ордонд айлчлуулсан. Дэмий удалгүй Дуваадашир

ван хатан, дүү хоёртойгоо эхийгээ эргэж, нийслэл Хархүрэмд очиж хааны ордонд

хэдэн cap байгаад Хамилдаа буцжээ. Түүнээс хойш Хамилын ван дуртай цагтаа

Хархүрэмд ирж хэдэн сараар ч байдаг болжээ. Хамил Монгол улстай ийм дотно

харьцаатай болж байгаа явдалд Мин улс ихэд дургүйиэж байв. Гэтэл Дуваадашир Мин

улсын дургүйцэл, эсэргүүцлийг огт тоохгүй Монголтой харилцдагаараа харилцаж хаан,

тайш нараас улс төрийн заавар зөвлөгөө авсаар байжээ.

Эсэн тайш Хамилаар дамжин Төмөрийн хаант улс буюу Чагаадайн улсын баруун

хэсэгтэй холбоо барьж Самаркандаас Хархүрэм хотод элч худалдаачин хааяа ирдэг

байв. Гэтэл тэр Төмөрийн улс дотооддоо зөрчил, тэмцэл ихтэй болж Чагаадайн улсын

зүүн баруун хэсэг тус тусдаа хант улс болоод хоорондоо байн байн тулалддаг байсан

тул Эсэн хүссэн хэмжээндээ хүртэл тэдэнтэй харьцаж чаддаггүй байв.

Монголын Тайсун хаан, Эсэн тайш нарын анхаарлыг татсан ба нэг чухал газар

бол одоогийн Хятадын Ганьсу мужид байсан Шачжоу юм. Мин улс энэ нутгийн

монголчуудыг Хятад руу нүүлгэх зэргээр эзэмшиж байхад Монголын хаан, тайш нар

1444 онд хүн томилон очуулж Шачжоугийн эрх баригчдад монгол албантушаал, цол

Page 57: Mongol ulsiin tvvh iii 2003

хэргэм олгож Шачжоу, Хандун, Чигин Монголын газрыг Ганьсу муж болгон байгуулж,

тэднийг Монголын төрийн захиргаанд оруулсан1.

Мин улс үүнийг эсэргүүцэж тэр нутгийн оршин суугчдыг боомтын дотор оруулж

Хятадад суулгах гэж оролдсон боловч, хүн амын нэлээд хэсэг нь Ойрадад байхыг

хүссэн тул Мин улсын явуулга олигтой амжилтанд хүрэхгүй байв.

Гэсэн ч Мин улс цөхрөхгүй ятгахдаа: "Чингис хаан ба Юан улсын уг-саа язгуур

тасарсан. Ойрад бол Умард Монгол орны тархай нүүдэлчид юм. Эдүгээ тэд дур

зоргоороо өөрсдийгөө Юан улсын хойчис хэмээн хуурамч нэр цол өргөмжилж

байна"2 хэмээн өөртеө татахыг оролдож байсан нь аанай л түүний монголчуудыг

хооронд нь эвдрэлцүүлэх «Монголыг монголоор нь даруулах» уламжлалт

бодлогынх нь илрэл болж байлаа.

Монголын хаан, тайш хоёр улсынхаа зүүн, баруун хязгаарт төрийн захиргаагаа

бэхжүүлэхийн сацуу өмнөд хөрш Мин улстай ерөнхийдөө найрсаг харилцаатай байж

худалдаа арилжаа хийж байсан нь Тогоон тайш, Эсэн тайш нарын үед учир ялгаатай

байв. Тогоон тайшийн үед Монгол

1 Дай X'. ни, Буян. Дурдсан зохиол. тал 141. - «Мин ш!1 лү».

Боть 173.

улс, Мин улстай нөхөрсөг харилцаатай

бөгөөд худалдаа арилжаа хийж

байсан. Гэтэл Тайсун хаан, Эсэн тайш нарын үед Мин улс элдэв хязгаарлалт

тогтоосон ажээ. Энэ нь эдийн засгийн талаар Монголыг хааж боох арга

байв. Урьд нь монгол элч нар жилд нэг удаа Мин улсын хаанд үнэт бэлэг,

сайн агт болон бусад бэлэг хүргэн ирж хэдэн сараар Мин улсын нийслэл,

Датун зэрэг хотоор явж, худалдаа арилжаа хийж байгаад буцахад нь Мин

улсын элч нар хамт Монголд очиж байгаад дараагийн элч нар ирэх үед

хамт буцдаг. Тийнхүү элч нар солилцоход тэдний орон сууц, хоол хүнсийг

элч хүлээн авсан тал нь хариуцдаг байв. Ийм харилцаа XV зууны эхний

гучаад жил тасраагүй байжээ. Харин Мин улс Монголоос очих элчийн

тоог хязгаарлаж, элч нарт өгдөг бэлэг шан, худалдаа арилжааны хэмжээг

дангаараа багасгасан тул 1436 оноос хойш Монголоос очдог элч хэдэн арван

хүн байснаа хэдэн мянга болж өссөн.

Иймд Мин улсын засгийн газар тэдэнд орон сууц, хоол, хүнс, унаа хөсгийн

Page 58: Mongol ulsiin tvvh iii 2003

өвс бордоо, элч нарт өгөх бэлэг шан зэргийг гаргахад нэн тевөгтэй болжээ. Нөгөө

талаар монголчууд туранхай адуу авчраад үнийг нь нэмж өгөхийг шаардах

болжээ. Энэ мэтээр хоёр талын хооронд зерчил үүсч улам даамжрах болжээ. Мин

улс зевхөн хоёр талын элчийн харилцаа ба бага хэмжээний арилжаа, худалдаа

хийх төдийгөөр Монголыг хааж боож байлаа. Тэр үед Монголоос Мин улсад

очдог элчийн тоо нь хэдэн арав, хамгийн олондоо хоёр зуу гаруй хүн байдаг

байв. Мин улсын ордонд бэлэглэх агт морь хамгийн олондоо мянга хүрч байв.

Бас ангийн үнэт арьс зэрэг солилцдог. Мин улс Монголд хариуд нь алт, мөнгө,

торго, дурдан, эрдэнийн чулуу, засал чимэглэлийн эд зэргийг хариу бэлэглэдэг

байжээ. Мин улс бас Монголын элчийг их хязгаарлаж тэднээс зөвхөн 3-5

хүнийг Бээжинд очихыг зөвшөөрөед бусдыг нь Датунд байлгадаг. Үлдсэн элч

Датун хот хавийн суугуул иргэдтэй худалдаа арилжаа хийхийг зөвшөөрдөг. Харин

зэр зэвсэг төмөрлөг зүйл худалдах, худалдан авахыг хатуу хориглодог байжээ.

Мин улс бас л Монголыг улс төр, эдийн засгийн талаар хааж боох бодлогоо

аанай явуулж урьдын цааз хоригоо хэвээр хадгалж байлаа. Мин улсын ноёд

түшмэд, ард иргэдийн аль нь ч Монголын агт морьд, мал аж ахуйн түүхий эдийг

арилжиж худалдаж авах эрэлт ихтэй байдгийг харгалзан Эсэн тайшийн үед

монголчууд элчийн тоо, хүргэх бэлгийн хэмжээг Мин улсын ордноос

тогтоосныг үл хайхран элчийн тоогоо нэмэн арилжих болон бэлгэнд өгөх

зүйлийн тоо чанарыг нэмэгдүүлсэн.

Тайсун хаан, Эсэн тайш нар жил бүр Мин улсад очуулдаг элчийнхээ тоог

мянга хүргэж байх болов. Элч нар Монголын сайн агт морьдыг Мин улсын эзэн

хаанд бэлэг болгон баривал хариуд нь тэнцэх хэмжээний алт, мөнгө, торго

дурдан зэрэг бараа авдаг байжээ. Элч нар Монголдоо буцах замдаа хил хязгаар

орчмын суугуул ард иргэдтэй арилжаа хийдэг байв. Тэгээд ирсэн хойноо

авчирсан зүйлсээ борлуулж үлэмжхэн ашиг олдог байсан ажээ.

Мин улс элдэв шалтаг зааж Тайсун хаан, Эсэн тайш нарт удаа дараа

захидал ирүүлж байв. Тухайлбал: 1442 онд Мин улсын хаан зарлиг буулгаж,

Ойрадын хүнийг "...гурван зуугаас хэтрүүлж болохгүй ...Хэрэв илүү ирвэл

тогтоосон тоо дүрмээр боомтод оруулж бусдыг нь буцаагтун..."1 гэж арилжааг

хязгаарласан явдал Эсэн тайшийг ихэд хилэгнүүлсэн. Эсэн тайш Мин улсын

хааны ордонд хүргэх үнэт чухаг бэлгээ нэмэгдүүлж заримдаа нэг жилд монгол

сайн агт найман зуу, цагаан хэрэм, булганы арьс маш' олон тоогоор хүргэж байв.

Page 59: Mongol ulsiin tvvh iii 2003

Сүүлдээ Мин улсын хааны ордонд хүргэх агтын тоо 4000 гаруй, хэрэм булганы

арьс нэг түм хоёр мянга гаруй хүрч байжээ. Монголоос очих эдгээр бэлгэнд Мин

улсын сайд түшмэл нар нь хүртэл их дуртай байх болжээ. Иймээс тэдний

тогтоосон элч, худалдаа арилжааны цааз хориг нь хэрэгжихгүй болжээ.

Монголчууд, Мин улсаас зэр зэвсэг авах сонирхолтой. Гэтэл тэдний тал албан

ёсоор хатуу хориглож байлаа. Харин цэрэг иргэн хэн нь ч гэсэн монгол сайн морьтой

болохыг хүсдэгийг харгалзан Эсэн тайшийн үед Хятадын зах хязгаарын нутгийн

цэрэг ардад адуу нийлүүлж оронд нь тариалангийн бүтээгдэхүүнээс гадна нууцаар

зэвсэг авах ажлыг зохион байгуулжээ. Тэгэхэд Мин улсын хилийн цэрэг албанаас

тарааж өгсөн нум сум, хуяг дуулга, жад сэлэм зэрэг зэвсэг өгөод морь сольж авдаг

болов.

Монголын элч нар явж өнгөрөх замд уран дархчууд цугларч монгол-чуудын

захиалгаар зэвсэг хийж адуу малаар арилждаг болсон төдийгүй Хятадын орон

нутгийн ноёд түшмэд Монголын элчид өгөх бэлэг нэрийд-лээр нумыг бөс бараагаар

ороож, сумыг архины бутанд хийж өгдөг байжээ.

Тэр байтугай, Мин улсын хааны ордны Монголтой харилцдаг нөлөө бүхий тайган

Ван Чжэнь гэгч Эсэн тайштай нууцаар арилжааны хэлэлцээр байгуулсан ажээ.

Тэрхүүтайган Ван Чжэнь Датунгийн бүгд захирагч даргад заавар өгч жил бүр их

хэмжээний сум, зэв үйлдүүлэн Монголд нууцаар нийлүүлж, Эсэн тайш сум, зэвийн

үнийг сайн агтаар бодож өгч байжээ2.

Тайсун хаан, Эсэн тайш нар Мин улстай элчийн ба худалдаа арилжааны

харилцаатай, найрсаг байх бодлого явуулж байсан боловч нэг талаас Мин улсаас

тогтоож байсан элдэв хориг, хязгаарлалт хийгээд худалдаа арилжаанд байнга

гаргадаг Мин улсын булхайн аргууд, негөө талаас хилийн хамгаалалтыг сулруулах

талаар хэрэглэж байсан арга нь цаашид хоёр орны харилцааг хурцдуулж болохуйц

эдийн засгийн үндэс-лэл болж байв. Өгүүлж буй үед Монгол улсын төр зүүн тийшээ

Зүрчид, баруун тийшээ Хамил, жич түүнээс баруун талд буй Юлтүс голын сав

хүртэл, умар зүг Енисей мөрний сав газар, өмнөд зүг Цагаан хэрэм хүр-тэлх нутгийг

захирч байжээ. Энэ бол Монголын улс төрийн хүчнүүдийн улс орноо нэгтгэх

нэгдмэл зорилгоо биелүүлэхийн тул нийтээрээ чармайн тэмцсэний үр дүн мөн.

1 «Мин ши». Шанхай, 1958. Боть 328. : Мон тэнл.

Page 60: Mongol ulsiin tvvh iii 2003

§3. Монгол, Мин улсын харилцааны хурвдал, түүнийг гэтэлсэн

нь

Мин улс, Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт, хориг, цааз нь

үр дүнд хүрэхгүй болохоор худалдаа арилжаа хийхэд элдэв заль булхай гаргадаг

болсон ажээ. Тухайлбал: 1448 онд Эсэн тайш гурван мянган элч томилон Мин

улсад очуулахад, тайган Ван Чжэнь Монголын элчийн тооны талыг хасч

дээшээ худал мэдүүлсэн, нөгөө талаар Мин улс, Монголтой харилцах талаар

тогтоосон хязгаарлалт, хориг цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдах

морьдын үнийг дур мэдэн бууруулсан, элчийг түр саатуулсан. Түүнчлэн

Монголоос авах морины үнэнд өгөх торгоо сэм зүсч нэг толгойг хоёр толгой

болгосон1 зэрэг нь монголчуудын дургүйг ихэд хүргэжээ. Тайсун хаан Мин

улсын төрийг итгэл алдагдуулж хэрэг явдалд шударга бус хандаж байгааг хатуу

зэмлэсэн.

Бас Монголд суугаа Мин улсын элч, Эсэн тайшийн бага хүүд хааныхаа

гүнжийг дуртайяа өгнө гэж амласанд, худ ургийн харилцааг чухалд үздэг Эсэн

ихэд баярлаж 1449 оны хавар элч томилон тансаг бэлэг сэлттэй очуулахад,

Мин улсын хааны ордон Монголд гүнж өгөх асуудал огт яригдаагүй гэж

мэлзсэн нь Эсэнг ихэд хилэгнүүлэв. Иймээс Эсэн тайш хаантайгаа зөвлелдөхөд

хаан нь Мин улстай байлдахад дургүй байгаагаа илэрхийлэхдээ: "Бид хүнс,

хувцсаа Их Минулсаасавч байна. Иймээстусыг усаар хариулж болохгүй" гэхэд

Эсэн "Хаантан аян дайнд оролцох хүсэлгүй байгаа бол би ганцаараа эхэлнэ"2 гэж

шахамдуулсан. Тэгэхэд хаан тайшийн ятгалгаар Ляодун мужруу цэрэгудирдаж

Мин улстай байлдахаар бэлтгэжээ.

Мин улсын эсрэг ийнхүү дайлаар мордохынхоо өмнө Аругтай тайш агсаны

дүү Мөнхбайг Эсэн эцгийнхээ гэрээс ёсоор алж түүний толгойгоор эцгийнхээ

сүнсийг тахиж, энэ тулалдаанд ивээгтүн! гэж залбирсан ажээ3. Тэр бас Монгол,

Ойрадын олон аймгуудад хандаж "Мин гүрний хааныг өмнөзүгхөөж,

мануусДайду хотоо (Бээжин) буцаажавсугай"4 гэжуриалсан нь түүний Их Юань

улсыг сэргээхийг боддог Монголын дайнч феодал ноёдын санаархлын илрэл

мөн.

1449 оны 7 сард Монголын цэрэг дөрвөн замаар Мин улсын хил рүү довтлон

оров. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Ляодун руу,

Page 61: Mongol ulsiin tvvh iii 2003

баруун гарыг баатуудын чинсан түшмэл Алагийн (Алаг-төмөрийн) цэрэг

Сюаньфу руу, Алчу жанжины цэрэг Шаньси руу тус тус довтолсон ажээ. Эдгээр

дөрвөн замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ.

Монголоос нийт хоёр түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг5. 7 сарын 30-нд

Эсэн тайшийн цэрэг Датун хотын ард Мин улсын дэд жанжны цэрэгтэй

тулалдахад дэд жанжин нь алагдаад цэрэг нь

1 «Мин ши лу». Боть 327. 2 Мон тэнд. боть 327. 3 Одон. Цагаан гэрийн эмхтгэл. Хох хот, 1988. тал 144. 4 «Мин ши». Боть 328. 5 Мон тэнд.

бутарч сарнисан ажээ. Тэгэхэд Монгол иэрэг Датунгийн арын олон бэхлэлтийг

эзлэв. Мин улс дөрвөн их жанжнаар тус бүр түмэн цэрэг захируулан байлдуулсан

боловч цөм ялагдаж бараг бүх цэрэг нь алагджээ. 8 сарын 3-нд Датун хотын хамаг эрх

мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас цөм ялагдсан.

Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж,

Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг

сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутааж ороод хотын хаалгаа

хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсун хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр

сэтлэн эидэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.

Монголын цэргийн бусад гурван зам нь бас л амжилттай тулалдаж ялалт

байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзолж авсан ажээ. Монгол цэрэг "хуяг дуулга, зэр

зэвсэг, алт мөнгө, торго дурдан, үхэр, хонь, адуу, луус 80 түм гаруйголзлон авч явсан"

гэжхятад сурвалжбичигттэмдэглэсэн байдаг1. Монголын цэрэг дөрвөн замаар дозтолж

саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган

Ван Чжэнь, эзэн хаан Ин Цзунг (нэр нь Чжу Цичжэнь) биеэрээ цэрэг удирдан

Монголтой байлдан гавьяа байгуулахыг ятгажээ. Гэтэл ордны зарим сайд, түшмэл,

хааны хатад хүртэл Ин Цзун хааныг дайнд мордохыг хориглож гуйсан боловч, тэр

яаруу зарлиг буулгаж 8 сарын 6-нд тавин түмэн цэрэг дайчилж Бээжингээс мордохдоо

бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Чавчаал боомтоор гарч 12-нд

Сюаньфу хүрчээ. Санд мэнд хөдөлсөн Мин улсын цэрэг замдаа салхи бороонд

Page 62: Mongol ulsiin tvvh iii 2003

цохигдон тавгүйтэхэд мод өвс хүртэл монгол цэрэг шиг харагдах болсныг их түшмэл

муу ёр хэмээн Ин Цзун хаанд айлтгаж, давшилтаа зогсоохыг ятгасанд Ван Чжэнь

тайган түүнийг зэмлэж зодсон ажээ. Мин улсын урьд алагдсан цэргүүдийн үхдэл энд

тэндгүй дайралдах болсон тодийгүй цэргийн хүнс хоол дутагдаж эхэлсэн ажээ. Ин

цзун хааны их цэрэг 18-нд Датун хотод хүрэхэд Монголын цэрэгдийлэгдсэн

аятайухарчээ. Минулсын ЦэргийнЯвдлынЯамны эрхэн сайд Куан Е хаандаа айлтгал

өргөж Монголын цэргийг нэхэх хэрэггүй, цэргээ татаж буцтугай гэж ятгасанд Ван

Чжэнь тайган ихэд хилэгнэж: "цэрэг дайны явдал мэдэхгүй... ялзарсан бичгийн

түшмэл" гэж буруушаагаад цэргийг үргэлжлүүлэн давшуулсан амуй2. Гэтэл Датун

хотыг сахигч нэгэн тайган, Ван Чжэньд хэрэв дахиад давших юм бол Монголын цэргийн

отолтонд орж Датунгийн хавьд Мингийн цэрэг ялагдахад хүрнэ шүү гэж сэмээр

мэдэгдсэнд Ван Чжэнь ихэд цочиж, байдал ноцтой хүндэрснийг мэдээд цэргээ түргэн

буцаах болсон. 8 сарын 27-нд Мин улсын цэрэг Сюаньфуд буцаж ирэхэд Монголын

цэрэг араас нь нэхэж байлдахад Ин Цзун хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн

түмэн цэрэг өгч байлдуулсан боловч цөм Монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ. 8

сарын 31-ний өдөр Ин Цзун хаан их цэргээ авч Түмү (одоогийн Хэбэй мужийн

1 «Мнн ши». Боть 182. : Мон тэнд.

Хуайлай сяний баруунтаа байсан) гэдэг газар ухран иржээ. Тэр Түмү бол Лан

(Нань) шань уулын баруун бэлд байх бөгөөд дөрвөн талаараа уулаар

хүрээлэгдсэн нэг бяцхан цайз юм. Чавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг

газартхүрэх замын чухал ертөө ажээ. Ин Цзун хаан энд ирээд араасаа ирэх Ван

Чжэнь нарын цэргийг хүлээж байхад Эсэн тайш цэргээ түргэн шилжүүлэн

ирж тэнд орох, гарах газаргүй болгон бүсэлсэн, бас түүний дэргэдэх усны эхийг

эзлэж авсан. Иймээс Мин улсын цэрэг агт морь хоёр өдөр усгүй ундаасч самуурч

эхлэх үеэр Эсэн цэргээ дайралтад оруулж байлдуулахад цэрэг эрсийн зориг

самбаа бадарч, байлдах тутам эрэлхэг болж байлаа.

Мин улсын хаан Ин Цзун ихэд сандарч зугтах гэсэн боловч гарах зай олж

чадахгүй байлаа. Ийм үед нь Эсэн тайш 9 сарын 15-нд элч томилон очуулж Ин

Цзун хаантай эвсэж найрамдах хэлэлцээ хийх санал тавив. Тэгэхэд Ин Цзун

үнэмшиждор нь бичгийн хүрээлэнгийн дэд сайддаа зарлиг буулган хэлэлцээ хийж

Page 63: Mongol ulsiin tvvh iii 2003

найрамдах бичиг бичүүлэн элч томилж, Монголын элчтэй хамт Эсэн тайшийн

өргөөнд ирүүлэв.

Ийнхүү бууж өгөх асуудал гарч ирсэнийг далимдуулан Ван Чжэнь тайган

зарлиг гаргуулж цэргээ урагш шилжүүлэх гэхэд Мингийн цэргийн дотор эмх

замбраагүй байдал үүсчээ. Монголын цэрэг тэдний жагсаал руу дайран орохдоо:

«зэвсгээ хаясан хүний амийг өршоөнө» гэж зарласан тул Мингийн цэргүүд

байлдахгүй, хүн бүр л амиа бодож зэвсгээ хаяж зугтах, нуугдахгазар эржбайлаа.

Ин Цзун хаансамуурлыгзавшиж, шадар цэргээрээ хамгаалуулан дутаах гээд

чадаагүй тул мориноосоо бууж өмнө зүг хандан завилан сууж байгаад монгол

цэрэгт олзлогдов. Хааныг биеэр дайлуулах гэжхүчилсэн Ван Чжэнь самуун

цэрэгт алагдаж, хааныг дагаж явсан бичиг цэргийн сайд, түшмэл нараас бараг хүн

үлдээгүй, цөм алагджээ. Үүнийг Хятадын түүхэнд «Түмү бянь» (Түмүгийн

хувиралт) гэдэг. Мин улсын цэрэг ийнхүү «Түмүгийн тулалдаан»-д ялагдсан нь

юуны урьд Монголтой байлдах эсэхасуудлаар хааны ордон нэгдмэл саналтай

байгаагүй. Нөгөөталаардайн тулааны туршлагагүй хаан, олон дахин давуу тоотой

цэргээр Монголын цэргийг тун амархан цохино гэж гэнэн итгэж, яаруу сандруу

дайчлан цуглуулсан, зохих хэмжээний цэргийн сургууль бэлтгэлгүй 50 түмэн

цэрэг нь гарамгай жанжин Эсэнгийн удирдсан монгол цэргийн дайралтыг

тогтоож чадахгүй, түүний байлдах арга ухааныг мэдэхгүй, айж балмагдан, зэвсгээ

хаяж амиа аврахыг бодож самуурсан ажээ1. Бас Мин улсын цэрэг өөрийнхөө

нутагт байлдсан атлаа хоол хүнсний хангалттай бэлтгэлгүй, тулалдах газраа ч

зөв сонгож аваагүй гэх зэрэг олон шалтгаанаар ялагджээ.

Монголын хаан, тайш зэрэг төрийн дээд эрх баригчид, Мин улсын хавчиж

боогдуулах бодлого, явуулгын эсрэг цохилт өгөх тухайд Тайсун хаан эхэндээ

дургүй байсан боловч сүүлдээ Эсэнтэй нэгдмэл санаатай болсон. Иймээс хаан,

тайш нар еөрсдөе цэрэг удирдаж уг байлдаанд оролцсон. Монголын цэргийн

бэлтгэл, сургуулилт Мин улсынхаас илүү, хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй

морин цэрэг байсан. Мин улсын цэрэг

1 Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ., 2000, тал 74.

өөрийнхөө нутагт хоол хүнс, ундны усаар дутагдаж байхад Монголын цэрэгт тийм

гачигдал гараагүй. Монголын цэргийн гол хүчний хоёр замын цэргийг тухайн үеийн

Page 64: Mongol ulsiin tvvh iii 2003

нэрт жанжин Эсэн тайш, Алагтөмөр түшмэл нараар удирдуулсан цэргийн шилдэг

дарга нар чадамгай зохион байгуулж, хоёр жигүүрийн цэргийг Тайсун хаан, Алаг

чинсан жанжин нар удирдан зохион байгуулж, Мин улсын цэргийг зүүн баруун талаас

нь гол хүчтэйгээ хамсаж тулалдсан нь гол фронт дээр шийдвэрлэх ялалт хийхэд

чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм цөехөн цэргээр тийм олон

цэргийг ялсан явдал цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн Монголын

цэргийн байлдах чаднар, Эсэн нарын дайтах арга тактикийн түвшин өндөр байсиы

гэрч мөн.

Манай цэргийнтүүхч нар энэтухай бичихдээ: "...Мим улсын эзэнхаан дайны

талбарт монгол цэрэгт олзлогдсон нь нэг талаар түүний цэрэг удир-дах чадвар мөхөс,

цэргийн жанжнуудын урагшгүй ажиллагаа, цэргийн байлдах чадвар доройгоос

төдийгүй негөө талаар монгол цэрэг байлдааны бэлтгэл, сэтгэл санааны зориг

хатуужил сайтай, байлдах арга, байлдаанд сайтар бэлтгэсэн зэргээсболжээ..."1

гэждүгнэсэнбайдаг. Мин улсынхааныг Монголын цэрэг олзлоод Эсэнгийн чачир

(майхан)-д хүргүүлэхэд, Эсэн тайш ихэд баярлаж, урьд Ин Цзун хаантай уулзаж

байсан хоёр ч хүн олзлогдож ирсэн хүн бол Ин Цзун хаан мөн гэдгийг нотолсон тул

Мингийн хааныг олзолсон нь баттай болжээ. Тэгэхэд Эсэн ихэд баярлаж, олон сайд

түшмэд нараа цуглуулан: "Би тэнгэрийн доорхыг нэгтгэн Их Монгол улсыг дахин

мандуулъя хэмээн үргэлж тэнгэрт залбирдаг билээ. Энэ өдрийн мэт дийлэхийг үзвээс

магад биелэгдэх ажээ"2 гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байжээ. Санаандгүй

олзолсон хааныг хэрхэх тухай Эсэн тайш олон түшмэлээсээ асуухад, Монголын

хувьд тааламжтай бодлого явуулаагүй энэ хааныг хороовол зохино. Бас зарим нь энэ

хааныг барьцаанд байлгах хэрэгтэй гэдэг саналууд гарахад Эсэнгийн дүү, түшмэл

Баянтөмөр түүнийг эрс эсэргүүцэж, эзэн хаан олзлогдсоиыг улсад нь мэдэгдэж, хүн

ирүүлж, хааныг буцааж өгөх нь зүйтэй гэдэг санал гаргахад Эсэн тайш уг саналыг

дэмжиж Ин Цзун хаан, түүний бараа бологч түшмэдийг Баянтөмөрт* тушаан өгч

түр харгалзуулахаар шийдюрлэсэн.

Эсэн Мин улсын хааныг олзолсондоо ихэд баяртай байсан боловч их нууцалж

байлаа. Монголын цэрэг нутагтаа буцсаны дараа Ин Цзунг олзолсныг эхэд нь

бахархаж мэдэгдсэн Юншээбүгийн бөх Сорсунг цаазаар авч олонд жигшил болгож

байсан нь3 Эсэн цэрэг дайны нууцыг хичнээн чанд хадгалдаг байсны нэг жишээ мөн.

Нөгөе талаар Ин Цзун хааныг ийнхүү олзолсноо барьцаа болгон Мин улсаас

шаардсан бүхнээ авна гэж бодож байсан ажээ.

Page 65: Mongol ulsiin tvvh iii 2003

Ин Цзун хаан шадар бараа бологчдоороо дамжуулан, хэрхэн

1 «Монгол цэргийн түүхийн товчоон» УБ., 1996, тал 347. : Алтаншаа. Монголчуудын өчигдрийн мөр. I боть, Улаанхад, 1993, тал 842.

* «Монгол боржигид овгийн түүх», «Эрдэнийн топч» зэрэг монгол сурваджид Ин Цзун хааныг

Алиман чинсанд хадгалуулсан гэж байдаг. 3 Саган сэцэн.

Эрдэнийн товч. УБ., 1961, тал 173.

олзлогдоод байгаа, төрийн ордон, магнаг дээл, торго дурдан, сувд тана,

алтмөнгө, эрдэнэсийн зүйлээр өөрийг ньсольж авах боломж байж болохыг

нууцаар мэдэгдсэн ажээ. Тэгэхэд Мин улсын төр айн сандарч, түшмэд нь

бүгдээрээ ихэд уйлалдан яахаа мэдэхгүй болов. Хааны хатад ойр төрлийн хүмүүс

Ин Цзун хаанаа алт мөнгө, үнэт эдлэлээр сольж авахаар яарч ордноос үлэмж

хэмжээний эд эрдэнэс, торго дурдан цуглуулан найман моринд ачиж Монголд

явуулжээ1.

Мин улсын эзэн хаан олзлогдоод, хаан ширээгээ алдахаас айн болгоом-жилж

байгааг Эсэн мэдээд хоёр улсын найрамдлыг гол болгох үүднээс Ин Цзун

хааныг даруй нийслэлд нь (Бээжинд) буцааж, хаан ширээнд нь суулгана гэж

мэдэгдэхийн сацуу охин дүүгээ Ин Цзун хаанд өгөх дуртай байгаагаа бас

илэрхийлсэн ажээ. Тэгэхэд Ин Цзун хаан уг саналыг баяртай хулээн аваад, дор

нь Датун хотын сахигч жанжныг томилон Бээжинд зарлигаа хүргүүлсэн. Эсэн

тайш Мин улсын эзэн хааныг зургаан мянган Үжээдийн нутагт дулаан газар

байлгасан гэдэг мэдээ бий.

Ин Цзун хаан: "Эсэн дүү охиноо надтай холбож, миний биеийг нийслэл

хотноо хүргэхийн сацууд их орыг залгамжлуулна гэсэн" гэж Бээжинд

мэдэгдээд "хэрэв дахин элч томилбол засал чимэглэлийн эд агуурсыг ахиухан

ирүүлээрэй, тэгвэл түргэн буцаж болох байх" гэдэг санаа илэрхийлсэн ажээ2.

Гэтэл тэр үед Ин Цзун хааны дүү, ван Чжу Чиюй гэгч хаан ширээнд

санаархаж байжээ. Монголын тал Ин Цзунг хаан ширээнд нь суулгана гэж

мэдэгдсэнийг сонсмогцоо Чжу Чиюй яаран шуурхайлж 10 сарын 3-ны өдөр хаан

ширээнд сууж Цзин Цзун (оны цол нь Цзинтай) хаан гэгч болжээ. Тэгэхдээ ах

Ин Цзун хааныг Тайшан хуан (өвөг буюу дээд хаан) болгохоор тунхаглаж Ин

Цзун хааны Чжэнтүн гэдэг оны цолыг халж дараа жилээс буюу 1450 оныг

Цзинтайн тэргүүн он гэж цоллосон. "Дээд хуанди (Ин Цзун) нутгаасаа ямар ч хэл

мэдээ авалгүй монголчуудын дунд нэг жил болов. Эсэн болон түүний доод

Page 66: Mongol ulsiin tvvh iii 2003

хүмүүс Дээд хуандийг маш их хүндэлж байсан ба хоёр хоногт нэг хонь гаргаж

өгдөг, долоо хоногт нэг үхэр алж, хуандид зоог өгдөг байлаа. Хатан, охидыг

өгдөг боловч хуанди түүнийг хүлээж авдаггүй байлаа" гэж хятад сурвалж

бичигт бичсэн байдаг. Эсэн тайш Ин Цзун хаанд дүү охиноо өгех санал тавьж

байсныг бид дээр дурдсан. Тэгвэл хаан, хатан охидыг хүлээж авдаггүй байсан

гэж байгаа нь чухам түүнтэй холбоотой байж болох юм. Харин монгол

сурвалжид: "Алиман чинсан Ин Цзун хаанд... Муу Ядуу нэрт эхнэрийг

нийлүүлэв. Нэгэн хөвгүүн төрөөд Дагэз хэмээн нэрлэв. Хойно Ин Цзун хааныг

өөрийн нутагт нь эгүүлж илгээхэд энэ хүүг Ойрад авч хоцорчээ"3 гэж бичсэн

байдаг. Энэ бол нарийвчлан судлууштай асуудал юм.

Үүнээс хойш Монгол, Мин улс хоёр олзлогдсон хаан болон бусад

асуудлаар хэдэн удаа элч солилцсон бөгөөд Мин улсын сүүлчийн элч

1 «Монгол үндэстний нэвтэрхий түүх». Дунд, тал 862-863. : «Мин ши лү». Боть 181. J Ломи. Монгол боржигид овгийн түүх. Хох хот, 1989, тал 247.

буцахад нь Эсэн тайш би удахгүй өөрийн биеэр Ин Цзунг нийслэлд нь хүргэж

"...хаан ширээнд ньсуулгана..." хэмээн хэлээрэй гэжээ. Бас өөрийн элч Нагац

(Нагачу)-ыг Бээжинд томилон януулж уг шийдвэрээ Мингийн төрд албан ёсоор

мэдэгдэхээр явуулав. Ин Цзун хаан ч өөреө захидал бичиж Эсэн тайш үнэхээр

түүнийг Бээжинд хүргэх үнэнхүү санаатай байгааг давхар нотолсон ажээ1.

Эсэн тайш болон төрийн түшмэл нар монгол ёсоор хүндэтгэл илэрхий-лэн 10

сарын 19-нд Мин улсын Ин Цзун хааныг үдэх өв тэгш ёслол хийж түүид нэг

цагаан морь бэлэглэв. Дараа өдер нь Тайсун хаам, Эсэн тайш нарын дайчилсан

цэрэг эрс Ин Цзунг үдэж омнө зүг сүр жавхаатай мордов. Эсэн тайш гурван

түмэн цэргээр Баянтомөрийп хамт Ин Цзунг хамгаалан, Бор туйвант боомтын

чиглэлээр, нөгөе нэг замын чиглэлийг Тайсун хаан толгойлов. Тэр ньбас гурван

түмэн цэрэгтэй бөгөөд Чавчаал боомтын гадна байж, Мин улсын цэрэгЭсэнгийн

цэргийп буцах замыгтаслахаас сэргийлэх зорилготой байжээ.

Эсэн тайшийн цэрэг Бор туйвант боомтод хүрэхэд Мин улсын сахигч

Page 67: Mongol ulsiin tvvh iii 2003

жанжин Сунь Сян, хааныг хамгаалам хүргэж яваа морин тэргийг боомтод

орохыг хориглосны улмаас хоёр этгээдийн хооронд ширүүн тулалдаан

болоход Эсэн тайш цэргээ дайчлан боомтыг эвдэж оров.

Энэ мэдээ Бээжинд хүрэхэд Мингийн ордныхон сандран самуурч

хүмүүсийн санаа сэтгэл үймэрч нийслэлээ өмно зүг нүүлгэх тухай ярьж эхэлсэн

ажээ. Мимгийн төр яаралтай онцгой арга хэмжээнүүд авч нийслэлийн есөн

хаалгыг бат хамгаалуулан Ляодун, Сюаньфу зэрэг газраас 50 түм гаруй

цэрэгдайчлан авчирч нийслэлээ хамгаалахад туслуулав. Олон замын цэргийг Ши

Хэн гэдэг бүгдийг захирагч дарга удирдав.

10 сарын 27-нд Эсэн тайш болон Ин Цзун хаан нар Бээжингийн Дэ шэн

мэнь хаалганы гадна тулж ирээд маргааш нь Мин улсын төрд элч томилон

явуулж, хотын гадна ирж Ин Цзун хаанаа угтаж ав гэж мэдэгджээ. Гэгэл Цзин

Цзун хаан зөвхон бага тушаалын хоёр түшмэлийг хотоос гаргаж Ин Цзун

хаантайгаа уулзуулав2.

Мин улс Ин Цзун хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдээд Эсэн тайш ихэд

уурлаж "нохой хүртэл эзнээ таньдаг. Эдүгээ би биеэр хааныг чинь хүргэж хотын

дэргэд ирсэн байхад тосч аваачих хүнгүй нь үнэхээр харам-салтай"3 гээд Ин

Цзуны хөлөглөсөн морин тэргийг умар зүг эгүүлэн буцах-даа замд тохиолдох хот

сууриыг уулгалан үлэмжхэн эд хогшил, морь мал олзолж, цэргийнхээ нэг хэсгийг

Сюань фу, Датуигийн гадна суулгасан ажээ.

Эсэн, Мин улсыг нэг дүншүүр лан монгөний золио өгч эзэн хаапаа буцааж

ав гэж шаардаж байсан ажээ. Гэтэл Ин Цзунгийм дүү нь тийм их мөнгоөр ахыгаа

зольж авахгүй харин оөрөө эзэн хаан болсноо алдахгүйг бодож байсан ажээ.

Эсэн тайш Бээжингийн гурван хаалга руу цэрэглэп дайрсан боловч

1 «МҮНТ». Дунд, тал S63. : «МҮР Г» (Монголыи үндэстний нэвтэрхий түүх). Дунд, т;ш 863-864. 3 Алтаниил. Монголчуудын очигдорпГш мор. I боть. Улаанхад, тал 448.

хотын бэхлэлт, ард олны эсэргүүцэл их байлаа. Негөе талаар тэр үед Тайсун хаан, Алаг

чинсан нар тус тус Мин улсын хаанд элч илгээж найрамдал тогтоох саналаа

илэрхийлэн харъяат цэргээ татсан тул Эсэн тайш харь оронд ганцаардахаас

болгоомжлон ухрахад хүрчээ.

Page 68: Mongol ulsiin tvvh iii 2003

Мин улсын Цзин Цзун хаан хааны суудлыг алдахгүйп тул Ин Цзун хаан

нийслэлдээ ирэхийг элдпээр хойшлуулж байлаа. Монголоос ирэх элч нар орж ирдэг

боомтуудын сахигч нарт үүнээс хойш Моиголын талаас Ин Цзун хааныг хүргэж ирэх

тухай элч ирвэл хүлээж анч болохгүй гэдэг зарлиг буулгасан амуй. Цзин Цзун хаан Ин

Цзунгийи аминчлан бичсэн захидлыг хуурамч гэж зарлаад, одоо үнэн болсон ч хүлээж

авч болохгүй гэж Сюаньфугийн сахигч жанжин Ян Хунд зарлиг буулгасан амуй. Тэр үед

Мин улсын Цэргийн Яамны эрхэн сайд Юй Цзян шинэ хаанд тал засахын тул "улс

орныг тэргүүнд тавьж эзэн хааныг дараад нь тавих" зорилт дэвшүүлэн тавьсан ажээ.

Мин улсын нэг бүлэг түшмэд Монголын Эсэн тайш байн байн элч томилон ирүүлж

"эзэн хаанаа угтаж аваарай" гэж шаардаж байгааг ойшоон үзэх хэрэгтэй гэж шаардах

болсон байна. Эсэн тайш Ин Цзун хаанаар их ашиг олох гэж горьдож байсан нь

бүтэл муутай байв. Иймээс тэр 1450 оиы цагаан сараас зургаан cap хүртэл хугацаанд

Мин улсын хилд 4 удаа цэрэглэн халдаж, Мин улсыг шахамдуулав. Иймээс Цзин Цзун

хаан аргагүйдэж 1450оны6сард Ёслолын Яамны дэд сайд Ли Ши бас нэг яамны дэд

сайд Ло Чи нарыг тэргүүн, дэд элч болгож Монгол улсад ирүүлжээ.

Монголын хаан, тайш nap Ин Цзунг буцааж өгөх, найрамдал тоггоох саналаа

дахин давтсан ажээ. Тэгээд Мин улсын элчтэй хамт Монголын тал бас түшмэл

томилон Датум, Сюаньфу, Шаньси хавиар сууж байгаа монгсл цэргээ гэдрэг татуулав.

Тайсун хаан, Эсэн тайш хоёр бас Бээжинд элч томилон эзэн хаанаа авахыг бас

шаардав. Иймээс Мин улсын Цзин Цзун хаан мөн оны 7 сард Ян Шань тэргүүтэй

элчийг тансаг бэлэг сэлттэйгээр Монголд очуулж 8 сард хоёр тал найрамдав.

Энэ мэтээр харилцсаны эцэст 9 сарын 13-нд Мин улсын Ин Цзун хаан Монголоос

мордов. Эсэн тайш болон ноёд монгол ёсоор Ин Цзун хааныг хүндэтгэх ёслол хийж

хогжим үүсгэн пайрлаж өв тэгш ёслол гүйцэтгэсэн байна. Энэ удаад Мин улсыг

айлгахгүйн тул түруүчийн адил их цэрэг хөдөлголгүй Баянтөмөр нар биеэр хааныг

замд гаргаж өгснөөс гадна Ойрадын далан ноёд түшмэл хааныг хүргэж Бээжинд

очсон1. 9 сарып 20-нд Ин Цзун хаан бараа бологчдынхоо хамт Бээжинд хүрэлцэн

очиход түүнийг хааны өмнөд ордонд буулган нийгмээс тусгаарласан амуй.

Ин Цзун хааныг Монголоос аваачсан Ян Шань түшмэл нарыг хааны ордон даяар

магтан сайшааж, тэдний «гайхамшигт гавьяа»-г хөхүүлэн сайшаах санал гарч байв.

Гэтэл Цзин Цзун хаан эднийг анх зарлигаар томилж явуулаагүй гээд олигтой

хехүүлэн сайшаагаагүй ажээ2.

Ин Цзун хааныг буцааж өгсөн явдал тэр үеийн Монгол-Хятадын харилцааны

Page 69: Mongol ulsiin tvvh iii 2003

хурцдалыг намжааж 1449-1450 оны хоёр жилийн дайныг

1 «МҮНТ» Дунд, тал 328. 2 Мон тэнд, тал 866-867.

зогсоож найрсаг хөршийн харилцаа тогтоох хамгийн зөв арга хэмжээ болж| байлаа.

Ингэхгүйгээр Монгол-Хятадын харилцаа хэвийн болж чадахгүй! байлаа. Үүнд:

Монголын эрх баригчид үндсэндээ нэгдмэл хандлагатай байв.|

§4. Улс төрийн хямрал, бутралын давталт

Ин Цзун хааныгбуцаасны дараа Монгол-Мингийн элчийн ба худалдаа арилжааны

харилцаа үргэлжилж байлаа. Харин Монголын элч_М.ин улсын терд өргөх ёсны бэлэг

дотроо Ин Цзунд гэсэн тусгай бэлэг явуулдаг болсон ажээ. Гэтэл Мин улсын Цзин

Цзун хаан Монголын талаас элч очуулах дургүй, зөвхөн хоёр этгээдийн худалдаа,

арилжааны харилцааг үргэлжлүү-лэхийгзөвшөөрч байлаа. Энэ нь Ин Цзун ахыгаа

монголчуудтай үгсэж дотор гаднаас хавсайдаж өөрийгеө хаан ширээнээс зайлуулж

магадгүй хэмээсэн болгоомжлол байв.

Тийн атлаа Монголын хаан, тайш хоёрт нэг бус удаа элч ирүүлж байжээ. Мөн

тэдний ирүүлсэн элч нэгийгхүндэтгэн, нөгөөгнь үл хүндэтгэх байдал гарган хооронд нь

сэжиг таавар үүсгэж байлаа. Энэ нь хаан, тайш хоёрын хооронд яс хаясан хэрэг байв.

Иймээс Монголын хаан, тайш хоёр тус тусдаа бас элч очуулдаг байжээ. Мин улсын

хүсэы хүлээж байсан Монголындотоод зөрчил 1452 оноосдахин хурцадсан

ньхааныгзалгамжлах хаан хүүг тодруулан тогтоох явдлаас үүсчээ. Харин яагаад энэ онд

түүнийг тодруулан тогтоох болсныг тайлах сурвалж бичгийн баримт үгүй байна.

Тайсун буюу Тогтобухаа бол Чингисийн алтан ургийн удмын хүн бөгөөд тэр жил 30

настай байв. Иймээс түүний хөвгүүдийн нэг нь хаан ширээ залгамжлах хунтайж болох

ёстой. Тэгвэл Тайсун хааны бага хатнаас гарсан Молон бол ахмад хүү нь. Эсэнгийн эгч

их хатнаас төрсөн Абадин бол удаах хүү нь юм. Тайсун хаан бол хаягдсан бага хатан

Алтжингаас төрсөн Молоныг ахмадын хувьд хаан ширээ залгамжлагч болгох саналтай

байв. Гэтэл Эсэн тайш зээ Абадингаа хаан ширээ залгамжлагч болгох санаатай байв.

Алтан ургийнхан Тайсуиг, Ойрадынхан Эсэнгийн саналыг дэмжиж байв. Иймээс

хаан, тайш, жинон олон ноёд түшмэдийг оррлцуулсан чуулган хийлгэж

шийдвэрлэхээр чуулганыг Тайсун хаан, жинон Агваржин нар Турфаны Хар-Ус гэдэг

Page 70: Mongol ulsiin tvvh iii 2003

газар 1451 оны овөл зарлан хийлгэхэд чуулган дээр ширүүн маргалдаж санал

нэгдсэнгүй. Чуулганд оролцсон зарим ноён, тухайлбал: Аохан аймгийн Садагчин гэдэг

ноён, чуулган дээр санал нэгдэж чадаагүй. Иймээс Ойрадын ноёдыг барьж алаад, дараа

нь хаан цэргийн хүчээр Ойрадыг цохивол таарна1 гэж хаанд дотночилон зөвлөхөд

хаан, жинон хоёр буруушааж зэмлэсэн ажээ. Харин жиномгийн хүү, Эсэнгийн хүргэн

Хархуцаг тайж Садагчингийн саналыг зөв гээд Тайсун хаанд зэмлүүлжээ.

Энэ чуулган асуудлыг шийдэж чадаагүйгээр барахгүй Тайсун хаан, Эсэн

тайшийн хоорондын зорчлийг хурцатгасан ажээ. Тэр үед Тайсун хаан 1 Одон. Эсэн хаан. тал 127.

зөвхөн Эсэн тайштай биш бас дүү Агваржин жинонтойгоо зөрчилдөж

байжээ. Жишээ нь, санал зөрөлдсөн чуулганы дараа Агваржин жинонгийн

шадар бараа бологч нэгэн этгээд Тайсун хааны морь болон хуяг дуулга

зэрэг юмыг хулгайлан аич явсныг жинон хамгаалаад буцааж өгөхгүй

байснаас хаан хүчээр булаан авсанд өширхөж жиион хаан ахаасаа: «Ухна

хэзээ орох вэ? Хуиын эвэр хэзээ унах вэ?» гэж ёгт утгаар хаанд санаархаж

байгаагаа илэрхийлсэнд хаан уурлаж: "орогч ухна тэнэг, асуугч Агваржин

тэнэг" гэв. Энэ үгийг сонсоод: "миний тэнэгийг эс мэдсэн биш гэж жинон

уурлав... чамайг ах гэж үл санана би хэмээн ам алдаж"1 салж одсон аж.

Эсэн тайш, Агваржин жимон, ах Тайсун хаантайгаа ийнхүү зөрөлдсөнийг

мэдэх тул Тэлэнгүд аймгийн Абдур (Абдул) сэцэнийг жинонгийнд томилон

бчуулж "Жинон таны баатар хүчээс бид бүхэн айн эмээж байна. Гэвч ах

Тайсун хаан чинь чамайг тэнэг мунхаг гэж доромжлон үзэж буй. Та ахаасаа

урваад манай Ойрадад орж өгвөл таныг бүх Монголын хаан болгоё2. Дөчин

дөрвөн хоёр бид гагцхүү чиний албат болно. Эдүгээ жинон минь чи хаан

суу. Жинон цолоо манай Эсэн тайшид соёрх" гэхэд жинон: "'Абдул сэцэн,

чиний энэ үг үнэн үү? Хэрэв үнэн бол таны хэлснээр болтугай". Абдул сэ-

цэн: "Би Эсэнтайшхийгээд Ойрадын ноёдтүшмэдийгтөлөөлон урьдөдрийн

батыг өнөөдер илэрхийлсэн билээ. Жинон та тунгаан бодоорой"3 гэжээ.

Жинонгийн хүү Хархуцаг тайж эцгийнхээ энэ явдалд дургүйцэн: Дээр

хөхрогчид нар, cap, доор хөрстөд хаан, жинон хоёр болой. Өөрийн нараа

Page 71: Mongol ulsiin tvvh iii 2003

бусдад яахан өгнө вэ? гэхэд жинон эцэг нь буруушаан айлгахад Хархуцаг

тайж: "Хаан эцгийн эсрэг өгүүлэх дургүй бөлгеө. Хайран нэр, хан төрийн

чиньтул өгүүлнэм ...Хамаг Монголоо баран дурлавай чи"4 гээд эцэгтэйгээ

санал таарахгүй байгаагаа илэрхийлсэнд түүнийг эргүүлж чадаагүй ажээ.

Жинон төдхөн Ордос аймгийн Хатантомор , Юншээбү аймгийн

Нэхийтөмөр нарыг томилон Тэлэнгүүдийн Абдул сэцэнтэй хамт Эсэн

тайштай уулзуулахаар явуулжээ. Жинонгийн томилон очуулсан элч нартай

Эсэн тайш хэлэлцээ хийхдээ Агваржинг Монгол улсын хаан болгож Эсэн

өөреө жинон болно гэдэг болзол тавьсаныг Агваржин бүрэн зөвшеерсөн

ажээ. Тэгээд тэр албатаа дагуулан Ойрадын нутагт очиж нутагласан агаад

Эсэнтэй хамтарч хаан ахыгаа Хятад Мин улстай ойртож байна хэмээн

хардаж 1451 оны 12 сарддовтлон нийслэл Хархүрэм хотыг бүслэхэд Тайсун

хаанд тэднийг эсэргүүцэн тулалдаж дийлэхүйц цэргийн хүч байсангүй.

Иймээс тэр шадар хамгаалагчдынхаа хамт бүслэлтээс оргон гарч өөрийнхоө

шууд захиргааны Зүүн Монголын нутгийн гүн рүү зайлж яваад Хянган

давааг давж Горлос аймгийи ноён Цавдангийнд очсон ажээ. Цавдан бол

Тайсун хааны хэдэн жилийн өмнө буцаасан Алтгана (Алтжин) бага хатны

эцэг билээ. Тайсун хаан бага хатнаа ноёнтой хардаж буцаахдаа түүнээс

гарсан хүү Молоныг хамт явуулсан аж. Тэгвэл Тайсун хааныг залгамжлуулах

1 Лувсанданзан. Алтан товч. тал 161 . : Алтаншаа. Монголчуудын очигдорнйн мор. тал S36. 3 Алтансүмбэр. Даян хаан. Улаанхад, 1992, тал 79. 4 Саган сэцэн. Эрдэнийн тоич. тал 182.

хаан хүүгээр Молоныг дэвшүүлж Эсэн тайш тэргүүтэй Ойрадуудтай ширүүн

маргалдаад ийнхүү эвдрэлд орсноо юуны урьд хүүдээ мэдэгдэж хүчин

хавсрахаар энд зорьж ирсэн байж болох юм. Гэтэл Цавдан ноён Тайсун хаанд

хандан:

«...Алтай ханы ард, урьд халуун билээ.

Эдүгээ яахан хүйтэн болов?

Алтгана охины минь өвөр урьд хүйтэн билээ

Эдүгээ яахан халуун болов?

Page 72: Mongol ulsiin tvvh iii 2003

Өвсгүй гэж нүүсэн нутагт буудаг буюу

Өнгөгүй гэж гээсэн эмийг авдаг буюу...» гэж ёжлоод хааныг хоёр

хамгаалагчтай нь хамт хороосон ажээ1.

Тайсун хаан ийнхүү үгүй болсны дараа Агваржин жинон оөрийгөө Монгол

улсын хаан өргөмжлөхийг түрүү тохиролцсон ёсоор шаардаж эхэлжээ.

Тэгэхэд Ойрадын зарим ноёд: "Өөрийн төрлөө эс санасан хүн манай төрлийг

санана уу? Өөрийн торөө эс санасан хүн, хүний төрийг санана уу? Өөрийн

нэрээ эс санасан хүн манай нэрийг санана уу? Өөрийн галдаа ус хийж, манай

галд тос хийв. Энэ хэнд сайн жином бэ?" гэж өөр хоорондоо хэлэлцээд, түүнийг

үгүй хийхээр сэм тохиролцсон ажээ2.

Тэгээд тэд Агваржин жинонг Монгол улсын хаанаар, Эсэн тайшийг

жинонгоор оргөмжлүүлэх их ёслол Уурхай гэдэг нэрт газар болно гэдэг зар

тараажээ. Тэр өдөр, тогтоосон газар нь Агваржин жинон, хүү Хархуцаг тайж

болон өөрийг нь дагасан ноёд түшмэдээ дагуулан баясгалантайяа хүрч очжээ.

Гэтэл ёслолд зориулан Эсэнгийн бариулсан цэрэг хамгаалалттай том цагаан

гэрийн гадна буулгаж зөвхөн Агиаржин жинонг шадар бараа бологчтой нь хамт

гэрт оруулаад бусад бараа бологчдыг өөр гэрт оруулжээ. Төдхөн их гэрээс хүн

бахирч чарлалдах чимээ сонстож, хаяагаар нь цус нэлийн урсаж, зугтаж гарахыг

оролдогчдыг Ойрадын цэрэг цавчиж эхэлжээ. Энэ бол Эсэн тайш Монголын

төрийн дээд эрхийг булаан авах эргэлтээ дуусгах эцсийн аллага байв. Тэр

Агваржин жинон, түүний шадар бараа бологчдыг их гэрийн дотор ухуулсан

гүнзгий нүхийг цагаан эсгийгээр бүтээн таглаад, монголчууд хамгийн хүндэт

зочноо ам цагаан эсгий дээр гишгүүлдэг ариун ёсыг бузар хар хэрэгтээ ашиглаж

гучин гурван отгот, дөчин дөрвөн өрөвлөгт, жаран нэгэн хиурт олон ноёдыг

тэрхүү эсгий дээр гишгүүлэн гүнзгий нүхэндтүлхэн оруулж хороосон нь 1452 онд

болсон бололтой. Энэ гунигт явдлын улмаас "ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл

ганд" гэдэг түүхэн сургамжит, өнөрмөц хэллэг үүссэн ажээ3. Монгол зарим

сурвалж бичигт, тухайлбал: Саган сэцэний «Эрдэнийн товч»-д Агваржин хаанд

өргөмжлөгдөөд дараа нь дайллагад уригдаж очоод алагдсан гэж бичсэн

байдаг4. Агваржин жинонгийн хүү Хархуцаг амьд гараад Чагаадайн улс руу

зугтаж яваад зам зуураа хорлогджээ.

1 Лувсанданзан. Алтан товч. тал 162.

Page 73: Mongol ulsiin tvvh iii 2003

: Лувсанданзаы. Алтан товч. тал 163. 3 «Алтан хүрдэт мянган хигээст». тал 135. 4 Саган сэцэн. Эрдэнийн товм. тал 182.

Эсэн тайш, Монгол улсын хаан, жинон хоёрыгдараалан үгүй болгосны дараа

өөрөо хаан суухын тул бэлтгэлээ шаргуу хийж эхэлжээ.

Мин улс, Монголын төр тогтворгүй байгааг далимдуулан довтолж

магадгүй хэмээн болгоомжилж, сэргийлэх шилдэг цэргээ Их говьд байр-

луулж, бас Мин улсын Монголтой залгаж байгаа хилийн гадуур олои газар

хэдэн түмэн цэрэг суулгаж хилийн хамгаалалтаа зузаатгасан. Тэр 1452 оны

намар Хар Манлай (Одоогийн Сүхбаатар аймгийн нутаг) гэдэг газар очиж

Урианхай ба бусад моигол аймгийн ноёдыг цуглуулж хурал хийхдээ Монгол

орны байдлыг танилцуулж, оөртоо захирагдахыг шаардсан1. Бас

Урианхайчуудыг өмнө зүг Данинд нүүдэллэн очиж мал маллахыг цэргийн

талаар дэмжииэ гэж илэрхийлсэн. Бас Ганьсугийн монгол аймгуудын

ноёдтой захидлаар харилцсанаас гадна өөрийн төрөл Хамилийн ваи

Дуваадаширийг ордомдоо урьсан. Мөн жил Эсэн тайш Мин улсад элч

явуулж байх санал тавиад Мингийн терд морь, булганы арьс, хаш эрдэнийн

чулуу зэрэг үнэт зүйлээр бэлэг огсөн. Үүнээс гадна бас элчид дөрвөн түм

гаруй морь өгч явуулан арилжаа хийлгэсэн. Тэгэхдээ шар, бор, улаан

өнгийн дэвсгэртэй алтан хувин, алтан аяга гэх зэрэг зүйлийг худалдаж авъя

гэсэн нь Эсэнгийн хаан болоход хэрэглэх зүйл байжээ. Мин улсын тор

эдгээр зүйл нь хааны хэрэглэдэг зүйл гээд огохөос татгалзаад эмгийм торго

хувцас зэргийг бэлэг болгон огсөн ажээ. Юан улсын үед их хаан ширээнд

суухын урьд улсын багш өргөмжилдөг ёсны дагуу Эсэн тайш Сандашири

гэгчийг улсын багш ергомжлөв2. Эсэн тайш тэр үеийн Монголын төрийн

алтан ургийн үе залгамжилдаг ёсны эсрэг эргэлт хийсэн нь тэр үеийн

Монголын алтан ургийнханддэмжигдээгүй харин эсэргүүцэлтэй тулгарсан

нь мэдээж. Иймээс тэр Монголын хааны ширээ булааж дур мэдэн хаан

суусан ёслолоо зөвхөн ойр дотныхонтойгоо хийсэи байх! Чухам ийм учраас

Эсэн тайш хаан ширээнд хэдүйл ямар ёслол хийж суусныг монгол сурвалж

бичгүүдэд тодорхой мэдээлээгүй харин «дөчин дорвөн хоёрыг эзэлж хаан

суув» гэсэн төдий байдаг3. Харин хятад сурвалжид арай илүү мэдээ бий.

Эсэн оөрийгоо 1453 окы өвөл Монголын их хааны ширээнд суулгаж, Их

Page 74: Mongol ulsiin tvvh iii 2003

Юан улсын Тэнгэрлэг богд хаан (Тянь Шэн) гэж оргомжлөгдөн оиы цолоо

«Тянь Юан» гэж тогтоогоод 1453 оныг Тянь Юаны тэргүүн он гэв4.

Хоёрдугаар хүү Амасанчийг* тайш оргөмжилсон. Тайш нь засаг захиргааны

тов байгууллага Чжуншүшэн Яамны баруун гарын чинсан байдаг тул

Амасанчи мөнхүү чинсангийн үүргийг давхар гүйцэтгэх болсои ажээ. Эсэи

Монгол улсын хаан болсноо Мин улсын хааны ордонд мэдэгдэхэд Мии

улс хариу бичигтээ, түүнийг «Ойрадын хаан»5 гэжээ. Эсэн тайш торийн

эргэлт хийж хаам болоод хувийн ба Ойрадын өшөө хонзонг алтан ургийнх-

наас авах бодлого яиуулсан нь иийт монголчуудын дургүйг хүргэж оорийн-

1 «Монгол үндэстнпп нэвтэрхий түүх». Думд, тал 870. : «Монгол үндэстниГ] нэвтэрхчй түүх». Дунд, тал 871. 3 Саган сэцэн. Эрдэнпйн топч. т;ш 173. 4 «Мин улсын судар». Боть 328.

* Үүнппг зарим зохиогч Ашитомор (Остомор) гэж бичсэн баГщаг. 4 Мон

тэнд.

хоө эсрэг хандуулсан байна. Тухайлбал: 1416 онд Монгол, Ойрадын цэрэг Бор

Нохойн хөтөл (зоо) гэдэг газар тулалдахын өмнө Ойрадын мэргэн харваач

Гуйланч, Хорчины Шигүүстэй баатар хоёр ирүүлд гарч тулалдаанд Гуйланч

баатрыг тас цавчиж алсан билээ. Тэгвэл Эсэн хаан болсныхоо дараа Шигүүстэй

баатрыг дуудан ирүүлж Гуйланч баатрыг цавчиж алсан сэлмээр нь Шигүүстэй

баатар, түүний дүү Олхуй мэргэн нарыг дагалт хүмүүсийнх нь хамт цавчин

алсан гэж «Монгол үндэстний нэнтэрхий түүх»-ийн дурдсан талд бичсэн байхад

Одон «Эсэн хаан» гэдэг зохиолдоо тэр үед Шигүүстэй баатар нас барсан

байсан харин түүний хүү Шигүшидай; Олхуй мэргэнтэй хамт Эсэнгийн

дуудлагаар очиж алагдсан гэж бичжээ1. Эсэн «боржигин овгийнхныг би хүйс

тэмтрэнэ» гэж байжээ2. Иймээс Агваржин жинонгийн хүү Хархуцагтайжийн

гэргий өөрийн охин Цэцэгээс төрсон бяцхан хүүг олж хенөехөөр Эсэн хичнээн

их хөөцөлдөж байсныг сурвалж бичгүүдэд олонтаа дурдсан байдаг. Үндэс

угсаагаа боддог Самар хатан болон сайн санаат монгол хүмүүс тэрхүү бяцхан

хүү Баянмөнхийг элдвээр хамгаалсны хүчинд монгол нутагтаа нууцаар ирж

Page 75: Mongol ulsiin tvvh iii 2003

аврагдсан. Хожим нь Монголынтүүхэнд нэрээ гаргахуйцзүтгэлтэн болсон билээ.

Эсэн гэмгүй хүнийг алж устгаж байсан нь түүнийг хаан ширээ авсны дараа

дургүй хүмүүсийн дунд нэгээс нөгөөд ам дамжин яригдах болсон нь нэн олон

болжээ. Тухайлбал: Эсэн 1449 онд Хятададдайлаар одохынхоо өмнө Аругтай тайш

агсаны дүү Мөнхбайг цаазалсан. Дараа нь дайнаас буцаж ирээд Хятадын эзэн

хааныг олзолсныг түүний эхэд хэлсэн гэж Юншээбүгийн бөх Сорсунг Эсэн

тайш цаазалж, цогцсыг нь бөгтөр модонд өлгөж олонд. үзүүлсэн нь хүмүүсийг

айлгах гэсэн нэг арга байжээ. "Дайнд мордохынхоо өмнө нэг хүнийг алж, буцаж

ирсэний сүүлээр бас нэг хүнийг алав. Ингээд байвал манай монгол хүнийг алж

дуусгах биш үү?"3 гэж хүмүүс Эсэнг эсэргүүцэх санаагаа илэрхийлэх болжээ.

Эсэн Монголын тархай бутархай байдлыг арилгаж, улс төрийн түр

нэгдлийг бий болгоход оруулсан хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж

"дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн" гэж тэмдэглэхийн хамт энгийн иргэд, эрх

мэдэлтнийг хүртэл хөнөөж эзэн хааныг хөөн зайлуулж, төрийн эргэлт хийж,

хаан болсон боловч улс орноо удирдан зохион байгуулж чадахгүй,

эсэргүүцлийн бай болж цохигдоод өштөн ардад хөнөөгдеж гутамшигтай

төгссөнийг нуулгүй бичсэн байдаг.

Эсэн хаан ширээ булааж аваад зөвхөн олон түмний дунд энэ мэтээр нэр

хүндээ алдсан төдийгүй, өөрийнхеө явцуу сонирхлын улмаас шадар

түшмэдийнхээ дунд ч түшиг тулгуургүй, болж дайсагналтай тулгарсан ажээ.

Тэр хаан болоод төрийн тушаалыг зохистой хуваарилаагүйн улмаас, түүний

шадар дайчин түшмэд нь гомдож хорсох болсон ажээ. Тухайлбал, хааны их

түшмэл Баатуудын Алагтөмөр, Баруун гарын чинсан болон Зүүн гарын чинсан

Асудын Хатантөмөр хоёр нэг өдөр Эсэнд бараалхаж; "Эсэн

1 Одон. Эсэн хаан. тал 140-141. 2 Ломи. Монгол боржигид овгийн түүх. тал 236. 3 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 173.

чи бүх Монголын их хаан суув. Угийн тайш цолоо манд өгөөч!" гэсэнд Эсэн

"Би хүүдээ өгчээ" гэв. Тэр хоёр бас: "Алагтөмөрийн баатраар,

Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдур (Абдул) сэцэний аргаар Ойрад

Монголын төрийг авч хаан суув чи. Ганц чиний хүч билүү? Гэтэл чи хаан

Page 76: Mongol ulsiin tvvh iii 2003

суумагцаа чамд үхэн зүтгэж цусан гавьяа байгуулсан ноёд түшмэдээ мартжээ.

Чи ер нь сайнаа үзэхгүй шүү..."1 гэж эрс шийдэмгий хэлээд гарч явжээ.

Энэ хоёрын чухам хэн нь тайш болох сонирхолтой байсан нь энэ яриа-наас

мэдэгдэхгүй байна. Дараа нь болсон үйл явдлаас үзэхэд Алагтемөр тайш болох

гэсэн юм болов уу? гэж үзмээр байна. Алагтөмөр бол Эсэн тайштай олон дайнд,

түүний удирдлагаар оролцож явсан хүн. Түмүгийн тулалдаанд онцгой гавьяа

байгуулсныг дээр дурдсан билээ. Тэр зөвхөн өөрөө цэргийн гарамгай зохион

байгуулагч төдийгүй, түүний хоёр хүү нь эцэгтэйгээ хамт цэрэг захирч тулалдаж

явсан. Тухайн үед ч гэсэн хүчирхэг цэрэг ангийг захирч байгаа тул Эсэн тэднийг

зэвсгийн хүчээр биш, харин зөөлөн аргаар номхотгох хэрэгтэй гэж үзсэн ажээ.

Тэгээд Эсэн нэгэн өдөр Алагтөмөрийн хоёр хүүг ордондоо дуудан ирүүлж:

"Одоо манай Хөх нуурын сэргийлэлтийн хүчийг бататгах чухалтай болов. Та ах

дүү хоёрыг миний хүү Хурхудтай хамт Хөх нуурыг сахиулахаар томилъё. Тануус

цэргээ бүгдийг дагуулаад яв"2 гэж зарлигджээ.

Алагтөмөрийн хоёрдугаар хүү Хөх нуур орох замдаа Эсэнгийн хүү

Хурхудад хорлогдон нас барсан. Их хүү дуудагдаж буцаж ирэх зам зуураа

Эсэнгийн дүү Сайхан ван гэгчид хорлогдон алагдсан тул Баатууд аймгийн

Алагтөмөр хилэнгээ дарж ядан гурван түмэн цэрэг дайчлан Эсэнгийн эсрэг

бослого гаргахаар бэлтгэхдээ юуны урьд Эсэнгийн дэргэд үйлчилж байгаа

хүмүүсээ ашиглан сэм хуйвалдаж: "Урианхай хүмүүс Эсэнгийн адууг

хулгайлан тууж явав" гэж худал мэдээ хүргэсэнд Эсэн үнэмшиж, өөрийн дүү

Сайхан ван нарыг Алагтөмер чинсангийн хамт нэхэж адууг олж ир гэжээ.

Алагтөмөр Эсэнгийн дүүтэй хамт хөдлөөд урьдаар тэднийг гол гатлуулаад

өөрөө гурван түмэн цэргээ дайчлан ордон руу дайран ирэхэд ордны дотроос

түрүү үгссэн Алагтөмөрийн талын хүмүүс хөдөлж хамгийн түрүүнд Эсэнгийн

дүү Баянтөмөрийг алж, тулалдаж эхэлжээ. Урианхай РУУ хуурагдаж явсан

Эсэнгийн хоёр дүү цэргээ авч ирж тулалдсан боловч ялагдаж Сайхан ван нь

алагдаж, Дайду нь харьяат цэргээ авч баруун зүг зугтжээ3.

Эсэн ялагдаад арван хүн дагуулан зугтсан боловч бас тэр хэдэн хүнээ

Алагтөмөртэй сүлбээтэй байж магад хэмээн болгоомжилж тэднийг шөнө

уИТЯж байхад орхиод хамгийн дотно итгэлтэй хоёр хүнээ дагуулан зугтсан ажээ.

Энэ бослого чухам хэдэн сард ямар нэртэй газар Эсэнгийн ямар хүчинтэй

хэрхэн тулалдаж дийлсэн зэргийг сурвалж бичгүүдэд тодорхой бичээгүй нь

Page 77: Mongol ulsiin tvvh iii 2003

харамсалтай.

1 Лувсанданзан. Алтан товч. тал 167. 2 Одон. Эсэн хаан. тал 146. 3 Намсрай. Зүүн гарын хаант улсын түүх. Хох хот, 1993. тал 28.

Зорьсондоо хүрэхийн тул элдэв арга мэх хэрэглэхдээ харц ардаас эхлээд хаан

жинонг хүртэл тэвчиж явсан Эсэн, хань хамсаатандаа цохигдоод амь зулбан гарч аль

нэгэн газар өлсч ундаасч яваад нэг айлд орж айраг гуйж уусан нь түүнд урьд алуулсан

Юншээбү аймгийн бөх Сорсуны гэр байжээ. Сорсуны гэргий Эсэнг дэглэн доголон

алхаагаар нь таньж түүний хойноос есөн хүүгээ явуулж алуулсан гэж сурвалж

бичгүүдэд тэмдэглэсэн байдаг1.

Төрийн эрх мэдэл булаацалдсан ноёдын зэвсэгт бослогоос амиа авч гарсан Эсэн

хэлмэгдсэн ард Сорсуны хөвгүүдийн гарт 1454 онд амь үрэгдсэн нь «өст өсөндөө» гэгч

болсон ажээ. Японы эрдэмтэн Вада Сэй Эсэнгийн үйл амьдралыг монгол, хятад

сурвалж бичгүүдийн мэдээ сэлтийг харыдуулан судласан зохиолдоо Хүнүй, Завхан

хоёр голын бэлчирт 1454 оны 8 сард Сорсуны хүү Богонд алагдсаныг нотолжээ2.

Эсэн цохигдсоны дараа Ойрадын зарим ноёд харъяат нараа дагуулан баруун зүг

нүүсний дотор Эсэнгийн бас нэг дүү Бат ван харьяат нараа авч Хамид очиж суусан

амуй. Чорос аймгийн хүч задарсаныг далимдуулан Баатууд аймгийн Алагтөмөр

чинсан, Эсэнгийн эмс хүүхэд, эд хөрөнгийг гэнэдүүлэн булааж авсан юм.

Тэгэхэд Эсэнгийн найз Харчины Болай ноён Алагтөмөр чинсантай 1455 онд

тулалдаж Эсэнгийн эмс хүүхэд, эд хөрөнгийг булааж авчээ. Энэ дажингийн үед

Алагтөмөр чинсан доорх хүмүүстээ алагджээ гэх ба зарим зохиогч Онниудын Мулихай

ванд алагдлаа гэдэг3.

Эсэнгийн ноёрхол ийнхүү эцэслэсний дараа Ойрадын сүр хүчин буурч Зүүн

Монгол нь сэргэх байдалтай болж эхэлсэн.

Page 78: Mongol ulsiin tvvh iii 2003

1 Лувсанданзан. Дурдсан зохиол. тал 167.

- «Шара туджи. Монгольская летопись XVII» М., 1957. стр. 68. : Вада Сэй. Мин дай Мэнгү ши. Лүнь

цзи, Шан ся (Миигийн үеийн түүхийн огүүллийн

эмхтгг .). Дээд, Доод, Бээжин, 1988. тал 291. 3 Дам Хуни,

Буян. Дурьдсан зохиол, тал 177.

Гуравдугаар бүлэг

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН БУТРАЛЫГ

ЗОГСООН, ТӨРИЙН НЭГДЛИЙГ

БЭХЖҮҮЛЭХ ОРОЛДЛОГО

§1. Монголд улс төрийн хямрал дахин даамжирсан нь

Эсэн хаан нас барсны дараа Монголд улс төрийн бутрал дахин хүчтэй дэгдэж

хааны эрх мэдэл буурч төрийн хэрэг сайдуудын мэдэлд шилжсэн ажээ. Хаан түргэн

солигдож, тэдний явдлыг сударч нар бүрэн тэмдэглэж амжихгүй байв. Энэ үеэс эхлэн

Монголын хаадыг Хятадын сударт «Сяо ванцзы» (бага хаад) хэмээх болжээ.

Сяованцзы хэмээх нэр анх удаа Махахурхис хааны үеэс эхлэн гарчээ/ «Эрдэнийн

товч»-д Эсэн хаан нас барсны дараа Тогтохбухын (Тотобуха) хатан Самур хүү

төрүүлсэн ба түүнийгээ Махахурхис (Махагүргис) хэмээн нэрлэжээ. Махахурхисийг

7 настай байхад нь Самур хатан гартаа сэлэм барьж цэргээ удирдан Хүнүй Завханаас

Ойрад руу дайлаар мордож их олз омог олж буцаж ирээд 1454-1455 оны хооронд

Махахурхисийг хаан ширээнд суулгасан гэсэн байдаг. Энэ аян дайны үеэр

Махахурхисийг үхэгт хийж явсан учир түүнийг Үхэгт хаан хэмээн нэрлэжээ1. «Мин ши

лу»-д мөн энэ аян дайны талаар дурдсан байдагба 1455онынамар Махахурхис, Болай,

Мулихайнар40мянган морьт цэргийн хүчээр Ойрадыг дайлав гэжээ. Дээр дурьдсан

Болай, Мулихай нар нь тухайн үеийн Монголын ноёдын дотроос хамгийн нөлөө

бүхий хүмүүс

байв.

Болай тайш бол Эсэнг зайлуулсан Алагтөмөр чинсанаас Эсэнгийн өшөөг авч

Page 79: Mongol ulsiin tvvh iii 2003

түүнийг хороон өөрөө тайш хэргэмийг булаан авсан хүн юм. Тайш хэргэмийг

Аругтай, Эсэн нарын үеэс эхлэн цэргийн их хүчийг гартаа товлөрүүлсэн удирдагчдад

соёрхох болсон ба өгүүлж буй үед Зүүн, Баруун Монгол тус тус тайш нартай байв.

«Мин ши лу»-д Болай, Алаг чинсанаас Эсэнгийн өшөөг авч түүнийг хороогоод улсын

тамгыг Эсэнгийн эхийн хамтаар авч одов хэмээсэн байдаг2. «Эрдэнийн товч»-д

Болай тайшийн тухай дурдахдаа: "...Тогтохбухын дүү, Агваржин боло^ түүний

хөвгүүн

1 «Эрдэнийн товч». Бээжин, 1987. тал 188. : «Мин ши лу». Цзинтайн 6-р оны 1 сарын цагаагчин гах ">цор.

Хархуцаг Эсэнд хорлогдож, Хархуцаг Эсэнгийн охин хоёрын дундаас төрсөн

Баянмөнх хөвгүүнийг дайсны хүрээлэлд байлгах аюултай учир түүний эмэг эх Элбэг

хааны охин Самур гүнж сайд нарынхаа дотроос дөрвөн хүнийг сонгон тэрхүү нялхсыг

Зүүн Монголд хүргүүлсэн..." гэжээ1. Болай тайш тэдгээр сайдуудын нэг нь байжээ.

Өгүүлж буй үед Зүүн Монголд хамгийн хүчирхэг нь Болай тайш байсан учир түүнийг

мөн татар аймгийн толгойлогч хэмээсэн байдаг. Зарим түүхчид түүний үйл ажиллагааг

Аругтай тайшийнхтай эн зэрэгцүүлэн Аругтай тайшийн залгамжлагч гэжээ2. Болай

Алагтөмөр чинсангаас Эсэнгийн өшөөг авч Тогтохбух хааны нас барсны дараа

Алагтөмөр чинсаны эзэмшилд байсан харчин аймгийг булаан авчээ. Иймээс түүнийг

мөн Харчины Болай тайш хэмээдэг. Тухайн үед харчин аймаг нь өнөөгийн Үзэмчин

аймгийн хавьд нүүдэллэж байсан бололтой. Ийнхүү Эсэн хааны дараа ойрадуудын хүч

доройтож Монголын түүхийн тавцан дээр Зүүн Монголынулстөрийн голхүчболох

Болайтайш, Мулихай ван нар гарч ирэв. Мулихай бол Чингис хааны дүү Билгүүдэйн

удмын хүн бөгөөд тэр онниуд аймгийн удирдагч байжээ. Өгүүлж буй үед Мулихай

ваны эзэмшил нутаг нь эхлээд Хэрлэн голын доод урсгал дахь нутаг байсан бололтой.

1461 оноос өмнө Мулихай ваны тухай хятад сурвалж бичигт огт мэдээ байдагтүй нь

чухамхүү тэр зүүн зүгт нүүдэллэж байсантай холбоотой юм. Тэрээр зөвхөн 1460 оны

намраас Ордост орж ирж Ордосын баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тухайн үеийн монгол овог аймгуудын тархалтын хувьд гэвэл Эсэн хаан нас барсны

дараа ойрадууд Хэнтийн уулнаас баруунтаа Хангайн нурууны хооронд өргөн бэлчээр

нутгийг эзэмшсэн хэвээр байжээ.

Хэнтий уулнаас зүүнтээ Хэрлэн, Онон болон өнөөгийн Хөлөнбуйрын тал газар нь

зүүн монголчуудын бэлчээр нутаг байжээ.

Page 80: Mongol ulsiin tvvh iii 2003

Байгал нуурын ойн бүс нутагт урианхай нар амьдарч байсан ба тэдгээрийн нэг

хэсэг нь аажмаар өмнө зүг шилжиж эхэлжээ.

Говийн өмнөд талын зүүн хэсэг, Хянганы нурууны өмнөд хэсэгт байрлах

уулархаг болон тал газар нь Урианхайн гурван харуулын бэлчээр байв. Гурван харуул нь

1426-1449 онуудын хооронд Мин улсын хил рүү аажим аажмаар дөхсөөр өгүүлж буй

үед тэдний нутаг нь баруун тийшээ нэлээд тэлсэн байв. «Мин ши»-д 3 харуулын

эзэмшил нутгийг маш тодорхой тэмдэглэсэн нь: "Данинаас Сифэнкоу хүртэл,

Сюаньфугийн ойролцоох нутагбол Доинхаруул; Цзин, Илингуанаас Ляохэхүртэл

Тайнин харуул; Шар голын сав газраас Шэньян, Тэлинээс Кайюань хүртэлх газар Фуюй

харуул тус тус байрлаж байжээ".

Говийн өмнөд хэсгийн баруун тал, Сюаньфугийн орчмоос Ганьсу хүртэлх нутаг

Болай тайш, Мулихай ван, цаашдаа Алчу, Болох жинон, Бэгэрсэн, Исмаил зэрэг

Монголын томоохон ноёдын үйл ажиллагааны талбар болж байжээ. Монголын улс

төрийн хүчнүүд саланги тусдаа оршиж,

1 Саган Сэцэн. Эрдэнийн товч. Бээжин, 1987, тал 183-185. л

- Вада гэн. Мин улсын үеийн Монголын түүхийн тухай огүүллүүдийн эмхтгэл. Дэд дэвтэр, Бээжнн, 1984,

тал 304 (хятад хэлээр).

дор бүрнээ өөрийн цэрэг улс төрийн хүчээ зузаатган нөлөөний хүрээгээ

тэлэхийг зорьж байв. Ийм нехцөлд Хятадтай харилцаа тогтоох нь

монголчуудын хувьд маш чухал байжээ. Тэд дор бүрнээ Хятадтай худалдаа

хийн эдийн гачигдлаа тайлах, нөгөөтэйгүүр улс төрийн нэр хүндээ

бэхжүүлэхийг зорьж байв.

Эсэн хаан нас барсны дараа Монголын эрх баригчдын дотроос

Хятадтай албан ёсоор харилцаа тогтоосон анхны хүн бол Болай байжээ.

1455 онд Болай Хятад руу элч төлөөлөгч илгээж алба барьж худалдаа

хийхийг хүсчээ. Хятадын Цэргийн Яамны түшмэл Болайн хүсэлтийг

уламжлан эзэн хаандаа айлтгахын хамтад Болайн тухай танилцуулга

зөвлөмжийг өргөсөн ажээ. Тэрхүү зөвлөмжид Болайд егөх Хятадын хариу

бэлгийн хэмжээний тухай асуудлыг хөндсөн бөгөөд Эсэн, Тогтохбух нарт

өгч байсан бэлгээс Болайд өгөх бэлгийг арай багаартогтоох нь зүйтэй гэжээ.

Учир нь их хэмжээний бэлэг сэлт нь Болайг өөгшүүлэх цаашид түүний

шунахай сэтгэлийг хангахад бэрх болно гэжээ. Гэвч Мин улсын засгийн

Page 81: Mongol ulsiin tvvh iii 2003

газар бүдүүлгүүд хараахан захирагдахгүй байгаа учир тэдний барьсан албаны

хариуд өгөх бэлгийг их хэмжээгээр тогтоосон ажээ1.

Махахурхис хаан ч мөн Хятадтай найрсаг харилцаа тогтоосон.

Махахурхис Хятад улсад элч илгээн Хятадтай найрсаг харилцаа тогтоох

хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бегөед Хятад улс ч тэрхүү хүсэлтийг нааштай

хүлээн авч хариу зарлиг илгээж түүнийг Хятадын эзэн хаанд тэрслэхгүй

«дуулгавартай» байхыг шаардсан ажээ. Хятадын хаан эыэхүү зарлигт

Махахурхис хааны өргөсөн адууны хариуд бэлэг болгон торго сэлт явуулж,

харин хүнс, зэвсэг явуулахаасаа татгалзсан байна. Хятад Махахурхис хаанд

дээрх зүйлийг нийлүүлэхээсээ татгалзсан явдлаа газар хол учир хүнс

тээвэрлэх бэрх, зэвсгийн хувьд гэвэл Ин Цзун хааны үеэс (1436-1450) хятад

бус угсаатнуудад зэвсэг худалдахыг цаазаар хориглосон хэмээн тайлбарласан

байдаг2. Хятадын эзэн хааны зарлигаас үзэхэд Махахурхис Хятадтай

найрсаг харилцаа тогтоосон гол зорилго бол худалдаа хийхэд чиглэгдэж

байжээ. Гэвч хоёр орны хооронд эхэлсэн худалдаа арилжаа нь хэмжээ, нэр

төрлийн хувьд хангалтгүй байсан учир монголчуудын дургуйцлийг төрүүлж

Мин улсыг уулгалах шалтгаан нь болжээ. 1455 оноос Махахурхис хаан тайш

Мулихай ваны хамт Хятадын эсрэг дайтах болж юуны өмнө Урианхайн

гурван харуул руу довтолжээ. Мин улс, Махахурхис Хятадын хил орчмоор

идэвхитэй цэргийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ляодун, Датун,

Сюаньфу зэрэг хил орчмын газрын бэхлэлтийг зузаатгасан.

Болай Мин хоёрын харилцаа ч \4өн тэр үед тасарсан ажээ. Харилцаа

тасарсан гол шалтгаан нь Болайн мэдэлд байсан овог аймгуудын дотор

үймээн самуун гарсантай холбоотой бололтой. Мин улсын эзэн хаан 1461

онд харилцаа дахин сэргэсний дараа Болайд илгээсэн зарлигтаа хоёр талын

харилцаа тасарсан явдлыг монголчуудын дотоод дажин хямралтай холбож

бичсэн. Зарим нэгэн шууд бус мэдээнээс үзэхэд Болайн аймгийн хүн ард

1 «Мин ши лу» Цз. (боть) 252. Цзинтайн 6 оны 5 сарын шар^ бич өдөр. :

«Мин ши лу» Цз. 252. Цзинтайн 6 оны 5 сарын шар бич одор.

дотоод хямралын улмаас тэр үед Хятадын талд дагаар орж байсан ажээ. Энэ нь

Болайн зүгээс Хятадтай харилцаагаа таслах нэгэн шалтгаан болсон байж магадгүй юм.

Page 82: Mongol ulsiin tvvh iii 2003

1457 оны үеэр Алагтөмөр чинсаны хүү Анхат Болайд өс санаж түүний амь насыг

хороох гэж заналхийлэх болсон учир Болай түүнээс дайжин хүн ардынхаа хамтаар Мин

улсын хил орчмоор нүүдэллэх болжээ. Мөн энэ оны 5 сард Болай Хятадад элч илгээн

Мин улсаас хүнс тэжээл олгохыг хүсэмжилжээ. Гэвч Мин улс Болайн хүсэлтийг хүлээн

аваагүй учир Мин улсын хилийг уулгалах болсон. Хятад Сюаньфу, Датун газраар

бэхлэлтээ сайжруулсан учир Болай Ордос, Ганьсугийн чиглэлд явжээ. Ийнхүү Болай

1457 оны зун намраас 1461 оны зун хүртэл хугацаанд Ордост байрлаж Хятадын

хилийг Алчу ноёнтой хамт уулгалж байжээ. Удалгүй тэдний хойноос Мулихай ван

Ордост хүрэлцэн ирсэн. Чухам тэр үед монголчууд Ордосыг Хятадаас эргүүлэн авсан

байна*.

V^JXV зууны хоёрдугаар хагасаас монголчууд Ордост нэлээд идэвхжиж ирсэн учир

хятадууд энэ нутгийг орхиход хүрчээ. «Мин ши лу»-д тэмдэглэснээр Ордосын тал

нутаг мал бэлчээрлэхэд их тохиромжтой тул монголчууд тэнд жил бүр үлдэж Яньсуй

руу уулгалж байна. Иймээс Мин Яньсуйг хамгаалах туйлын бэрхшээлтэй болсон гэсэн

байдаг. Тухайн үед Мин улс энэ нутагт хорьхон бэхлэлттэй байсан ба 1500 ли (576 м)

газар харуул хамгаалалтгүй байжээ. Мин улс эхлээд энд 12 мянган явган цэрэг

байрлуулж байсан бөгөөд хожим нь 7 мянган морьт цэрэг Датун, Сюаньфу, Шэньсигээс

нэмж татсан ажээ. Тэр үед монголчууд Яньсуйг уулгалж бэрхшээл учруулж байсан

боловч Мин улс газар бартаатай учир тэдний эсрэг цэрэглэх боломжгүй байжээ. Энэ

тухай «Мин ши лу»-д: Яньсуй Ордосын хооронд буй өргөн элсэн цөлийг гатлах

боломжгүй бөгөөд цэрэг уналга 40-50 ли газар янаад ундааны усаар дутагдаж буцахад

хүрдэг. Учир иймд Мингийн засгийн газар Монгол руу цэрэг хөдөлгөлгүй зөвхөн

бэхлэлтээ сайжруулж Яньсуйд 20 мянган цэрэг байрлуулах шийдвэр гаргажээ. Гэвч

цаашид Мин улс 12 мянган цэргээ ч хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа тухай мөн

энэхүү сурвалж бичигт тэмдэглэсэн байна1.

Ийнхүү өгүүлж буй үеэс эхлэн монголчууд Ордост байрлаж Хятадын хилийг хүчтэй

уулгалж байсан учир Хятад дээрх довтолгоонд маш их хохирол амсаж байжээ.

Тухайлбал 1458 оны 5 сараас 10 cap хүртэлх хугацаанд Болай, Цзинчжоу зэрэг

газруудыг довтолж нийт 1400 гаруй хүнийг хороож 500 гаруй хүн олзолж, 82 мянган

адуу, үхэр, хонь 700 гаруй дань будаа дээрэмдсэн ажээ. Монголын тал ч мөн багагүй

хохирол үзжээ.

* Ордос эрт дээр үеэс нүүдэлчин аймгуудын эзэмшил нутаг байжээ. Цин Шихуаны

Page 83: Mongol ulsiin tvvh iii 2003

үед (МЭӨ 221-209) Хятад улс газар нутгаа Ордосоос тусгаарлан хэрэм бэхлэлт

барьсан байна. Юан гүрннй үед Ордос Хубилай хааны хүүгийн мэдэлд байжээ.

Ордосын омнө зүгт Цагаан нуур хэмээх газар Юан гүрний үед мал үржүүлж

байсан ба тухайн үед Ордос адууны бэлчээр байжээ. Юан гүрэн задарсны дараа

Ордос Мин улсын мэдэлд оржээ. Хятад сурвалж бичип тэмдэглэснээр Ордост

цоохон цэргийн хуаранг эс тооцвол 60-70 мод газарт хүн амьтан оп

тааралддаггүй байжээ. Үүнээс үзэхэд тухайн үед Хятад энэхүү газрыг эзэмшихэд

тэрчлэн анхаарал тавьдаггүй байсан бололтой. 1 «Мин ши лу» Цз. 102. Чэньхуагийн 8 оны 3 сарын хар нохой одөр.

Иймээс Болай 1461 оны 7 сард Мин улс руу 3 удаа элч илгээж найрамдахыг

хүсчээ. Мин улс Болайн довтолгоонд маш ихээр эрсэдсэн учир түүний

хүсэлтийг маш хурдан хүлээн авч ёсоор болгосон ажээ. Тэр үед Болай

Мулихай ваны хоорондын зөрчил улам хурцдаж эхэлсэн ажээ. Мөн оны 9 сард

Тогтохбух хааны хөвүүн 10 000 гаруй цэргийи хүчээр Шитоу хотын ойролцоо

Болайг отож байсан тухай «Мин ши лу»-д тэмдэглэсэн байдаг. Улмаар Болай

Ордосоос явахад хүрч Датуны гадуур байрлан мөн Урианхайн гурван харуул,

зүрчид нарын эсрэг цэрэглэх болов. Урианхайн гурван харуул нь Эсэн хаанаас

хойш Мин улсад алба барьж найрамдан бусад монгол аймгуудаас хамааралгүй

бие даасан байдалтай байв. 1462 оны 9 сарын эхэнд Болай 20000 цэргийн хүчээр

Доин харуулыг эрхшээлдээ оруулж цаашдаа Тайнин, Фуюй харуулыг мөн

эрхэндээ оруулжээ. Тэр үед Болай болон ойрадуудын харилцаа хурцадсан

тухай хятад сурвалжид тэмдэглэжээ. Болай, Урианхайн гурван харуулыг

эрхшээлдээ оруулсныхаа дараа Зүрчид руу цэрэглэв. 1465 онд Болай Урианхай

гурван харуултай хүчээ хамсан 90000 цэргийн хүчээр Ляохэ руу цөмрен орж

Зүрчидтэй байлдаж хоёр тал маш их хохирол үзсэн ажээ. Ийнхүү Болай

Зүрчидийг эзлэн авахын тулд 90 мянган цэргийн хүч дайчилсан бөгөөд Эсэн

хааны үед ч ийм их цэргийн хүч дайчилж байгаагүй ажээ.

Болай Мин улстай харилцаагаа сэргээснийхээ дараа жил бүр алба барьж

байв. Эхлээд Болайн элчийн тоо 400, албанд өргөж байсан адууны тоо 159

толгой байжээ. Хятадын тал Болайгаас элчийнхээ тоог багасгаж 1439-1449 оны

хугацаанд мөрдөж байсан хэмжээнд хүргэхийг шаардаж байжээ. Тухайн үед

баримталж байсан дүрмийн дагуу зөвхөн 50 элч Хятадын нийслэлд очих эрхтэй

Page 84: Mongol ulsiin tvvh iii 2003

байсан ба бусад нь Датун хотод үлддэг байжээ. Болай . Хятадын энэ шаардлагыг

үл хэрэгссэн байна. Гэвч Мин улс Болайтай харилцаагаа таслаагүй бөгөөд

харин ч түүнд өгөх хариу бэлгийн хэмжээг ихэсгэжээ. Урьд Болай бие даан Мин

улсад алба барьж байсан бол 1463 оноос Махахурхис хаан, Болонай цзин ван1

зэрэгтэй хамтран Мин улсад алба барьж 200 гаруй элч телеөлөгчөө илгээжээ.

Ийнхүү Болай Махахурхис нар Мин улсад элч илгээж алба барьсан ба элчийн

тоо 2000 хүрч байжээ. Гэвч удалгүй, 1465 онд Болай Махахурхис хааныг хороож

дараахнаар нь Болайг өөрийг нь Мулихай ван алж хаан ширээнд Тогтохбухын

хөвүүн Молоныг суулгажээ. Молон хаан бол Тогтохбух болон Горлосын

Цавдангийн охин Алтжин хатан нараас төрсөн ажээ.

Молон 1465 онд Монголын хаан ширээнд суусан боловч 1465-1466 оны

хооронд тун удалгүй Мулихай ванд хорлогджээ.

Мулихай ван Болайг хороосныхоо дараа Болайн мэдэлд байсан бүх овог

аймаг, эзэмшил газрыг нь хураан авч нэг хэсэг маш хүчирхэг болжээ. «Мин ши

лу»-д тэмдэглэснээр Мулихай ван, Сяо ванцзы (Молон хааныг хэлж байна -

Н.А.) Алчу нарын удирдсан морьт цэрэг нийтдээ 80-90 мянга гэсэн байна.

Мулихай ван Молон хааныг хороосныхоо дараа Алчутай

' Японы эрдэмтэн Вада Сэй Хасарын удмынхан цзин ван цол уламжлан хүртэж байснаас үндэслэн цзин ван

Болонай гэгч нь Өнөболд буюу түүний ах байж болзошгүй хэмээн таамаглажээ.

өсөрхөн байлдаж түүний хойноос нэхэн хөөж хойд зүг янсан ажээ. Гэвч удалгүй

Ордост буцаж ирж 1467 оны 1 сард Мин улсад алба барьсан байна. Мөн оны 3

сард Мулихай ван цзин ван Болонай нарын 281 хүн Бээжинд хүрэлцэн очиж

алба өргөсөн ажээ.

1468 оны үеэр Мулихай ван Мин улсад алба өргөх эрх бүхий тамгыг

Урианхай гурван харуулаас булаан авснаас болж Доин харуулын удирдагч

Дологоны хүү Тогоочтой дайсагнасан ажээ. Удалгүй Мулихай ван алагдсан

бөгөөд түүний үхлийн талаар эрдэмтэд янз бүрийн таамаглал дэвшүүлснээс

Японы түүхч Вада Сэй Мулихай ванг Доин харуулын Тогооч, Алчу нар хамтран

алсан гэсэн байдаг1. Гэтэл Лувсанданзангийн «Алтан товч»-д Хорчины баатар

Шигүшидэйн хөвгүүн Өнөболд ван Монголын төр Ойрадад автсанд Ононг

огтолж гарав. Хойно Молон хааны өс өслөн шаргал морио унаж Мулихай

вангийн эсрэг мордов. Өнөболд вангийн цэрэг хөдөлснийг Мулихай ван

Page 85: Mongol ulsiin tvvh iii 2003

мэдээд зугтаж гарав. Тэндээс Өнөболд ван өгүүлсэн нь: Есүхэй баатар эцэг

маань нэгэн бөлгөө. Өэлүн эхээс Тэмүүжин, Хасар, Хачиун, Отчигин бид нэгэн

хэвлийтэй бөлгөө. Нөгөө Сочихэл эхээс Бэгтэр, Бэлгүүдэй хоёр бөлгеө.

Бэгтэрийг Богд эзэн эхэлж, манай өвөг Хасарыг дагуулж аллаа. Түүний

өшөөгөөр эдүгээ Молон хааныг хороов. Хаан маань үр үгүй боловч Хасарын үр

би нэхье гэж Улухуйн хэрээнээс нэхээд гүйцэж Мулихай ванг дүү нар, хүүхэдтэй

нь долууланг алав2 гэжээ. Ийнхүү Мулихай ван Хасарын удам Өнөболдод

хорлогдсон ажээ.

Молон хаанаас хойш Монголын их хааны ор нэг хэсэг хугацаащ

эзэнгүйрч улс төрийн бутрал улам даамжирсаар байв. 1475 онд Тайсун хаан

Тогтохбухын дүү Мандуул Ихирис аймгийн ноён Бэгэрсэний тусламж-тайгаар

биеэ Монголын хаанд өргөмжлөв. Гэвч Мандуул хаан төр барьж байсан

хугацаандаа бүх Монголыг захирч чадаагүйгээр үл барам Ордосыг ч бүрэн

эрхэндээ оруулж чадаагүй юм. Тэр үед засаг төрийн төлөө тэмцэл улам

хурцадсаар дээд цэгтээ хүрсэн ажээ. «Эрдэнийн товч»-д Мандуул хааныг

Молон хааны авга ах, Ажай тайжийн Ойрадаас азсан хатнаас төрсөн ба 38

насандаа хаан ор залгасан Боржигины үр сад Баянмөнх Мандуул хаанд

хүргэгдэн ирэхэд ихэд баясч Болох жинон хэмээн цол хүртээсэн гэжээ3. Мөн

Молон хааны өшөөг авахын тулд Хорчины Баатар Шигүши-дэйн хүү Өнөболд

вантай хамсаж Мулихай ван руу цэрэг довтлуулж түүнийг хороон алсан, Мандуул

болох жинон нар 60 мянган их цэргийн хүчийг гартаа төвлөрүүлсэн тухай

тэмдэглэсэн байдаг. Тухайн үед монгол ноёдуудын дотроос Бэгэрсэн, Алчу,

Баянмөнх Болох жинон, Доин харуулын удирдагч Тогооч, Исмаил тайж нар

хамгийн нөлөө бүхий байжээ.

Мулихай ван нас барсны дараах Монголын овог аймгуудын байршлын тухай

«Мин ши лу»-д ийнхүү тэмдэглэсэн байдаг: Бэгэрсэн тайш, Болонай ван,

Баянмөнх Болох жинон нар 10000 цэрэгтэй зүүн зүгт, Эсэн хааны хүү

1 «Мин улсын үеийн Монголын түүхийн тухай огүүллүүдийн эмхтгэл». Дэд дэвтэр, Бээжин,

1984. тал 315. 2 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 169. 3 «Эрдэнийн товч» Бээжин, 1987, тал 192-193.

Өштөмөр ван 40 мянган цэрэгтэй, зүүн хойд зүгт бага дарга Алчу 10 000

Page 86: Mongol ulsiin tvvh iii 2003

цэрэгтэйгээ, Доин харуулын удирдагч Дологон, Тогооч нар баруун зүгт тус

тус нүүдэллэж байгаа гэжээ1. Дээр дурдсан Бэгэрсэн бол Дервөн Ойрадын хүн

бөгөед Турфанаас гаралтай ажээ. Түүнийг Ихирис аймгийн удирдагч хэмээдэг ба

эхлээд түүиий аймаг нь 300-400 хүн ардтай байсан ба тэрээр Турфанд нүүдэллэж

байгаад барагцаалбал 1457 оны үед Хамигийн гадна Баркул хэмээх газар сууж

тэндээсээ Ганьсу мужийг довтолж байжээ. 1470-1471 оны хооронд Бэгэрсэн

Ордост нэвтрэн орж ирж Мандуул, Өнөболд, Алчу, Баянмөнх Болох жинон

нартай нэгдсэн ажээ. 1474 онд Бэгэрсэн Мандуулыг Монголын хаан ширээнд

суулгажээ. Зарим сурвалж бичигт тэмдэглэснээр олноо хэлцэн Баянменхийг

хаан ор суулгах гэсэн боловч Баянмөнх хаан болохоос эмээн хаан ширээг

Мандуулд тавьж өгчээ. Улмаар Бэгэрсэн Мандуул хаанд өөрийн охин Юнгинийг

хатан болгон өгч өөрөө тайш нь болжээ. Бэгэрсэн, Болох жинон нар Алчутай

дайтсан тухай хятад сурвалжид нэг биш удаа тэмдэглэсэн байх ба тухайлбал

«Мин ши лу»-д 1473 онд бүдүүлгүүдийн толгойлогч Бэгэрсэн Алчугийн

аймгийг хураан авч гол гатлан тэндээсээ Хятадын хил рүү довтлох болсноос

хойш жил гаруй болж байна гээд өноө тэд харилцан алалдаж Бэгэрсэн

Хумачигийн (Хумачи бол Ордосын өмнөд хэсэг болно -Н.Л.) ойролцоо байрлаж

байна хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрхүү Алчу ноён нь (Хятад сурвалж бичигт

түүнийг бага дарга хэмээсэн байдаг -Н.Л.) Болайн аймгийн толгойлогчдын нэг

байсан ба Болай, Мулихай ваы нартай хамтран үйл ажиллагаа явуулж байжээ.

Мин улсын сударт, Мулихай, Болай нар Ордост нэвтрэн орж ирэхэд Ордос

хэдийнээ Алчугийн эзэмшил нутаг болсон байжээ. Мулихай, Болайг хороосны

дараа Алчу Мулихайд дагаар орсон ажээ. 1466 онд Мулихай Молон хааныг

хөнеөснийхөө дараа Алчу ноёныг хөөн зайлуулсан боловч Алчу хүчирхэг

хэвээр байжээ. Алчу ноён Доин харуулын толгойлогч Дологоны хүү Тогоочтой

хамтарч Мулихай вангийн эсрэг байлдаж байсан тухай бид нэгэнт дээр

егүүлсэн билээ. Ийнхүү Мулихай ван нас барсны дараа тэрээр Ордостдахин

нүүдэллэх болсон ажээ. Тэр нэлээд хүчирхэг байсан ба түүний хүн ард 20 мянгад

хүрч байжээ. Алчу ноён, Болох жинон нар маш дотно харилцаатай байснаас

үндэслэн Японы JJT түүхч Вада Сэй «Эрдэнийн товч»-д гардаг Болох

жинонгийн хадам ^ Онниудын Өнөболд вангийн эцэг Баатар Шигүшидэйн

өөр нэгэн нэр бол ^ Орожуу бөгөөд энэхүү хятад сударт гардаг Алчу нь Орожуу

гэдэг нь гарцаагүй и гэжээ2. Хятад сударт тэмдэглэснээр 1470 онд Алчу-

Page 87: Mongol ulsiin tvvh iii 2003

Орожуу Мин улсын * хилийг уулгалж байгаад шархадсан ба Болох жинон

хагас жилийн дараа аймгаа удирдан гол гатлан бүгдийг нэптэснээр улам

хүчирхэг болов гэжээ. Удалгүй Болох жинон Алчу нарын харилцаа эрс муудаж

Болох жинон Бэгэрсэнтэй хавсайдаы Алчуг Ордосоос хөен гаргав. Цаашдаа

Болох жинон Бэгэрсэн, Мандуул нар хамтран Хятадын хилийг уулгалах

болжээ.

1 «Мнн ши лу» Чэньхуагийн 6 он 5 сарын хөхогчин тахна одор. 2 Вада Сэй. Мнн улсын үеийн Монголын түүхийн тухай огүүллүүдпнн эмхтгэл. Бээжин,

1984. тал 324.

онд Мин улс руу элч зарж 2 удаа алба барьсан ба элчийн тоо 30, албанд барьсан

адууны тоо 430 толгой байжээ. Тухайн үед монголчуудад байгалийн гай гамшиг

тохиолдож тэд хоол хүнсээр гачигдан Хятадад адуу малаар будаа сольж авах

хүсэлт тавихад Мин улс татгалзсан учир Хятадын хилийг уулгалах болжээ.

Тухайн үед Хятадын хилийн хамгаалалт суларч монгол-чуудын довтолгооныг

зогсоож чадахгүй байгаа тухай олонтоо тэмдэглэсэн байдаг. Мөн

монголчуудтай эрэлхэгээр тэмцэж тэдний донтолгооныг зогсоож чадсан

цэргийн эрхтнүүдийг шагнасан тухай мэдээ тааралддаг.

Мандуул, Болох жинон нар нийт 60 мянган цэрэгтэй байжээ. Гэвч 1476

оны үеэр Монголын эрх баригчдын дотор хагарал гарсан ажээ. Энэ тухай «Мин

ши лу»-д Бэгэрсэн бүх эрхийг гартаа авсан учир Мандуул хааны аймгийн

удирдагч Дологон зэрэг үүнд хорсон эгдүүцэж Бэгэрсэний аймгийн

Исмаилтай үгсэж Бэгэрсэнийг алж, Исмаилыг тайш болгосон гэжээ1. Энэхүү

сударт мөн хоёр толгойлогч (Мандуул, Бэгэрсэнийг хэлж байна. -Н.Л.)

харилцан эвдрэлцсэн нь Хятадад ашигтай хэмээсэн байдаг. Гэтэл хятад

сурвалж бичиг Чжэн Сяо «Хуан мин бэй лу као» (Мин улсын хойд дээрэмчдийн

тухай судалгаа) зохиолд Бэгэрсэн Мандуул хааны хатныг гар хөл болгон

Мандуулын оронд Хучирыг (Мулихайн хүү. -Н.А.) хаан ор суулгах санаатай

байсан ба олон түмэн үймэхээс болгоомжлон Мандуул хааныг нууцаар хороох

гэв. Мандуул үүнийг мэдэж Бэгэрсэнээс ял асууж улмаар харилцан алалдаж

1479 онд Мандуул Бэгэрсэнийг хороож хүн ардыг нэгтгэн авсан2 гэжээ.

Мөн хаан жинон хоёрын хооронд ч хагарал гарсан ба энэ тухай Лувсан-

данзангийн «Алтан товч»-д: ...Мандуул хаан, Болох жинон хоёр зургаан

Page 88: Mongol ulsiin tvvh iii 2003

түмнийг товчлон явтал олхио үгт Хонхули үг хэлсэн нь: Дүү чинь их хамарт

Юнгинийг чинь авъя гэнэм гэв. Тэр үгийг Мандуул хаан эс үнэмшиж, Болох

жинон дүүдээ Хонхулийн хэлсэн үгийг лавлахын тул элч илгээ гэж зарлиг

болгов. Хонхули, хаанд олхио өгүүлээд бас, Болох жиноид үг хэлсэн нь: Хаан

ах чинь чамайг биетэйгээ адил тэн болом гэж чамд муу сэтгэж байнам гэж үг

айлтгав. Энэ үгийг минь худал гэж санавал, чамд туршуул элч илгээх буй. Тэнд

мэдээрэй гэв. Үнэхээр Мандуул хаан үнэн мөнийг олохын тулд элч илгээсэнд

Болох жинон тэр элчийг үзээд урьдах хатгасан үгийг үнэмшин сууж, муу сэтгэх

үнэн байнам гэж буруу зөшюв, хааны тэр элчид жинон' сайн үгээ эс өгүүлсэн

аж. Тэр хоёр элч хаанд хүрч жинон дүү чинь сайн үг эс өгөв гэж хаанд үг

айлтгав. Хаан санасан нь: Үүгээр болбаас надад муу сэтгэх нь үнэн аж. Бие эрүүл

бус билээ. Би үр үгүй буюу. Намайг үгүй болсон хойно хатан, бэргэд бүгд үүний

билээ. Өнөөгөөс хэт санах нь муу байна хэмээж3 Исмаил тайшид цэрэг өгч

жинонг баривчлуулахаар илгээсэнд тэрээр жинонг хороож хүн ардыг нь

олзолж хатан Шихэрийг нь хатнаа болгон авчээ.

Мандуул хаан 1476 оны үеэр нас барсан бололтой. Мандуул, Бэгэрсэн,

Болох жинон нар нас барснаар төрийн хэрэг Исмаил, Дологон нарын гарт

1 «Мин ши лу» Чэньхуагийн 14 оны 7 сарын цагаагчин тахиа одор. : «Хуан мин бэй лу као» (Мин улсын хойд дээрэмчдийн тухай судалгаа). Чэньхуагийн 13-рон. 3 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 171.

орсоп ажээ.

Мандуул төр барьж байхад Урианхайн гурнап харуулыи тэп хагас нь түүнмй

эрхэнд оржээ. Тэд газар хагалж будаа тарьж хаанд алба пийлүүлж байжээ.

Исмаил, Дологон нар Мандуул хааны дараа бие даах бодсон Урианхайн

гурван харуулыг мэдэлдээ оруулахыг мөи санаархаж байж^э. 1480 оны үеэр

Исмаил цэргээ авч зүүн зүгт явж Даиин, Фуюй харуулыг довтолсон ба «Мин ши

лу»-д Данин, Фуюй хоёр харуул цаггаа алба барих-гүй байгаа нь Исмаилтай

холбоотой гэсэн байдаг1.

Ойрадуудын хувьд гэвэл XV зууны дунд үед тэд нэлээд хүчирхэг болж тэдний

бэлчээр нутаг Хангайп нуруунаас Говийн омно хэсэг хүртэл үргэлжилж

байжээ. Ойрадын удирдагч Өштөмөр 40 мянган морьт цэрлтэй байжээ. Тэрээр

Хархорумд байрлаж байсан учир Мулихай. тайш түүнээс дайжин Ордост

Page 89: Mongol ulsiin tvvh iii 2003

нүүдэллэх болсон ажээ. Сурвалж бичигт дурдсамаар Өштөмөр Харчины

Өнөболд ноёнтой (хятад сурвалжид түүнийг Болонай 1зан хэмээсэн байдаг)

дайтаж түүнийгбут цохижээ. Мөн Өштомөр Уриаихай 3 харуулын хамтаар Мин

улс руу элч илгээж алба барьж байснаас үзэхэл ойрадууд нэгхэсэг Урианхай

гурван харуулыгөөрийн эрх нолөөнд оруулсан байжээ. Мандуулыг хаан ширээнд

сууспы дараа Өштөмөр нас барсан ба Бэгэрсэн Хархорум руу дайлаар мордсон

боловч амжилт ололгүй буцсан тухай Мин улсын түүхийн юмдэглэлд дурджээ2.

Гэвч 1468, 1469 омы хооронд ойрадуудын дунд хагарал гарч Баясах пинчжан

хүп ардаа авч Хамигийн ойролцоо нутаглах болсон ажээ. Ойрадууд огүүлж буй

үед хү-чирхэг хэвээр байж Монголын улс төрийн амьдралд идэвхитэй оролцсоор

байв. Ийнхүү олон жилийн турш үргэлжилсэн улс торийн' бутрал нь

Монголын хаант төрийн хүчин чадлыг бууруулж эдийн заса!', худаллааны

хөгжлийг саатуулж, цаашдаа тусгаар тогтносон байдлыг хэврэгшүүлэх

аюултай байсан учир эмэхүү тархай бутархай байдлыг эцэс болгож

Монголыг нэгтгэх явдал тэр үед чухал зорилт болон тулгарчээ.

§2. Батмөнх Даян хаан Зүүн, Баруун Монголыг нэгтгэн, улсаа

төвлөрүүлсэн нь

Баянмөнх„Болох жинон, ах Мандуул хаантай хямралдан байх үед Батмөнх

төржээ. Мандуу/ хаап нас барж, хаан орыг залгамжлах хүнгүн байх үед

Хасарын угсааны поёд энэ чолөө цагийг далимдуулан хаан орьп эзлэхийг

завдахад Моиголын томоохон иоёд болои Мандуул хаапы бага хатан Мандухай

нар, Баянмопхийн хүү Батмөнхийгдэмжин долооп иастайд нь 1480 онд Чингис

хааны найман цагаан гэрийн омно Монголып хаан ширээнд суулгаж, даяарыг

эзлэх болтугай гэж Даяи гэдог цол оргомжилсон ажээ3 Монгол судар бичигт энэ

тухай өгүүлэхдээ: ...Тогоомтомөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч

ертөнцийн төр бурхны шашин эс тогтож, түгдэрч хан харц , сайн муу үл

ялгагдан явахад Боржигипы Болох

1 «Мин шп лу». Чэньхуапшн 12 он 10 сарын хар бич одор. : «Мин ши лу».

Чэньхуагпйн 12 ои 4 сарын цагаан луу одор. 3 Саган сэцэн, Дурдсан зохпол.

тал 202.

Page 90: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 91: Mongol ulsiin tvvh iii 2003

Хан хөвгүүн чинь халив гэж

Хар биеэ мэдэж эчвээс

Хаа гуяа ханзалсу... гэж тангарагласан байдаН.

Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны

түрүүнд Дервөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн биеэр

цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны

захиргаанд оруулжээ/Тэр нь чухам хэдэн оны хэрэг болох нь тодор-хойгүй

боловч Батмөнхийн хаан суусны дараахан болсон хэрэг бололтой^ Учир нь

Мандухай цэрэглэн очихдоо Батмөнхийг үхэгт хийж явсан гэжээ^-Энэ тухай

Саган сэцэн Мандухай их цэргийг удирдаж дөрвөн Ойрад руу чиглэн явсан

тухай өгүүлсэн байдаг. Мандухай хатан энэ байлдаанд сайтар саадаглаж,

сандарсан улсаа хурааж малгайгаараа хурайлан цэргээ уриалан дуудаж,

уухайлан орж эрэмгий зоригтой байлдсан гэдэг. ^

Мөнхүү бичигт, Дөрвөм Ойрадыг,байлдан орохдоо цэргээ хэд хувааж

давшуулсан тухай сонин мэдээ байдаг. Дөрвөн Ойрадыг номхотгосны дараа

тэднийг цаашид баримтлан захирч байх хатуу цааз тогтоосон байна. Үүнд,

завилж бүү суу, сөгдөж суу. Малгайн залааг гурван хуруунаас илүү бүү хий.

Хутгаар мах бүү ид, амаараа зулгааж ид. Айргийг цэгээ гэж хэлж байх гэх

зэргийн хатуу цааз гаргасан ажээ. Ойрадууд махыг хутгаар огтолж идэхийг

гуйсан учир зөвшөөрсөн гэдэг3!

Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн

шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.

Монголд бий болсон улс торийн бутрал, дажин хямрал нь их хааны эрх

мэдэл буурч төрийн эрх сайд (тайш) нарын гарт төвлөрснөөс үүдэлтэй байсан

учир Батмөнх даян хаан юуны түрүүнд чинсан, тайш хэргэм тушаалыг

устгажээ.

Тайш хэргэм нь Юан улсын үед нэг их том тушаалд тооцогддоггүй байсан

бегөөд харин^Х1У зууны дунд үеэс алтан ургийнхны байр суурь өд-рөөс өдөрт

суларч тайш нар их хааны эрх мэдлийг шүүрэн авч эхэлснээр төрийн эрх тайш

нарын гарт төвлөрч эхэлжээ. Зарим үед тайш нар Ерөн-хийлэн Захирах (Чжун

шу шэн) Яамны чинсан, Цагдан байцаах албаны (Юйшитай)

чжиюаньзэрэгтушаалыгшүүрэн авсан үе чбайжээ. Тухайлбал, Тогоон тайш

Ерөнхийлөн Захирах Яамны Баруун гарын чинсан байжээ. Эсэн хаан нас

Page 92: Mongol ulsiin tvvh iii 2003

барсны дараа хийгээд Даян хаан төр барихаас өмнөх тэрхүү завсарын үед дээрх

байдал маш их даамжирсан учир Батмөнх хаан ширээ залгамжилсныхаа дараа

тайш, чинсан, чжиюань зэрэг хэргэмийг халсан. Хятад сурвалж бичигт энэ

тухай бичихдээ: "Тухайн үед тайш тушаал нь маш нөлөө бүхий тушаал

байсан, хаан балчир учир тайш онцгой эрх мэдэлтэй болохоос болгоомжилж

тайш тушаалыг устгав" гэжээ4.

Даян хаан тайш тушаалыг устгаж, жинон хэмээх тушаалыг бэхжүүлсэн

1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 174. : Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 202. 3 «Шара туджи» Монгольская летопись XVII века. М-Л., 1957, стр. 72. 4 «Мин ши лу». Чэнхуагийн 18 оны 8 сарын хөхогчин хонь өдөр.

ажээ. Жинон нь монгол терийи уламжлалт тушаал байжээ1. Монголын тулгуур

бичгүүдэд, Баруун түмний жинон Баянмөнх, хаан Мандуул хоёр эе эвээ

нэгтгэн Зургаан их улсыг захирч байв хэмээсэн байдаг. Тэр үед Ар, Өвөр

Монгол нь Зургаан их улс буюу Зүүн, Баруун түмэн хэмээн хоёр хуваагдаж,

Дөрвөн Ойрад биеэ даасан тусгаар байдалтай байжээ. Зүүн түмнийг эзэн хаан

өөрөө, Баруун түмнийг түүний ойр төрлийн хүн, жинон цолтон захирдаг байжээ.

Тэр үед "дээр хөхрөгчид наран, саран хоёр, доор ногоорогчид хаан, жинон хоёр"

гэдэг зүйр үг гарчээ. Мандуул, Баянмөнх хоёр хэдийгээр нэгэн үе эи нэгдэлтэй

улс орноо хамтран захирч байсан боловч Мандуул хааны шадар түшмэд хов

үгийг хэлж ах дүүсийг харилцан эвдрэлцүүлсэн билээ. Иймээс Батмонх даян

хаан тайш тушаалын оронд жинон тушаалыг бэхжүүлэх замаар Алтан

ургийнхны байр суурийг бататгаж улмаар хааны эрх мэдлийг

баталгаажуулахыг эрмэлзэж байжээ.

Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө

бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид

овгийн хүн белгөө. Тухайн үед мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ.

Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг

алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус

болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан

билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батменх хаан ор суусны дараа

Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдыг нэгтгэсэн ба

Page 93: Mongol ulsiin tvvh iii 2003

Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх

хаан Исмаил тайшийн ялыг асуухаар 1483 оны үеэр ГорлосынТогооч,

Шигүшидэвдэрэг ноёдыгтүүний эсрэг илгээжээ. Тухайн үед Исмаилын удирдаж

байсан Юншээбү аймаг өнөөгийн Өвөр Монголын Чахар, Сөнид аймгуудын

хооронд нутаглаж байсан бололтой.

Исмаил Батмөнх даян хааны цэрэгт цохигдсон тухай «Мин улсын үнэн

тэмдэглэл»-д дурдсан байдаг: Исмаил Сяо Ванд (Даян хааныг хэлж байна, -Н.Л.)

цохигдон Мэргид аймгаа авч нутгаа буцсан ба тэндээсээ Хятадын Ганьсу газраар

уулгалж байсан болон 1486 онд Ойрадын Хэшээ (Хишиг өрлөг) Исмаил нар

нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн

байдаг2.

Батмөнх даян хаан Исмаил тайшийг цохисоныхоо дараа Ойрад руу цэрэг

илгээсэн ажээ. Тухайн үед Ойрадын удирдагч Эсэн хааны ач Хишиг орлөг нас

барж Ойрадад засаг төрийн төлөө тэмцэл гарч Хишиг өрлөгийн хүү Архан

чинсан эцгийнхээ орыг залгамжилсан боловч түүний дүү Хурху-дай нь түүнээс

тэрсэлж Хамигаас хойш байх Басыкоу руу явжээ. Ойрадад бутрал гарсныг

далимдуулан Батменх Ойрадыг дайлсан ажээ. Ойрад руу

1 Монголын Юан улсын үед Хубилай их улсаа оороо захирч, хаан ширээг залгамжлах хаан

ховгүүн Монгол орныг захирдаг байсан богоод Монгол орныг захирагч хаан хевгүүдийг

цзин ван гэдэг байжээ. Батмонх даян хаан энэ түүхэн уламжлалыг даган мордож Баруун

гуриан түмний захирагчийг жинон гэж нэрлэх болсон бөгоод цзин ван гэдэг нэр жинон

болоь1 чуинрчээ. 2 «Мпн ш.[ лу». Чэньхуагийн 22 оны 6 сарын цагаагчин туулай одор.

хийсэн 2 удаагийн аян дайнд Мандухай сэцэн биеэр оролцсон ажэа. «Алтан

товч»-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд

нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төрүүлсэн гэсэн байдаг ба Саган

сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ/Үүнээс үзэхэд

Мандухай хатны хоёр дахь удаагийн Ойрадын эсрэг хийсэн дайн 1489 онд

болсон. Батмөнх даян хаан үүнээс хойш нэг биш удаа ойрадуудтай ^байлдаж

байсан бололтой. Барагцаалбал 1496 оны үеэртэдгээрийн хооронд дайн гарсан

гэж «Мин улсын үнэн тэмдэглэл»-д дурджээ.

Ийнхүү Батмөнхийг төр барьж байх үед толгой толгойгоо дааж орших гэсэн

том ноёдын эсэргүүцэл гарсаар байсан ба тэдгээрийг Батмөнх цаг тухайд нь

дарж байсаы ажээ. sy .

Page 94: Mongol ulsiin tvvh iii 2003

1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд

жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай

Ахалаху хоёр зөвлелдөн "...бид дээрээ ноён аваххэрэг ману ягун, өөрийн

тэргүүнээ өөрсдөө мэдэж яиах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье..." гэж бослого

гаргаж Улсболдыг алжээ'.|Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар,

Халх, Урианхай мөн Харчин түмнийгавч Ордос, Түмэд, Юншээбү гурван

түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг Далан тэргүүн хэмээх газар халз

тулалджээ. Энэхүү дайнд ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг

нийлүүлсэн! Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж

ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй

тайш баруун тийш зугтсан ажээ.(Энэ тухай сурвалж бичигт өгүүлсэн нь

"...Даян хаан Зүүн түмнийг дайлж морилоод Уйгуд Байлари Далан тэргүүн

нэрт газар үнс мэт гишгэж ой мэт бутаргаад үнэхээр өшөөтөн дайсныг

доройтуулаад Ордос түмнийг оруулаад харьж эсэн төгөл буув"2 гэжээ.1Хятад

сурвалж бичигт энэ үйл явдлын талаар мөн тэмдэглэсэн байдаг. Тэдгээрт

Ибэрэйг Даян хааны чинсан гэсэн байх ба 1501 оны үеэр Цзинчжоу нутгаар

нүүдэллэж байснаа 1509 онд Ордост ирж барагцаалбал нэг жилийн

дараа>\Мандулай Ахалахутай нийлж Даян хааны эсрэг тэрсэлж түүнд цохигдон

10000 хүн ардаа авч Цинхайн (Хөх нуур) тийш Адин зэрэг газарт амьдарч

байсан суугуул угсаатан рүү довтолж тамга сэлтийг нь дээрэмдсэн ба тэр үеэс

эхлэн Цинхайд дээрэмчид нүүдэллэх болсон гэсэн байдаг3.

Энэхүү Ибэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи

Ойрадын хүн ардын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь

Ибэрэй өөрийн дүү Элиасын хамтаар зүүн зүгт явж Исмаил тайшийн

Юншээбүү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ, Хятад

сурвалж бичигт Ибэрэй эзэн хаандаа тэрсэлсэн учир шалтгааны талаар огт

өгүүлээгүй. Ибэрэй Даян хаанд цохигдсоныхоо дараа ч нэлээд хүчирхэг байсан

ба Мин улсын хилийг уулгалан Хятадад багагүй хохирол

1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 1. : Саган

сэцэн. Эрдэнийн товм. УБ., 1961, тал 205.

' Е Сэнгао. Сы и као (Дорион бүдүүлгүүдийн тухай судалгаа). Цз. 5; Бэй лу као (Хойд бүдүүлгүүдийн

тухай судалгаа).

Page 95: Mongol ulsiin tvvh iii 2003

учруулж байжээ. Ибэрэй Хятадын харьяанд байсан Минандин, Цюсян, Ханьдун,

Адуань харуулууд руу довтолж байсан ба тэдгээр нь өнеөгийн Хөх нуурын зүүн

хойт болон Ганьсугийн баруугаар нутаглаж байжээ.

уБатмөнх Даян хаан тер барьж байх хугацаандаа Монголжин аймгийг

эрхшээлдээоруулжээ|Сагансэцэн МонголжинаймгийгТүмэд Монголжин хэмээсэн

байх ба түүний удирдагчийг Хосай тавнан гэсэн байдаг. Монголжин аймаг нь

өгүүлж буй үед Датунаас баруунтаа Хатан голоос зүүнтээ нутаглаж байжээ.

1У1ОНГОЛЖИН аймгийн бүрэлдэхүүнд 8 отог багтдаг байв.|Хосай 1500 оны үеэр өөрийн

аймгаа авч баруун зүгт явж Ордост нэвтрэн орж Ибэрэй нартай сүлбэлдэн явах

болжээҮ Хосай Батмөнх Даян хаанд захирагдахгүй биеэ даахыг эрмэлзэж байсан нь

Даян хаан Монгол-жингийн эсрэг цэрэглэхэд хүргэсэн ажээ) Энэ явдал 1508 онд

болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ1. Ийнхүү^Даян хаан

Монголжинаймгийгхураанзахирчхожмоо МонголжинаймагньДаян хааны хөвүүд ач

нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажэзД

Батменх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ.

Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр нүүдэллэж байсан ба хожим

нь Ордостой ойролцоо нутаглах болжээ. Жалайр, урианхай нар нь нэг аймаг

байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг

ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж

үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.

Ийнхүү Батмөнх даян хааны улс төрийн үйл ажиллагаа нь салж бутф-сан улсаа

нэгтгэн төр улсаа төвхнүүлэхэд чиглэгдэж байжээ. Монголыг нэгтгэхийн төлөө

тэмцлийг зохион байгуулахдаа түүний шууд захиргаанд байсан Чахар, Халх түмний

хүчийг ашиглаж байв. Чахар бол Монголын их хааны шууд захиргаанд байсан аймаг

бөгөөд өнөөгийн Монгол улсын зүүн хэсэгт оршин сууж байжээ. Халх түмэн нь Халх

голын урсгал дагуу нутаглаж байжээ. .

Зургаан түмний магтаалд Чахар түмний гавьяа зүтгэлийг тэмдэглэсэн байдаг.

Түүнийг дор сийрүүлбэл:

«... Цавчих илдний ир болсон

Цариг дуулганы дэл болсон

Чахар түмэн...»2 гэх зэргээр өгүүлсэн байдаг. Мин улсын сударт,

Монголын хааны шууд захирч байсан цэрэг нь 10 түм гэж дурьдсан байдаг

ба чухамхүү Чахар аймаг тэрхүү 10 түмэн цэргийн гол хүчийг бүрдүүлж

Page 96: Mongol ulsiin tvvh iii 2003

байсан бололтой. Ийнхүү Даян хаан Чахар, Халх хоёр аймгийн цэргийн

хүчээр ноёдын урвалга, бослогыг дарж байсан ажээ. \

Батмонх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийв бодлого явуулсан

бегөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд

чиглэгдэж бай]^, Бид дээр тэмдэглэснээр Даян хаан тайш, чинсан

хэргэмийгхалсанбилээ. Гэвчзөихөнтайш, чинсан хэргэмийг

1 Лунс ндазан. Алтан товч. УБ., 1990, тал 175. : «Шара

туджи...». стр. 175.

улсын дайсан бөгөед тэдний тэргүүн зарлигт өөрийгөө хаан хэмээн хүлээн

зөвшөөрүүлэхийг эзэн хаанаас хүсч байна. Гэтэл бид Сяо ванцзыг (Даян хааныг

хэлж байна. -Н.А.) манай эзэн хааны харьяат гэж үзэх үү? эсвэл эзэн хаанаас

тэрсэлсэн гэж үзэх үү? гэжээ. Цэргийн Яам: "Бүдүүлгүүд хэрэв буруугаа хүлээж

бууж өгч байгаа бол өөрсдийгөө юу ч гэж нэрлэж, хичнээн ихэмсэг загнаж

байсан ч хамаагүй, эрт дээр үеэс жунууд* манайд бууж өгөхөөр ирэхэд урьдын

хаадууд их хэмжээний бэлэг өгч байсан. Өнөөдөр дээрэмчид хил дээр ирж хариу

хүлээж байна. Хэрэв Сяо ванцзы үнэхээр алба барих чин эрмэлзэлтэй бол

түүний илгээсэн элчийг хил нэвтрүүлж гадаад дотоод хэрэг эрхэлсэн

түшмэдүүдэд тэднийг зүй ёсоор нь угтахыг сонордуул, хэрэв тэд алба өргөхөөр

ирэхгүй байвал хилийн бэхлэлтийг чангалж, дайтахад бэлэн болох хэрэгтэй"

гэжээ1.

Дээрх баримтаас үзэхэд Мин улс Монголын дотоод улс төрийн хэрэгт

хөндлөнгөөс оролцохгүй зөвхөн тэдний барих албыг хүлээн авч хариу бэлэг өгөх

идэвхгүй, нөгөө талаар хамгаалалтын бодлого явуулах зорилготой байсныг

харж болох юм. Энэ нь юуны өмнө монголчууд нэгдэж хүчиж-сэнтэй

холбоотой байжээ.

'Судар бичигт тэмдэглэснээр Даян хаан 1488 оид Хятад руу 1530 хүний

бүрэлдэхүүнтЗй элч илгээж 4930 толгой адуу малаар алба барьжээ. Мин улс

тэдгээр элчийн зөвхен 500 хүнийг нийслэлдээ оруулжээ.

1490 оны 2 сард Даян хаан Ойрадын тайшийн хамт 3000 гаруй элчийг

илгээсэн бөгөөд Минулс Зүүн Монголын 1 ЮОхүнийг, Ойрадын 400хүнийг хил

рүү нэвтрүүлж, Зүүи Монголын 400 хүнийг, Ойрадын 150 хүнийг нийслэлдээ

хүлээн авчээ. 1491 оны 1-р сард Даян хаан, Ойрадын тайшийн хамт элч илгээсэн

Page 97: Mongol ulsiin tvvh iii 2003

ба 1500 хүнийг хил рүү нэвтрүүлж, 500 хүнийг Бээжинд хүрэлцэн ирэхийг

зөвшөөрчээ.

1496 он гэхэд Даян хаан 3000 элч телөөлөгчийг Хятад улсын нийслэлд

хүрэлцэночихасуудлыгтавьжээ. Минулсын засгийн газартэдгээрийн 1000-ыг

нийслэлдээ хүрэлцэн ирэхийг зөвшөөрсөн байна.

Хоёр жилийн дараа Даян хаан 6000 элч илгээхэд Хятад улс 2000 элчийг

хүлээж авчээ2. Монголын ийм олон элчийг нийслэлдээ хүлээн авах, мөн тэдний

зардлыг гаргах нь Мин улсын хувьд тун хүнд хүчир байсан боловч Мин улс

хэсэг хугацаанд монголчуудын олон тооны элчийг дуулгавар-тайгаар хүлээн

авч байжээ. Батменх даян хаан улс орноо нэптэхийн хэрээр улам хүчирхэг болж

Хятадад тавих шаардлага нь ийнхүү улам өссөөр байжээ.

Даян хааны төр барьж байх үед монголчууд Мин улстай хил орчмын дагуу

мон худалдаа наймаа хийж байжээ. Тэрхүү худалдаа нь улсын, хувийн, ардын

гэсэн 3 хэлбэрээр явагдаж байв. Хувийн арилжаа бол нууцаар явагддаг,

тогтсон цаг хугацаа, газар байргүй, Цагаан хэрмийн цаана

* Жун гэж эрт цагт Монгол нутагт оршиж байсаи зарим аймгийг Хятадын сударт нйнхүү

нэрлэсэн байдаг. 1 «Мин ши лу» (Мин улсын түүхийн тэмдэглэл). Цз. 15. Хунчжигийн 1-р оны 6-р

сарын

улаагчнн тахиа одөр. : Алтан Сүмбэр. Даян хаан. Хох хот, 1992, тал

180-184.

хийгддэг. Албан худалдаа бол гол нь адууны арилжаа байсан. Тэрхүү арилжаа

нь хавар, намрын цагт явагддаг, тэр үеэр Датун, Сюаньфу зэрэг газруудад их хөл

үймээнтэй байдаг байжээ. Монголчууд морь уралдуулах, хятадууд ший жүжиг

тавих зэргээр хөгжилдөж баяр хөөр болцгоодог байжээ. Ардын арилжаа бол

сард нэг удаа явагддаг бөгөөд хэмжээгээр нэг их биш. Гэпч хоёр ард түмний

хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаж байжээ. 1450 оноос Монгол, Хятадын

найрсаг харилцаа саарсан. Мин улсын тал үүний шалтгааныг Монголын элч

нар Хятадын хариу бэлгийг чамласан учраас алба өргөхөө байж Хятадыг

уулгалах болсон гэж өөрсдий-гөө зөвтгөсөн байдаг. Даян хаан Хятадтай

харилцаагаа тасалсныхаа дараа Хятадын хилийг зогсоо зайгүй уулгалах болжээ.

Хятадын зүүн хойд хэсэг монголчуудын энэхүү довтолгооШ хамгийн ихээр

эрсдэж байжээ. Нэгэн түшмэл эзэн хаандаа энэ тухай айлтгасан нь: «Улс гүрэн

өглөө үдэш тайван байх боломжгүй боллоо. Хязгаарыг сахисан түшмэдүүд

Page 98: Mongol ulsiin tvvh iii 2003

хамгаалалтанд нуугдан дайсны ирэхийг хүлцэнгүй хүлээн суудаг болов.

Дайсантай эрэлхэгээр тэмцэх зоригтон үгүй байна. Хэрэг явдал ийм байгааг

харгалзан хуучин түшмэдийн хүч чадлыг бололцооны хэрээр эгүүлэн

ашиглаж хил дээр туршуул тавьж монгол оиог аймгуудын хооронд яс хаяж

хүчийг нь сулруулах хэрэгтэй» гэжээ1.

1501 онд Мин улсын засгийн j-азраас "Даян хаан болон түүний

хамсаатан Хосайн толгойг авчирсан хүнийг 1000 цзинь алтаар шагнаж

«боцзюе» хэмээх хэргэм олгох, мөн монголчуудтай байлдаж гавъяа

байгуулсан хүний хэргэм цолыг ахиулж, зохих шан олгоно"2 гэжээ.

Мин улс монголчуудын хүчийг сааруулах зорилгоор Даян хаан болон баруун

монголчуудын хооронд яс хаяж байжээ. Тухайлбал, Шаньдуны цэргийн эрхтэн

Дин Боюн гэгч эзэн хаандаа ийнхүү айлтгасан байдаг: "Ойрадын шилдэг цэрэг

10 000, Сяо ванцзытай (Даян хааныг хэлж байна. -Н.А.) ойр дотно биш. Гэхдээ

тэд алба барихаар ирэхдээ Сяо ванцзытай найрамдсан байж болзошгүй. Сяо

ванцзы ойрадуудтай нийлж Хятадад их төвөг учруулж магад гээд бүдүүлгүүдийг

бие биенээр нь чөдөрлөх хэрэгтэй. Тэгвэл их цэргийн хүч хэрэггүй.

Бүдүүлгүүдийг бүдүүлгүүдээр захирах болно"3 гэжээ. Мин улсын

энэхүүбодлоготухайн үед их амжилтанд хүрээ-гүй бөгөөд зүүн, баруун

монголчууд Хятад улсын эсрэг заримдаа нэгдэн тэмцэж байжээ. Тухайлбал, 1491

онд Даян хаан, Ойрадын ноёд хамтарч Урианхай гурван харуул руу дайрч Доин

харуулыг өөрийн эрхшээлд оруул-жээ. 1493 оны 6 сард Ойрадын тэргүүлэгчид

Хятадын эсрэг цэргийн хүчээр довтлохыг завдан мөн Даян хаанаас 60 мянган

морьт цэрэг ирүүлэхийг хүсэмжилж Нинся, Ганьсу, Цзинчжоу руу довтолжээ.

Мөн дараа сард нь Сяо ванцзы 70-80 мянган цэргээр Нинся, Хумачийгаас Гүюн

руу довтолсон4 гэж тэмдэглэснээс үзэхэд Даян хаан ойрадуудтай нэгдсэн

бололтой. 1500 онд Мин улс Ордос руу 5 чиглэлээр залхаан цээрлүүлэх

зорилгоор цэрэг

1 «Мин ши». Вань Аогийн намтар. Цз. 181, тал 21. 2 «Мин ши лу». Цз. 156. Хунчжигийн 13 оны 6 сарын хөх морь одор. 3 Мон тэнд, Цз. 97. Хунчжигийн 8 оны 2 сарын хох нохой одор. 4 Мон тэнд, Цз.178. Хунчжигийн 14 оны 8 сарын хохогчин гахай одөр.

Page 99: Mongol ulsiin tvvh iii 2003

илгээсэн. Хятадын цэргийн довтолгооны үеэр монголчууд 10 мянга гаруй толгой малаа

алдсан ажээ. Мөн онд Даян хаан Хятад руу их хүчтэй уулгалсан

батэрхүүдовтолгоондДатун, Вэйюань^Яньхэ,Тяньчэн, Маба зэрэг газрууд өртжээ.

1505 онд Даян хаа(ГСюаньфугийн>,орчим Хятадын хил рүүдовтолж Хятадын тал 2615

хүнээ алдаж, 1156 хүн нь шархдаж, мөн 6500 гаруй толгой адуу малын хохирол амсчээ.

Дээрх довтолгоонуудын гол зорилго бол Монгол улс Мин улсаар буулт хийлгүүлж

өөрийн болзлыг тулган хүлээлгэхэд чиглэгдэж байсан. Тэр үйл явдлаас хойш 3 жилийн

дараа Даян хаан Хятадад элч илгээж алба барьжээ. Түүний тоо 6000 байсан бөгөөд алба

барихаар өргөсөн бичиг нь хугацааны хувьд хуучирсан байсан учир Датуны

хамгаалалтын дарга өргөх бичгийг буцааж түүнийгээ сольж ирэхийг хүсэмжилжээ.

Элч Ахэйма "Урьд бид алба барихаар бичиг төлөвлөж байсан болонч тухайн үедээ уг

бичгийг хэрэг-лээгүй билээ. Манай нутагт цаас ховор, бидэнд алба барих гэснээс өөр

санаа байхгүй" гэжээ. Хятадын тал хүч дутмаг учир найрамдвал ашигтай хэмээн 2000

элчийг нийслэлд нэвтрүүлэх зөвшөөрлийг эзэн хаанаасаа хүсэмжилжээ. Хятадын

эзэн хаан энэхүү хүсэлтийг ёсоор болгох зарлиг буулгажээ1. Гэвч «Мин ши лу»-д

тэмдэглэснээр Сяо ванцзы хилээс зайдуу байрлаж байсан учир уг мэдээ хоцорч улмаар

тэр хариу хүлээлгүй Датун руу дайрсан ажээ2.

Даян хаан Хятадын хувьд идэвхтэй бодлого явуулж байсны нэг баримт бол

Урианхайн гурван харуулыг өөртөө татахыг чармайж байсан явдал юм.

Мин улсын эзэн хаау Урианхайн гурван харуулд хандан дуулгавартай байж бусад

монголчуудын үгэнд орохгүй байхыг ятгаж байжээ. Мин улсын засгийн газраас

Урианхайн гурван харуул алба барих нэрийдлээр манайхаас их бэлэг сэлт аваад буцдаг

боловч манай хилийг хамгаалахад хүчин чармайлт гаргадаггүй билээ. Тэднийг өөрийн

эрхшээлд барьж байхын тулд эртний аргаар хатуу гараар барьж байх нь зүйтэй3 гэжээ.

Даян хаан Урианхайн харуулуудыг өөрийн эрхшээлд оруулж чадаагүй бөгөөд

удалгүй Монголжин аймгийн Хосай тавнан Даян хааны эсрэг Доин

харуулынгАрцибаманьтай )нэгдсэн билээ.

Дээр өгүүлснээр Даян хааны эсрэг Ибэрэй, Мандулай зэрэг ноёдууд босч эзэн

хаанаас ангид байж бие даахыг эрмэлзэх болсон нь Даян хаанд Хятадын талаар

идэвхитэй бодлого явуулахад саад тотгор учруулж байжээ.

Тэр үед ойрадууд мөн Даян хааны эрх мэдлээс гарч бие даасан гадаад улс төрийн

бодлого явуулж Хамийг эзэмшихийн төлөө Хятад болон турфанчуудтай тэмцэх

болжээ. Мин улс ойрад турфанчуудын зөрчлийг ашиглаж бие биенийх нь эсрэг

Page 100: Mongol ulsiin tvvh iii 2003

тухирч байсан амуй4.

Ийнхүү Батмөнх Даян хаан дотоодын дайн хямралдааныг зогсоож, төр улсаа

төвлөрүүлэхийн сацуу мөн гадаад улс төрийн идэвхитэй бодлого явуулж гадаад улс

төрийн байдлаа бэхжүүлэх замаар хаант төрөө бататгах

i «М ч ши лу». Цз. 209. Хунчжигийн 17 он 3 сарын хар морь едөр. : Mi л тэнд. Цз. 213. Хунчжигийн 17 он 6 сарын харагчин хонь одор. 3 «Мин ши лу». Цз. 162. Чжэндэгийн 13 он 5 сарын улаан морь одөр. 4 Мон тэнд. Цз. 164. Чжэндэгийн 13 он 7 сарын улаан морь одор.

чиг шугам баримталж байжээ. Тухайн үед монголчуудын талаар Мин улсын баримталж

байсан бодлого Монголд өрнөсөн улс төрийн нэгдэлд саад учруулахад чиглэгдэж

байсан боловч Мин улсын эхэн үеийнх шиг Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс

идэвхитэй оролцож чадахгүй байв. 1500 онд Монгол руу хийсэн залхаан цээрлүүлэх

цэргийн довтолгооныг эС тооцвоос Мин улс монголчуудын довтолгоонд олон удаа

өртөж байсан бөгөөд Даян хааны олон элч төлөөлөгчийг хүлээн авч үлэмж шан олгох

замаар хил хязгаараа түр боловч амгалан байлгах, монгол овог аймгуудыг хооронд нь

эвдрүүлэх зэргээр монголчуудын хүчийг бууруулж өөрийгөө аргацаан хамгаалж

байжээ.

Даян хааны төр барьж байсан үеийн Монгол, Мингийн харилцаа үнэхээр бүрэн

тэгш, тэр ч байтугай монголчууд цэргийн хувьд давамгайлж байсан гэж хэлэх бүрэн

үндэстэй юм.

Батмөнх Даян хаан нэгтгэсэн газар нутгаа хөвүүддээ хуваарилан өгснөөс

үүсвэрлэн улс төрийн бутрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс удалгүй

задран бутрав. Хэдий тийм боловч Монгол улс нь Юан гүрний емнөх байдалд

буцаад ороогүй харин ч нийгмийн хөгжил, үйлдвэрлэх хүчний шинэ дэвшингүй

шатанд орсон ба үүнийг Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон Гүнбилэг,

Алтан нарын улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанаас харж"болох юм.

Page 101: Mongol ulsiin tvvh iii 2003

Дөрөвдүгээр бүлэг

XVI ЗУУНЫ МОНГОЛ УЛС

§1. Баруун гарын түмнүүд хүчижсэн нь

- Батмөнх Даян хаан нас барсны дараа түүний ахмад хөвүүн Төрболд i хаан суух

байсан боловч тэр урьд нас барсан учир түүний хүү Боди-Алаг 1521 онд өвөг хааны

орыг найман настайдаа залгамжилжээ. Тэр үед бас I хаан ширээний төлөө тэмцэл

гарсан мэт байх бөгөөд энэ нь Баруун түмний жйнон Барсболд, Боди-Алагийг нас бага

гэж өөрөө нэг хэсэг хаан болсон явдал юм. Боди-Алаг хаан ширээнд суухаар Баруун

түмэнд хүрэлцэн очиж, Чингисийн найман цагаан. гэрийн өмнө ёслол үйлдэхдээ

Барсболдод "Чи намайг бага гэж хаан суусан боловч хаан суух ёсон үгүй тул эдүгээ чи

надад мөргө. Ёст эзэн мөний тул эс мөргөвөөс дайлнам би гэж ширүүн үгээр донгодов.

Энэ үгэнд Барсболд жинон хаан зөв гэж хэмээгээд түүнд мөргөв"' гэж «Алтан товч»-

дурдсан байдаг.

Барсболд Боди-Алагт бууж өгсөн нь тэр үед хүчин буурай байсны учир

болов уу гэлтэй.

Баруун гарын жинон Барсболд 1519 онд нас барсан учир түүний их хөвүүн

Гүнбилэг эцгийн орыг залгамжилжээ. Боди-Алаг хааны үед Баруун түмэн нэлээд

хүчирхэг болж тэдний эзэмшил газар өргөжиж байжээ.

Гүнбилэг мэргэн жинон өөрийн эцэг Барсболдын эзэмшил нутаг Ордосыг

эзэмшйхээс гадна түүний дүү Алтан, Лабуг нар авга ах Арцболдын долоон

түмэдийг, Баясгал, Бодидара нар авга ах Убсанжийн Асуд, Юншээбүг, Баяндара

Чахарын Цагаан татар хэмээх газрыг эзлэн захирах болжээ.

Боди-Алаг хааны нутаг өнеөгийн Монгол улсын зүүн хэсэг, Өвөр Монголын

Хөлөнбуйр, Шилийн гол хавиар байжээ. Боди-Алаг хаан болсныхоо дараа

Баруун гурван түмнийг тараан бутрааж, Зүүн түмэнд нэгтгэхээр завдаж байсан

боловч Зүүн түмний доторхи Урианхай түмэн түүний эсрэг бослого гаргасан

учра)ас дээрхи төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзаж тэр байтугай Баруун түмнээс

тусламж авахад хүрсэн. Энэ хэрэг явдал 1524 онд болсон бололтой.

< Сурвалж бичигт Урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар Боди-

1 Лувсанданзан. А.ган товч. УБ., 1990, тал 181.

Алаг хааныг довтолж гэр орныг нь талахад Гүнбилэг жинон болон түүний дүү Алтан

нар Зүүн түмнийг авч Иш хатны хамтаар Хангайн ард бууж тэщ тулалдаж байгаа гэсэн1

Page 102: Mongol ulsiin tvvh iii 2003

байдаг. Иш хатан бол Боди-Алаг хааны эх Цагааг-чин тайху мөн. Ийнхүү Урианхай

түмэн их хаанаас тэрсэлсэн бөгөөд тэдний бослогыг дарахын тулд Боди-Алаг хаан

Баруун түмний жинон Гүнбилэг, түүний дүү Алтан нар нийтдээ Урианхай руу 6 удаа

цэрэглэсэн ажээ. Энэхүү бослого 20 жил үргэлжилсэн буюу 1544 онд дарагдсан ажээ.

«Алтан ханы намтар»-т Зүүн, Баруун түмэн Урианхай нарын бослогыг хэрхэн дарсан

талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Урианхайн бослогыг дарахын тулд Баруун түмэн

их идэвхи зүтгэл гаргасан хийгээд аян дайны явцад Баруун түмэн хүчирхэг болж

эхэлжээ. Баруун түмний жинон Гүнбилэг (1506-1542) эцэг Барсболд жинонг нас барсны

дараа орыг нь залгасан ажээ. Барсболд жинонгоос 7 хүү төржээ. Их хүү нь Гүнбилэг

мэргэн жинон, хоёрдугаар хүү нь Алтан хан. Мэргэн жинон 1506 онд төржээ.

«Эрдэнийн тунамал нэрт судар»-т түүнийг мэдэхүй ухаанаар зургаан түмний төрийн

товч болж, Ордос түмнийг төвлөн сууж2 Баруун гурван түмний жинон байхдаа

дотооддоо дүү нар ургуудаа тэтгэн асарч, гадаад лугаа тэмцэлдэн явж тодорхой их

улсыг жолоодон залж сайн үйлсийг эрхлэн явжээ3 гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. '

Анх 1524 онд Урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар цэрэг хөдөлгөж

гурван түмэнг бүслэн довтолсон ба Гүнбилэг, 18 настай Алтан нар цэргээ авч тэднийг

Балжун хэмээх газар бут цохисон ажээ.

Хоёр дахь удаа 1531 онд Гүнбилэг мэргэн жинон Алтан ах дүү хоёр нэгдсэн хүчээр

Бурхат хан ууланд (өнөөгийн Өвөр Монголын Баяндэр Улат) байрлаж байсан

урианхай нар руу довтолж Түрүй ноён болон Гэрболд чинсан нарьгы биечлэн удирдаж

байсан цэргийн хүчийг бут цохисон байна. Хоёр жилийн дараа 1533 онд Урианхайн

Түрүй ноён, Гэрболд чинсан нар их хааны гэр орныг дайрч хүн ардыг нь олзлон авч

явсан учир Чингис хааны цагаан гэрийн өмнө зургаан түмэн чуулж 1538 онд Урианхай

түмний эсрэг их цэрэг хөдөлгөхөөр болжээ. Боди-Алаг хаан өөрийн эх Иш хатны

хамтаар Хангайн ард бууж, зургаан түмний их цэрэг довтлохын цагт Урианхайн

толгойлогч Түрүй ноён, Гэрболд чинсан, Элэдунай нар их цэргийн хүчинд сүрдэн

бууж өгсөн ажээ. Энэ үйл явдлын дараа Урианхай түмнийгтараажтаван түмэнтэй

нэгтгэсэн. 1541-1544 онуудад Алтан ганцаар цэргээ авч Урианхайн сарнин бутарсан

үлдэгдэл хүчийг хураан авахаар мордож байжээ. Урианхай нарын бэлчээр нутаг болох

Хангай уулын зүүн хэсэг Халх түмний мэдэлд шилжсэн бололтой. Энэ дайнд

гавъяа байгуулсан хэмээн Чингисийн найман цагаан гэрийн өмнө зургаан түмэн

чуулж Боди-Алаг хаанд «Гүдэн» хаан цол өргөж, Гүнбилэгт «Мэргэн жинон»,

Алтанд төр хашигч «Шидау» цол тус тус соёрхсон ажээ4.

Page 103: Mongol ulsiin tvvh iii 2003

1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршивай». Бээжин, 1984, тал 43. : Мон тэнд, тал 27. 3 Мон 'г >нд, тал 43. 4 Мон тэнд, тал 45.

Боди-Алаг хаан төр барьж байх хугацаандаа Хөх нуурыг эзлэн авахыг

оролдсон ажээ. Тухайн үед Хөх нуурт Бурхай тайш нэлээд хүчирхэг байжээ.

Бурхай тайшийн гарал угсааны талаар судар бичигт тодорхой зүйл

байдаггүй бөгөөд тэрээр Ибэрэйн аймгийн хүн бололтой. 1510 оны үеэр

Ибэрэй, Мандулай ахалаху нар Батмөнх Даян хаанд цохигдож Хөх нуур руу

зугтах тэр үеэр Бурхай тайш мөн Хөх нуурт ирж Ибэрэйтэй холбоо сүлбээ

тогтоосон ажээ. «Алтан ханы намтар»-т түүнийг Ибэрэй тайшийн нэгэн адил

Уйгудын Бурхай хэмээсэн байдаг1. Үүнээс үзэхэд Ибэрэй, Бурхай нар Хөх

нуурын Шар уйгуруудыг эрхшээлдээ оруулан авсан байжээ.

Хятад сурвалж бичигт буй алдаг оног мэдээнээс үзэхэд Ибэрэй нэг хэсэг

Хөх нуур болон Хатан голын дээд урсгалд нүүдэллэж, өвөл болмогц тэрээр

Ордосын емнө хэсэг рүү иууцаар орж ирж өвөлжөөд, хавартаа Хөх нуурт

нүүдэллэдэг байжээ. Барсболд жинон үүнийг мэдмэгцээ цэрэг илгээж Ибэрэй

тайшийг Хөх нуур хүртэл нэхэн хөөж улмаар Ордосыг бүрмөсөн чөлөөлсөн

ажээ. 1515 оноос хойш Ибэрэй, Мандулай ахалаху нар Даян хаанд бууж өгч

түүнд дагаар орох гэсэн боловч тэднийг их хаан хөнөөнө хэмээн дуулмагцаа Хөх

нуур руу буцаж тэндээ нүүдэллэх болсон ажээ. Мөн Ибэрэй тайш Баруун гарын

жинонд охиноо өгч ураг барилдан найрамдахыг хүссэн тухай мэдээ байдаг.

Ибэрэй тайш «Эрдэнийн товч»-д тэмдэглэснээр Хамид очиж тэндээ хорлогдсон

ажээ. Түүнийг үхсэний дараа Хөх нуурт Бурхай, Жэнхэ нар улс төрийн тавцан

дээр гарч иржээ. Бурхайн тухай «Мин ши лу»-д 1532 оны үеэр тэмдэглэсэн нь:

...Бурхай бол Сяо ванцзын айм-гийн хүн бөлгөө. Дотоод хямралдаанаас болж

Цинхай (Хөх нуур. -Н.А.) руу зугтаж удаан жилийн турш Ганьсу ханиар

нутаглаж байна2.

Энэхүү мэдээ нь «Алтан ханы намтар»-т дахь Мэргэн жинон, Алтан нар

1532 онд Хөх нуур руу довтолссщ тухай мэдээтэй таарч байгаа.билээ. Тус

зохиолд, Гүнбилэг мэргэн жинон, Алтан нар Хула уулыг давж холын аянд

мордож Буха голын буланд Бурхай руудовтолж Бурхай охиноо Мэргэн жинонд

хатан болгон өгч өөрөө амь хэлтэрсэн ажээ. Гэвч Мэргэн жинон 1542 онд нас

Page 104: Mongol ulsiin tvvh iii 2003

баржээ.

Хөх нуур руу хийсэн шийдвэрлэх аян дайн 1543-1544 оны хооронд болжээ.

Тухайн үед Гүнбилэг мэргэн жинон нас барсан байсан учир энэ удаагийн аян

дайныг Алтан ганцаар гардан удирдсан байна. Алтан улмаар Бурхай тайшийг

буулган авч түүний аймгийг өөрийн хамгийн бага дүү Бодидара тайжийн

ууган хүү Энхдалай дайчин ноёнд эзэмшүүлжээ. Мөн Шар Уйгурууд Алтан

хаанд дагаар орж харъяат ард нь болжээ. Энэ аян дайны үеэр Алтан шархадсан

ажээ. Ийнхүү Алтан, Бурхай тайшийг дарсан учир "Зургаан түмэн магтан

сайшааж өнөд хагацсан улсыг эзний өмнө сөгтгөв" гэж Алтанд Боди-Алаг

хаан эхлэн үлэмж эзний өмнө зургаан түмнээр Түшээт хан соёрхжээ3. Түшээт

цол бол Чингис хааны үед онцгой гавъяа байгуулсан хүмүүст, тухайлбал улс

байгуулахад хүчин зүтгэсэн 5

1 «Мин ши лу». Цзяцзины 10 он 3 cap улаан бим одор.

- Мон тэнд. Цзяшины 20 оны 1 сарын улаан морь одор. 3 «Эрдэнийн тунамал нэрт судар оршивой». Бээжин, 1984, тал 50.

баатарлаг аймагт олгож байсан учир түүхэнд «таван түшээ» гэж алдаршжээ. Алтан хан,

Хөх нуурын Уйгуруудыг эрхшээлдээ оруулан авч, Шар Уйгураас алба татлага авсны

дараа Хотонг (цагаан малгайт хүмүүс) дагуулан авчээ. Тэр тухай Алтан ханы намтарт,

үлгэр ёс дагаж, цаглашгүй эрдэмт үйзэн Васанчи элч илгээж Чагаадайн ахаас цааш

төрөл төрөгсдийг егүүлсэнд цаг үгүй баясчээ. Улмаар цагаан малгайн ноёд Алтан

ханд "төр нийлье" гэж алмас эрдэнэ, аргамаг морь өгүүлсэн бөлгөө гэжээ1. Харин Хөх

нуурыг бүрмөсөн эрхэндээ оруулж авсан нь нэлээд хожуу 1558 онд болжээ. Боди-Алаг

хааны явуулж байсан дээрх дайн байлдаан нь улс орноо нэгтгэж, байр сууриа бататгах

зорилготой байжээ. «Эрдэнийн тунамал нэрт судар»-т "...хагацсан улсыгхамтатган,

хаансуурийгбататгахньхамагулсын эрмэлзэл мөн..." гэж тэмдэглэснээс тодорхой.

Боди-Алаг хааны үед ямар нэгэн чухал асуудлыг шийдвэрлэхдээ их чуулганаар

тогтоодог байжээ. Зургаан түмний дээр «хамаг их хаан» Боди-Алаг, хааны дор төвийн

товч (ерөнхий сайд) Гүнбилэг мэргэн жинон тус тус сууж байжээ.

Боди-Алаг хааны төр барьж байсан үед Баруун түмэн нэг хэсэг их хааныг

түшиглэж байсан боловч цаашдаа хүчирхэг болж Гүнбилиг жинон, Алтан нар их

хаанаас удаа дараа эрхэмсэг цолоор шагнуулж байжэх Түүхийн зохиолд Боди-Алаг

хааны үйл ажиллагааны талаар тодорхой баримт цөөн байх бөгөөд харин Баруун

Page 105: Mongol ulsiin tvvh iii 2003

түмний Гүнбилэг мэргэн жинон түүний дүү Алтан ханы тухай нэлээд дэлгэрэнгүй

мэдээ байдаг нь тухайн үед Баруун түмэн хүчирхэг байсантай холбоотой болов уу?

Иймээс ч Боди-Алаг тэдэнтэй эвлэрэн зохицоход хүрч байсан ажээ. Их хааны сүр хүч

нэгэнт хэлбийн доройтож эхэлсэн ба тухайн үед их хааны удирдсан Зүүн гар Мин

улстай бие дааж харьцахгүй зөвхөн Урианхайн гурван харуулын монгол-чуудаар

дамжуулан худалдаа арилжаа хийж эдийн хэрэгцээг хангаж байжээ. Боди-Алаг хаан

1547 онд нас барж Монголын их хааны орыг Дарайсун залгамжилсан ажээ. Түүний

хаан цол нь «Гүдэн» тул «Дарайсун гүдэн» гэж түүхэнд бичдэг.

Дарайсун бол Боди-Алаг хааны ахмад хөвүүн бөгөөд тэрээр монгол сурвалжид

тэмдэглэснээр 1548 онд 29 настайдаа хаан ор суусан. Дарайсуны эзэмшил нутаг нь

ойролцоогоор өнөөгийн Шилийн гол аймаг болон Монгол улсын зүүн хэсэг, өмнө

зүгт Хатан гол хүртэл нутаг, хойд зүгг Хөлөнбуйр аймгийн нутаг хүрч байв.

Дарайсун хааны үед Баруун гарын удирдагч Алтан хан маш хүчирхэг болж байсан

учраас Дарайсун Баруун түмнийг зүүн түмэнд нэгтгэх байту-гай харин ч Алтангаас

болгоомжлон түүнтэй найрамдалтай байх бодлогыг явуулж байжээ. Энэ нь Дарайсун

хаан «Баруун лугаа эе төр барилдан байсан»2 гэж сурвалж бичигт дурдсанаас

тодорхой. Мөн «Шар тууж»-д: "Гүдэн харин есөн насандаа Цагаан гэрийн өмнө

хаан болж ирэхэд, Барсболдын хоёрдугаар хөвгүүн Алтан: Чи их хаан болов.

Намайг «төр

1 Мон тэнд, тал 64. : Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961 , тал 33.

хашигч шидау» хан цол өгөн соёрх! гэснийг зөвшөөрч, Алтанд Шидау хан цол өгөв"1

гэсэн байдаг.

Хятад сурвалж бичиг «Мин ши лу»-д бүдүүлгүүдийн удирдагч Алтан Лабадур

Вэйнинхайцзад нутаглаад удаж байгаа болон Ордосын жинон маш хүчирхэгболсон.

Тэрээр элч илгээжалбабарихталаардахинхүсэлттавьсан гэсэн байх ба Алтан Сяо

ванцзытай (Дарайсун -Н.А.) сөргөлдсөн учраас Сяо ванцзы Ляодун руу цөмрөн орох

гэж байгаа тухай өгүүлсэн байна2. .... Ямар учраас Алтан хан Дарайсун нар сөргөлдөх

болсон талаар сурвалж бичигт тодорхой зүйл егүүлээгүй байна. Ямар ч байсан

Дарайсун, Алтан нарын сөргөлдөөн Боди-Алаг хааны нас барсны дараах нь болсон

учир тухайн үед хаан ширээний төлөө тэмцэл гарсан байж магадгүй юм. Алтан Дарайсун

хааны хооронд зөрчил чухам хэдийд гарсныг хятад сурвалжуудад харилцан өөр өөр

Page 106: Mongol ulsiin tvvh iii 2003

тэмдэглэсэн байдаг. 1551 оноос хойш Дарайсун хаан Урианхайн гунван харуулын

Фуюй, Доин харуулуудыг эзлэн авсан ажээ. Бидний дээр тэмдэглэснээр эдгээр

харуулууд нь монгол аймгуудыг Хята-даас тусгаарлаж байснаас гадна тэдгээрийн

хооронд эдийн засаг худалдаа-ны талаар холбох нэгэн гүүр болж байсан. Юн Лэгийн

үед (1403-1424) Урианхайн гурван харуул нь Мин улсад алба барих замаар Хятадтай

худалдааны харилцаа тогтоосон ба монгол овог аймгууд ч энэхүү худалдаа-ны гарц

сувгийг ашиглаж урианхай нарт зориулан нээсэн зах зээлийн газарт очиж арилжаа

наймаа хийсээр байжээ. Боди-Алаг, Дарайсун хаадын үед Мин улс монголчуудын

хувьд хаалттай байх бодлого явуулж тэдэнтэй арилжаа наймаа хийхээс татгалзаж

байсан учир тэд Ляодун руу нэвтрэн орж Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулж

тэднээр дамжуулан эдийн хэргэцээгээ хангах болжээ. Тухайн үед Урианхайн гурван

харуулын нэг Фуюй харуул Кайюаний цаагуур, Ляохэ голын орчмоор, Доин харуул

Шанхай боомтоос баруунтаа Губэйкоугаас зүүнтээ нутагт, Тайнин харуул Ляонины

цаагуур тус тус нутаглаж байжээ. Урианхайн харуулуудыг эрх-шээлдээ оруулах явдал

нэлээд хугацаанд үргэлжилсэн учир сурвалж бичгүү-дэддээрх үйл явдлын

хугацаагхарилцан адилгүй тэмдэглэсэн байдаг. Дарай-сун хаанаас гадна Алтан ханы дүү

Бадур мөн Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулсан ажээ. Улмаар Урианхайн

гурван харуулыг баруун зүүн хэсэгт хувааж, баруун хэсгийг нь Бадур болон Алтан

ханы бусад ах дүү нар, зүүн нь Дарайсун хааны мэдэлд байжээ. Урьд баруун хэсэг н_ь

Уриан-хайн гурван харуулын удирдагч Данхуагийн том хүүгийн эзэмшилд байжээ. Зүүн

нь Данхуагийн бусад 10 хүүхдийн эзэмшилд байсан ба тэдгээр нь Дарайсун хааны

хөвгүүдэд болон Баруун гарын ноёдод шилжжээ. Бадур Урианхайн түмнээс 4390 гаруй

албаттай, Дарайсуны ахмад хөвүүн Түмэн 600 гаруй албаттай, Алтан 1100 гаруй

албаттай тус тус байжээ3. Доин харуулын тэргүүн Дарайсунтай ураг барилдсан тухай

ч мэдээ тааралддаг.

1 «Шара туджи...». М-Л., 1957, стр. 73-74. : «Мин ши лу». Цзяцзины 26 оны 6 сарын харагчин могой өдөр. 3 Дарийжав. Мин улсын үеийн говийн өмнөд хэсгийн монголчуудын түүхийн судалгаа.. Хох хот, 1998, тал

114.

Мин улс монголчуудын хувьд хаалттай буюу хааж боох бодлого явуулж,

тэдэнтэй арилжаа наймаа хийхээс татгалзаж байсан учир Дарайсун хааны төр

барьж байсан үед монгол овог аймгуудын хувьд Хятадтай худалдаа, эдийн

Page 107: Mongol ulsiin tvvh iii 2003

засгийн харилцаа сэргээх нь туйлын чухал байв. Иймээс Хятадтай харилцаатай

байсан Урианхайн харуулуудыг эрхшээлдээ оруулахаас гадна Хятадад нэгдсэн

хүчээр өөрийн болзлыг тулган хүлээлгэх шаардлагатай байв.

Хэдийгээр Монголын Баруун Зүүн түмний хооронд зөрчил үүсч байсан

боловч монголчууд Хятадын эсрэг нэгдэж Хятадад худалдаа эдийн засгийн

болзлоо тулган хүлээлгэхийн тулд хүч хамсан Хятадын хилийг түйвээж байв.

Тэр тухай хятад сурвалж бичигт тэмдэглэсэн нь: "...бүдүүлгүүдийн удирдагч

Алтан, Бадур, Дарайсун нар хил дээр бүгж Сифэнкоу, Губэйкоу руу довтлох

санаатай байна1. Мөн бүдүүлгүүдийн толгойлогч Сяо ванцзы Цзинчжоу газраар

манай руу түрэмгийлэн дайрч 1000 гаруй хүн ардыг хо-роосон" гэжээ2. Дараа

жил нь Алтан, Бадур нар хоёр хуваагдан Датун руу довтолж байхад яг энэ үеэр

Дарайсун хаан мөн Сюаньфу, Чичэн, Цзинин руу халдаж байжээ. Ийнхүү

монголчууд Хятадын хилийг 1559 он хүртэл түйвээж Мин улсыг тэдэнтэй

худалдааны харилцаа сэргээхийг шамдуул-саар байсан нь Мин улсын эдийн

засгийн хааж боох бодлогыг эсэргүүцсэн явдал байв.

Ингэж Дарайсун хааны үед дотоод лугаа эе төр барилдан, Мин улсад

өөрийн болзлыг тулган худалдаа наймаа хийхийг оролдож байжээ.

Дарайсун хаан 1557 онд нас баржээ. Тэр 1548-1557 онд Монголын хаант

төрийг тэргүүлж байжээ.

§2. Түмэн засагт хааны улс төрийн зарим шинэтгэл

Дарайсун гүдэн хааны үед Монголын нийгэм нэг үе тогтворжиж эхлэв. Гэвч

тэр 10 жил хаан ор сууж чадалгүй нас нөгчив. Дарайсун гүдэн хаан нас барсны

дараа түүний хүү Түмэн тайж 1558 онд Монголын их хаан болов. Тэр Монголын

төрийн нэгдлийг дахин сэргээсэн бөгөөд Даян хааны удмын хүмүүсийн дотроос

хамгийн нэр нөлөө бүхий хүн байжээ.

Түмэн, өвөг Батм^нх Даяны үеийн адил Зургаан түмнийг нэгтгэн

захирахыг оролджээ. Тэр .лонголын үндэсний нэгдлийн эрх ашгийн үүднээс

Зүүн, Баруун гарын хоорондын зөрчлийг зөөлрүүлж нэгтгэн захирах бодло-гыг

баримталж байв. Хэрэв түүний урьдах хаад Баруун түмний зохион бай-гуулалтыг

шууд эвдэж, Зүүн түмэнд хүчээр хольж нэгтгэх бодлого явуулж байсан бол

Түмэн засагт Зүүн, Баруун түмний хооронд найрсаг холбоо тогтоон төвлөрсөн

төв засгийн газар байгуулах зэрэг улс төрийн шинэтгэл хийж байсан байна. Энэ

Page 108: Mongol ulsiin tvvh iii 2003

төвлөрсөн төв засгийн газрын бүрэлдэхүүнд Зүүн, Баруун түмний төлөөлөгчид

оролцож байв. Зүүн гараас Түмэн засагт хаа-наас гадна Чахарын Амудай сэцэн

хунтайж, Халхын үйзэн Субахай, Баруун

1 «Мин ши лу». Цзяцзины 31 оны 9 сарын хөх бар одер. 2 «Мин ши лу». Цзяцзины 10 сарын шарагчин могой одор.

Page 109: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 110: Mongol ulsiin tvvh iii 2003

Алтап хап Түвэдээс шарын шашны тэргүүн Содномжамцыг урьж ирүүлэн

шашиид орсон байна. Үүнээс үзвэл Алтан хан, Түмэн засагт хаан нар шашпыг

дэлгэрүүлэх талаар харилцан бие биетэйгээ орсөлдон байсап нь тодорхой юм.

Түмэн засагт хааны урьж авчирсан тэрхүу лам улааны шашны лам байсныг

бодоход улаан малгайтап ч шар малгайтны НУГЛ! адил Монголын дээдсийн

дэмжлэгийг хүлээн авч байжээ. Гэвч Түмэн засагт шар малгайтны хүч нөлөө

ихийг харгалзан Далай ламтап холбоо тогтоох l i b чухал гэж үзсэн бололтой.

Алтан ханыг нас барсаны дараа Солном-жамцыг хоёр ч удаа пугагтаа урьж

авчирч байсап ба Содпомжамц сүүлийн урилгыг хүлээн аваад ирэх гэж байгаад

1588 онд нас баржээ.

XVI зууны сүүлчийн хагасаас Мин улсын бодлогод оерчлелт гарч улмаар

Өмнед Монголтой найрамдахыг чухалчлах болжээ. Мин улс Түмэдийн

Алтантай эвлэрэх болсон явдал юуны өмнө Алтангийн довтолгоонд

эрсэдсэнээс гадма тухайн үед Түмэн засагт хаан Монголыг улс төрийн хувьд

нэгтгэх бодлого явуулж эхэлсэнтэй ихээхэн холбоотой байжээ. Мин улс

Монголын улс төрийп талаар нзгдэх явцад саад тотгор учруулах зорилгоор

Алтан хаитай найрамдаж түүиийг Түмэн хааны эсрэг чиглүүлэх бодлого

явуулахыг ороллох болжээ. Түмэн хаан ор суусныхаа дараа Монголыг нэгтгэн

захирах зорилгоор Баруун, Зүүн түмпий ноёд төлөөлөгчөөр бүрэлдсэн засгийм

газар шинээр байгуулсам хэмгэн бид дээр тэмдэглэсэн билээ. Гэвч тухайн үед

Түмэн, Алтан хоёрын хооронд засаг төрийн талаар зөрчилдөж байсныг үгүйсгэж

болохгүй юм. Зарим эрдэмтэд Алтан ханы улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн

дүгнэхдээ түүнийг бүх Монголын газар нутгийг хураан захирах зорилт таиьсан

иь эргэлзээгүй гэж үздэг юм1. Эх сурвалжийи зари.м мэдээ сэлт үүнийг мои

огүүлж байна. Тухайлбал, Мин улсын засгийн газарт Алтан ханаас бичсэн

захианаас харж болох юм. Тэрхүү захидалдаа Алтан, хэрэв Мин улс гүүитэй

паирамднаас Ляодун путагт их хор хохирол учруулж байгаа Түмэппнш эсрэг

тэмиэхэд бэлэн хэмээн огүүлсэн байдаг. Мон хэрэв Мин улс падад ван цол

олговоос миний бие бүгдийг өөрийн эрхл1д оруулж чадиа. Миний эсрэг

огоорон тэмцэх зүрхтэй хүн Монголын ноёдоос гарахгүй гэжээ. Ногөотэйгүүр

Мим улс иад лугаа найрп.лдалт харилцаа тогтоохгү11 тохиолдолд ТүмэнтэИ

хамтарч Хятад руу дайрна гэж тэр заналхийлж байжээ2.

Цаашдаа Өмнөд Мопгол, Мим улсын хооронд найрсаг харилцаа тогтсон

Page 111: Mongol ulsiin tvvh iii 2003

бөгөод харин Зүүн Монгол, Мим улсын харилцаа цэрэг дайны үйл

ажиллагаагаар тодорхойлогдож байжээ.

Хятад сурвалж бичшт Түмэн засагт хаан оөрийн ах дүү, ховүүиий хамт Мин

улсын хилийг уулгалж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, «Мин ши»-

д Хятадын тал Түмэнтэй ба^лдаж 3 жанжныхаа амийг алдсан тухай мэдээ

байдаг. Түмэм хааны довтолгоон ширүүн байсан учир Мин улс Түмэнтэй

найрамдахыг сонирхож байжээ. Иймээс 1571 опд Мин улс Алтантай

найрамдахын сацуу Түмэн рүү элч илгээжтүүнийг Мингийн эзэн

' Лю Цзиньсо. Монголын хураангуп түүх. Хох хот, 1985, тал 189. : Гао Гун. Фужун цзи U J I I (ЬүдүүлгүүдпИг номхтгосон тэмдэглэл). Бээжпн. 1934, тал 7.

хааныг сүслэн дагахаа илэрхийл гэж хэлүүлжээ. Алтан хан ч мөн өөрийн зүгээс

Түмэнг зевшеөрүүлнэ гэж Мин улсад амласан ажээ. Гэвч Түмэн засагт хаан Хятадын

саналыг хүлээн аваагүй байна1.

Түмэн засагт хаан Монгол улсыг нэгтгэн захирах бодлого явуулахыг оролдож

байсан учир хүчирхэг вассал Алтанг дуулгавартай байлгахыг хичээн Алтанг Мин

улстай бие даан харилцаж худалдаа хийж байсныг буруушаан, энэ тухай Мин улсад

эсэргүүцэл тавьж "...Миний толгой дээгүүр харайлан албат боолтой харилцав..." гэж

зэмлэсэн байдаг. Тэрхүү бичигт Түмэн өөрийн биеийг «эр», Алтанг «эхнэр» гэж

нэрлэн эр нь эмээ захирдгийн адил Алтан түүнд захирагдах ёстой гэжээ2.

«Ван ли у гун лу»-д Хятадын нэг түшмэл Түмэн, Алтан хоёрын талаар

ийнхүүөгүүлсэн нь: "...Алтанбол Түмэнгийн харъяат, гэвч Алтан манайхаас ван

хэргэм, алтан тамга хүртсэнээр эр нөхөр нь болж, Түмэн эхнэр нь болов"3 гэсэн

байдаг.

Мин улсын энэхүү хагалан бутаргах бодлого Түмэнгийн дургуйг хүргэж улмаар

Хятадын хилийг уулгалахад хүргэжээ. Хятад сурвалж бичигт Түмэнгийн

довтолгоон 1577 оноос эхлэн их ширүүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Түмэн 1578 онд

Доин, Тайнин харуулуудын ноёдтой нэгдэн Хятадыг довтолж эхэлжээ. Түмэнгийн

энэхүү довтолгооныг зогсоохоор Ли Чэньлян хэмээх цэргийн жанжин

томилогдсон ажээ. Ли Чэньлян Түмэнгийн довтолгооныг удаа дараа амжилттай

зогсоожээ. Түмэн засагт хааны довтолгоон нь Мин улсад багагүй хохирол авчирч

байжээ.

Түмэн хаан Хятадын хилийг хэд хэд довтолсны дараа Мин улстай найрсаг

Page 112: Mongol ulsiin tvvh iii 2003

харилцаа тогтоохоор 1577 онд элч илгээж өөрийн болзлыг тавьсан ажээ. Гэвч Мин улс

Түмэнгийн болзол шаардлагыг хүлээн аваагүй учир Түмэн дараа жилээс нь

Хятадын хилийн зүүн хэсгийг хүчтэй довтлох

болжээ.

Түмэн хаан Хятадын хилийг уулгалж зөвхөн цэрэг, аян дайны замаар өөрийн

эдийн гачигдлыг тайлж байсан уу? гэвэл үгүй юм. Түмэн хаан Алтангийн төрөл

садантай ойр дотно харилцаатай байсан бөгөөд Алтан ханы хүү Чинбаатарын

тусламжтайгаар Сюаньфу дахь малын зах дээр малаа борлуулан арилжаа наймс.. хийж

байсан тухай тэмдэглэсэн байдаг. Алтан ханы хүү Хорчин аймгийн Чинбаатар

тухайн үед Сюаньфугийн гадна нутаглаж байжээ. Тэрээр Түмэн хаантай ойр дотно

явж Хятадын хилийг уулгалахад хүч хамсаж байсан болон Баруун гарын зарим

ноёдын хамт Хятадтай худалдаа хийх эрхээ хасуулж байжээ. Чжанцзякоу (Чуулалт

хаалга -Н.А.) үнэн чанартаа зүүн монголчуудын худалдаа хийдэг гол газар нь болсон

байв. Нөгөөтэйгүүр Түмэн хааны төр барьж байсан үед Урианхай гурван харуул Зүүн

гарын мэдэлд байсан учир Түмэн хаан болон Зүүн гарын бусад удирдагчид урианхай

нарыг ашиглан дам худалдаа хийж байв. Хэдийгээр Хятад улс үүнийг мэдэж байсан

боловч нүдэн балай чихэн дүлий

1 «Мин ши» (Мин улсын түүх). Ван Чингугийн намтар. Цз. 222, тал 9.

- «Ван ли у гун лу» (Ван Ли хааны байлдааны гавъяаны тэмдэглэл). Цз. 11, тал 31. 3 «Ван ли у гун лу». Цз. 11, тал 120.

байсаар байжээ. Түмэн засагт хаан албан ёсны харилцаа тогтоогоогүй учир худалдаа

арилжаа хийх талаар Мин улсын өмнө хүлээх ямар ч гэрээ хэлэл-цээрийн болзолгүй

байжээ. Иймээс Түмэн хаан Мин улстай найрамдах гэсэн хэд хэдэн оролдлого нь

бүтэлгүй болсны дараа цаашид Мин улстай найрамдахыг нэг их хүчлэхгүй байжээ. Мин

улс зөвхөн Алтан ханд худалдаа хийх эрхийг олгосноор бусад монголчуудыг Хятад

улсын эсрэг цэрэглэх явдлыг бүрмөсөн зогсоож чадаагүй бөгөөд харин ч тэдгээр нь

хоорондоо сүлбэлдэн өөртөө ашигтайгаар Хятадтай харилцах болжээ.

Түмэн засагт хаанаас хойш түүний хүү Буян тайж 1593-1603 он хүртэл хаан суусан

байна. Тэрхүү Сэцэн хэмээх цолтой Буян хааны тухай манай сурвалж бичигт, шашин,

төреер ерөнхий улсыг энхжүүлсэн, дөчин есөн настайдаа хальсан гэснээс өөр

тодорхой зүйл өгүүлсэнгүй. Шар туужид түүнийг Даян сэцэн хаан гэдэг цолтой

байсан гэжээ1. Мөн «Алтан товч»-д, Буян Сэцэн хааныг эртний Тайсун хааны алдсан

Page 113: Mongol ulsiin tvvh iii 2003

тамгыг олж их улс төрийг улам батжуулан энх улс гүрнээ амруулав гэсэн байдаг2.

Буян Сэцэн хаан өөрийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд өвөг эцэг Батменхийн

«Даян» цолыг хэрэглэж, бас еөрийн гарт Чингисийн алдагдсан тамгыг оруулж авав гэж

цуурхаж байсан бололтой.

§3. Түмэдийн Алтан хан бие даасан бодлого явуулах болсон

нь

Алтанг 13 настайд нь эцэг Барсболд нь нас барсан тул Гүнбилэг мэргэн жиноны

ивээлд очиж ах Мэргэн жинон лугаа хамт улс төрийн хэрэгт оролцсон тухай бид

дээр өгүүлсэн билээ.

Гүнбилэг нас барсны дараа Алтан Баруун түмнийг зонхилон захирах болсон

байна.

Урианхай, Уйгуртай дайтах явцад Баруун гарын хүч нөлөө ихэсч улмаар Дарайсун

хаан Алтанд шахагдан Зүүн гурван түмний гол түмэн болох Чахар аймгаа авч зүүн зүгт

зайлан нүүж Хянган нурууг даван Ляодун хязгаарт ирж нутаглан улмаар Чахарын

хуучин эзэмшил нутаг Алтангийн их хөвүүн Дүүрэн Сэнгийн мэдэлд шилжжээ.

Алтан Баруун гарыг ноёрхох болсныхоо дараа газар нутгаа тэлэх өөрийн

нөлөөллийн хүрээг улам өргөжүүлэх бодлого явуулж эхэлсэн юм. 1558 онд Алтан

дахин Хөх нуур хавь нутгийг эзлэн аваад тэндээ 1560 он хүртэл байж байгаад хөвүүн

Бинтээрээ захируулжээ. Ингэж уудам сайхан бэлчээр бүхий Хөх нуур хавь орон

Алтангийн мэдэ/ , орж улмаар төв Түвэдэд орох зам нээгдсэн ажээ.

Алтан мөн Ойрадыг хэд хэдэн удаа дайлж эрхшээлдээ оруулсан ажээ. Анх 1552

онд биеэр цэрэг авч мордон, Дөрвөн Ойрадыг Хүнүй, Завханы орчим байлдаж

цохисон. Үүнээс хойш 1558 онд Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулжээ. 1567 оны

үеэр Шахай руу элч илгээж Чагаадайн улсын

1 «Шартууж». М-Л., 1957, тал 74. : «Алтан товч». Дорд дэвтэр, УБ., 1934, тал 185.

Page 114: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 115: Mongol ulsiin tvvh iii 2003

эрхлэгчид хүн амын нэлээд хувийг эзэлж байжээ.

«Эрдэнийн тунамал нэрт судар»-т Алтан хан аж ахуйгаа хөгжүүлэхээр авч байсан

арга хэмжээг товч тэмдэглэжээ. 1557 онд «Таван суваргатаас эхлэн 8 их байшин

байгуулж, тариа, томс олон үр жимсийг тариулж тансаг амгат идээгээ Монголын газар

тарьж эхэлжээ»1 гэсэн байдаг. Хох хотод Монголын гар урчууд алт мөнгөор эмээл,

хазаар зэрэг олон зүйлийн эдлэхүүн үйлдэж байсиыг «Эрдэпийн тупамал нэрт судар»-т

дурдсан байна. Мон хотып ойролцоо тариалангийн ажил эрхлэх болжээ. Газар тариа-

лангийн аж ахуйд хятад хүмүүсээс гадна монголчууд ажиллаж байжээ, Өмиөд

Монголд амьдарч байсан хятад хүмүүсийн ихэнхи мь олзлогдогчид, иагаач иргэд байв.

Хятад сурвалж бичгүүдэд Алтан хан анхапдаа олзлогдсои эрэгтэй-чүүдийн

ихэнхийг хороож эмэгтэйчүүд, хүүхдүүдийг боол болгож байсан тухай өгүүлжээ. Гэвч

тариалаигийн ажил хогжиж ирэхийн хамт хятал хүмүүсийн ходөлморийг

тариалангийн ажилд ашиглах илүү сонмрхолтой болсон байна. Алтан хан хятад

иргэдэд албан татвар ноогдуулж байсан тухай мэдээ байдаг2. Газар тариалан дотоод

хэрэгцээг хангаж байсан бололтой. «Мин улсын үнэн тэмдэглэл»-д 10 мянган албат

ардын хэрэгцээг бүрэн хангаж байсан тухай тэмдэглэсэн байдаг3. Монголчуудын

тариа будааны хэрэгцээ тэр үед пэг их биш байсам бололтой. Тэд байгалийн гамшиг,

мал их хорогдож хүнсний зүйл дутагдсан үеэр тариа будаа хэрэглэх нь ихэсдэг байжээ.

Мөн тийм үед газар тариалангийн ажил эрхлэж мал аж ахуйгаа хэвийн болохоор

түүнийгээ орхидог байсам тул ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөр хуваарилалт гарч

байсан боловч тэр нь биеэ даасан таваарын аж ахуй болтлоо хөгжиж чадаагүй байжээ.

Алтан хаиы эзэмшил газар гарч байсан дээрх үзэгдлүүд нь зовхон орои иутгийн шинж

чаиартай байсан бөгөөд бүх Монголын эдийн засгийн бүтиэд мэдэгдэхүйц нолөо

үзүүлж чадаагүй. Монголын ихэпхи хүн ам иь нүүдлийп мал аж ахуй эрхэлсэн

хэвээр байв.

§4. Монгол, Мин улсын эдийн засгийн харилцаа сэргэж эхэлсэн

нь

Алтан ханы гадаад улс төрийн бодлого дотоодтойгоо адил түүний улс төрийн байр

суурь, нэр хүндээ бэхжүүлэхэд чиглэгдэж байжээ. Алтан Мин улстай найрсаг

харилцаа тогтоож худалдаа арилжаа хийж, эдийн хэрэгцээгээ ханган, мон еөрийн

Page 116: Mongol ulsiin tvvh iii 2003

дотоод улс төрийн тэмцэлдээ түүмийс ашиглахыгсаиаархажбайжээ. Алтан ханы

эзэмшил нутагт, тухайлбал, 1531, 1542. 1551, 1579 онуудад байгалийн гамшиг

тохиолдож хүн, мал ихээр осолдож хоол хүнс эрс ховордож олсгөлөн болж байсаи

учир Алтам хан Мин улстай худалдаа арилжаа хийх туйлын сонирхолтой байжээ.

Ялангуяа

1 <-'Эрлэ>пшн тунамал нэрт судар opmimoii». Бээжин, 1984, тал 61. : Изю Цзюсы. «Ван лп у гүн лу» (Ван ли хааны бнйллааны гавъяаны тэмдэглзл). Доод. J «Mini ши лу». Цз. 64. Мон тэнд, тал 123.

хавархоол хүнс ховордож, ан гөрөө хийх бололцоогүй болоход монгоячууд

М?ШМ-Хятадын хил дээр ганц нэгэн ухэр хонио тууж аваачиж тариагаар

сольжбайжээ. Тэр ч байтугай мал хөрөнгө байхгүй хүмүүс үстэй дээлээрээ будаа

тариа сольж авч байсан ажээ1.

Нөгөөтэйгүүр эсгий, нэхий хувцас зуны халуунд маш тохиромжгүй учир

нүүдэлчдийн байнга гачигдаж байсан зүйл бол бөс бараа байв. Иймээс Алтан хан

наймаа хийх хүсэлтэй байгаагаа Хятадын талд удаа дараа тавьж байжээ.

Гэвч Хятад Адтангийн худалдаа хийх хүсэлтийг хулээн авахгүй хяхан хавчих

бодлого явуулсаар байв. Иймээс Адтан хан өөрийн эдийн гачигдлыг тайлах,

Хятад улсыг буулгаж авах зорилгоор Хятадын хил рүү удаа дараа уулгалан

довтлох болжээ. «Алтан ханы намтар»-т тэмдэглэснээр Алтан харагчин могой

жилээс (1558) шар морин жил хүртэлх хорин таван жилийн хооронд Мин улс руу

9 удаа аян дайн хийж их хэрэм дагуу хот, сууринг уулгалан дайрч, үлэмж

хэмжээний ашиг олж авч байжээ.

«Мин ши лу»-д Алтан 1541-1547 онуудад 10 удаа элчээ Хятадад илгээж

худалдаа арилжаа хийхийг хүсэмжилсэн ажээ. Адтангийн довтолгоон нь

Хятадын хил орчмын нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан

учир Хятадын зарим түшмэд Алтантай арга буюу найрамдан худалдаа

наймаа хийх тухай санал дэвшүүлж байв. Тухайлбал, Датуны цэргийн

эрхтэн Ши Дао 1541 онд монголчуудын хувьд баримтлах байр суурннн

r-senap засгийн газартаа санал оруулахдаа: "Монголчуудтай харьцах

' харилцаа 40 жил тасарсаны үр дүнд хилийн будлиан улам ихэссэн гээд

иймээс тэрхүү харилцааг сэргээх нь Хятад улсын хувьд өлзийтэй"2 гэжээ.

Гэвч Мин улсын засгийн газар монголчуудад итгэх бэрх тэд манай улсын

Page 117: Mongol ulsiin tvvh iii 2003

хилийг сулруулах ганцхан зорилготой гээд дээрх саналыг хүлээж аваагүй

ажээ. Тэр ч байтугай Алтан ханы толгойг авчирсан хүнд их шагнал өгнө

гэж зарлиг буулгажээ.

1442 онд Ян Исуцин хэмээх түшмэл засгийн газартаа санал оруулж Алтан

хантай найрсаг харилцаа тогтоохыг цааргалсаны хор уршгийг дурдсан. Гэвч

Мин улСын засгийн газар мөн л хүлээн авсангүй. Мин улс монголчуудын

довтолгооныг зогсоох зорилгоор хилээ бэхдэх, Монголыг залхаан цээрлүүлэх

зорилгоор жил бүрийн намар цэрэг илгээж Монголын нутаг руу гүнзгий цөмрөн

орж адуу мал туун аваачиж, малын бэлчээрийг түймэрдэн устгадаг байжээ.

Тухайлбал, Шаньсигийн цэ ^ийн эрхтэн Чжэн Пэний илтгэлд 100 хүнээс бүрдсэн

цэргийн хүч Алтан ханы эзэмшилд хүрч 100-аад малчинг олзолж, 23 цэрэг

харуулыг алж, 1000 адуу тууж авчирсан мэдээ байдаг. Энэ мэтийн мэдээ сэлт

Хятадын сурвалж бичигт олон таа-ралддаг. Гэвч монголчуудын довтолгооныг

зогсоох гэсэн Хятадын энэхүү арга нь ямар ч үр дүн өгөхгүй байжээ. Хятад

улс хилийн хамгаалалтыг

1 «Мин дай мамо сирё» (Мин улсын үеийн Манж Монголын тухай судалгаа). Токио, J954-1958, 6-р боть, тал

494.

Баянхүү. Лунь Аньда цюгун (Алтаны алба барих хүсэлтийн тухайд). "Ли ши цзяо сюэ", 1982, №8, т. 23.

сайжруулах зорилгоор шинэ бэхлэлт хэрэм нэмэн барьж монголчуудын! довтолгоонд

илүү өртдөг газруудад олон тооны цэрэг байрлуулж байжээ.1 Гэтэл монголчуудын

довтолгооныг урьдчилан тааж мэдэхэд бэрхшээлтэй! учир хилийн хамгаалалтыг зохих

тувшинд байлгах бололцоогүй байжэз! Хил дээр бий болсон хүнд байдлын тухай хил

хязгаарын хамгаалалтын! нэгэн дарга дээд газартаа ийнхүү илтгэсэн байдаг:

"Монголчуудын довтолгоон улам ширүүсч байна. Бид амь серөн тулалдавч бидний

хүчин зүтгэл талаар өнгөрч байна" гэжээ. Монголчуудын довтолгооныг түр|

боловч зогсоох зорилгоор хилийн зарим түшмэл албан ёсны зөвшөөрөл-гүйгээр

худалдаа хийж байжээ. Тэдгээр түшмэдийн дотор цэргийн өндөр | тушаалын хүмүүс ч

байжээ. Тухайлбал, Датуны цэргийн тойргийн дарга Алтангийн довтолгооныг зогсоох

зорилгоор түүнд их бэлэг сэлт өгч удаан хугацаанд өөрийн хариуцсан хилийн хэсэгт

намжмал байдлыг бий болгосон ажээ1. Хэдийгээр тэр «бүдүүлгүүд»-тэй дур мэдэн

харилцаа тогтоосон хэмээн цаазаар авахуулсан боловч цаашид энэхүү нууц

худалдааны хэлбэр нь нэлээд газар авч байсан байна2.

Page 118: Mongol ulsiin tvvh iii 2003

Цаашид Алтан эзэмшил нутгаа өргөтгөх зорилгоор Урианхай, Ойрад, Түвэд рүү

довтолж тэднийг эрхшээлдээ оруулахыг санаархаж байсны улмаас Алтан Мин улстай

найрсаг харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Хятад руу элчээ илгээсээр байв. 1540 онд

Алтан Хятадыг уулгалахаа түр зогсоож элч илгээж, хэрэв Мин улс найрсаг харилцаа

тогтоовол Ляодунаас Ганлян хүртэлх газар амгалан байдлыг бий болгоно гэжээ3.

Алтан ханы захиаг хүлээн авсан цэргийн дээд тушаалтан, Алтан ханы элчтэй

уулзаж тэдний байдлыг тандахыг түшмэддээ тушаажээ. Хожим Чжан Чжун хэмээх

түшмэл Алтан ханы хүсэлтийг хүлээн авч болно хэмээн үзэж зуүн зүгт Ляо, Цзи,

баруунтаа Яньсуй, Нинся, Ганьсу зэрэг газрын орчим хил хязгаарыг уулгалахгүй бол

тэнд зах зээл тодорхой хэмжээгээр гаргахыг зөвшөөрнө гэжээ. Гэхдээ тэдний ноёныг

барьцаанд авах хэрэгтэй, харин тэд Хятад улсын болзлыг биелүүлэх ахул барьцаанд

авсан хүнийг суллаж Алтанд бэлэг сэлт өгч болох юм гэжээ. Гэвч Чжан Чжуны энэхүү

санал ордны зөвлөлд дэмжлэг олоогүй ажээ.

1547 оны хоёр сард Алтан элчээ дахин илгээжээ. Алтан ханы энэхүү захиа

хоёрдмол утгатай байсан учир хилийн түшмэлүуд эзэн хаандаа айлтгахаас эмээж

танилцуулаагүй ажээ. Гурван capt ' дараа Алтан хятад, монгол хэл дээр 3 хувь захиа

үйлдэж Мин улс руу илгээжээ.

Мөн оны 6 сард Алтан хөвгүүдийнхээ хамт Хятадын хил дээр адуу малаар торго

дурдан мен бусад зүйлийг сольж өгөхийг шаарджээ. Чингэхдээ Алтан еөрийн өргөмөл

хүү Лю Гэньцзыг (хятад дуудлагаар авав) барьцаанд өгөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Холын хараатай түшмэд Вэнь Ванда, Чжи Чжиши нар Алтантай харилцаа тогтоох нь

зуйтэй гэж үзэж байжээ. Гэвч Мин улсын засгийн газар Алтантай харилцаа тогтоохыг

дахин эрс татгалзаж

1 «Мин ши». Чжоу Лань юнь чжуан, 582-р тал. : Мөн ттц. Цз. 322. Цзяцзины 26-р оны 4 cap, шарагчин тахиа одор. 3 Гао гун. «Фужун цзиши» (Бүдүүлгүүдийг номхотгосон тэмдэглэл). тал 7.

монголчуудын довтолгооныг урьдчилан сэргийлж Бээжингээс Монголын хил рүү

цэрэг яаралтай татах тухай зарлиг гаргажээ. 1550 онд Алтан Хятадын эсрэг

хөдөлсөн бөгөөд Бээжингийн ойролцоо дөхөж очсон байв. Мин улсын эзэн

хаан Алтан ханы цэрэг Бээжинд дөхөж ирснийг мэдэж нийслэлээ хамгаалах

төлөвлөгөө боловсруулж, орон нутагт байрлаж байсан цэргийн ангиудыг татаж

авчруулах тухай зарлиг буулгасан ажээ. Мин улсын засгийн газар монголчуудын

Page 119: Mongol ulsiin tvvh iii 2003

хүчийг цохих шийдвэр гаргасан боловч зарим түшмэд Алтантай найрамдах нь

зөв зүйтэй гэж эзэн хаандаа айлтгасаар байжээ.

Гэвч Мин улсын засгийн газар монголчуудын талаар баримтлах

бодлогоо өөрчлөөгүй бөгөөд эзэн хаан нь Монголын толгойлогчдын толгойг

1200 лан мөнгөөр үнэлж цзучжи хуйчжи хэргэм цол олгох, жирийн цэргийг

хороосон хүнийг 100 лан мөнгөөр шагнаж хэргэм тушаал ахиулах тухай зарлиг

буулгажээ. Тэр үед монголчуудын довтолгоон улам ширүүсч байсан бөгөөд

хятадын тал хүчээ шавхан нийслэлээ хамгаалсаар байжээ. Бээжинг хамгаалж

байсан цэргийн зарим дарга нар монголчуудын довтол-гооныгтүр боловч зогсоох

зорилгоор монголчуудтай нууцаар наймаа хийж байсан тохиолдол ч гарч байжээ.

Алтан хан Хятадын нийслэлд дөхөн очиж алба өргөхийг зөвшөөрөх, мөн

байнга их хэмжээний алт төлж байхыг хятадын талаас шаардсан ажээ. Мин улс

Алтангийн шаардлагыг хүлээн авахгүй байсаар байв. Ордны зөв-лөлгөөн дээр

түшмэл Чжао Чжэнцзи Алтан ханы шаардлагыг хүлээн авахыг эрс эсэргүүцэж,

хэрэв монголчуудад алба барихыг зөвшөөрвөл бууж өгсөн-тэй адил гэжээ1. Гэвч

Мин улсын засгийн газар удтал зөвлөлдсөний эцэст Алтан хантай найрамдвал

зохилтой хэмээн үзэж 1551 онд хоёр талын хоо-ронд найрсаг харилцаа тогтоосон

байна. Чингэхдээ Хятад улс Алтанд Хята-дын нутаг дэвсгэрээс гарах болзол

тавьсныг Алтан хүлээн зөвшөөрсөн.

Найрсаг харилцаа тогтсоны дараа Датун, Сюаньфуд адууны зах (басар)

нээгдсэн ажээ. Алтан Хятадтай худалдаа хийх туйлын сонирхолтой байсныг

түүний өөрийн харъяат ноёдод хандан хятадын талд тарга хүч авсан үеэр адуу

мал нийлүүлж байх тухай зарлиг гаргаж байснаас харж болох юм2. Найрсаг

харилцаа тогтсоны дараа дөрвөн хоногийн дотор монголчууд 2780 адуу

борлуулсан ажээ. Гэвч зөвхөн хоёр газарт адууны зах нээсэн явдал хангалтгүй

байсан учир монголчууд нэмж зах нээхийг шаардж^з. 1551 оны бсард Яолин,

Яньсуй, Нинся зэрэг газарт зах нээгдсэн байна. Ам/уны захыг (басар) 6 сарын 15-

наас 10 сарын 20 хүртэл нээж байх журам тогтжээ.

1551 онд Алтан ханы эзэмшил газар байгалийн гамшиг тохиолдож адуу мал

ихээр хорогдсон учир монголчууд Хятадаас тариа будаа худалдаж авахыг

хүсчээ. Улмаар хэсэг хугацаанд Мин улс монголчуудад будаа тариа нийлүүлж

байжээ. Тухайлбал, Алтан ханы өргөмөл хүү Тото ядуучуудад адуу байхгүй

бөгөөд хүн амын зөвхөн хоёр гурван хувь нь баячууд, үхэр

Page 120: Mongol ulsiin tvvh iii 2003

1 Цзю Цзюсы. «Ван ли у гун лу» (Ван ли хаан цэргийн гавъяаны тэмдэглэл). «Аньда лечжуан

шан» (Алтангийн намтар, дээд дэвтэр). Бээжин, 1936, тал 101. ; «Ван ли у гун

лу», тал 102.

хониор будаа тариа сольж байхыг зөвшөөрөхийг хятадын талаас

хүсэмжилжээ. Хятадын тал энэхүү хүсэлтийн дагуу нэг хониор 1 доу* будаа сольж

байхыг зөвшөөрчээ1. Гэвч удалгүй хятадууд монголчуудад будаа тариа

худалдахаасаататгалзсан. 1551 оны 11 сард монголчууд хоолхүнсдутагдсаны

улмаас 3 удаа Хятадын хил рүү уулгалж хүнсний зүйл олзолж авчээ. Хятадын

тал Алтан ханаас учир байдлыг лавлахад тэрээр олон монгол хүн хоол хүнс

байхгүй учир өлсөн цангаж байна. Би өөрөө танай хил рүу довтлохгүй байж

чадах боловч харъяат ардуудыг хорьж чадахгүй гэж өчжээ2. Мөн энэ сард

монголчууд нууцаар Хятадын хилийг дсштолж хил орчмын суурин газрыг

түйвээсэн байна.

Тэгэхэд Хятад арга буюу Алтангийн шахалтаар найрамдаж худалдаа хийхэд

хүрчээ. Энэхүү худалдаа нь монголчуудын шаардлагыг хэмжээ, нэр төрлийн

хувьд хангаж чадахгүй байсан учир тэдний зүгээс Хятад руу дахин уулгалах

шалтгаан нь болжээ. Тэр удаа Хятадын эсрэг хийсэн Алтан ханы довтолгоон их

хүчтэй байсан бололтой. Сурвалж бичигт тэмдэглэснээр 1544, 1550, 1555, 1563

онд Алтаны цэрэг 4 удаа Хятадын нийслэлд дехөн очсон тухай тэмдэглэжээ.

Тухайн нөхцөлд Хятадын зарим түшмэд Алтантай дахин найрамдах тухай

санал удаа дараа гаргасаар байв. Тухайлбал, Тан Лунь хэмээх түшмэл: хэрэв бид

Алтангийн шаардлагыг хэрэгсэхгүй бол тэдний довтолгоон улам ширүүсэх

болно. Тэдэнтэй найрамдаж буулт хийсэн ч шаардлагыг нь хангаж чадахгүй байгаа

учир Алтанд түр хугацаагаар алба барихыг зөвшөөрч тэдний довтолгооныг

зогсоож байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй3 гэжээ.

Тухайн үед Алтаны довтолгоон туйлын ширүүн байсан учир Мин улс

хилийн хамгаалалтдаа зарцуулах хөрөнгө мөнгө улам өссөөр байжээ. Байн-гын

цэргийн ангиудаас гадна жил бүр туслах анги, салбар байрлуулж байсан ажээ.

Гэвч хилийн хамгаалалтанд их хөрөнгө мөнгийг зарцуулсан ч зохих үр дүнгээ

өгөхгүй байв. Тэр үед Мин улсын цэргийн зохион байгуулалт су-ларч,

цэргүүдийн дунд оргох явдал олширч, цэргийн дарга нар, дээд удирд-лагадаа

Page 121: Mongol ulsiin tvvh iii 2003

хэрэг явдлын үнэн мөнийг танилцуулахаасаа эмээж, монголчуудын

довтолгооныг зогсоох зорилгоор тэдэнд хээл хахууль өгч байжээ.

Мин улсын засгийн газар дээрх бэрхшээлийг үл харгалзан Алтантай

найрамдахыг хүсэхгүй хэвээр байв. Түүгээр ч үл барам Алтантай найрамдах

санал гаргаж байсан түшмэдийг албан тушаалаас нь огцруулж дахин

монголчуудтай найрамдах асуудлыг хөндөхийг хориглосон ажчэ.

1560 онд Датуны цэргийн тойргийн захирагч Бин Хань дэргээ анч

Алтангийн эзэмшил нутаг руу гэнэт довтолж 150 хүнийг хороож, их хэм-жээний

түймэр тавиад буцжээ. Хятадын энэхүү үйл ажиллагаа нь монгол-чуудын

дургүйцлыг их хүргэсэн учраас тэд хятадын хил рүү улам их хүчээр довтлох

болжээ.

* 1 доу - 10.354688 литр. 1 «Мин ши лу». Цз. 381. Цзяцзины 31-р оны 1 cap улаагчин гахай одор. : «Мин ши лу». тал 130. 3 Seraiys H. Sino-mongol relations during the ming. Bruxelles.1967, p. 53-54.

Цаашид хятадын тал монголчуудад тайван арилжаа наймаа хийх бололцоо

олгохгүй бол Хятадын хилийг байнга түйвээж байх болно гэдгийг сайтар мэдсэний

дүнд монголчуудтай найрамдахад хүрсэн ажээ. Энэ тухай хилийн түшмэл Чжоу

Лань ийнхүү өгүүлсэн байдаг: "...Бүдүүлгүүд Хятадаас бөс давуу, торго зэрэг

бараа шаарддаг билээ. Тэд Хятадтай найрамдмагц төмрийн зүйл, торго таваарыг

авах бололцоогүйгээ мэдмэгц манай хилийг дахин уулгалж эхэлдэг. Иймд

тэдэнтэй худалдаа хийвэл амгалан тайван байдал бий болох бөгөөд энэ нь Хятад

улсад ч мөн бүдүүлгүүдэд ч харилцан ашигтай билээ"1 гээд мөн язгууртан

дээдсийн хэрэглэдэг зүйлээс гадна өдөр тутмын хэрэгцээний бараа нийлүүлж

байх нь чухал гэжээ. Ийнхүү Хятадын зарим түшмэд Алтан хантай худалдаа

арилжаа хийхгүй байгаа нь Алтангийн зүгээс Хятадын хилийг уулгалах шалтгаан

нь болж байна гэж үзсэн байжээ.

XVI зууны сүүлийн хагасаас монголчуудын талаарх Хятадын бодлогод

өөрчлөлт гарч улмаар Хятад Өмнөд Монголтой найрамдахыг чухалчлах болжээ.

Хятад улс Алтантай эвлэрэх болсон явдал юуны өмнө Алтангийн довтолгоонд

эрсэдсэний зэрэгцээ мөн Дарайсун хааны хүү Түмэн Монго-лын хаан ширээг

залгамжлан авснаар Монголд улс төрийн хувьд нэгдэх үйл явц нэгэнт бий болж

Page 122: Mongol ulsiin tvvh iii 2003

эхэлсэытэй ихээхэн холбоотой байсан гэж дээр бид нэгэнт тэмдэглэсэн билээ.

Хятад улс монголчуудыг улс төрийн хувьд нэгдэх үйл явцад саад тотгор учруулах

зорилгоор Алтан хантай найрамдаж түүнийг Түмэн хааны эсрэг чиглүүлэх

бодлого явуулж байв. Алтан ч Хятадын задлан бутаргах бодлогыг сайтар ойлгож

Хятадын энэхүү бодло-гыг өерийн эрх ашигтаа овжноор ашиглаж байжээ.

Монгол, Мин улсын хооронд 1558 онд болсон нэг тулалдаанд Алтан ханы ач

Дайчин баатар Мин улсад олзлогдсон явдал энэ удаа Монгол Мингийн хооронд

найрсаг харилцаа дахин сэргэх нэгэн шалтаг болсон ажээ.

Тэр удаа Алтантай найрамдах явдалд Датуны хязгаарын сайд Ван Чингу их

үүрэг гүйцэтгэсэн ажээ. Ван Чингу, Дайчин Баатар Хятадад олзлогдсон явдлыг

Алтантай харьцах харьцаанд хэрхэм ашиглах тухай бүхэл бүтэн төлөвлөгөө

зохиосон байдаг:

1. Дайчин баатрыг найрсгаар хүлээн авч түүнийг Хятадын оргодлуу-

даар сольж авах.

2. Хэрэв Алтан Хятадын болзлыг хүлээж авахгүй, Хятад руу довтлох

гэвэл Дайчины амийг хорооно гэж сүрдүүлэх.

3. Алтан Дайчины амийг үл хэрэгсвээс түүнийг ивээлдээ авч тодорхой

газар нутаг эзэмшүүлж холбоотноо болгох. Хожим лтанг нас

барсны дараа Дайчинг харъяат ардуудын хамт Монгол руу илгээж

өөрийн төлөөний хүн болгож Монголыг дотроос нь бутаргаж Мин

улсын аюулгүй байдлыг хангах.

Ван Чингугийн төлөвлөгөөг Цэргийн Яам ерөнхийд нь сайшаан хүлээн

1 «Мин ши». Чжоу Лань вэнь чжуан (Чжоу Лангийн намтар).

авсан ажээ. 1570 оны 12 сард Дайчинг Хятадын 80 оргодлоор сольж авчээ. Тэр

үеэр Ван Чингу Алтантай найрсаг харилцаа тогтоохын үндэс болохуйц

төлөвлөгөө боловсруулан дахин дээшээ танилцуулсан ажээ. Ван Чингу

Алтантай найрсаг харилцаа тогтоох нь зүйтэй, учир нь Алтан Ойрад,

Түвэдийг байлдан дагуулах гэж байгаа учир ар талаа бэхлэх сонирхолтой байгаа

юм. Иймээс Хятад энэ байдлыг ашиглаж найрамдах нь чухал. Эс тэгвээс тэрээр

Урианхай гурван харуулыг өдөөн хатгаж манай Цзиляо руу довтлох болно. Мөн

Бинту болон бусад хамсаатан нар Таохэ, Ляньцзины нутагт заналхийлнэ1 гэжээ.

Page 123: Mongol ulsiin tvvh iii 2003

Ван Чингугийн төлөвлөгөө нь доорхи 8 зүйлээс бүрдсэн байв:

О Алтан ханд ван хэргэм, алтан тамга олгох, мөн түүний хамсаатан нарт

хэргэм цол олгох.

Ө Алтанд жилд нэг удаа алба барихыг зөвшөөрөх. Алтангийн элчийг 10

хүнээр, жинон болон Өмнөд Монголын ноён Лабаду (Лабуг тайжийг хэлж

байгаа бололтой -Н.А.) нарын элчийг 8 хүнээр тус тус тогтоох. Монгол-чуудаас

худалдан авах адууны тоог 300, худалдаачдын тоог 100-аар тогтоох. Хэрэв

монголчууд тэдгээрийн тоог ихэсгэх гэвэл адууны тоог 500, худал-даачдын тоог

150 болгох. Худалдан авсан адууг 3 зэрэгт хувааж цэргийн хуарангуудад

хуваарилах. Хэрэв цэргийн хуарангуудад шаардлагагүй байвал нэгдүгээр зэргийн

адууг 12 лангаар, хоёрдугаар зэргийн адууг 10 лангаар, гуравдугаар зэргийг нь 8

лангаар тус тус үнэлж борлуулах. Хятад руу орж ирж буй бараа болгоноос

гаалийн татвар хураамж авч байх.

© Алба өргөх хугацааг товлохдоо: Монголын элчийг, Мин улсын эзэн хааны

мэндэлсэн өдөр хүлээн авч байх.

О Хилийн худалдаа нээх асуудлыг хөндөөд монголчуудтай хийх

худалдааг,1488 онд гарсан «Хойд зүгийн бүдүүлгүүдээс авах 3 алба» гэгч

зарлигийн дагуу явуулахыг заасан. Энэхүү зарлигийн дагуу монголчууд алт,

мөнгө, бод мал, адуу малын арьс, адууны сүүлээр Хятадаас торго дурдан, тогоо,

сүх зэрэг бараа сольж авч байх. Худалдааг нэг сард багтаах, худалдааны цэг

бүрт дэг журам сахиулах зорилгоор 500 цэрэг байрлуулах. монгол хүн худалдаа

хийхдээ заавал эзэн ноёноос олгосон зөвшөөрлийн бичигтэй байх ёстой, хэрэв

дэг журмыг сахихгүй тохиолдолд цэргийн хүчээр зохицуулах. Хууль бусаар

арилжаа хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх.

Ө Монголчуудын барьсан албаны хариуд тэтгэмж олгож байх

асуудлыг хөнджээ. Монголчуудад алба барих эрхийг олгох замаар хилийн

будлианыг зогсоох, улмаар цэргийн зардлыг багасгах. Мөн хэмнэсэн

зардлаар монголчуудад бэлэг олгож байх тухай дурдсан ажээ.

Ө Ван Чингу Монголд байгаадүрвэгсдийн талаар төвийг сахих бодлого

явуулж тэднийг заавал эргүүлж авахыг улайран хөөцөлдөхгүй байх асуудлыг

тавьсан байна. Учир нь Монголд байгаа хятад иргэдийг эргүүлэн авснаар

монголчууд Хятадын хил дээр үймээн үүсгэх шалтгаан болно гэжээ. Нөгөө

талаас Ван Чингугийн энэхүү төлөвлөгөө холын бодлого агуулж t „йсан

Page 124: Mongol ulsiin tvvh iii 2003

1 Цзю Цзю Сы. Ван ли у гун лу. Бээжин, 1936, тал 184-186.

бөгөөд монголчуудыг хятадчилах гэсэн Мин улсын бодлогоос үүдэн гарч байжээ.

Ө Монголчуудтай найрамдаж Шаньси, Сюаньфу зэрэг газрын хилийн бэхлэлтийг

сэлбэн засаж эзэнгүйдсэн газар нутгийг эзэмшиж, тосгон сууринг босгоход

анхаарлаа хандуулах. Хэрэв монголчууд дахин цэрэг дайны ажиллагаа эхлэвээс бэлэн

байдлыг хангах.

Ө Ван Чингу цэргийн арчаагүй байдлыг цохон дурджээ. Тэрээр энэ тухай

бичихдээ: "Өнөегийн цэргийн удирдлага дайсны төлөвлөгөөг урьдчилан мэдэх

чадваргүй хийгээд эрэлхэгээр тэдэнтэй тулалдаж чаддаг-гүй. Байдалтай сайн

танилцаагүй байж юу юуны туханд хүрэлгүй монгол-чуудыг алба өргөхийг эсэргүүцэж

улсын эрх ашгийг худалдлаа хэмээн бие биенээ буруутгахыг урьтал болтодог. Тэд

дайсныг туйлдуулах чигийг барим-талдаг. Гэтэл бүдүүлгүүд сүүлийн хоёр гурван жил

манайх руу Сюаньфугийн орчмоор довтолж байхад Хятадын цэрэг Монгол руу

цэрэглэсэн удаа нэг ч үгүй билээ. Хилийн цэргийн үйл ажиллагаа монголчуудад их

хохирол учруулдаг боловч нөгөөтэйгүүр манай хил рүү уулгалах нэг шалтгаан нь

болжбайна"1 гэжээ.

Ван Чингугийн энэхүү төлөвлөгөө түшмэлүүдийн дээд зөвлөлгөөнөөр хэлэлцэгдсэн

ажээ. Хятадын Цэргийн Яамны сайд, Алтанд Ван Чингугийн төлөвлөснөөр ван цол биш

харин дуду цол олгох тухай санал гаргажээ. Мен Монголын элчийг Хятадын нийслэлд

оруулахыг эрс татгалзсан бөгөөд элчийг зөвхөн хил дээр хүлээж авч байхыг шаарджээ.

Монголчуудын барьсан албыг хязгаарын сайд хүлээн авч хариу бэлгийг өгч адууны

үнийг төлөх ёстой гэжээ. Мөн монголчуудад нэмэлт бэлэг сэлт олгож байх саналыг хүлээж

аваагүй бөгөөд хилийн худалдааг зөвхөн 2 сард багтаан явуулах, тогоо зэрэг төмөр

эдлэлийг худалдахыг хориглосон. Цэргийн Яамны сайд хятад дүрвэгсэдийг эргүүлэн

авах гэдэг байр суурийг баримталсан ажээ. Нөгөөтэйгүүр Монголын алба өргөхөөр ирэх

элч нарын өнгөрөн явах замыг сонгох санал дэвшүүлсэн. Тэрээр зориуд бартаатай

3aivtbir сонгон авч монголчуудыг алба барих явдлаас залхаах. Тогтсон хугацаанаас

хожимдох тохиолдолд элчийг торгох санал дэвшүүлжээ. Ёслолын сайд Ли Хэн

монголчуудтай алба өргөх замаар харилцаа тогтоох явдлыг хүлээн зөвшөөрөхийн

хамт хилийн худалдааг эрс эсэргүүцсэн ажээ.

Ван Чингугийн дэвшүүлсэн саналыг хэлэлцэж зарим нэгэн ялихгүй засвар

оруулсны дүнд ерөнхийдөө Монголын талын болзлын дагуу шийдвэрлэсэн ажээ.

Page 125: Mongol ulsiin tvvh iii 2003

Жич: Алтан ханд ван хэргэм, түүний ах дүү хамаатан садан нарт дуду цол олгох,

монголчуудын элч төлөөлөгчдийг нийслэлд оруулахгүй хил дээр хүлээж будаалах, мөн

төмөр эдлэл зарахыг тус тус хориглохоор шийдвэрлэжээ.

Мөн ордосчуудын алба барих асуудлыг Шэньсигийн захирагчийн мэдлийн

асуудал болгохоор шийдвэрлэсэн ажээ. Улмаар ордосчуудын албыг Алтангийн

баркх албын нэгэн хэсэг болгож Сюаньфу, Датун, Шэньсигийн зах дээр худалдаа

арилжаа хийж байхыг зөвшөөрчээ. Мөн

1 Serruys H. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1967, pp. 66 '.

кинонд «Дуду» цол олгох, түуний 49 ноёдод хүндэт цол олгохоор

шийдвэрлэжээ1.

Гэвч ордосчууд бие даан алба барих, мөн зөвхөн тэдэнд зориулсан зах зээл

нээхийг хүсэмжилсэн ажээ. Мин улсын Цэргийн Яамны сайд ордосчуудын

хүсэлтийг дурамжхан хүлээн авч зөвхөн ганц удаа чингэхдээ Алтан ханы

нэрийн өмнөөс алба барихыг зөвшөөрсөн байна. Харин нэмж зах зээлийн

газар нээхийг эсэргүүцжээ.

«Алтан ханы намтар»-т Алтан Мин улстай найрсаг харилцаа тогтоосон

талаар товч тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Мин улс Тайзян эзэйг (энэнь

Дайчин Баатарыг буцаан өгснийг хэлж байна) өгөөд Монгол, Хятад

найрамдаж энхжив. Мин улсын хаан, Алтан ханд «Шунь и ван» хэмээх хүндэт

цол өгч алтан тамга, алтан шар бичиг өгөв. Хятад, Монголын чуулган болж

мөнх тэнгэрт сацал сацаж, амалдаж их төрийг тогтоов2 гэжээ. Мөнхүү зохиолд

Алтан хан Мин улстай тогтоосон найрамдлын гэрээний агуулгыг тэмдэглэсэн

үгүй ажээ. Харин Монгол, Хятад хоёрын төр тогтож тэгш их улс хөл хөсөр, rap

газар байж даян их улсыг үлэмж маш жаргуулж, тайван их төрийг тогтоосон3

гэжээ.

Алтангийн барьсан албаны хэмжээний тухай мэдээ байдаггүй. Харин

Хятадын хариу бэлэг тэрхүү албанаас их байсан бололтой. Алтан хан пайз

бүхий улаан торгон дээл, мөн эрээн торгон дээл бэлгэнд авсан бөгөөд жинон

мөн үнэт бэлэг сэлт хүртжээ. Бусад ноёд хэргэм тушаалынхаа дагуу торго бөс

бараа хүртсэн ажээ. Монголчуудад олгосон Хятадын бэлэг их байсан учир

яваандаа Хятад улсын санг хоосруулахад хүрнэ гэж үзэж байсан тухай сурвалж

Page 126: Mongol ulsiin tvvh iii 2003

судар бичигт тэмдэглэсэн байдаг.

Цаашид ордосчууд болон Өмнөд Монголын нөлөө бүхий ноёд бие даан

алба барих бололцоогүй болсон нь Өмнөд Монгол, Хятадын харилцааг

хурцатгах гол шалтгаан нь болжээ.

^Алтан хан ч мөн өөрийн зүгээс Хятадын талд нэмэлт шаардлага тавьсаар

байжээ. Тухайлбал, 1572 оны зун Алтан Мин улсад 4 шаардлага тавьжээ:

О Тамга олгох.

Ө Түүний 60 элчийг Бээжинд хүрэлцэн очиж байхыг зөвшөөрөх.

© Хайлдаггүй төмөр эдлэлийг худалдаж авах бололцоог бий болгох.

О 10-20 Монголын сурвалжтанд 20 боодол бөс бараа хүн бүрд

ноогдохоор 1 дан* будаа, алба барихад аймаг болгонд 100 толгой даавуу, атлас,

100 дан будаа, боорцог тэтгэмжийн журмаар олгож байх, хилийн дагуу

тодорхой зайнд бага хэмжээний зах зээлийн газар нээж байхыг тус тус

шаарджээ4.'

Мин улсын Цэргийн Яам Алтан ханы шаардлагын дагуу тамга олгох, мөн

зарим төрлийн тогоо худалдахыг зөвшөөрсөн бөгөөд харин тэтгэмж 1 Serruys H. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1967, p. 72. : Мон тэнд, p. 72. ~"\ 3 «Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 77, 83.

* Дан — 100 л орчим. 4 Serruys H. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1963, p. 77.

> I „ ' нэмж олгох нь Алтанд буулт хийж байгаа хэрэг болно хэмээн зөвшөөрөөгүй ажээ.

Өмнөд Монгол, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтсон боловч хоёр талын

хооронд үе үе хилийн маргаан үүссэн хэвээр байжээ.

Хэдий тийм боловч Монгол, Хятадын хооронд тогтсон найрсаг харилцаа

ерөнхийдөө аль аль талд ашиг тустай байсныг үгүйсгэж болохгүй юм. Үүнийг хилийн

будлианыг хоёр тал хэрхэн яаравчлан зохицуулж байснаас харж болох юм. Зарим

тохиолдолд хоёр талын хоорондын будлиан үймээний уеэр гарсан гарз хохирлыг арилгах

саналыг харилцан бие биендээ тавьж байжээ. Хятадын зарим түшмэдүүдийн айлтгалд

1571 оноос эхлэн хилийн мөргөлдвөн будлиан эрс багассан тухай тэмдэглэсэн байдаг.

Ийнхүү Мин улс монголчуудтай найрамдалт харилцаа тогтоосон гол зорилго бол

монголчуудад арилжаа наймаа хийх бололцоо олгож тэднийг эдийн засгийн аргаар

Page 127: Mongol ulsiin tvvh iii 2003

хазаарлан барих, нөгөетэйгүүр монголчууд «алба өргөх» болсныгашиглан Монгол

дахьулс төрийн бутралыг гүнзгийрүүлэхэд оршиж байжээ. Цаашид Мин улс

монголчуудыг үзэл суртлын талаар ха-заарлан барьж байх арга замыгхайх болжээ. Үүний

нэг жишээ бол Монголд Кунзын сургаалыг дэлгэрүулэх оролдлого юм. «Ван ли у гун лу»-

д Хятадын хязгаарын түшмэл Ван Чингу Алтантай найрсаг харилцаа тогтоосны дараа

Алтан Цзун Вэнгуан зэрэг Кунзын сургаалтнуудад ээлтэй хандаж байсан тухай

тэмдэглэсэн байдаг. Гэвч Хятадын энэхүу өвөрмөц сургаал нь Монголын нийгэм,

эдийн засгийн хэвшил, монголчуудын уламжлалт ёс заншилд тохирохгүй байсан учир

Монголын хөрсөнд нэвтрэн орж үзэл суртлын хэмжээнд дэлгэрэн хөгжиж чадаагүй

ажээ. Негөөтэйгүүр Мин улс Монголд буддын шашин дэлгэрэхэд зүйл бүрийн дэмжлэг

үзуүлж байжээ. Холын хараат Ван Чингу буддын шашин цус урсгах, нүгэл хилэнц

үйлдэхээс зайлуулж, буян үйлдэхийг номлодог учир нүүдэлчдийн дунд бурхны

шашныг дэлгэрүүлэх нь зүйтэй гэж тэмдэглэж байсан байна. Алтан ханы хүсэлтээр түвэд

лам, алтан үсэгтэй түвэд судар илгээж байжээ.^Тухайн үед Алтан хан ч Түвэд улстай

Хубилай хааны адил улс төрийн харилцаа тогтоох сонирхолтой байсан аж. Хэрэв

Хубилай хаан буддын шашныг ашиглан Түвэдийг эрхэндээ оруулсан бол Алтан хан

Түвэдийн шашны толгойлогч Содномжамцтай холбоо тогтоон Түвэдийг еерийн

нөлөөнд оруулах зорилго тавьж байсан юм. Алтан шарын шашинд орохоос өмнө

Тувэдтэй хил залгаа Хөх нуурын Түвэд, Тангуд, Шар Уйгур руу дайлсан. Далай лам ч

өөрийн зүгээс Алтангийн довтолгооныг урьдчилан сэргийлэх зорилгоор Алтантай

холбоо тогтоохыг хүсэж байжээ. 1575 онд шарын шашны толгойлогч Содномжамц

Түвэдээс Монголд хүрэлцэн ирж Алтан хантай уулзаж Алтан шарын шашинд орсон

байна. Тухайн үед Мин улс, өмнөд монголчууд шарын шашинд орсноор Хятадтай

харилцах харилцаа нь тогтворжсон гэж үзэж байжээ. $

Алтан ханы 1582 онд насан өөд болсны дараа Өмнөд Монголд улс төрийн байдал

тогтворгүй болж эрх мэдлийн төлөө тэмцэл ернөсөн байна.

Хятад хэдийгээр монголчуудыг тархай бутархай байлгахыг сонирхож

байсан боловч цаашдаа энэхүү үйл явц гүнзгийрэхийн хамт Хятад улсад ч I

монголчуудтай харьцахад хүндрэлтэй болж эхэлжээ. Учир нь толгой

толгойгоо даасан ноёдуудтай хэл амаа ололцож харилцах туйлын хэцүү

болжээ. Тэдгээр нь Хятадтай харьцахдаа аль болохоор ашиг хонжоо хайж

Page 128: Mongol ulsiin tvvh iii 2003

бие биенээсээ өрсөлдөж Хятадаас их бэлэг шан шаардан эс бүтвээс Хятадын ]

хилийг уулгалж байжээ.

Өмнөд Монголд улс төрийн бутрал даамжирснаар «алба барих замаар»

Хятадтай харьцах явдал улам газар авсаар байжээ.

Ийнхүү XVI зууны үед Монгол-Мингийн харилцаанд зарчмын; өөрчлөлт

гарч Өмнөд Монгол, Мин хоёрын хооронд найрсаг харилцаа I тогтож нэлээд

тогтворжиж ирсэн бөгөөд цаашдаа энэхүү харилцаа нь Монголын нийгмийн

цаашдын хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлжээ.

Page 129: Mongol ulsiin tvvh iii 2003

Тавдугаар бүлэг

XIV-XVI ЗУУНЫ ЛЛОНГОЛЫН НИЙГМИЙН

БАЙДАЛ

§1. Юан гүрний дараах Монголын нийгмийн хөгжилт

Хятаддахь Монголын ноёрхол унаж, хаан ноёд Монгол орондоо буцаж ирсэн

нь тус орны байдлыг ноцтой өөрчилж, Af онгол орон улс төр, эдийн засгийн

талаар дахин биеэ даасан нийгмийн цогцос болж тус орны хувь заяа нь гол

төлөв дотоодын хүчин зүйлээс, өөрийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилтөөс

шалтгаалах болов^Хятадыг алдсан нь Монголд эдийн засгийн талаар уламжлалт

эд таваараар гачигдах явдлыг бий болгов/ Суурьшмал улс орнуудтай худалдаа

арилжаа хийж өөрсдийн хэрэгцээт гурил, будаа, бөс даавуу, төмөр эдлэл олж

авах хэрэгцээ шаардлага дахин хүчтэй гарч ирэв./ Тэр үед монголчуудын эрхлэх

аж ахуйн гол үндсэн салбар нь нүүдлийн мал аж ахуй хэвээр байж газар тариалан,

гар урлал урьдын адил мал аж ахуйн хавсрага байдалтай байв. Ан гөрөө нь мал аж

ахуйн дараа орох эдийн засгийн чухал салбар, монголчуудын амьжиргааны нэг

чухал зүйл хэвээр байжээ.

Ардууд мал аж ахуйнхаа хамгийн чухал хэрэгцээг хангаж болох нүүдлийн

байдалд зохицсон гэр зуурын аар саар зүйлийг үйлдвэрлэдэг байжээ.

Ноосоор эсгий хийх, арьс ширээр сур тоног, хөхүүр, үдээр хийж, шөрмөсөөр

гутал хувцас оёдог байжээ. Түүнээс гадна хүн бүр тогтоосон тоотой сум бэлхэн

хадгалж байх, түүнийгээ хийж чадах үүрэгтэй байлаа. Ноёдын өргөөний дэргэд

нум, өвч хуягийг үйлдвэрлэх тусгай урчууд байжээ. Гар үйлдвэрлэл нь мөн л

мал аж ахуйн хавсарга болох төдийгөөс хэтэрч чадсангүй.

Юан улс мөхсөний дараа Монголын цеөн тооны хот суурин бүр ч

уналтын байдалд оржээ. Монголын нийслэл Хархорумыг Мин улсын цэрэг

эвдлэн сүйтгэжээ. Батмөнх хаан ор суугаад Хангайд төвлөн, Хархорумд

нийслэл нь байсан боловч түүнийг удалгүй орхиж говийн өмнө гарч суух

болсныг үзэхэд энэ хотын байдал сайн биш байсан нь тодорхой. Даян хааны

дараа Хархорум чухам ямар байдалтай байсныг байцаах тэмдэг тун хомс. 1552

онд Алтан хан Ойрадыг байлдахдаа тэднийг Хархорумаас хөөн гаргав гэснийг

Page 130: Mongol ulsiin tvvh iii 2003

үзэхэд нэг хэсэг хугацаанд ойрадуудын гарт байсан ажээ1.

' ВадаСэй.Таоши кэнкю. Мококэн (Зүүн Азийнтүүхийнсудлал).Токио, 1959(англитовчлол), ; тал 12.

XVI зууны хоёрдугаар хагасаас Монголын энэ тэр нутагт Хөх хот мэтийн хот

суурин газар үүсэж эхлэсэн ба шарын шашин дэлгэрэхийн сацуу сүм дуган

байгуулагдаж, тэр нь яваандаа Монголын шинэ үеийн зарим хотын үүсэл болов. Тэр

үед Мин улсын хаант терөөс нүүдэлчдийн эсрэг явуулж байсан дээр цагийн уламжлалт

бодлогыг идэвхтэй сэргээн явуулж байв. Хан улсын үед хүннү нарын эсрэг явуулж

байсан «и-и-чжи-и» (нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг баримтлан захирах), «и-

и-фа-и» (нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг довтлох), «цань-ши» (хүр хорхой адил

бусдын газар нутгийг идэх) зэрэг уламжлалт бодлогыг хэрэглэж тэднийг хооронд нь

цохилдуулан харилцан дайсагналцуулах, нэгийг нөгөегеөр нь цохих аргыг өргөн

хэрэглэхийн хамт суурьшмал ард түмний бараа таваараар үргэлж гачигдан дутагдаж

байсан нүүдэлчдийн эдийн засгийн сул дор(»й байдлыг далимдуулан худалдаа ба эзлэн

түрэмгийллийг хослуулдаг аанай хуучин бодлогоо алхам алхамаар хэрэгжүүлж байв.

Мин улс монголчуудыг эдийн засгийн талаар хавчин тэдний алба өргөх нэрийдлээр

бага сага худалдаа хийх, хил дээр зах зээл нээлгэж харилцан худалдаалах гэсэн

оролдогыг нь зүйл зүйлээр хатуу хэмжээ хязгаар тогтоон саатуулах буюу бүрмөсөн

хориглон зогсоох бодлого явуулж байжээ.

Монголын хаад, ноёд, Мин улсын эдийн засгийн дарамт хавчлагыг эрс

эсэргүүцэн хилийн худалдаа нээхийг шаардан Хятадын зүгээс эс зөвшеөрөхөд

урьдын адил том аян дайныг тэр бүр хийж чадахгүй боловч хил хязгаарын чанартай

уулгалалт байнга хийж амар заяа үзүүлэхгүй байсан учир Мин улс арга буюу буулт хийж

хилийн худалдаа гаргахыг зөвшөөрдөг байжээ.

Дайн байлдаан зогсож, найрамдал байгуулсны дараа тасалдсан худалдаа

арилжаа дахин сэргэж нэлээд хугацаагаар үргэлжилдэг байжээ. Тийм үед «адуун зах»,

«сарын зах», «иргэний зах», «жижиг зах» гэх мэтийн зах зээл нээн1 тэр зах дээр

монголчууд адуу малаа тууварлан аваачиж хувийн журмаар худалдаалдаг байжээ. Мин

улсын эхний үед цэргийн агт морь дутагдаж байсан учир түр зуурын зах нээлгэн адуу

малыг худалдан авдаг байсан нь яваандаа «адуун зах» болон хувирчээ. Ийнхүү адуун

захыг жилд нэг удаа нэг сарын хугацаатай, 7-10 сарын хооронд нээдэг байжээ.

Мин улсын төрийн бодлого нь хоёр орны ард түмний айл хөршийн найрамдал,

Page 131: Mongol ulsiin tvvh iii 2003

эдийн засгийн харилцаа холбоог тогтмолжуулахад сүрхий саад тотгор учруулж байсан

боловч ард түмэн тэрхүү бэрхшээлүүдийг давж, эдийн засгийн талаар харилцсаар

байжээ. Хилийн дагуу сэргийлэн суулгасан хятад цэргүүд монголчуудтай худалдаа

арилжаа хийсээр байсан ба тариачид, малчин монголчуудаас дэл, сүүл, хялгас, хөөврийг

арилжаалан авдаг байжээ. Түүнчлэн Хятадын баячууд монгол хэл мэддэг хүнээ монгол

газар нууцаар явуулан худалдаа арилжаа хийсээр байжээ.

Монголын хаад ноёд, Мин улсын хаанд алба барин элч зарахдаа худалдааны

зориулалттай мал, түүхий эд өгч явуулдаг байжээ. Элч нарын

1 Асра." . Мнн улсын үеийн Монгол ба Дундад улсын худалдааны харилцаа. Бээжин. 1964, тал 51-54.

авч очсон худалдах зүйлийг Мин улсын сангаас тогтоосон үнэ, мөнгөөр буюу эсвэл

эдлэл бараагаар арилжин худалдаж авдаг байжээ. Элч нараар дамжуулан хийдэг

худалдаанаас гадна хятадууд заримдаа хилийн хотод адуун захыг нээж байжээ. Энэхүү

зээл дээр нүүдэлчид адуунаас гадна үхэр, хонь, ангийн үс авчирч Хятадын бараа

танаараар арилждаг байжээ. Мин улсын засгийн газар адуун захад зө(зхөн адуу

худалдахыг зевшөерч, үхэр, хонь авчрахыг хориглож байсан нь баячуудад бага сага

худалдаа хийх боломжийг өгч, onj адуугүй энгийн ядуу малчдын цөөхөн үхэр хониор

хэрэгцээт зүйлээ арилжаалан авах бололцоог алдагдуулж байжээ. Энэ нь

монголчуудыг Мин улсын эсрэг байлдаан хийхэд хүргүүлж байв.

Тэр үед Монголын эрх баригчдын зүгээс Хятадын эсрэг явуулж байсан

дайн нь X I I I зууны үеийн шууд байлдан эзлэх дайнаас эрс ялгавартай,

Мин улсын эдийн засгийн хавчлага хяхалтын эсрэг чиглэгдэж байсан

байна. Энэ үед Мин улс нүүдэлчдийн эсрэг «хуваан эзлэ» хэмээх бодлого

явуулж, харин нүүдэлчид нъ эрх челөө тусгаар тогтнолоо хамгаалсан

байдалтай байв. ^

XVII зууны Монголын нийгмийн харилцаа нийгмийн байгуулалтанд гарсан шинэ

зүйлүүд бол нийгмийн хөгжлийн гол үзүүлэлт мөн. .. |

XV зууны эхэнд «отог» гэдэг хувь өмч маш олноор бий болов. XVJ1 зууны

тэргүүн хагаст «хошуу» хэмээх нийгмийн шинэ байгууллага монголчуудын дунд

бий болж эхэлсэн ба чухамхүү энэ үеэр феодалын харъяат иргэн бүгдээрээ «албат»

хэмээн нэрлэгдэх болж хамжлагачлагдах ёсон бүрэн жигдрэн гүйцэлджээ. Түүх

судлалд эдийн засаг, улс төрийн хуньд бие даасан мужууд бий болохыг феодалын

Page 132: Mongol ulsiin tvvh iii 2003

үйлдвэрлэлийн аргын хөгжилд гардаг зүй тогтолт дэвшилт үзэгдэл гэж үздэг билээ.

Бусад суурьшил орны жишээнээс үзвээс феодалын бутралын үед том газрын емч

улам бэхжиж, нэн ялангуяа хувь феодалуудын эзэмшил өсч, эзний татвар нэмэгдсэн энэ

бүхэн нь тухайн орны эдийн засгийн хөгжлийг ахиулах нехцелийг бүрдүулдэг ажээ.

Феодалын бутралын үед үйлдвэрлэх хүчний хөгжилд ахиц гарч, юуны урьд хөдөө аж

ахуйд, тухайлбал газар тариаланд урьдахаас дэвшилтэд шинэ арга техник хэдий

удаашралтай боловч нэвтэрсээр байжээ. Тариачид эзний ажил хийхийн зэрэгцээ

хувийн аж ахуйд ахиухан ажиллах болсноор хөдөлмөрийн бүтээмжийг өсгөжээ. Хот

ба хот хэлбэрийн суурингаас бүрдсэн том том газар эдлэн бүхий биеэ даасан феодалууд

олширч, тэдгээрийн хажуугаар сүм хийд бий болж бас том газрын эзэд гарч иржээ.

Феодалын бутралын үеийн нэгэн содон шинж бол хөдөө тосгоны гэр зуурын

үйлдвэрлэлийн зэрэгцээ хотод гар үйлдвэрлэл нэлээд хөгжсон явдал юм. Тэдгээр хот

нь тухайн орны төвүүдийг эдийн засгийн талаар холбодгийн хувьд эхэн үедээ

чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Гэвч хувиа аргацаасан аж ахуй зонхилсон учраас аж

ахуйн хэвшлийг хязгаарлаж байв.

Ийнхүү феодалын бутралын үед феодалын үйлдвэрлэлийн аргын хөгжилд

зарим нэгэн дэвшил ахиц гардаг боловч улс төрийн амьдралд харш үзэгдлийг бий

болгодог байна. Улс орон биеэ даасан хэсэг феодалын

эзэмшилд хуваагдсанаар хаад ноёдын өрсөлдөөн тэмцлийг нэмэгдүүлж, энэ нь

тухайн орны гадаад байдлыг түгшүүртэй болгож харийн булаан эзлэгчдийн эсрэг

явуулах тэмцлийг бэрхтэй болгодог ажээ.

Их Монгол улс мөхсөний дараа үүссэн феодалын бутралыг бусад орны дээрхи

байдалтай адилтгаж болох уу гэвэл зөвхөн зарчмын хувьд төдийгүй олон талаар

туйлын адилшаатай гэж хэлэх бүрэн үндэстэй юм.

Үүнтэй холбогдуулан эрдэмтэн В.Н.Никифоровын «Дорно дахин ба дэлхий

дахины түүх» гэдэг зохиолдоо Монголын түүхийн зарим нэгэн үеийн талаар сонин

санаа гаргасныг энд иш таталтай.

В.Н.Никифоров бичсэн нь XIV-XV зууны Монголын нийгмийг Хүннүгийнхтэй

харьцуулбал их ялгаатай болохыг үзүүлж байна. Төвлөрөлтийн оронд улс-

төрийн бутрал, эртний бөөгийн мөргөлийн оронд ламын хөгжингүй үзэл санаа, зан

суртахууны дайнч шинж нь арай бага болсон мэт. Мөлжлөгийн гол төлөв нь

Монголын өөрийн нийгэмд шилжсэн байна. Хэрэв энэ үеийг Монголын нүүдлийн

Page 133: Mongol ulsiin tvvh iii 2003

нийгмийн үзэл санааны давхаргын шинж төрхөөр нь бусадтай харьцуулбал түүнийг

хүннү нарынхтай биш, харин Энэтхэг, Хятад юм уу тэр ч байтугай дундад зууны

Италийн нийгэмтэй нэгэн зэргэмжинд тавьж Түвэд ба Монголын шарын шашныг

католик шашинтай зэрэгцүүлж болох байна"1 гэжээ.

Үнэхээрийн/XV зуунд Монголын нийгмийн харилцаа урьд үеийнхээс үлэмж

боловсорсон )нь үнэн бөгөөд энэ тухай бид өөрсдийн бүтээл туурвилдаа нэг бус

удаа цохон тэмдэглэсээр ирсэн билээ. Зөвхөн монгол хүний үзэл санаанд биш юуны

урьд тэр үеийщМонголын нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилд ахиц гарсан

байна1Тухайн үед монголчуудын эрхлэж байсан мал аж ахуйг XIII зууныхтай жишвэл

мал маллагааны арга техник ихээхэн боловсрон хөгжиж, чухамхүү энэ үед Монголын

мал аж ахуй нь хөгжлийнхөө дээд цэгт хүрсэнугэж бид үзэж байна. %

XV-XVI зууны мал аж ахуйн байдал, арга бар^лын талаар манай тулгуур бичгүүд

яльтай зүйлийг мэдээлэхгүй байна. Хууль эрхэмжийн бичигт бэлчээрийг ашиглах,

түүнийг хамгаалах талаар олонтоо дурдсан ба бас малаар торгох журам тэр үед

дэлгэрч, торгох малын тоо нь жишээ дотроо төдий л бага биш нь мал аж ахуйн байдал

муу байсныг гэрчлэнэ. Гэвч эдгээр мэдээ нь тэр үеийн мал аж ахуйн хөгжлийн хэм

хэмжээ, нэн ялангуяа уул аж ахуйг явуулах арга барилыг бүрэн гаргаж чадахгүй нь

мэдээж юм. XV-XVI зууны Монголын аж ахуйг түүнээс хойшхи 3-4 зуун жилийн дараах

To вангийн «Аж төрөх сургаал»-д дурдсан Халхын мал маллагааны арга барилаар

төсөөлөн мэдэж болно. To ван өөрийн сургаалд мал маллагааны арга техникийг

өгүүлэхдээ тэдгээрийг санаанаас авч зохиогоогүй харин тэр үеийн мал маллагааны

хамгийн шилдэг аргыг сурвалжлан цуглуулж нэгтгэн дүгнэсэн болох нь мэдээж юм. To

вангийн сургаалд мал маллагааны арга техникийн талаар дурдсан зүйлийг үзэхэд

тухайн үеийн мал аж ахуй хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн нь тодорхой бөгөөд тийм

хэмжээнд хүрэхэд дор хаяад хэдэн зуун жил өнгөрөх нь мэдээж юм. Байлдан

дагууллын 1 В.Н.Никифоров. Восток и всемирная история. М., Изд-во «Наука», стр. 23.

нөхцөл байдалд биш, харин монголчууд аж ахуйгаа тайван явуулах нөхцөл

бололцоотой болсон тэр үед л сая ийм сонгодог хэлбэрт хүрэх ёстой байлаа.

Ингэхлээр Монголын мал аж ахуйн хөгжлийн шинэ үе нь феодалын

бутралын үед тохиолдож байна. Ингэж үзэх бүрэн үндэстэй болох нь тухайн үед

Page 134: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын феодалууд харь орны ард түмнийг дарлан мөлжих явдлаас өөрийн

орны ард түмнийг мөлжихөд шилжин орсонтой холбоотой. Тэр үед

феодалууд өерийн аж ахуйгаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсан ба малчид

дээр үеийн лугаа адил дайн байлдаан, ав хомрогоор буюу харь нутагт дарангуй

цэргийн үүргийг гүйцэтгэх зэргээр цагаа өнгөрүүлэхгүй, өөрийн нутаг

усандаа хувийн мал аж ахуй дээрээ ажиллах болсон нь мал маллагааны

арга техник нэмэгдэж хөдөлмөрийн үр бүтээл өсөж энэ нь бүхэлдээ мал аж

ахуйд ахиц гарахад хүргэжээ.

§2. Отог, хошуу

XI-XII зууны үеийн Монгол оронд олон аймаг, ханлиг улс оршин

тогтнож байжээ. Тухайн тэр үед Монголын нийгэмд Б.Я.Владимирцовын

шинжлэн нотолсноор нөхөрлөгчид, вассалын ёс үүсч, энэ нь улмаар урьдын

овог төрлийн ёсыг халж, нийгмийн харилцааны шинэ үндсийг тэрлүүлж

байжээ. Чингэж Монголын нийгэм-эдийн засаг шинэ тутам харилцаанд

шилжсээр байв.

/ Хэрэв XI-XII зуун нь Монголын нийгэмд шинэ харилцааны эхлэлийг

тавьсан 6OJ/XIV-XVJ зуун нь тэр харилцаа цаашид хөгжиж, цэцэгЛэлтийн

шатанд нэгэнт дэвшин орсон үе юм/

Зарим шинжээч Монголд боолын ёс хөгжиж байгаад Юан улсын үед

Хятадын хөгжингүй феодализмын нөлөөгөөр феодализмд дэвшин орсон гэж

үзэж байна1. Бид. энэ саналыг ер хүлээн зөвшөөрдөггүй юм. Учир нь^

феодалын харилцаасШГдний дээр хэлснээр^бүр XII -O'C 111 зуүны үед

Монголын Юан улс байгууМгДахаас аль өмнө нэгэнт хөгжиж эхэлсэн юм.

Харин Хятадын феодализмын нөлөө зарим талаар байсан гэж үзэж болмоор

мэт. Гэвч чухам ямар тодорхой нелөө үзүүлсэн гэдэг нь төдий л тодорхой биш.

Харш-i бидний бодлоор бол;Монголын улс төрийн төв суугуул монгол нутагтаа

шилжин орших болсон нь Юан улсын үед түр тасалдан зогсонги байдалд орсон

феодалын харилцаа нь жинхэнэ нүүдлийн нийгэмд хөгжих бүхий л нөхцөлийн

дагуу цаашид үргэлжлэн хөгжсөн бөгөөд энэ нь Монгол дахь феодализмын

онцлогийг биедээ бүрэн тусгасан жинхэнэ нүүдлийн феодализм байсан

бололтой,7

Улс төрийн бутралын үед Монголын хаант улсын газар нутаг нь хуучин

Page 135: Mongol ulsiin tvvh iii 2003

уламжлал ёсоор «Их нутаг» гэдэг нэртэй бөгөөд түүний бүрэн эрхт эзэн нь ч

улсын тэргүүн нь байжээ/Хаад «Их нутаг»-аас гадна өөр өөрийн нутагтай байв.

Тэр үед феодалын «отог» гэдэг өмч бий болов.

XIV-XVI зууны үед «түмэн» гэдэг нэр томъёог «улс» гэсэн үгтэй адил 1 «М«гйгол)үндэсний түүх» Дээд. Бээжин, 1995, тал 237.

утгаархэрэглэх болжээ. Тэр үед «улс» гэдэг нь Их гүрний үе ба Юан улсын

түмэнтэй адил байсангүй. Хэрэв урьдын түмэн, заавал түмэн цэргийг гаргах

үүрэгтэй байсан бол XVI зууны түмэн буюу улс уг гаргах цэргийн тоог

харгалзаагүй том эзэмшил байжээ. Жишээлбэл, Алтан ханы улсын албат

10 гаруй түмэн өрх, Түмэн засагт хааны харъяат өрх арван түм байжээ.

Түмэн дотроо отгуудад хуиаагдаж байжээ. Юан улсаас хойш түгээмэл

хэрэглэгдэх болсон энэхүү «отог» гэдэг нэр томъёо бол урьдын мянгатуудын

ор юм. ... -v <АЦ''

^Отгийн бүрэн зонхилсон нь XV-XV1 зyyны-үe бололтой]_Ют)>__бол монгол,

түрэгээр «гал» гэсэн үг. Б.Я.Владимирцов «отог»-ийг газар нутаг хэмээсэн согд

гаралтай үг гэж тайлбарлажээ1. Монголоор «отог», түрэгээр «oiara нь «гэр>, ^чал^ир»

хэмээсэн утгатай үг гэж эртний түрэг хэлний тольд тайлбарласан байна2.

Бид отгийг «гал^, «голомт», «өрх», «гэр» хэмээсэн утга бүхий монгол үг гэж

үзнэ3. Манай Монголд аянчны түүдэг, гөреөчний буудлыг отог хэмээн нэрлэдэг.

Төдөн гал аянчин, төдөн гал герөөчин гэхийн оронд төдөн отог гереөчин, төдөн отог

аянчин гэх мэт. Монголчууд бас өрхийг «утаа» хэмээн нэрлэх ёс бас байжээ4. Бусад

оронд өрхийг «утаа» хэмээн нэрлэх ёс бас бий. Жишээлбэл, орост өрхийг «дым»

(утаа) гэж нэрлэдэг байв. Ийнхүү «гал», «утаа», «голомт» бол «отог» хэмээх үгтэй

нягт холбоотой байна.

Бид отгийг «отчигин» хэмээх үгтэй бас холбох нь зүйтэй хэмээн санаж байна.

Отчигин бол «галын эзэн» хэмээсэн утгатай үг. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон

хөвгүүд залгамжилдагзаншилтай. Тэгэхлээр эхэн үедээ отог буюу гал голомт бол отгон

хөвгүүнд шилждэг зүйл байжээ. Монголд феодалын ёсон хөгжиж хаад хувь өмч

болгон харъяат иргэнээ гал галаар буюу отог отогоор хуваан өгч байжээ.

Отог бол нэгэн бүлэг айл өрхөөс сүүлдээ засаг захиргааны зохион байгуулалтын

нэгж болон томорсон байна. Отгийг Юан улсын үед гарч ирсэн олон ван хэмээх эзэн

ноёдуудтай холбож үзэх нь зүйтэй гэж санаж байна. Отог бол бидний бодлоор

Page 136: Mongol ulsiin tvvh iii 2003

тэдгээр олон ван нарт олгосон өмч аймгууд бололтой. Иймээс отог нь нэг талаас

засаг захиргааны нэгж, нөгөө талаар хувь өмч болж байжээ.

Чингисийн үед мянгатын ноёдын захиргаанд байсан ард иргэд нь дээрхи олон

вангийн өмч харъяат нар болсон. Чухамхүү тэр үеэс эхлэн Чингисийн угсааны

ноёдын албат ардаа «отоглон» захирах явдал нь үе улиран тасралтгүй үргэлжилсээр

сүүлийн үе хүрч ирсэн ажээ.

1 Б.Я.Владимирцов. Общественный строй монголов. Л., 1934. стр. 134. -

«Древнетюркский словарь». Ленинград, 1969. 3 Бидний энэ бодол С.А.Константинова. «... К характеристике лексимеского комплекса "очаг-

жилише-народ" в алтайских языках» гэдэг огүүлэлд дурдсан зүйлтэй нийлж байна. -

"Проблема общности алтайских языков. Тезисы докладов на первой алтаистической

конференции". Изд-во Наука, Ленинград, 1969, стр. 341. 4 Ю.Н.Рерих. Монголо-Тибетские отношения в XI11-XIV вв. Филология и история

монгольских народов. М., 1958, стр. 72.

«Нууц товчоо» ба Рашид-ад-Дины «Судрын чуулга»-д «отог»-ийн ту-хай

дурдахгүй байна. Гэвч тэр нь биднийг түгшүүлэх зүйл биш гэж санана.

Иймэрхүүтохиол бишгүй л байдаг. Жишээлэхэд, «гувчуур» хэмээх үг «Нууц

товчоо»-нд байдаг атал «алба» хэмээх томъёо тэнд тохиолддоггүй.

Гэтэл Юан улсын хаадын чулуунд сийлсэн дөрвөлжин бичгийн зарлигт

«гувчуур», «алба» нь олонтаа гарч байна1.

Ер нь «отог» хэмээх нэр томъёо хэдэн зуун жилийн турш огт

хэрэглэгдэхгүй байснаа их гүрэн мөхөхөд гэнэт сэргэн гарч өргөн дэлгэр

хэрэглэгдэх болов гэхэд баахан хачирхмаар юм. Юу боловч гал голомт, өрх

гэрээс феодалын хувь өмч, засагзахиргааны нэгжийн утга бүхий нэр томъёо

болтлоо отог урт удаан хугацаа үзэж өнгөрүүлсэн болох нь дамжиггүй.

Отог бол зөвхөн Ар, Өвөр Монголд дэлгэрмэл зүйл бөгөөд их гүрний үед

Чагаадай, Хүлэгү, Алтан ордны улсуудад отог байсан мэдээ тохиол-дохгүй

байна.

Энэ хачирхалтай явдлыг хэрхэн тайлбарлах вэ? Ямар учраас отог зөвхөн

Монголд байсан бэ?

Чингис байлдан эзэлсэн орноо ахмад хөвгүүддээ хуваарилан өгч, харин гал

голомтоо отгон хөвгүүнээр өвлүүлдэг монголын уламжлал заншил ёсоор бага

хөвгүүн Тулуйд үндсэн монгол нутаг, төрийн гал голомтоо эзэмшүүл-жээ.

Page 137: Mongol ulsiin tvvh iii 2003

Чухамхүү ийм учраас отгон «гал голомтын хаан», «гал голомтын ноён» Тулуй

Монгол орноо өвлөн захирч зөвхөн Монголын гал голомтын эзэн Тулуйн үр

хөвгүүд Монголын олон ард иргэдийг отог отгоор хуваан емчилж тэдгээрээс өөр

хэн ч отгийг өмчлөх эрхгүй байснаас чингэсэн бололтой.

Баруун Монголд отог байсан нь бидний бодоход Тулуйн нэгэн хөвгүүн

Аригбөх Баруун Монголыг эзлэн захирч байсан явдалтай холбоотой болов

УУ-

Бид отгийг Юан улсын үед нэг талаар ноёдын хувь өмч, нөгөө талаар засаг

захиргааны нэгжийн утга санаа хадгалсан нэр томъёо нэгэнт болоод байсан гэж

үзсэнээ дээр дурдан гаргасан билээ.

Отгийн тухай түүх сударт хамгийн эн тэргүүн дурдагдсан нь гэвэл

Юншээбүгийн таван отгийн тухай мэдээ билээ. 1400 онд Юншээбүгийн таван

отог нэгэнт байрагшсан нийгмийн зохион байгуулалт болоод байжээ2.

Юншээбүгийн таван отгийн оршиж байсан хугацаа Юан улсын эцсийн оны

хооронд 32 жилийн зай байна.

Гэвч энэ нь Юан улс мөхөхөөс 32 жилийн өмнө отог гэдэг нэр томъёо огт

хэрэглэгдэхгүй байсан гэж батлах зүйл огт биш шиг санагдана. Олонхи түүхчид

«Алтан товч», «Эрдэнийн товч»-ийн мэдээг баримтлан отгийн жинхэнэ засаг

захиргааны нэгж ёсоор цэгцрэн байгуулагдсан нь XV зууны үед буюу Батмөнх

даян хааны төр барьсан цагтай тохиолдож байгаа гэж үздэг. Гэтэл 1400 он

гэхэд отог нэгэнт байрагшсан нийгмийн зохион байгуулалт болсоноос үзэхэд

отог засаг захиргааны зохион байгуулалтын

1 Н.Поппе. Квадратная письменность. М., 1941, стр. 72. i

- Таяма Шигерү. Шиндайни океру Мооко шякай сейдо (Манжийн үеийн Монголын нийгмийн байгуулал),

Токио, 1954, тал 28.

хувьд Батмөнхийн төрөхөөс хагас зуун жилийн өмнө бий болсон байна. Ингэхлээр

Батмөнх хөвгүүддээ улс отгуудыг өмч болгон шагнасан нь урьд өмне байгаагүй

зүйлийг анх удаа шинээр бий болгосон нь биш, харин нэгэнт зуршил болсон

зүйлийг цаашид үргэлжлүүлсэн хэрэг гэж үзэлтэй.

Отог бол хувь ноёдоос өөрийн үр хүүхдүүддээ албат ардаас янз бүрийн тоотой

олгосон хүмүүс бөгөөд ихэнхдээ тэдгээр хүмүүсийг гал голомтны эзэн отчигин нарт

өгсөн учраас «отог» гэдэг нэр томъёо гарсан байлаа. Гэхдээ отог бол дээр хэлсэн

ёсоор зөвхөн харъяалагдах хүмүүс биш, тэдгээрийн мал хөрөнгө, газар нутгаас

Page 138: Mongol ulsiin tvvh iii 2003

бүрдэж байжээ. Түмэн дотроо отгуудад хуваагдаж байжээ. Юан улсаас хойш түгээмэл

хэрэглэгдэх болсон энэхүү отог гэдэг нэр томъёо бол урьдын мянгатуудын ор болой.

Отог зөвхөн төрөл бүлгүүдээс бүрдэж байсангүй. Харин урьдын мянгатын нэгэн адил

янз бүрийн овог аймгийн хүмүүсээс бүрдэж байжээ. Отог бүхэн өөрийн нутаг дэвсгэртэй,

тэрхүү нутаг дэвсгэр дээр амьдарч байсан ард цөм уул отог эзэнд харъяалагдаж

байжээ. XVI зууны үед ямар ямар гол отгууд байсныг дурдвал: зүүн гурван түмний

Чахар түмэн дотроо 8 отогтой, Халх түмэн ар, өвөр хоёр хуваагдаж арын Халх нь 7

отог, өврийнх нь 5 отогтой байжээ. Баруун гарын Юншээбү 5 отогтой, Ордос 7 отогтой

байснаа сүүлдээ нэмэгдэн 24 отогтой болжээ. Монгол нутаг нь отгуудад хуваагдахаас

гадна бас аймгуудад хуваагдаж байжээ.

XIII зууны мянгатын тогтолцоо отгоор солигдсон асуудлыг авч үзэхдээ аймгуудын

асуудлыг тухайлан авч үзэх хэрэгтэй юм. Монголын нэгдсэн төр тогтохоос өмнө,

олон аймгууд, эсвэл аймгуудын холбоонд, эсвэл ханлигуудад нэгдэж, аль нэгэн

удирдагчид, хаадын захиргаанд явсан бөгөөд харин 1206 онд мянгатын тогтолцоо

тогтоход тэдгээр аймгийн зарим нь бүхлээрээ, зарим нь бутран задарч, түмт, мянгат>

зуут, аравтад хуваагдаж тэдгээрийг хуучин эздийн оронд шинэ эзэд, тухайлбал

Чингисийн нөхөд захиран мэдэх болсон ажээ.

Монголын их гүрэн байгуулагдаж, дараа нь мянган аажмаар задрахад мянганы

захиргаанд байсан нөгөө аймгууд Чингисийн «алтан ураг» хэмээгдэх ноёдын өмч

болсон энэ үйл явц нь үндсэндээ Юан улсын үед гуйцэлдсэн байна. Хувь ноёдын өмч

аймаг нь улс төрийн бутралын үед заримдаа улс, ханлиг хэмээн нэрлэгдэн заримдаа ч

зүгээр аймаг хэмээгдэн явах болсон бөгөөд энэ асуудлыг зохиогч анх удаа БНМАУ-ын

түүхийн 3 боть зохиолд, дараа нь «Мянган, отог, аймгийн тухай» гэх зэрэг зохиолд

үргэлжлэн авч үзсээр ирэв1.

Юан улсын хаадын чулуунаа сийлсэн зарлигт дурдсанаар аймаг бол улс отгийн

дотроо багтсан засаг захиргааны доод нэгжийн хувьд өнгөрөн явах элч нарт улаа шүүс

нийлүүлэх үүрэг бүхий учир тийнхүү аймгуудын өтгөс ахлагч нар Чингисийн угсааны

ноёд бус, ердөө орон нутгийн засаг захиргааны доод нэгжийн дарга нар бөгөөд ардын

дундаас гарагчид байжээ. Нэгэн овгоос гаралтай төрөл нэг гэр бүлийн нэгдэл нь аймаг

болж байсан ажээ. Тийм учраас аймаг нь хэмжээгээр харилцан адилгүй заримдаа

хэд 1 Ш.Нацагдорж. Мянган, отог, аймгийн тухай. -"ШУА-ийн мэдэЗ", УБ., 1974. тал 47.

Page 139: Mongol ulsiin tvvh iii 2003

хэдэн аймаг нэг отог болох буюу заримдаа нэг аймаг отгийн дайтай ч байжээ. Хаад

«Их нутаг»-аас өөрийн харъяат аймгуудад нутаг усыг заан олгож эзэмшүүлсэн

байжээ. Ийнхүү аймаг тус бүр өөр өөрийн нутагтай байв. Гэвч аймгуудын нутаг нь

хөдөлгөөнгүй яг таг зүйл биш байлаа.

Хаад өмч хуваахдаа хөвгүүд ач нартаа юуны урьд аймаг отгоос албат нарыг

хэсэглэн олгодог бөгөөд ийм үед аймгуудын нутаг эзэмшилд хөдөлгөөн орж,

өмчинд ирсэн албат нарт шинээр нутаг ус заан олгох тохиолдол бишгүй гардаг байв.

Өгүүлэгдэж буй үед ноёд албат харъяат нараа харилцан хуваасан бие биедээ бэлэглэсэн,

мөн өмчилсөн тухай бишгүй олон өгүүлсэн боловч газраа хуваасан тухай ер

дурдахгүй байна. Энэ нь газрын өмч тэр үед байгаагүй гэсэн үг биш бөгөөд нутаг

бэлчээрийг хуваарилах, эзэмших явдал дээрх үеэс үзтэл нарийсч феодалуудаас харъяат

албат нарын нутаг бэлчээрийг зохицуулан хуваарилах явдал илүү нарийн тодорхой

болсон ба газар бэлчээрийг эдлэх талаар тусгай дүрэм журам гарсан нь XVI-XVII

зууны үеийн манай Монголын хууль эрхийн дурсгал бичиг, нэн ялангуяа Х.Пэрлээгийн

илрүүлэн олж нийтэлсэн «Үйсэн дээрхи хууль эрхэмжийн цааз бичиг»1-т бүрэн

дүүрэн тусгалаа олсон байна. Чухамхүү энэ үед феодалын харъяаллын гурван хэлбэр

тухайлбал: газрын, биеийн, хууль ёсны хамаарал цөм бүрэн үйлчилж байсан нь

дээрхи хуулиудаас тодорхой байна. Эдийн засгийн бус албадлага нь эзэн ноёноос

харц ардыг хагас өмчлөх ёсоор илрэлээ олж байлаа. Зарим ноёд болзоотой шагнасан

эзэмшил газар сүүлдээ хэрхэн үе улиран болзолгүй эзэмших газар болсон тухай сурвалж

бичигт ховор хомс мэдээ байгаа боловч бид чухамхүү Батмөнх Даян хааны албат нараа

оршин суусан нутгий нь хамт арван нэгэн хөвгүүндээ өмч хувь болгон хуваасан явдлыг

феодалын болзолгүй өмчлөл гэж үзэж байна. Ер нь Даян хааны эзэмшсэн газраа

хөвгүүдээ хуваан захируулснаас хойш түүний ач нар хэдэн зуун жилийн турш үе улиран

тэрхүү хувь газраа захирч ирсэн байна.

Хошууг зарим эрдэмтэд үзэхдээ эртний мянгатын оронд гарч ирсэн гэдэг. Гэтэл

Чагаадайн улсын мянган хүнээс бүрэлдсэн цэргийн нэжгээд ангийг «хошуу» хэмээн

нэрлэдэг байжээ2. Монголын цэргийн зохион байгуулалтын энэхүү нэгж нь түрэгийн

цэргийн зохион байгуулалтанд мөн нэвтрэн орсон байна3. Хошууг удирдан

тулалдаанд ордог баатар эрсийг «хошууч» хэмээн нэрлэдэг байсан талаар бид баахан

Page 140: Mongol ulsiin tvvh iii 2003

хожуу үеийн монгол сурвалж бичиг «Алтан товч», «Эрдэнийн товч»-оос мэдэж

болно. Гэтэл XIII зууны үед «хошуу», «хошууч» хэмээх нэртомъёо «Нууцтовчоо»,

Рашид-ад-Дины «Судрын чуулган»-д үзэгдэхгүй байна.

XIII зууны үед тулалдаанд хошуучлан орж гавъяа байгуулсан баатар эрсийг

онцлон үзэж тэдгээрийг хөхүүлэн шагнасан тухай «Алтан товч»-д «Эрдэнийн товч»-д

олонтоо дурдсан байдаг.

1 Х.Пэрлээ. Монгол ба Тов Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр сурвалж бичиг.

УБ., 1974. : В.В.Бартольд. Сочинение. Том I I , ч-2. М., 1964, стр. 50. 3

В.В.Бартольд. Сочинение. Том V, ч-2. М., 1968, стр. 179.

Хошууч нар бол их төлөв албан хаагчдын дундаас гарагчид байсан бөгөөд тэд

харъяат эзэн ноёндоо цэрэг эрийн ёсоор үйлчлэн зүтгэгчид байлаа. Тэдний

мянгатын ноёдоос ялгаварлагдах зүйл нь гэвэл мянгатын ноёд цэргийн зохион

байгуулалтын тодорхой нэгжийг захирч байсан бол хошууч нар тогтмол тооны

цэргийг захирдаггүй харин дайн тулалдаанд хамгийн түрүүнд хошуучлан ордог

байжээ.

Хошууч нар бол бие даасан тусгай хэсэг бүлэг биш юм. Зарим түүхч жишээлбэл,

Таяама хошууч нарыг зөвхөн дайнд хошуучлагч төдийгүй феодалууд байсан гэжээ1.

Хошууч нар фсодалууд уу, тэд албат харъяат нартай байсан уу? гэвэл тэд цэргийн

албан хаагчид бегөөд хошууч цол нь үе уламжилдаггүй харин түүний эрх дарх нь нэгэн

үе буюу долоон үе хүртэл уламжилдаг байв.

Монголын түүх сударт Халхын долоон отог, Халхын долоон хошуу хэмээн

отогхошууг янз янзаархэлэх заншил байжээ. Гэвч Гэрсэнзийн хатан долоон хөвгүүндээ

өмч хуиааж өгөхдөө юуны урьд отгуудыг хуваан өгсөн нь мэдээж зүйл юм. Харин

манж нар Монголыг эзэлж авмагцаа эхлээд Өвөр Монголд дараа нь Ар Халхад

өөрсдийн найман тугийн зохион байгуулалтаар засаг захиргааг еөрчлөн зохиохдоо

Монголын хошууны хэлбэрийг ашигласан юм.

Харин чухамхүү хэдийд хошуу нь засаг захиргааны зохион байгуу-лалтын

нэгжийн ёсоор зонхилсон бэ? гэдэг асуудлыг хариулахад нэлээд ярвигтай.

Бидний дээр хэлсэн ёсоор «хошуу» хэмээх зохион байгуулалт Чагаадайн

улсад байсан аж. Гэвч хошуу нь мянгатуудын үед бус харин отог үүссэн үед цэргийн

зохион байгуулалтын нэгж болон зонхилох болжээ. Хошуу нь XIII зууны үе буюу

Чингис хааны үед байсан боловч энэ үед мянгатын тогтолцоо зонхилж байсан учраас

Page 141: Mongol ulsiin tvvh iii 2003

зөвхөн дайн байлдааны үед л хэрэглэгдэж байжээ. Хошуу нь Батмөнх Даян хааны төр

барьж байх үед сэргэн дэлгэрч эхлэсэн бололтой. Батмөнх Даян хаан бол улс

төрийн бутралыг нэг үе зогсоож Монголын төрийн нэгдлийг сэргээсэн хүний ёсоор

түүхэнд орсон билээ. Улс терийн бутралыг зогсоож төрийн нэгдмэл байдлыг

сэргээхэд юуны урьд нийт монголчуудыг нэгэн улсын хүрээнд чандлан барьж байх

засаг захиргааны төвлерсен зохион байгуулалт бий болгох шаардлага гарч ирсэн

богеөд тэрхүү нэгдмэл зохион байгуулалт нь гагцхүү цэрэг-феодалын шинжийг

хадгалсан байх нь Монголын байдалд маш тохиромжтой байжээ. Батменх Монголын

цэргийн хуучин зохион байгуулалт мянгатын системийг дахин сэргээхийг

хүссэнгүй. Учир нь тэрхүү систем нэгэнт үеэ өнгөреөсен байв. Нийгмийн харилцаа

хөгжиж ардууд нэлэнхүйгээрээ албат хамжлага болсон нөхцөл байдалд цэрэг-

феодалын өөр зохион байгуулалтын хэлбэрийг эрж олох хэрэгцээ гарсан бегеод тэр нь

тухайн үедээ хошуу байсан ажээ.

Батмөих Даян хаан улсаа эмхлэн байгуулсны дараагаар торд зүтгэсэн

1 Таям;> .Ццгерү. Шиндайни океру мооко шякай сейдо (Манжнйн үеийн Монголын нийгмийн байгуул:: 0.

Токио, 1954, т. 25.

онцгой гавъяат хүмүүсийг ялангуяа хошуу удирдаж, өөрөөр хэлбэл цэрэг дайнд хааны

нэрийн өмнөес цэрэг хошуучлан байлдаж гавъяа байгуулсан хүмүүст «хошууч» зэрэг

өгч «дархан» цолоор шагнаж «ал улаан жуух», «алтан тамга» хүртээсэн байна. Тэдгээр

хошууч нарыг бид хошууны эзэн өөрөөр хэлбэл отгийн эзэдтэй адилтгаж болохгүй

мэт, их төлөв талын баатар эрс бөгөөд тэдний дунд хааны хүргэн тавнан нар цөөн бус

байжээ. Тэд хошууч цолтой боловч хошууг үе улиран өмчлөн захирагчид биш, харин

отгийн цэргийг удирдан байлдагчид байв. Хошууны жинхэнэ эзэд бол Батмөнх даян

хааны үр ач нар байлаа.

Хэрэв ингэж үзвэл хошуу нь зөвхөн манжийн үед бий болсон зүйл бус харин

Монголын хаан ноёдын тусгаар байдлыг устгаж тэднийг өөрийн

дуулгавартайалбатболгохзорилгыгтавьсанМанжийнхаад Монголднэгэнт үүсэж бий

болсон хошууны зохион байгуулалтыг уламжлан авч еөрсдийн ашиг тусад

тохируулан хэрэглэсэн гэж үзэлтэй.

Даян хааны үр ач нар «өмчөе хуваах», «улсаа хуваах» нь цаашид улам эрчимтэй

үргэлжилсээр Монгол нутаг олон жижиг эзэмшил болон бутарч, хүн ард нь

тоолшгүй олон ноёдын харъяат болон захирагдах болжээ.

Page 142: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын хүн ам нийтээрээ чухам хэдийд бүрэн хамжилгачилагдсан тухай

эрдэмтдийн санал харилцан адилгүй. Зарим ньЧингисийн үед, зарим нь Чингисийн

дараах хаадын үед болсон хэмээх ба бид түүнийг нэлээд хожуу, барагцаалбал XV

зууны үед болсон гэж үзэж байна. Ард олныг хамжилгачлагдсаныг бид мянгатын

тогтолцоо эвдэрч түүний зэрэгцээ отог гарч ирсэн явдалтай холбон үзэж байна.

Хэрэв Монголын их гүрний үед хүн амын олонх нь улсын иргэн, улсын хамжлага

байсан бол отог гарах үеэр тэд хувь ноёдын харъяат болсон байна. Энэ бол

нийгмийн хөгжлийн туйлын сонирхолтой үзэгдэл бөгеөд онцгойлон анхаарч үзэх

чухал зүйл юм. Отгийн хүмүүс бүгдээрээ «албат» гэдэг нэрийг зүүх болсон нь

эзэн ноёд албан татвар төлөх үүрэг бүхий жинхэнэ хамжлага нар бүрэлдэн бий

болсныг тодорхой харуулж байна. Чухамхүү энэ үед «харц ард яахин эзэнгүй явмуй»

гэдэг сонин зүйр үг гарсан нь Монголын бүх хүн ам бүгдээрээ харъяат ард болсныг

харуулах бөгөөд дээрх зүйлүүд нь «эзэнгүй газар шороо байхгүй» гэдэг дундад эртний

Европын зүйр үггэй утга агуулга яв цав дүйж байна. Өмч хувь нь тэр үед хүрээг

халж гарч ирсэн хороо бөгөөд хороо нь эзэн-ноёны гэр өргөө, түүнд

харъяалагдах малчин ардуудын гэр орон, аж ахуйгаас бүрэлдэж байжээ. Эзэн

ноёны албаны дотор «хорооны алба», «хороо суух алба» гэдэг байсан бөгөөд тэр

нь их төлөв ноёны өргөө гэрт очиж янз бүрийн ажил хийхийг хэлдэг байна.

Ноёны гэрт гал тогооны ажил хийхийг «хороо зам» хийх гэнэ. «Хорооны малчин»

гэдэг нь ноёны гадна байгаа малыг хариулан маллахыг хэлнэ. «Хороо» үүсэх болсны

учир шалтгаан төдий л тодорхой биш. «Хот», «хороо» гэдэг нэр томъёо бараг нэгэн

зэрэг гарсан байж мэдэх бөгөед ямар ч гэсэн «хот», «хороо» гэж холбон хэлцдэг байжээ.

«Хороо» нь сүүлийн үеийн түүхийн баримтад энэ тэр ноёдын орд, өргөо гэр

орныг хэлдэг байжээ.

Б.Я.Владимирцов энэхүү сонирхолтой үзэгдлийг тэр дороо ажиж,

«хороо», «нүүдэл» гарсан явдал нь улс төрийн бутралын үед олонтоо үүсч байсан дайн

дажны нөлөө бөгоөд, тэр хөл үймээнтэй, тайиан бус цагт монголчууд биесээ арчлан

хамгаалахын тулд урьдын хүрээгээр нүүдэлдгийн адил олуулаа нүүх болжээ1 гэж

тайлбарласан байна. Гэвч сурвалж бичгүүдийг цаашид нарийвчлан судалсан ба

шинээр олдсон баримт мэдээ нь «хороо»-ны тухай асуудлыг арай өөрөөр авч үзэх

боломжийг бидэнд өгч байна. Юуны урьд хэдийгээр улс төрийн бутралын үед дайн

дажин бишгүй гарч байсан боловч «хороо» бол түүний үйлдэл нөлөө биш, харин

Page 143: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын их гүрэн, нэн ялангуяа Юан улс мөхсөний дараа Монголын төр улс

өөрийн Монгол газар дэвсгэр дээр суурьшин тогтнох болсон хийгээд Монголын

эдийн засгийн байдалд зарим нэгэн сэргэлт гарсан, жишээ нь дотроо нэлээд

төвшрөн тайвширсан байдлын нөхцөлд бий болсон зүйл гэлтэй.

Хүрээ байх үед монголчуудын аж ахуй гол төлөв харь газар орныг довтлон

дайрч дээрэм тонуул хийх явдалд суурилж байсан бол «хороо»-ны үед эдийн засаг нь

нүүдлийн мал аж ахуйн суурин дээр голлон тогтох болсон байна. Учир нь, Монголын

эрх баригчид харь газар орон дахь газар эдлэнгээ алдсан ба урьдын адил том том

байлдан дагууллыг хийх тэнхээгүй болсон байна. Чухам ийм учраас дайн дээрэм хийх

биш харин өөрсдийн харъяанд орших албат ардаас татвар авахыг сонирхох болжээ.

Нэлээд хожуу үеийн мэдээгээр баримжаалан үзвэл урьдын «хүрээ»-г бодвол

«хороо» илүү тохитой, илүү суурин гэлтэй. Хэрэв «хүрээ» нүүдлийн хөдөлгөөнтэй

хэлбэр бол «хороо» нь түүнийг бодвол илүү суурин цайзархуу маягтай ч байсан байж

мэднэ. Нэг үгээр хэлбэл «хороо» нь нийгмийн хөгжлийн явцад, хувь ноёдын мөлжлөг

нь монголын нийгмийн дотоодод шилжин ирсэн үед тохиолджээ.

Чухамхүү «хороо»-ны үед малчин ард бүхлээрээ эзэн-ноёны харъяат болсон

байна.

Ардууд нь цагийн улирлыг дагаж малдаа бэлчээр эрж хэсэг хэсгээр нүүдэллэдэг

байсан ба ардын бүлэг бүр нь тухайн нэгэн ноёны харъяа тодорхой зааг бүхий

нутагт нүүдэллэн нутаглаж, тэр газартаа хадагдсан мэт байдаг тул тэр заагаас гарах

эрхгүй байжээ.

Академич Б.Я.Владимирцовын өгүүлснээр "...Жирийн монгол хүн нь эзнийхээ

заасан ёсоор нүүж, мөн заасан газар нь бууж шинэ нутагт нүүх нь мөн эзнийхээ дураар

болдог байжээ". Тийнхүү олуулаа нүүхийг «хороогоор нүүх» гэдэг байжээ. Хороо

нүүдлийн нэг онцлог нь хүрээний адил нэгэн цусан төрлийн хүмүүс бус, харин олон

овог ястны хүн хутгалдан нүүдэг явдал ажээ. Гэвч хороогоор нүүдэллэх нь мал аж

ахуйг хөтлөн явуулахад асар дөхөмгүй бөгөөд ашиггүй байсан тул удалгүй айлаар

нүүдэллэх явдал дахин зонхилох мэт болсон ажээ. Гэхдээ «хороо» гэж нүүдлийн

тусгай хэлбэр шинээр гарсан биш бөгөөд нүүдэллэх хэлбэрийн монголын

нүүдэллэх арга барил нь өөрийн төрх хэлбэр, уг чанараараа «хүрээ» ба «хороо»-ны

алинд ч бараг адилхан байсан гэж үзвэл зохино. Ноёдын өмч

1 .Я.Владимирцов. Общественный строй монголов. М., 1934, стр. 193.

Page 144: Mongol ulsiin tvvh iii 2003

задран бутарсаар эцэстээ хувь газар нутаггүй, зөвхөн албаттай тайж нар гэдэг ноёд

гарч иржээ. Тайж нар нь, Чингисийн шууд угсаа боржигин овгийн том тайж,

Чингисийн дүү Хавт Хасарын угсааны бага буюу харъяат тайж гэж хоёр хуваагдаж

байснаас гадна «авга», «онниуд» гэдэг их төлөв албатгүй, ахуй байдлаараа жирийн ард

иргэдээс асар ялгаварлагдахгүй тайж нэртэй хүмүүс цөөнгүй байжээ.

Даян хаан Зургаан түмнийг нэгтгэсэн зарим гавъяат ноёдод «дай дарх», «ал улаан

жуух», «алтан тамга» хүндэт цол шагнав гэсэн мэдээ байх боловч тэр нь чухамхүү ямар

эрх дарх бүхий соёрхол байсан нь бүрэн тодорхойгүй. Зарим соёрхлоос үзвэл, Даян

хаан энэ тэр ноёдыг долоон үе болтол албанаас хэлтрүүлнэ1, насан турш ноёнгүй байх

зэрэг эрхийг олгосон байна.

Ер нь өгүүлэгдэж буй үед янз бүрийн цол шинээр нэмэгдсэн нь феодализмын

цэцэглэлтийн нэгэн тодорхой шинж тэмдэг мөн. Ноёд хуучны цэцэн, мэргэн,

дархан гэдэг уламжлалт цолоос гадна хунтайж, хошууч, эрдэнэ хөндлөн, цөөхөр,

өлзийт, дайчин цогт, илдэн гэх зэрэг ихэмсэг цолыг зүүх болжээ. Феодалын янз

бүрийн хэргэмтэн тушаалтан гарч ирсэн нь жишээлбэл: ямбатан, гүүш, хонжин,

ширээт өрлөг, хөхөгтөн хиа гэх мэт бөгөөд Х.Пэрлээгийн нийтлүүлсэн хуулийн

ямутан гүүш, хонжин ширээт өрлөг, хөхөртөн хиа нар болон ноёдын эцэг дүү, тугч,

бүрээч, «отгийн» дарга, жуухт гэргий нарыг тэдний эр нөхрийн адил ямутан, эрх

ямбатан болгосон тухай дурьдсан байдаг байна. Тэр үед лам нарын эрх дарх нэмэгдэж,

тэдэнд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх албан бий болгосон байна. Тэр үед лам нарын тоо

төдий л олон биш бөгөөд их төлөв сүм хийдэд суудаг учраас тэднийг сүмчин гэж

нэрлэж байжээ.

Ноёд албат ардаа баримтлан захирч байхын тулд зөвшөөрөлгүй нүүх суухыг эрс

цаазалж байсныг арай хожуу үеийн баримт, тухайлбал, 1640 оны «Ойрад-Монголын

цаазын бичиг»-ээс мэдэж болно. Тэрхүү цааз бичигт, "Хуваарилсан нутаг нутгаа

хэн хүн солих бол аймгаас, хүнээс, ахлагчаас нь ес авах болов. Ахлагчийн үгнээс гарч,

аймгаас хагацаж нутгаа сольсон мөн тэр хүнээс ес авах, отог аймгаас хэн буруулж

бултаж явсан хүнийг аймагт нь авчирч өгөөд ахлагчаас нь морь, бишээс нь хэдий өрх

болохуул төдий хонь авах болов"2 гэжээ. Хууль цаазын бичгүүдэд, эзэн ноёны

зөвшөөрөлгүй нүүн одсон ардыг «босгуул» гэж нэн даруй уул эзэнд нь буцаан тушаах

талаар өдий төдий зүйл дурдсан байдаг. Эзэн ноён нь албат ардаас бусдад бэлэглэх

эрхтэй байжээ. Ард түмэн, эзэн ноёны харъяат болж мөлжигдөх явдал тэр үед улам

бэхжин нэмэгджээ. Монголын эрх баригчид ард олонд зохих бэлчээр нутгийг

Page 145: Mongol ulsiin tvvh iii 2003

эдлүүлж, ардын хувийн хөдөлмөр дээр үндэслэсэн жижиг мал аж ахуйгаа эрхлэх

бололцоо олгожээ. Ардууд нь зохих тооны мал сүрэг, мөн хөдөлмөрийн эгэл багаж

зэвсэг өмчлөн байжээ. Дурдсан үеийн Монголын аж ахуйн тогтолцоо нь

суурьшсан улсын аж ахуйн эзний ажил хийх тогтолцоотой их төстэй байжээ. Тийм

ардын хувийн жижиг аж ахуй байх нь эзэн-ноёны том аж ахуйн

1 Лунсанданзан. Алтан товч. Дорд дэвтэр. УБ., 1937, тал 174-175. 2 К.Ф.Голстунский. Монголо-Ойратские законы. СПб., 1880, стр. 22.

оршин тогтнох гол нөхцөл нь болж байжээ. Тариачныг аж төрөхийн хэрэг-лүүрээр

хангах биш, харин эзнийг ажилчны гараар хангах зорилготой байсан байна. Ардын

(өмчийн) аж ахуй нь ард ба түүний гэр бүлийг аж терөхийн хэрэглүүрээр хангахаасаа

харин ажлын хүчгүйгээр тогтнож чадах-гүй байсан эзэн ноёны том аж ахуйг ажлын

хүчээр хангаж байжээ.

Монголд гар үйлднэр, хөдеө аж ахуйгаас тусгаарлаж биеэ даасан үйлдвэрлэл

болоогүй хедөе аж ахуйтай хамт байсан нь хөдөө аж ахуй дахь эзэн ноёны хувь газрыг

бусад ертөнцөөс маш тасархай, амиа аргацаасан бөглүү нэгж болгожээ. Монголд шууд

үйлдвэрлэгч ардыг үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл газар буюу бэлчээрээр хувааж,

түүний хамт тэднийг газарт нь хадсан мэт болгожээ.

Улс төрийн бутралын харгайгаар хаан бүх харъяат нараасаа алба авч чаддаггүй

байсан бололтой. Саган сэцэний «Эрдэнийн товч»-д баруун гарын жинонг «Зургаан

их улсаас алба гувчих ёст жинон» гэсэн байдаг1. Үүнээс үзвэл, хаан ба түүний туслах

жинон Зургаан түмнийгзонхилж байсан цагтаа тэдгээрээс алба авч байсан ажээ. Гэвч

зургаан түмэн нэгэн хаанд захирагдах нь удаан үргэлжилж чадахгүй байсан учир түмэн

буюу улс бүхэн дор бүрнээ бие даан оршиж хаан зөвхөн зүүн түмнээс, жинон

баруун түмнээс алба авч байжээ. Хааны албаны тухай сурвалж бичгийн мэдээнээс

үзэхэд, улаа шүүсийн алба тэргүүн зэрэгт орж байжээ. Энэ нь Сяо Дахэний Алтан

ханы үед албат ардуудаас харъяат ноёддоо нийлүүлж байсан алба татварын тухай

дурдсанаас мэдэж болно.

Сяо Дахэний бичсэн нь, Монголын албат ардууд "Аливаа өнгөрч гарах газар цөм

улаа агтны алба нийлүүлж" өгөх үүрэгтэй. "Хэрэв зөрчин, үл нийлүүлбэл үхэр, бог мал

таваар торгоно"2 гэжээ. Их гүрний үед байгуулсан өртөө зам татагдан бууж, уургын

улаагаар харилцах болсон нь ард олны албан үүргийг нэн ихээр хүндрүүлжээ. Улааг

зөвхөн гурван үйл, төр шашны хэрэг; их ноёны хэнээ (өвчин), дайсан халдах үесээр

Page 146: Mongol ulsiin tvvh iii 2003

хэрэглэхээр заасан боловч чухамдаа хөдлөх бүр улаа хэрэглэгдэж, ард олныг

чирэгдүүлэн зовоож байжээ. Дээрх гурван үйлээр явагчдын улааг тасалсан хүнийг

есөн ес наян нэгэн малаар, мөн улаа хэрэглэн явагч их ноёдын шүүс "хүнс"-ийг

тасалбал есөн мал, бага ноёд тавнангуудын шүүсийг тасалбал нэжгээд мориор тус

тус торгох тухай «Монгол-Ойрадын цаазын бичиг»-т заажээ3. Албан татварын бас нэг

зонхилох хэлбэр бол «аян авын алба» байжээ. Энэ нь цэрэгт мордох, ав хомрогонд

оролцох алба юм. Дурдаж байгаа үед ардыг мөлжих мөлжлөгийн ихэд дэлгэрсэн хэлбэр

нь ноёдууд мал сүргээ ардад хуваарилан хариулгах буюу ардыг өөрийн аж ахуйд шууд

татан малчин, саальчин болгох, хонь хяргах ажил хийлгэх зэргээр зарцлах явдал

байжээ. XIV-XVI зууны үед ажиллах алба байсны зэрэгцээгээр бүтээгдэхүүний алба

(рент) өргөн дэлгэрсэн байжээ. Ардын аж ахуй нэг бүр эзэн феодалдаа үнэ

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 204. 2 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. -"Монгол түух хэл бичиг" сэтгүүл.

1960, №2, тал 57. 3 К.Ф.Голстунский. Монгол-Ойратские законы. СПб., 1880, стр. 7.

төлбөргүйгээр мал сүргээсээ өгөх үүрэпэй байжээ. Дөч буюу түүнээс дээш хоньтой,

хоёр буюу түүнээс дээш үхэртэй ардын аж ахуй бүр ноёндоо жилд гурван иргэ өгч

байсан гэж сурвалж бичгүүдэд дурджээ. Түүнчлэн ардууд эзэн ноёныхоо гэр бүлд

хүүхэд төрөх, бэр буулгах үхэгсэдийг оршуулах, нүүх зэрэгт зардал сүйтгэлийг гаргах

ёстой байжээ. Тийм зүйлд ноёдууд ардын өрх бүрээс морь, шар тэрэг нэжгээдийг

гаргуулж, бас ардын мал сүргийн тоог харгалзан тогтсон хэмжээний сүү, архи, эсгий

зэргийг авдаг байжээ.

Тухайн үед бүтээгдэхүүний алба, ажиллах албыг шахан зайлуулж суурийг нь

эзлэх хэмжээнд хараахан хүрээгүй байжээ. Бүтээгдэхүүний алба Монголд томоохон

мал аж ахуйд шийдвэрлэх нөхцөл болсон ажиллах албын зэрэгцээ оршиж байв.

Албан татварын хэмжээ XIV-XVI зууны үед чухам ямар байсан тухай тодорхой

мэдээгүй. Өгээдэйн үед ШО толгой малын төрөл бүрээс нэжгээд толгой мал татах

журам байсан бол улс төрийн бутралын үед энэ хэмжээ эрс нэмэгдэж, XVI зууны үед

10 мал тутмаас нэг толгой мал татах явдал дэлгэрчээ. Ингэж аравны нэгийгтоолж авах

журам тайж нарын дунд байсан бөгөөд харин улсын хааны албаны хэмжээ мөн тийм

байсан эсэх нь тодорхойгүй. XV-XVI зууны улс төрийн бутралын үед хааны буюу

улсын алба, ноёдын хувийн алба гувчуур харилцан хавтгайрч хоорондоо

Page 147: Mongol ulsiin tvvh iii 2003

ялгагдахгүй болсныг анхаарах хэрэгтэй. Гэвч нэгтгэн захирсан хааны төвлөрсөн

алба, газар эзэмшил бүхий ноёд тус тусдаа биеэ дааж авах алба, алин ч ялгаагүй

феодалын алба байжээ.

XIV-XVI зууны үед «гувчуур» гэдэг хуучин нэр томъёон дээр «алба» гэдэг нэр

томъёо шинээр нэмэгдэж, ямагт «алба гувчуур» гэж хоршоо хэрэг-лэх болжээ. Тэгээд

сүүлийн үед «алба» бол алба татварын хамгийн ерөнхий нэр болжээ. Эзэн-ноёнд

харъяалагдах бүх хүмүүс бүгдээрээ алба төлөх болсон учир тэдгээрийг «албат ард»,

«албатай хүмүүс» гэж нэрлэх болжээ.

Улсын албанаас гадна хааны санд орж байсан орлого бол эзлэгдсэн харь

аймгуудаас татаж байсан алба бегеөд түүнийг, «татлага» гэж нэрлэдэг байжээ. Алба их

хүндэрч байсан тухай зарим мэдээ сурвалж бичигт тохиолддог. Алтан хан тэргүүтэй

ордосын ноёд I I I Далай ламыг Монголд ирэхэд «эд агуурс, тэмээ, морь тэргүүтэн, мал,

адгуусан түмэн тоотон»-ыг өргөв1 гэсэн ба Чахарынхаан мөнхүүДалай ламыг нутаггаа

залахаар мянган хүнийгтүмэн улаа хэрэглүүлэн явуулж байсан гэжээ2. Ноёд энэ бүх

зүйлийг харъяат ардаасаа албадан татаж байсан нь мэдээж юм.

Феодалын албан татвар нэмэгдсэний бас нэгэн содон тал нь «дархан», «мэдэлтэн»,

«эрхтэн», хэмээх жуух бичигтэй албан татвараас бүрэн хагас чөлөөлөгдсөн хүмүүс үй

олноор гарч ирснээс тодорхой байна.

Монголын бүх нийгмийг хөдөлмөрөөрөө тэжээж байсан гол үйлдвэрлэгч

анги болох ард олон нь дотроо нэгэн цул байсангүй. Тэдний дотор эд хөрөнгө, анги

язгуурын ялгарал үүсэл байжээ. Тэргүүн зэрэгт нь

1 Саган сэцэн. Эрдэнийн тонч. УБ., 1961, тал 243, 250. 2 Мон тэнд. тал 278.

«сайн хүн» гэгч баячууд, үүний дараа түшмэл, түшмэл зэрэггүй, чинээлэг хүмүүсээс

бүрэлдсэн «дунд хүн» гэгч орж байв. Сүүлчийн бүлэгт «хар хүн» (муу хүн) гэгддэг

ядуучууд ордог байжээ. Хамгийн доод зэрэгт нь боолчууд ордог байжээ. Боолчууд нь

гол төлов зарцыи үүргийг гүйцэтгэж байжээ. Боолчууд насаараа үе улиран боол болдог

байжээ. Мал багатай буюу огг малгүй ядуучууд бусдын мөлжлогт улмаар орж байв.

Сяо Дахэний ажиж тэмдэглэснээр, "...Ядуу ард түшээр (түшихээр) ирэх буюу өөр

аймаг угсаатны түшээр ирвээс тус аймгийн хүн заапал үхэр хониноосоо сүрэг огч

амлуулаад мал үржиж тэр хүн чинээлэг болсны хойно өгсом сүргийг хураана. Энэ нь ядуу

хүнийг асарч байх мэтболой..."1. Ийнхүүядуу малчид чинээлэг этг ээдийн сүргийг

Page 148: Mongol ulsiin tvvh iii 2003

хариулах зэргээр зарц болон молжигдөх Я1щал тэр үеийн Монголд ихэд дэлгэрсэн

үзэгдэл бай.

XVI зууны хоёрдугаар хагасын Монголын нийгмийн тогтолцооны хамгийн дорд

шатанд боолчууд байсан богөөд Сяо Дахэний бичсэм нь "...Монголын боол

шивэгчний олопхи нь оор үндэстнээс олзолж ирсэн хүи. Тэдний хөвүүд ач цаашид

үеийн үед өөрчлогдөхгүй хэвээр байдаг. Хэрвээ мэргэи баатар, чадвартай хүн байвал

аймгийн төлеөлөгчдийи хэрэг явдлыг эрхлэгч болгох явдал бас ч буй. Энэ нь хүнд

алагдваас ял нь жинхэнэ монгол хүнийг алсан лугаа адил торгоно. Хэрэв боол нь

жинхэнэ монгол хүнийг албаас тэр боолыг алж, амиар нь толөхөөр барахгүй, гэр

хөрөнгийг цом хураан авна. Монгол хүн боолыг албаас үхэр, хонь хэдэн есоөр торгож,

түүний эхнэрт огвөос барав. Хэрэв эхнэргүй болбоос торгуулийн хэдэн үхэр хонийг

түүний эзэид өгөх болой. Шинээр авчирсан боол нь хүнд алагдваас бас нэгхонины

торгуульавч түүпий эзэнд өгно. Тэд боол шивэгчнийгхэдий юманд үзэхгүй буй. Хэрэв

энэ боол өөрийн үндэсний хүмбиш болбоос дэмий хайхрах юун буй. Тийнхүү

олзлогдсон хүмүүс мултран зугадаж явах нь даруй энэ учир буй заа..."2.

Сурвалж бичгүүдэд ард олон, эзэн ноёдын дарлалыг эсэргүүцэн тэмцсээр

байсан тухай маш бүдэг бадаг мэдуэ дурджээ. Дөчин дөрвен хосрын төрийг нэгтгэн

барьсан Эсэн хааны эсрэг ардын ходөлгөөн гарч байжээ. Эсэн тайш хаан болоод

энгийн номхон иргэнийг үл ялих шалтгаанаар цаазлан алж байсан нь Моигол-

Ойрадын ард түмний санаа сэтгэлийг алдагдуулж, улмаар түүний эсрэг босон

тэмцэхэд хүргүүлжээ. Эсэний харгис догшин явдлыг эсэргүүцсэн ардын тэмцлийн нэг

хэлбэр нь ард олон түүний захиргаанаас нүүн гарч одох явдал байжээ. Эпэ тухай Саган

сэцэний «Эрдэнийн товч»-д "...Монголын өчүүхэн иргэн (дорд ард) энэ урьд (Эсэнг

хэлж байнам) гэхүл Монхбайг аллаа. Эдүгээ Сорсунг алав. Үүгээр бөгөөс манай

Момголыг алж барах аж хэмээлдээд уваг суваг (уван цуван) урваж ихэнх нъ Зүүн

Монголд иржээ."3 гэсэн байна. Эсэн, Баруун гарын чинсантай эрх мэдлээ булаацалдан

эвдрэлцээд, түүнд дарагдан ганц

' Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. -"Монгол түүх хэл бичиг" сэтгүүл.

I960. №2, тал 49. : Мон \'. ид, тал 45. -! Саган

биеэр зугтан явахад нь Эсэнд алаглсан Зүүн Монголын ард Сорсуны хүү Богон

Page 149: Mongol ulsiin tvvh iii 2003

гэгч түүнийг барьж алаад, Хөхий ханы хөтөлд модноос дүүжлэн орхижээ.

XVI зууны хоёрдугаар хагаст гарч байсан ардын томхон хөделгөений нэг нь

Алтан ханы бага хатан Молун, түүний хүү Түвэд тайжийг үхэхэд зуун

хүүхдийг алж дагуулах, зуун ингэний ботго алж буйлуулах гэж дөч илүү

хүүхдийг алуулах гэтэл «Их улс эвдрэл болон заидсан» гэж сурналж бичигт

огүүлэх бөгөөд ардын тэмцэл нь дээрх хатныг харгис арга хэмжээгээ арга буюу

зогсооход хүргэсэн ажээ1.

Энэ мэтийн цухас мэдээнүүд бол XIV-XVI зууны үед феодалыг

эсэргүүцсэн ардын тэмцэл, хедөлгөөн улам бүр ширүүссээр байсны

тодорхой илрэл мөн.

§3. Зургаан түмэн буюу Зургаан улс

Их гүрний үед нэлээд монголчууд харь оронд харъяат эздээ даган очиж

суусан нь тэндэх нутгийн ард түмний дунд уусан шингэж, эцэг овгөдийн гал

голомтыг сахиж үлдсэм олонхи монголчууд нь Өмнөд Сибирээс Түмэн газрын

урт цагаан хэрэм хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уулын асар уудам нутагт

тархай бутархай оршиж байжээ. Алтайнуруунаас баруун тийших нутгийг

ойрадууд эзэлж, одоогийн Монгол улс ба Өвөр Монголын нутгийг ар, өвөр

монголчууд тус тус эзэлж байжээ.

Дээр цагт Зүүн Монгол дочин түм, Баруун Монгол дөрнөн түм байсан

гэдгээс үүсвэрлэн «Дочин дөрвөн хоёр» гэж хэлцэх заншил гарчээ. Рэтэл Юан

улсаас хойш Зүүн Монголыг Зургаан түмэн Монгол, Ойрадыг урьд ёсоор

Дорвон түмэн Ойрад гэж нэрлэж байжээ.

Батмөнх даян хааны үед Дорнод Монголын зургаан түмэн дотроо зүүн

гурав, баруун гурав гэж бас хоёр rap болон хуваагдах болжээ. Зүүн гурван түмэнд

Чахар, Халх, Урианхай багтаж, Баруун түмэнд Ордос, Арван хоёр Түмэд,

Юншээбү, Асуд, Харчин нар орж байжээ. Зүүн түмнийг хаан өөрөө захирч,

Баруун түмнийг жинон хэмээх «хуан-тайз» буюу хунтайж захирдаг болжээ.

Энэхүү жинон цол бол Юан улсын үеийн «цзин ван» гэдэг цол бололтой.

Батмөнх даян хаан, толгойгоо дааж захирагдахгүй байсан феодалуудыг аль

болохоор цөөтгөж, хүчий нь сарниулах зорилгоор Урианхай түмний бослогыг

дараад мөнхүү түмний зохион байгуулалтыг эвдэн, бусад түмэнд тараасан байх

ба Даян хааны орыг залгасан Боди-Алаг (1521-1547) хаан Баруун гурван

Page 150: Mongol ulsiin tvvh iii 2003

түмнийг мөм задлан тарааж Зүүн түмэнд нэгтгэх зорилтыг тавьж байжээ. Түмэн

(1558-1592) засагт хааны үед Зургаан түмэн улсын нэгдсэн засгийн газар

байгуулах оролдлого гарч байжээ. Тэр үеийн асар их ач холбогдолтой энэхүү

сонин арга хэмжээний талаар бидэнд мэдээ сэлт даанч хомс байна. Юу ч

болсон Түмэн засагт хаан "Зургаан түмнийг

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 269.

биеэр зугтан явахад нь Эсэнд алаглсан Зүүн Монголын ард Сорсуны хүү Богон

гэгч түүнийг барьж алаад, Хөхий ханы хөтөлд модноос дүүжлэн орхижээ.

XVI зууны хоёрдугаар хагаст гарч байсан ардын томхон хөделгөений нэг нь

Алтан ханы бага хатан Молун, түүний хүү Түвэд тайжийг үхэхэд зуун

хүүхдийг алж дагуулах, зуун ингэний ботго алж буйлуулах гэж дөч илүү

хүүхдийг алуулах гэтэл «Их улс эвдрэл болон заидсан» гэж сурналж бичигт

огүүлэх бөгөөд ардын тэмцэл нь дээрх хатныг харгис арга хэмжээгээ арга буюу

зогсооход хүргэсэн ажээ1.

Энэ мэтийн цухас мэдээнүүд бол XIV-XVI зууны үед феодалыг

эсэргүүцсэн ардын тэмцэл, хедөлгөөн улам бүр ширүүссээр байсны

тодорхой илрэл мөн.

§3. Зургаан түмэн буюу Зургаан улс

Их гүрний үед нэлээд монголчууд харь оронд харъяат эздээ даган очиж

суусан нь тэндэх нутгийн ард түмний дунд уусан шингэж, эцэг овгөдийн гал

голомтыг сахиж үлдсэм олонхи монголчууд нь Өмнөд Сибирээс Түмэн газрын

урт цагаан хэрэм хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уулын асар уудам нутагт

тархай бутархай оршиж байжээ. Алтайнуруунаас баруун тийших нутгийг

ойрадууд эзэлж, одоогийн Монгол улс ба Өвөр Монголын нутгийг ар, өвөр

монголчууд тус тус эзэлж байжээ.

Дээр цагт Зүүн Монгол дочин түм, Баруун Монгол дөрнөн түм байсан

гэдгээс үүсвэрлэн «Дочин дөрвөн хоёр» гэж хэлцэх заншил гарчээ. Рэтэл Юан

улсаас хойш Зүүн Монголыг Зургаан түмэн Монгол, Ойрадыг урьд ёсоор

Дорвон түмэн Ойрад гэж нэрлэж байжээ.

Батмөнх даян хааны үед Дорнод Монголын зургаан түмэн дотроо зүүн

Page 151: Mongol ulsiin tvvh iii 2003

гурав, баруун гурав гэж бас хоёр rap болон хуваагдах болжээ. Зүүн гурван түмэнд

Чахар, Халх, Урианхай багтаж, Баруун түмэнд Ордос, Арван хоёр Түмэд,

Юншээбү, Асуд, Харчин нар орж байжээ. Зүүн түмнийг хаан өөрөө захирч,

Баруун түмнийг жинон хэмээх «хуан-тайз» буюу хунтайж захирдаг болжээ.

Энэхүү жинон цол бол Юан улсын үеийн «цзин ван» гэдэг цол бололтой.

Батмөнх даян хаан, толгойгоо дааж захирагдахгүй байсан феодалуудыг аль

болохоор цөөтгөж, хүчий нь сарниулах зорилгоор Урианхай түмний бослогыг

дараад мөнхүү түмний зохион байгуулалтыг эвдэн, бусад түмэнд тараасан байх

ба Даян хааны орыг залгасан Боди-Алаг (1521-1547) хаан Баруун гурван

түмнийг мөм задлан тарааж Зүүн түмэнд нэгтгэх зорилтыг тавьж байжээ. Түмэн

(1558-1592) засагт хааны үед Зургаан түмэн улсын нэгдсэн засгийн газар

байгуулах оролдлого гарч байжээ. Тэр үеийн асар их ач холбогдолтой энэхүү

сонин арга хэмжээний талаар бидэнд мэдээ сэлт даанч хомс байна. Юу ч

болсон Түмэн засагт хаан "Зургаан түмнийг

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 269.

хамгаалах торгон цэргийн нэрээс үүснэрлэсэн бөгөөд Монголын хаад энэ нэрийг

хожим авч хэрэглэсэн нь сонирхолтой юм. Зүүн түмний гуравны нэг нь Урианхайн

түмэн бөгөөд урианхай нар дайн байлдааны үеэр хааны цэрэг говийг гатлан мордоход

урьдчилан явж худаг ус гаргах зэрэг үүргийг биелүүлж байжээ. Баруун түмэн Ордос

бол бүр Юан улсын түмэн бөгөөд Чингисшш онгоныг сахих \\рэгтэ;\ байжээ. \2

түмэд боп биднии бодоход Чингисийн үеийн Баруун гарын түмний үлдэгдэл

бөгөөд тэд Алтайн 12 сүнийг харгалзан сахих үүрэгтэй байжээ. Юншээбү нь нум

сумт баатарлаг аймаг гэсэн хятад нэртэй мэт бөгөед тэдгээр нь өнөөх Чингисийн

үеийн «5 т^илээ» хэмээх 5 гакъяат аймгуудълн чпдзгдзп бопотоүл. А.с>/д бозү мөн

тэдгээр баатарлаг аимгуудын нэг мөн. Харчин нар бол Юан улсын үед хааны

ундааны айргийг нийлүүлж байсан учраас «харчин» нэр авсан хүмүүс юм. Хар айраг

гэдэг бол тусгай аргаар, ямар ч хольцоогүй, дан сүүгээр эсгэсэн онц сайн айраг

байсан бололтой.

Зургаан түмэн буюу улсын байрлалыг үзэхэд Монголын феодалын улсын

зохион байгуулалт дээр үеийнхээс нэлээд өөр онцлог болох нь сонин байна. Зүүн

гарын түмнийг хаан еөрөө, Баруун гарын түмнийг түүний дүү буюу хөвүүн жинон

Page 152: Mongol ulsiin tvvh iii 2003

толгойлж байжээ. Хаан жинон хоёр Зургаан түмнийг хуваан захирдаг учраас "дээр

хөхрөгчид наран саран хоёр, дор ногоорогчид хаан, жинон хоёр" гэдэг зүйр үг гарсан

билээ. Манай сурвалж бичгүүдэд Баруун, Зүүн гарын түмний тухай дурдсан болоич

Төвийн түмэн хаа байсан ба түүнийг хэн толгойлж байсан тухай өгүүлэхгүй байна.

Бидний бодоход Төвийн түмэн нь Халх бөгеөд Монголын төрийн өлгий нутаг, хааны

гал голомт учраас Зургаан түмний дотор онцгой байр суурийг эзэлж хааны отгон

хүүгийн захиргаанд оршиж байсан бололтой. Дөрвөн Ойрад бол Монголын

Зургаан түмний бүрэлдэхүүнд ордоггүй биеэ даан оршиж байсан ба зарим үед их

хааны захиргаанд орж Монгол Ойрад нэгэн улсын хүрээнд хамт захирагдах үед

"дөчин дөрвөн хоёрын төр нэг болов" гэж манай сурвалжбичигтдурдсан байдаг.

Гэвч Ойрадын феодалууд Монголын хааны захиргаанд оршихыг хүсэхгүй ямагт

тусгаарлах хөдөлгөөнийг гаргаж байсан учраас Зургаан түмэн улсуудын байрлал нь их

төлөв ойрадуудын ар талаас довтлохын эсрэг чиглэгдсэн мэт байдаг. Монголын хаад

нь зургаан түмнээс алба татвар гувчдаг боловч ойрадуудаас алба авч чадахгүй

байжээ.

Баруун Европт феодалын бутралын үед ван улсыг нэгтгэн захирах гол хүчин

байсан учраас феодалын бутралыг зогсоож улс орны нэгдлийг сэргээхэд вангийн

эрх хүчин тухайн үед дэвшилтэт үүргийг гүйцэтгэсэн ажээ. Монголын хувьд бол

феодалын бутралын үед ойрад тайш нар Баруун түмний жинон, бусад жижиг хан нь,

их хааны эрх мэдлээс гарч биеэ даасан байдалтай болохыг тасралтгүй оролдож

байсан иь Мин улсын зүгээс Монголыг эзлэн түрэмгийлэх янз бүрийн арга

явууллагыг хийж байсан үед дээрх салангид хөдөлгөөн нь Монголын түүхэнд харш

нөлөе үзүүлж байсан болохыг тэмдэглэх хэрэгтэй бөгөөд тэр үеийн нөхцөл

байдалд Монголын их хааны нэгтгэн захирах эрх мэдлийн эсрэг ямар нэг үйл

ажиллагаа нь Монголын төрийн нэгдлийг сулруулах аюул учруулж байсан

нь түүхийн баримтаас тодорхой юм. Бид их хааныг Монголын хэмжээгээр газар

орныг нэгтгэх, Монголын тусгаар улсуудыг нэгэн төрийн захиргаанд багтааж чадах

тэр үедээ ганцхан боломжтой хүчин байсан гэж үзэх боловч тухайн үед бүх

Монголын хэмжээгээр бутархай тархай хаант улсуудыг НЭ1ТГЭН чадахуйц эдийн

засгийи төв хараахан бүрэлдэн буй болоогүй байсныг бас цохон тэмдэглэх хэрэгтэй.

Эдийн засгийн ийм төв байгаагүй, нүүдлийн тархай бутархай мал аж ахуй зонхилж,

эдийн засгийн тов болмоор хот суурин хөгжөөгүй зэрэг нь Монголын улс төрийн

тархай бутархай байдлыг эцэслэж, олон жижиг ханлигуудыг эдийн засгийн нэгэн

Page 153: Mongol ulsiin tvvh iii 2003

бааз суурин дээр нэгтгэх бололцоо нөхцөлийг бүрэлдүүлж чадахгүй байлаа. Зарим

үед их төлов нийтийн дайсан харийн боолчлогчдын эсрэгтэмцлийн үеэр Монголын

хаант улсууд аль нэгэн чадварлаг хааны мэдэлд түр зуур нэгдэж байсан боловч тэр

нэгдэл удаан насалж чадахгүй байв.

§4. Дөрвөн Ойрад

' XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу О^радууд

ялдаг байжээ. Түүиий гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион

байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан

тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.

XV зууны эхэн үед Ойрадуудын хүчин сүрхий өсч Тогоон, Эсэн нарын эрх барьж

байсан үед Ойрадын хуучин бүрэлдэхүүн болон газар нутагт зарим өөрчлвлт гарсан юм.

XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт,

Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад1, Хойд, Баатууд Түмэн нэг Ойрад2, Барга, Буриад

нэг Ойрад3, Өр* Монгол нэг Ойрад4 болж явсан гэжээ.

Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын

ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууиы хориод онд Хасарын 7 дахь үеийн ач

Аригтомөр, Өрөггөмөр ах дүү хоёр албат харьяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмор

нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан

Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ5. Хошууд нэранхХШ зуунытэргүүнхагаст

Монголын цэргийн зохиои байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.

Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд

гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь тураг, биерхүү гэсэн үг бөгөөд

эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон

1 «Тод үсгийн дурсгалууд». УБ., 1976. тал 379. "Оирадын түүхэн сурвалж" Хох хот. 1986, тал

307. 2 «Ойрад түүхэн суриалж», тал 379.

■" «Дорион ойрадын түүх тууж хэмээх тууж оршпп» Тод үсгийн rap бичмэл. ШУА, ХЗ хүрээлэн.

* Өр монгол гэж, Зүүн монголыг хэлж буй бололтой. 4 «Ойрад түүхэн сурвалж». тал 307. Тод үсгийн дурсгалууд. УБ., 1976, тал 337. 3 А.Очир. Монголын Ойраауудын түүхийн товч. УБ., 1993, тал 82.

цэргийг тийн нэрлэж байв. Торгуудыи ноён Амгалан 1420-иод оны орчим Бохмөрон

хэмээх газраас Ойрадын Тогоон тайшийг түшиж очиход, Тогоон түүнд харъяатаасаа

Page 154: Mongol ulsiin tvvh iii 2003

50 өрхийн хамт өорийн охимоо хатан болгон огчээ. Хошууд, Торгууд нар тийнхүү

XV зууны эхээр Ойрадад нэгдээд, анхандаа хүч, нелеө нь бага байсан тул

Чоросын хараат байдалтай захирагдаж

байжээ.

Хойдын ноёд ыь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ1. Хутуга бэхийн үр

хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үе хатан буулгасан учир

тэдний "яс нь цайж, цагаан тугийн ноён болсон"2 гэж сурвалжид

тэмдэглэсэн байна.

Хойд нь Их мянган, Өл түмэн, Алаг гулз, Цагаан туг хэмээн дөрвон

отгоос бүрэлдэж байв3.

Баатууд ыь баатар гэдэг үгийп олон тооны хураангуй хэлбэр юм. Угтаа мөн цэргийн

зохион байгуулалтаас энэ аймаг үүсчээ. Түмэд нь бүр XII зууны сүүлчээс Ойрадтай

зэрэгюн оршиж явсап бөгөед XV зуунд Алтай хавьд нутаглаж, нэг хэсэг нь Ойрадын

бүрэлдэхүүнд багтаж явсан нь дээрх мэдээнээс тодорхой байна. Тогоон, Эсэн нар

Сэлэнгийн адаг, Байгал нуур хүртэлх газрыг эрхшээлдээ оруулж байсан нь Барга,

Буриад nap Ойрадын бүрэлдэхүүнд нэг үе баггаж явсап гэдгээс мэдэгдэж байна. Өр

Монгол гэсэн нь Зүүн Монголоос Ойрадын харьяанд орж захирагдсаныг хэлсэн

бололтой. XV зууиы эхээр Дорвөн Ойрад иь хоёр гарт хуваагдаж, Зүүн гарыг Асудын

Алаггөмөр, баруун гарыг Баатуудым Хатантомор нар мэдэж явжээ^

Эсэн хааныг мас барсаны дараагаар Алагтөмер чинсан эсэргүүцэл этгээддээ

ялагдаж, Эсэний хатан Жимэс, ууган хүү Хоргодос, Асудын Алагтөмөр чинсан

нар Завхаи гол хавиар нутаглаж байгаад удалгүй Алаггөмөр нас барав. Эсэн

хааны ах Бат ван оорийн үр хүүхдүүд, харьяатаа авч, Хаыи хавьд нутаглав. Харии

Эсэнгийн хүү Өштөмөр Ойрадын үлдсэн хүн амыг захиран, Алтайн уул, түүний

еврөөр товлөн сууж, тэндээс Хитадад нэвтрэх замыг эрхшээлдээ оруулах, мөн урьд

нь Ойрадын мэдэлд байсан Ордос, Хөх нуурыгдахин эзэмшихийнтөлөе Зүүн

Монголын ноёдтой хэсэг хугацаанд тэмцэлдэж байгаад 1478 оны орчим нас барав.

Түүний дараа Хэшиг өрлег Ойрадыгтолгойлж, Гурван харуулын урианхай нартай

холбоо тогтоохыг оролдож байгаад 1486 онд нас баржээ. Түүний суурийг Архан

залгасам боловч зарим ноёд Ашийг «хамаг тайш» хэмээи өргөмжилснөөр тэр хоёр

хоорондоо тэмцэлдэж, Архан чинсан нь Бархелийи хавь газрыг

эзэлжээ.

Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу пар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн,

Page 155: Mongol ulsiin tvvh iii 2003

өөрийн харъяат аймгаа «Өолд» хэмээн нэрийджээ4. «Өөлд» иь осгөлүүн,

бисэрхүүтом гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоостасран гарсан нэг аймаг

Ойрадын дотор ингэж буй болжээ. Урьд нь Ойрадын бүрэлдэхүүнд хүчээр

оруулсан Зүүн монголын зарим аймаг (Өр Монгол) 1 А.Очир. Монголын Ойрадуудыи гүүхиЛн тоич. УБ., 1993, тал 82. : «Тод бичгийн дурсгалууд». т;\л 333. 3 А.Очир. Монголын О1'фядуудын түүхийн тонч. УБ., 1993. тал 73.

■* «Ойрад түүхэн сурвалж...». т;ш 280.

XV зууны сүүл хагаст Ойрадын хүчин сульдахад гарсан учир тэдний оронд XV зууны

эцсээс Өөлд нэг Ойрад гэгдэх болсон бололтой.

Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран

1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын энэ

зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан

бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ. Сурвадж

бичигт энэ тухай: "Өөлд... чиг үгүй жилийж, Кызылбашид одож шингэв"1 гэжээ. '

XVI зуунаас Ойрадын Хошууд, Торгууд зэрэг аймгийн хүн ам нь нэлээд олшрон

мал сүргийн тоо ч нэмэгдэж, том ноёдын эдийн засгийн хүчин өсч ирэхэд тэд улс

төрийн талаар биеэ даан, Чоросын ноёдын эрхшээлд шууд дуулгавартай

захирагдахгүйг эрмэлзэх болжээ. Нэг талаар ингэж урьдын төвлөрсөн засаг суларч,

нөгөө талаар ойрадууд баруун тийш нутаглан, Дундад Ази руу анхаарлаа

хандуулах болсноор барга, буриад нарын нэлээд нь Ойрадын захиргаанаас гарчээ.

Харин урьд нь Чоросын шууд захиргаанд явсан Хошууд, Торгууд нар биеэ даан гарч

ирсэн байна. Мөн Эсэн хааны хуү Борнагал гэгч Чоросоос тасран салж өөрийн харъяат

аймгаа «Дөрвөд» хэмээн нэрийджээ.

Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол

дөрвөн аймаг болжээ. Урьдын Хойд, Баатууд нар дайн байлдаанд ялагдаж, хүн ам

нь нэлээд сарнисан учир Чорос зэрэг аймгийн захиргаанд багтаж орсон байна.

XVI зууны сүүлчээс Дөрвөн Ойрадын нутаг нь баруун урдуураа Хами, хойгуураа

Эрчис голын эх, Кэм гол, Хөвсгөл, зүүн талаараа Хангайн уулсын баруун бие, урдуураа

Хөх нуур, Цайдамын хойд талд хүрч эргэн тойрон нүүдэлчидтэй хиллэжээ.

XV зууны сүүлчээр Зүүн Монголын хүчин өсч, хааны байр суурь бэх-жин Ойрадыг

захиргаандаа оруулахыг эрмэлзэх нь нэмэгдэв. Нөгөөтэйгүүр зүүн монголчууд Ордос,

Page 156: Mongol ulsiin tvvh iii 2003

мөн Хөх нуурын зарим газрыг эзэмшсэн нь Ойра-дын Хятадтай харилцах замыг

боогдуулжээ. Энэ нь ойрадууд гадаад бодло-гынхоо чигийг өөрчлөн, Зүүн Туркестан,

Дундад Азийн зэрэг баруун, ба-руун хойд талынхаа улсуудын талаар идэвхтэй бодлого

явуулахад хүргэжээ.

XV зууны эцэс үед Хасагийн (Казахын) ноёд Дундад Азийн худалдааны зам,

худалдааны зах зээлийн төлөө Узбекийн ноёдтой тэмцэлдэж байжээ. Ойрадын эрх

баригчид тэр тэмцлийг ашиглан, Дундад Азийн зарим томоохон хот суурин,

юуны өмнө Хамийг эзлэн авахын тулд ихээхэн анхаарал тавьж байжээ. Учир нь

Хами тэр үед Дундад Ази, баруун зүгийн орнуудыг Хятадтай холбосон худалдааны

гол хаалга байсны хувьд Моголистан, Ойрад, Хятад гурвын өрсөлдөөний талбар

болж байв.2

XIV зууны эцэс XV зууны эхэн үед Монголын Юан улсын хаадын угсааныхан

Хамийг эрхшээлдээ барьж байсан боловч XV зууны 20-иод оноос ойрадууд түүнийг

эрхшээлдээ оруулж, тэндээс турфанчуудыг шахан

1 «Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээх оршвой». тал 337. : И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983, стр. 41 .

гаргаж эхэлсэн байна. 1470 онд Моголистаны хан Хамид довтолж эзлэн, Ойрадын

арван мянган хүнийг олзлон авчээ. Түүний хариуд ойрадууд 1472 онд Моголистанд

халдан, Или голын хавьд тэдний цэргийг ихэд дийлж ухраан, Сыр-Даръя мөрөн

хүртэл мөрдөн хөөжээ.1

Ойрад, Моголистан хоёрын Хамийн төлөө тэмцэл XVI зууны тэргүүн хагас хүртэл

үргэлжлэн, Хамийг ээлжлэн авч, буцаан алдсаар байжээ. XVI зууны дунд үеэс

Моголистаны дотоод зөрчил хурцадан, ноёд нь Ойрадыг өөртөө татаж тусламж эрэх

болжээ.

Ойрадын ноёд ч Моголистаны доройтсоныг ашиглан, тэнд өөрсдийн нөлөөгөө

бэхжүүлэхийг хичээн, цэргийн тусламж үзүүлэх, худ ургийн холбоо тогтоохыг

эрмэлзэв. Жишээ нь, «Турфаны нэг ноён Рахима Каш-гарын хан Мухаммедийн эсрэг

босон тэмцэхэд, Ойрадын ноёд Рахимад туслан, эсрэг этгээдийн цэргийг бутцохиод

дараа нь түүнтэй хэлэлиээ хийж, нэгэн ойрад язгууртны охиныг түүнд гэргий болгон

өгч» байжээ2. Ойрадууд XVI зууны эхэн хүртэл Казахтай тайван найрсаг харилцаатай

байв. Гэтэл XVI зууны 30-аад оноос тэдний харилцаа хурцдаж, удаан хугацаанд

Page 157: Mongol ulsiin tvvh iii 2003

тэмцэлджээ. Энэ тэмцлийн гол шалтгаан нь Ойрад, Казахын эрх баригчид газар нутгаа

өргөтгөн тэлж, бусдыг эрхшээлдээ оруулан захирч, эрх дарх, хөрөнгө баялгаа улам

нэмэгдүүлэхийгхичээн, хоорондоо өрсөлдөж байсанд оршино.

1557 онд Дундад Азиас Хятад орох гэж явсан Английн жуулчин Жениксоны

үгээр бол "тэр удаагийн дайны шалтгаан нь Ташкент хотын төлөө тэмцэл байжээ"3.

XVI зууны үеэс Казахын ноёд нэлээд хүчирхэгжиж, Ойрадын өнгөлз-лөгийг

хүчтэй эсэргүүцэх болсон учир ойрадууд гадаад бодлогын чигээ өөрчлөн Хөх нуурт

анхаарлаа хандуулах болжээ. Тэд Хөх нуурт нэвтрэн орж, тэнд байсан түрэг угсааны

зарим нүүдэлчдийг шахаж эхэлсэн боловч удалгүй Зүүн Монголын ноёдын

эсэргүүцэлтэй тулгарсан байна.

XVI зууны эхээртөвлөрсөн захиргаагэсэргүүцэжДаян хаанаас зугатсан Уйгурын

Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ. Мөн Зүүн

Монголын Баруун түмний Түмэдийн Алтан хан, Ордосын Мэргэн жинон нар Ойрадууд

Хөх нуурт Уйгурын ноёдтой холбоо тогтоож бэхжихээс болгоомжилжээ.

Зүүн Монголын ноёд 1532-1550-иад онд Уйгур, Ойрадыг хэд хэдэн удаа дайлж, Хөх

нуурыг эрхшээлдээ оруулаад улмаар Хамийн хойд тал, Хангай, Алтайн завсар хавиар

нутаглаж байсан Хойд, Чорос, Баатууд нарыг удаа дараа байлджээ. Тэд 1541 онд

Чоросын тэргүүлэгч Онгочийг оруулан авч байжээ4. Тэр үед Хами хавьд нутаглаж

байсан Чоросын ноён Арвидбула (Арвитбула) уйгуруудад цохигдож, хүч нь сульдаад

байжээ. Алтан хан дараа нь Баатудын ноён Мангирыг эрхшээлдээ оруулж, 1558 онд

Хойдын ноён

1 В.В.Бартольд. Очерки истории Семиречья. Фрунзе, 1943, стр. 75. 2 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983, стр. 42. 3 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М, 1983, стр. 42-43. 4 Алтан ханы үеийг ухуулсан «Эрдэнэ тунамал нэрт судар орЪиюй». Бичмэл. Түүхийн

Хүрээлэнгийн бичмэлийн хөмрог.

Мань Мянгатыг ялж, эхнэр хүүхдийг нь олзлон, охиныг нь хатан болгохын зэрэгцээ,

Их Мянганы Очирай тайжийг бас баруун тийш нь шахсан байна. Тэр үед Зүүн

Монголын ноёд Ордосыг мэдэлдээ байлгаж, улмаар Хөх нуур, Ганьсугийн зарим хэсэг,

Амдо-д нэвтрэн бэхжиж, Түвэдтэй шууд харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэр зорилгоо

биелүүлэхийн тулд Ойрадад байн байн цэрэглэн халдаж, тэднийг баруун тийш нь

шахахыг хичээж байжээ. Энэ зорилгоор Ордосын Хутагтай Сэцэн 1562 онд тэр үед

Page 158: Mongol ulsiin tvvh iii 2003

Торгуудыг толгойлж байсан Буурыг бутцохиж, 1572 онд Хойд, Баатууд, Чоросын

заримыг эрхшээлдээ оруулж, 1574 онд Ордосын Буянбаатар довтолж Хойдын

Исэлбэй хиаг олзолжээ. Гэтэл Исэлбэй удалгүй олзноос мултраад Буянбаатарыг

довтлон алсан. Зүүн Монгол, Ойрадын хоорондын эдгээр байлдааны яицаас үзэхэд,

XVI зууны II хагаст Ойрадын том ноёдын эдийн засгийн хүчин нь өсөн, улс төрийн

тархай бутархай байдал ноёрхож, дотоод нэгдэл нь сул, хүч нь тарамдуу байжээ.

Халхын Абатай сайн хан 1577 оны орчим Хөвхөр хэрээ хэмээх газар Ойрадтай

байлдан дийлж, өөрийн хүү Сувдаад тэднийг захируулсан боловч 1586 онд Абатай нас

бармагц ойрадууд Халхын захиргаанаас гарчээ. Ойрад, Зүүн Монголын зах залгаа

нутгийн хооронд болж байсан эдгээр мөргөлдөөн нь ихэнхдээ орон нутгийн шинж

чанартай байсан болопч заримдаа Монгол нутгийг хамарсан, нэлээд ширүүн тэмцэл

болон хувирах явдал ч байв.

Монголын язгууртнуудын мал сүрэг нь өсөн, эдийн засгийн хүч нелөө нь

нэмэгдэх тутам бусдын эрхшээл нелөөнөөс гарч, биеэ даасан байдалтай оршихийг

эрмэлзэх нь ихэсч, XVI зууны сүүл үеэс төвийн захиргаанаас гарч, ийш тийш

нүүдэллэх явдал нэлээд үзэгджээ. Тийм нүүдэллэлт нь үргэлжийн хямрал, дайн

байлдааны хөлөөс зайдуухан оршиж, аж ахуйгаа хөтлех гэсэн эрмэлзлэлтэй холбоотой

байв. Нөгөөтэйгүүр тэр үед өөрийн эзэмшил бүхий язгууртнууд түүнийгээ

залгамжлагчдаа өвлүүлж цааш нь үе дамжуулж чадахгүй булаагдах явдал бишгүй

байжээ. Эдгээр байдал нь ноёдьгн сэтгэлийг түгшүүлж байв.

XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед Ойрад, Зүүн Монголын тэмцэл улам

хурцдан, байн байн дайтаж, зуүн монголчууд, Ойрадыг баруун тийш нь Алтайн чанад

руу шахан түрсээр байжээ.

Гэтэл Ойрадын баруун талаас нь Казахын хаан, султан нар эсэргүүцэн довтлох нь

идэвхэжжээ. Дотроо баруун, зүүн хоёр жигүүрт хуваагдаж, тэдгээр нь дотроо бас

ноёдын жижиг эзэмшилд дам хуваагдаж тархай бутархай байдалд автаад байсан

ойрадууд баруун, зүүн тийш нь нэгэн зэрэг тэмцэх боломжгүй байсан учир тэд байн

байн довтолгоонд өртөж, хохирол амсах нь нэмэгджээ. Зарим баримтаас үзвэл, 1587 онд

Халхын Баруун гарын Шолой убаши Ойрадад довтлон, тэднийг бүр Эрчис мөрний

хөндий хүртэл мөрдөн шахжээ. 1588 онд Турфаны эрх баригчид Ойрадад довтлон

зуүн тийш нь шахсанаас гадна ойрадууд Казахтай хийсэн тэмцэлдээ бас ялагдсан

байна1. Тийнхүү дайн самууны хелөөс зугтан, үлэмж хол нүүдэллэх зэргээр Ойрадын

ард түмэн их чирэгдэн хохирох болов. Зарим судлаачдын

Page 159: Mongol ulsiin tvvh iii 2003

1 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983. стр. 69.

тогтоосноор, чоросууд 1587 онд Алтан хан, Шолой убашийн довтолгооноос зугтан

Эрчис мөрний хөндий, Ижил, Хех нуур хүртэл нүүж байсан бол, хойдууд 1552 онд

Кунга голын хөндийд нутаглаж байснаа 1587 онд Эрчис мөрний эхэнд очоод байжээ1.

Нөгөө талаар Ойрадын мал сүргийн тоо толгой нь аажим боловч өсч, бэлчээр

нутгаа тэлэх эрмэлзлэл нэмэгдэн, Хятад болон Дундад Азийн зарим орнуудын зах

зээлд нэвтрэх гэсэн оролдлого нь амжилт олохгүй, Моголистан, Казахын эрх

баригчид, султан нарын эсэргүүцэлтэй байнга тулгарч хохирол үзэж байв. Мөн

дотоодын хямрал нь ч хурцдав.

Дотоод, гадаадын тэдгээр хүчин зүйл нь Ойрадын нийгмийг тогтворгүй,

хямралт байдалд оруулжээ. Тийм нөхцөлд Ойрадын томхон ноёдууд бусдын

эсэргүүцлийг дарах, тэднийг тэмцлийн талбараас шахан гаргах замаар хямралт

байдлаас гарахыг оролдох болов.

Хошуудын зарим ноёд 1590-ээд оны дунд үед Хами болон Турфаны зарим нутгийг

эхшээлдээ оруулан2 Бархөл, Үрүмч хавьд нутаглах болжээ. Мөн Торгуудын Буйху

өрлөгийн хүү Хо өрлөг нэг түм, таван мянган өрхөө авч, 1607 онд Ховог сайр, Эмээл

хавиас баруун хойшлон, Орын гагц мод хэмээх газарт нүүн одсон байна3. Чоросын

тэргүүлэгчдэд дургүйцсэн жижиг ноёд, өөрийн харьяатаа дагуулан Хо өрлөгийн

хойноос очсоор, хэдэн жилийн дотор Торгуудын тэргүүлэгчийн мэдэлд дөрвөн түм

орчим өрх айл буй болсон ажээ. Хо өрлөг түүнээсээ улам цаашилж, Эрчис голын

дунд урсгалд хүрээд, Ижил гол руу элч илгээж, тэндхийн байдлыг тандуулсны

дараагаар тэд 1620-оод оны сүүлчээр улам цаашлан Эмба, Ижил мөрний урсгал дагуу

газарт нүүжээ. Үүний дараагаар Хошууд, Зүүнгар, Хойд, Дөрвөдийн зарим ноёд

өөрсдийн харьяаттайгаа нүүж, мөн Ижилд очсон Торгуудад нийлжээ.

Ойрадад XVII зууны эхээр бурхны шашин дэлгэрсэн нь тэднийг үзэл санааны

талаар нэгдэхэд зарим талаар дөхөм үзүүлсэн байна.

§5. Шарын шашин дэлгэрүүлсэн нь

Шашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр,

хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын

феодализмд. онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.

Page 160: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид

үзэхдээ түүнийг гурван үндсэн үед багцаалан хувааж болмоор байна.

Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн

нэгдугээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг

ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо

мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр

ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.

1 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983. стр. 77. : Ишбалдан.

Эрдэнийн эрих. Гар бичмэл. УННС. 3 «Хо өрлегийн түүх». -"Хантэнгэр" 1983.

№3.

Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд

шарын шашныг албат харьяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж

монголчууд шарын шашинд нэлэнхүйгээрээ орсон үе. Энэ үеийн

нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан

зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нь Монголын хант

улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм . Энэ удаагийн

шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй

тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх

болсон юм .

Гуравдугаар үе нь: Монгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд

орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их

хязгаар-лагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд,

шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх

ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны

хоёрдугаар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт

хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийн том эзэд болж, улс

төр, нийгэм, эдийн зас-гийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш

их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч,

Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм .

^ XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал

том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсэн явдал байлаа .

Page 161: Mongol ulsiin tvvh iii 2003

Феодалын харилцаа цаашид хөгжсөнөер Монголын феодалууд эрт

баларын бөө мөргөлийгтэдний эрх ашигт илүү сайн үйлчлэх шинэ

шашнаар халж өөрчлөхийг сонирхох болсон ажээ .

Их гүрний үед бурхны шашин Монголын ноёрхогч ангийн дунд бага

сага нэвтэрч, Монголын феодалууд шашныг өөрсдийн улс төрийн

зорилгод ашиглаж байсан боловч, тэр үед нүүдэлчид бөө мергөлөо орхиж

бүгдээрээ бурхны шашинтай болсон зүйлгүй .

Бурхны шашны хоёрдугаар дэлгэрэлт буюу тухайлбал, түүний нэгэн

салбар шарын шашны дэлгэрэлт нь Их гүрэн унаж Монголд феодалын

бутрал эхэлсэн үедтохиолдсонюм. Тэр үед бурхны

шашинзөвхендээрхийн адил ноёлогч ангийн дотор нэвтэрсэн төдийгүй

малчин ардын дотор нэвтрэн орж, тэдний оюун ухааныг эзэмдэн авчээ.

XVI зууны эцсээр Монголын феодалууд шарын шашинд орж түүнийг

дэлгэрүүлж байхдаа XIII зууны үе шигээ хүчирхэгбайлдан дагуулагчид

байж хүсэл зоригоо шашны лам нарт тулган хүлээлгэж хараахан чадахгүй

болсон цаг байжээ. Харин эзэлсэн газар орноосоо хөөгдеж, тал нутагтаа

ирээд эдийн засаг, улс төрийн талаар сулран доройтсон, хоорондоо

хямралдан байлдаж байсан жижиг хаад байжээ. XVI зууны хоёрдугаар

хагасаас эхлэн Монголын феодалууд дор бүрнээ эзэмшил нутагтаа

шарын шашин дэлгэрүүлэхийг идэвхийлэн оролдсон нь дан сүсэг

бишрэлээр хөтлөгдсөн биш харин шарын шашны нөлөег ашиглах

зорилтыг тавьж байснаас голлон шалтгаалжээ. Шарын шашныг

дэлгэрүүлэх нь феодалын тасралтгүй дайн дажинд зүдэрснээс сэтгэл санаа

алдагдсан ард олны уур хилэнг номхруулах, нөгөөтэйгүүр бие биеийн дээр

гарах гэсэн феодалууд шашны зүгээс тусламж авах хэрэ!тэй байсантай

холбогдолтой. Энэ талаараа Монголын хаад, ноёд

нь Ромын пап ламын тусламж дэмжлэгийг еөрсдийн улс төрийн зорилгод

олохыг хичээж байсан Европын хаадаас онц ялгаварлагдахгүй юм. 9>-Ь

Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл

нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан

болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг (1542-1588) хүндэтгэн

залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосьш-буСадГ" феодалыг шашинд

Page 162: Mongol ulsiin tvvh iii 2003

оруулсан байна. Монголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг

нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламж-тайгаар Монголыг

эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыгтавьж байсан нь эргэлзэх газаргүй.

Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өерсдийн биеийг Хубилай ба Пагва

ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжлүүлэгчид гэж

үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай

холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын

шашны толгойлогч гэж өргомжилж түүнд «Далай лам» гэдэг цолыг өргөсөн

ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг

зөвшөөрсөн ажээ. Саган сэцэн «Эрдэнийн товч»-доо Алтан хан шарын

шашинд орж Ордос нутагт Содномжамцыг урин ирүүлж их ёслол хийсэн

тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Энэ ёслол дээр Алтан хан, Содномжамц

хоёр эртний Хубилай хаан, Пагва лам нарын үед төр шашныг хослон хөгжүүлж

байсан нь Тогоонтөмөр хааны үед суларч зогссон гэж тэмдэглээд дахин шашныг

хүчтэй дэлгэрүү-лэхээр албан ёсоор харилцан хэлэлцэн тохирчээ. Тэгээд Алтан

хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий

том ноён Сэцэн хунтайжид шашны цаазхуульболовсруулан зохиохыгдаалгасан

байна. Сэцэн хунтайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан

ханы хамт Монголд шарын шашныг идэвхтэй дэлгэрүүлж байжээ. Хутагтай

сэцэн хунтайж бол тэр үедээ эрдэм боловсролтой хүн байсан тул тийнхүү

шашны цаазыг зохиох болсон хэрэг байжээ. Сэцэн хунтайж шашны цаазыг

зохиохдоо Хубилай хааны үед зохиосон «Арван буянт номын цагаан түүх»-ийг

ашигласан байна. - I!K'S\

• Сэцэн хунтайжийн зохиосон шашны цаазад:

а) үхэгсэдийг оршуулахад тэмээ, морь алж хойллог хийхийг цаазлах;

б) жил ба cap тутам амьтан малын амь таслахыг тэвчиж мацаг барих;

в) цоржийг хунтайжтай, равжамба гавжийг тайж нартай, гэлэнг

тавнан, хонжинтой, тойн, шимнанц (чавганц), убаши, убасанз нарыг

онигуд (бага тайж) нартай адил эрхтэй болгох, хэрэв тэдэнд энгийн ард

гар хүрвэл, үг хэлээр дайрвал хунтайж нарыг чингэсэнтэй адилхан шийтгэх;

г) лам нар хэрэв номын ёсыг зөрчиж гэргий авбал сүм хийдээс үлдэн

хөөх, убаши, убасанз нар амьтныг нядалбал сахилыг эвдэж хар болгох,

тойд убаши нар архи дарс уувал хамаг юмыг хамж авах гэх зэрэг зүйлийг

Page 163: Mongol ulsiin tvvh iii 2003

заасан байна1. -

Ийнхүү шашны цаазыг баталснаас гадна Алтан хан, Содномжамц нар лам

нарыг ав, аян цэргийн албаыаас челөөлех. албан гувчуураас хэлтрүү-

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 253-254.

лэхээр тус тус хэлэлцэн тогтсон байна.

Алтан хан, Содномжамц ламтай дээр дурдсан хэлэлцээр байгуулж, шашны цааз

тогтоосон нь юуны урьд түүний эрх мэдлийг нэмэгдүүлэн бататгахад чиглэгдсэн

байжээ. Алтан ханы энэ арга хэмжээ нөгөөтэйгүүр Түмэн засагт хааны эсрэг чиглэгдсэн

байсан нь тодорхой ажээ. Түмэн засагт хаан Зургаан түмнийг товчилсон төв засгийн

газар байгуулан Монголыг нэгтгэн захирахыг оролдон байсан явдлыг Алтан хан дув

дуугуй хүлцэж байгаагүй нь мэдээж. Тийм ч учраас Алтан хан эртний Хубилай хаан,

Пагва лам хоёрын харилцан холбоо тогтоож байсан түүхэн ул мөрийг сэргээн

Түиэдийн нөлөө бүхий Содномжамц ламын дэмжлэгтэйгээр биеэ Хубилай хааны үйл

хэргийг үргэлжлүүлэгч, бүх Монголын хаан хэмээн нийтэд зөвшөөрүүлэн хүлээлгэх

зорилго тавьсан байжээ.

Түвэдийн шарын шашныг толгойлогч Содномжамц, Алтан хантай холбоо

тогтоож байсан явдал ч мөн санамсаргүй хэрэг биш байжээ. Юан улс мөхсений дараа

Түвэдэд үүссэн феодалын бутралын үед, хар феода-луудын хүчин нэгмөсөн

суларсныг ашиглан, тус орны дотор зонхилох болсон лам нар XVI зууны хоёрдугаар

хагаст шар малгайтны буюу Зон-хубын шашны талынхан, улаан малгайтан буюу

Гармаагийн шашны талынхан гэдэг хоёр хэсэг болж харилцан тэмцэлдэж байсан цаг

тул шарын шашны тэргүүн Содномжамц улааны шашныхны эсрэг тэмцэхдээ

Монголын феодалуудын туслалцааг авахыг зорьжээ. Содномжамц ийнхүү Монголын

феодалуудтай холбоо тогтоосон явдал нь нөгөөтэйгүүр Хөх нуурын түвэд, тангуд,

шар уйгур нарыг байн байн довтолж байсан Монголын феодалуудын довтолгоо,

тухайлбал Алтан ханы довтолгоог холдуулах давхар зорилгыг хадгалжээ.

Алтан хан 1582 онд нас барсан тул урьдах холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх

сонирхолтой байсан Содномжамц далай лам 1585 онд Монголд хоёр дахь удаагаа

хүрэлцэн ирж Алтан ханы орыг залгасан түүний хүү Сэнгэдүүрэнтэй холбоо хэлхээгээ

зузаатган байтал, мөн онд тэрхүү Сэнгэдүүрэн бас нас баржээ. Ингээд Далай ламын

Page 164: Mongol ulsiin tvvh iii 2003

холбоотон Абатай хан, Хутагтай сэцэн хунтайж, Сэнгэдүүрэн нар удаа дараагаар нас

барсан учир эрхбиш Монголын өөр нөлөө бүхий феодалуудтай холбоо тогтоох нь чухал

болжээ. Алтан хан нас барсны дараа Баруун түмэний байдал аажмаар доройтож,

нөлөө бүхий этгээд бараг үгүй болсон тул Далай лам, Зүүн гурван түмэний томхон

феодалууд, тухайлбал тэр үед хүчирхэг байсан Түмэн засагт хаантай холбоо тогтоохыг

эрмэлзжээ.

Түмэн засагт хаан анх 1576 онд Алтан хан Түвэдээс Содномжамцыг урьж ирүүлэн

шашинд орж байхад, мөн онд Түвэдийн илд зангидагч Гармаа лам гэгчийг урин

авчирч, түүнтэй багш шавь барилдан шашинд орж, харьяат улсын дотор шашин

дэлгэрүүлэх ажлыг зохиож байжээ1. Үүнээс үзвэл, Алтан хан, Түмэн засагт хаан нар

шашныг дэлгэрүүлэх талаар харилцан бие биеэс өрсөлдөн байсан нь тодорхой юм.

Бас Түмэн засагт хааны, улаан хулгана жил буюу 1576 онд урьж авчирсан тэрхүү

лам бол 1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 103.

улааны шашны лам байсныг бодоход улаан малгайтан ч шар малгайтны нэгэн

адил Монголын феодалуудын дэмжлэгтусламжийгхүлээн авч байсан нь

илэрхий. Гэвч Түмэн засагт хаан шар малгайтны хүч нөлөө ихийг харгалзан

Далай ламтай холбоо тогтоох нь чухал гэж үзсэн бололтой. Алтан ханыг нас

барсны дараа Содномжамцыг хоёр ч удаа нутаггаа залж байсан ба Содномжамц

сүүлийн урилгыг хүлээн аваад очихыг завдан байтал 1588 онд нас барсан билээ.

Тэр үеэр нэг сонирхолтой хэрэг гарсан нь Түмэдийн феодалууд цаг

тухайг ашиглан Гуравдугаар далай лам Содномжамцын хойд дүрийг Алтан

ханы дүү Сүмэр хунтайжийн гэрт тодров гэж зарласан явдал юм. Ингээд

Түвэдийн эзэн, шарын шашны толгойлогч Дөрөвдүгээр далай лам Алтан

ханы зээ болсон байна. Түмэдийн феодалууд өөрсдийн дундаас Түвэдийн

толгойлогчийг тодруулсан явдал нь улс төрийн талаар ихээхэн бодлого

санааг агуулсан зүйл байсан нь мэдээж. Түмэдийн феодалууд өөрийн Далай

ламаар зэвсэг болгон Түвэдийг эрхэндээ оруулан авах ба бүх Монголыг

нэгтгэх зорилгыг тавьсан нь эргэлзээгүй. Түмэдийн феодалууд тэдэнтэй

сүлбэлдсэн лам нар шинэ Далай ламын хувилгааныг зүйл бүрээр магтан

алдаршуулсан учраас "монголчууд сонсоод мянган газрыг ч хол гэхгүй хоол

хүнсээ авч бараалхахаар ирээд үүд хаалганд дүүрч, бага хувилгаан гэж өр-

Page 165: Mongol ulsiin tvvh iii 2003

гөмжлөн ярина" гэх зэргээр Сяо Дахэн тэр үеийн явдлыг тодорхой бичсэн

байдаг1. Гэвч Түмэдийн феодалууд давуу байдлаа удаан хадгалж чадаагүй

билээ. Щъан Хяц

Алтан хан шарын шашныг хүлээн авч дэлгэрүүлсний дараагаар Монго лын

бусад феодал түүнийг дагалдан дууриаж эхэлсэн юм. Халхын ноёдын нэг болох

Абатай, Түмэдийн Алтан хан шашинд орж, нэр алдар нь ихээхэн дэлгэрч байгааг

сонсоод 1577 онд өөрийн биеэр Алтан ханы Хөх хотод ирж далай лам

Содномжамцтай учирч шарын шашныг Халхад дэлгэрүүлэ-хээр харилцан

хэлэлцэн тохирч Далай лам түүнд хан цол өгчээ. Энэ хүрч иртэл Халхад хан

цолтой хүн байсангүй билээ.

Абатай нутагтаа буцаж ирээд шарын шашныг дэлгэрүүлэх гэж махран

оролдсон байна. Удалгүй Абатайн нэр сүр ихээхэн нэмэгдэж, бүх Халхыг

дангаар захирах байдалтай болж ирсэн ажээ. Өөрийн эрх мэдлийг

бэхжүүлэх ба Монгол орныг нэгтгэх хэрэгт шарын шашныг зэвсэг болгон

ашиглах гэсэн Монголын феодалуудын оролдлого нь Монголын хамгийн

сүүлчийн хаан Лигдэнгийн үед маш тодорхойгоор гарч иржээ. Ар, Өвөр

Монголын феодалуудын нэгэн адил Ойрадын феодалууд бас шарын

шашныг дэлгэрүүлж эхэлсэн байна.

Хэрэв Монголын энэ тэр феодал ийнхүү шарын шашны тусламжтай-гаар

улс төрийн талаар бэхжихийг оролдож байсан бол Мин улс чухамхүү шарын

шашныг өөрийн хойд зүгийн дайнч түрэмгий хөрш нараа номхотгон

захирахад найдвартай зэвсэг болгох гэж зорьж байжээ. Монголд шарын шашин

дэлгэрч байсан үеийн онцлог нь үүнд оршиж байв. Мин улс нь Алтан хан

Түвэдийн Содномжамц лам нарын хооронд тогтож байгаа

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. -"Монгол түүх, хэл бичиг" 1950. №2.

холбоог чадамгай ашиглаж, нөгөөтэйгүүр Алтан ханаар далимдуулан Юан улсын

мөхсөнөөс хойших Түвэдтэй тасарсан харилцааг дахин сэргээж,

улмаарТүвэдийгхарьяандаа эргүүлэн оруулах, нөгөөтэйгүүр монголчуудын шинэ

шашинд орж байгаа явдлыг зориуд хөхүүлэн дэмжиж эрэлхэг дайчин нүүдэлчдийг

шашны номлолоор мунхруулан зөөлрүүлэх бодлого тавьжээ. Түвэдийн дотор хүчтэй

өрнөж байсан дотоодын тэмцлийн улмаас гадны дэмжлэг тусламж олохыг эрмэлзэж

байсан Содномжамц лам ч Монголын феодалуудтай холбоо тогтоохын зэрэгцээгээр

Page 166: Mongol ulsiin tvvh iii 2003

тэднээр дамжуулан Мин улсын засгийн газартай харилцаа холбоо тогтоохыг зорьж

байжээ. Содном-жамц бүр 1573 онд Алтан ханаар дамжуулан Мин улсын хаанд алба

барьж, харилцан нэвтрэлцэхийг хүссэн бичиг бэлэг сэлтийг явуулж байжээ1.

Содномжамц өөрийн холбоотон Алтан ханы нас барсны дараа Мин улстай

ойртохыг улам их эрмэлзэх болсон ажээ. Түүний бие хоёрдахь удаа Монголд ирэхдээ

Мин улсын хааны явуулсан элчийг хүлээн авч хааны залснаар очихоор завдан

байгаад нас баржээ. Содномжамц нас барсны дараа, Түмэдийн феодалууд Сүмэр

хунтайжийн гэрт Далай ламын хойд дүрийг тодруулахад Мин улсын хаан шинэ

гарсан хувилгааныг ихэд хүндэтгэн өргөмжлөх зэргээр монголчуудыг өөртөө

ойртуулан татахыг оролдож байжээ. Мин улс, Монголд дэлгэрч байгаа шашныг зүйл

зүйлээр тэтгэх бодлого явуулахдаалам нартжил бүрхишиг шан өгөх зэргээр тэднийг

биедээ татан авч байжээ2. Хэдийгээр Мин улс санаачлан анх удаа Монголд шарын

шашныг нэвтрүүлэн оруулаагүй боловч нэгэнт дэлгэрч эхэлсэн шашныг цаашид

хүчлэн дэлгэрүүлэх талаар онцгой анхаарлыг тавьж байсан нь маргаангүй юм. Энэ нь

«Шэн-У-Цзи» бичигт "Дундад улсын сайд Чжан Чжуйжэнь, Ван Чингу нар байдалд

нийцүүлж урнаар жолоодсоноор зах хязгаарт тавин жилийн турш дайны гал тасарсны

төдий бус төрийн 200 оны энх түвшнийг нээгдүүлэв"3 гэснээс тодорхой.

Монголын феодалууд улс төрийн зорилго бодлоготой шашныг хүлээн авч

дэлгэрүүлэхдээ ард түмэнд түүнийг хүчээр зүүж өгсөн ба түүнчлэн лам нар ард олныг

хуучин бөө мөргөлөөс нь салгаж, шинэ шашинд оруулахын тулд олон уран арга

хэрэглэсний дотор тэдний орхиж түвдэхгүй зарим зүйлийг хэвээр үлдээх буюу бага

сага өөрчлөн шашны зан үйлтэй хослон явуулсан зэрэг явдал болно.

Сяо Дахэний бичсэнийг үзвэл, Алтан ханы шашинд орсноос хойш Монголын

олон нийт богино хугацаанд шашин шүтлэгт гүнзгий автагдсан мэтбайна. Түүний

бичсэн нь "...монгол хүний занболбоосдогшин ширүүн, соёгдохгүй явсаар уджээ. Алба

барьж харилцаатай болсноос бурхан шашныг шүтэх болоод монголчууд гэртээ гүнгэрваа

тахилгатай болж, бурхны хөрөг тахидаг болов. Идэж уухдаа заавал дээжий нь тавьж

гарах орохдоо даатгаж мөргөдөг билээ. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан

шүтээн их

1 Яно Жиничи. Киндай мооко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио,

1925, тал 194. 2 Мөн тэнд, тал 195. 3 Сяо Да Хэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл -"Монгол түүх, хэл бичиг" 1960. №2,

тал 47.

Page 167: Mongol ulsiin tvvh iii 2003

тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг

болов. Худалдаа наймаа хийж мөнгө олбаас бурхан, шогол цутгаж бүтээдэг байна.

Монголын хаанаас дорогш энгийн харц ард хүртэл бурхан ламд уулзваас цөм тав

сөгдөн мөргөдөг, лам гагц зүүн гараараа толгой дээр нь мутар тавьж өгдөг билээ.

Эрэгтэй эмэгтэй, хөгшин задуу ялгаагүй цөм гартаа эрих барьж маань уншдаг, бас алт

мөнгөөр хоёр гурван ямх өндөр гуу хийж, түүнд сахиус хийж зүүн суган дороо зүүж

хэвтэх, идэж уухдаа ч биеэсээ салгахгүй болой"1 гэжээ.

Шарын шашиы беогийн мөргөлийг богино цагийн дотор ялж Монголын ард

түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж

чадсаны шалтгаан нь зөвхон албадлага хавчлага хэрэглэсний төдийхөн гэхэд учир

дутагдалтай. Түүнчлэн шарын шашны гадна талын сүр жавхлан зан үйлийн уран

нарийнаар беөгийн мөргөлөөс хавьгүй давуу илүүгээр шүтлэгтэн олныг биедээ татаж

чадсанаас тийнхүү ялав гэхэд бас л хангалтгүй мэт. Дээрх шалтгаануудаас гадна тухайн

үеийн Монголын түүхт нөхцөл байдал нь шинэ шашин олны сэтгэлд хялбархан байр

суурь олж чадах зам мерийг засаж өгсен болов уу гэмээр. Шарын шашин бөө

мөргөлийг бодвол цус урсгахыг хориглон номхон хүлцэнгүй байхыг номлож байжээ.

Сүсэг бишрэлийн хүчээр аливаа зовлонгийн үндсийг арилгаж хойд насандаа сайн

төрлийг олох ба энэ насандаа ертөнцийн жаргалыг эдлэж болно гэж итгүүлдэг байсан

нь үргэлжийн дайн байлдаанд зүдэрсний улмаас амар жимир амьдрах гэсэн ард олны

оюун сэтгэлийг татаж чадсан байна. Энэ талаар Хутагтай Сэцэн хунтайжийн хэлж

байсан үгийг холбогдуулан авч үзэж болно. Алтан хан, Содномжамц Далай ламыг

Монголд ирэх явдалд зориулан Чавчаалд байгуулсан шинэ сүмд Далай ламыг

буулгаж их ёслол үйлдэхэд хутагтай Сэцэн хунтайж олонд хандаж хэлсэн үгэндээ

"...ухаант Сэцэн хаанаас нааш шашин тор хоёр өчүүхэн цөлийдсөнөер үйлдрүүн

нигүл хилэнцийг үйлдэн, идрүүн мах цусаар эдлэн амуй, бид эдүгээ энэ өдөр

тэмцэхүй цагийн ийм елзийт сайн өдор эхлэн, цусны давалгаа хеделсөн их мөрнийг

сүүгээр үйлдсэн тунамал далай болгон урвуулж урьд богдсын (Хубилай хаан, Пагва

лам хоёрыг хэлж байна) гаргасан тэрхүү номын цагаан замыг гаргаваас хаан лам

хоёрыг түшсэний мину ач тэр буюу"- гэжээ.

Хутагтай сэцэн хунтайжийн эдгээр үгэнд дайн хямралыг жигшин, тайван

амьдрах гэсэн давуу олонхийн хүсэл эрмэлзэл ямар нэгэн хэмжээгээр илтгэгдэн гарчээ.

Хутагтай сэцэн хунтайж ийм үгийг хэлэх болсон нь санамсаргүй хэрэг биш. Сүүлийн

үед Алтан хан, Хутагтай сэцэн хунтайж нар Мин улстай найрамдан хот суурин

Page 168: Mongol ulsiin tvvh iii 2003

байгуулж, тариа төмс тарин, гар үйлдвэр, худалдаа арилжааг хөгжүүлэх зэргээр энх

тайвныг эрмэлзсэн бодлого явуулж ирсэн болохыг тэмдэглүүштэй.

Монголд шарын шашин дэлгэрсэн явдлыг хэрхэн үзэх вэ? Бөөгийн мергөлтэй

жишиж үзэхэд шарын шашин XVI зууны Монголын аж байдалд

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. -"Монгол түүх, хэл бичиг", 1960, №2,

тал 47. - Саган сэцэн. Эодэнийн тонч. УБ., 1961, тал 151-152.

тодорхой хугацаанд зарим талын соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Бөогийн

мөргөлийн зэрлэг бүдүүлэг зан үйлийг халж өөрчлөхийн хамт Монголын тал нутагт

Энэтхэг, Түиэдийн соёлын зарим ололтыг авчран дэлгэрүүлсэн байна.

Тархай бутархай монголчууд нэгэн шүтлэгтэй болсноор оюун санааны

барилдлагаар холбогдож, зарим үед тэр нь тэдний улс терийн талаар нэгдэхэд нь

хүчин зүйл болж байжээ.

Шарын шашныг хүлээн авсан нь овгийн байгууллын үеийн үлдэцийг арилгахад

түргэтгэх нөлөө үзүүлэв. Энэ нь тэр үеийн нүүдэлчдийн дунд байсан зарим нэгэн

бүдүүлэг зан суртлыг өөрчлөн халахаар илрэлээ олжээ.

Шарын шашин нь зөихөн овгийн байгууллын үлдэгдлийг устгахад нөлөөлснөөр

барахгүй Монголын нийгмийн феодалжих үйл явцыг цаашид түргэтгэсэн байна.

Шарын шашны дэлгэрэлт нь монголын феодализмын хөгжилтэй уялдсан нь

санамсаргүй хэрэг биш, их гүрний үед дэлгэрсэн бурханы шашин нь бидний дээр

хэлсэнчлэн их төлөв ноёрхох ангийн дунд дэлгэрч байсан бегөөд жинхэнэ монгол

газар, моигол хүний дунд шашны ёсоор дэлгэрсэн нь зөвхөн их гүрэн мөхсөний дараа

монголын төр улсын төв нь Монгол нутагтаа байршиж монголын феодалын харилцаа

хөгжихийн хэрээр ард феодал хоёр ангийн зөрчил хуридаж байсан нөхцөл байдлын

дунд буй болсон хэрэг.

Алтан ханы үед шашны хүрээ хийд нь нийгмийн байгууллага болон телөвшин

эхэлсэн ба цаашдаа хүрээ хийд нь монголын феодалын үйлдвэр-лэлийн аргыг

хөгжүүлэхэд түлхэц болсон байна. Сүм хийд нь удалгүй том мал өмчлөгч болон

хувирч феодал аргаар аж ахуйгаа явуулах болжээ.

Шашин нь феодалын ёс журмыг эрчимтэйгээр дэмжигч байлаа. Харин мэгэн

тэмдэглэх зүйл бол хэдийгээр хүрээ хийд лам нарын нөлөө улам бүр өсөж байсан

боловч тэр нь хаан төрийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн, түүнээс хараат байдалд

байв.

Page 169: Mongol ulsiin tvvh iii 2003

Шарын шашны төв нь Тувэд, түүний тэргүүн Далай лам болон бусад том хутагт

хувилгаад нь монголын хаадын түшиг ивгээлийг хүлээж байсан явдлыг бид дээр

дурдсан билээ.

Шарын шашин дэлгэрсэн нь монголчуудын соёл боловсролын амьдралд

томхон үйл явдал байлаа. Санскрит, түнэд хэлнээс шашны олон судар номыг

орчуулсан нь монгол бичгийн хогжилд үлэмжхэн түлхэц болсон байна. Монгол

хэлнээ хөрвүүлсэн ном судрын дотор зөвхен шашны төдийгүй төр ёсны, шинжлэх

ухааны чанартай зохиол багагүй байсан ба тэдгээр нь их бага алин болоич монгол

хүний оюуныг нээгдүүлэх үйлдлийг үзүүлсэн байна. Энэтхэг Түвэдийн нөлөөгөөр

Монголд үндэсний урлаг, утга зохиол хөгжиж, хүрээ хийдийн хегжлийг дагалдан уран

барилга, rap урлал тэргүүтэн хегжиж дэлгэрсэн байна. Ийнхүү шарын шашин нь

тодорхой хугацаанд соён гийгүүлэх үйлдлийг үзүүлснийг үгүйсгэж болохгүй боловч

Х.Серройс зэрэг эрдэмтдийн үздэгээр1 шашны үүргийг зөвхөн соён

1 Henry Serruys. Remarks on the introduction of Lamaism to Mongolia -"The Mongolia society bulletin", vol. 7, 1968, pp.

62-65.

Page 170: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 171: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 172: Mongol ulsiin tvvh iii 2003

Зургадугаар бүлэг

XIV-XVI ЗУУНЫ ЭХНИЙ МОНГОЛ УЛСЫН ГАДААД

ХАРИЛЦАА

Харь Хятад орноос ухарч ирсэн Монголын хаант төр, улс төрийн бутралаа

арилгахын төлөө тэмцэхийн сацуу Мин улс, Түвэд, Дундад Азийн орнууд хийгээд

Орос зэрэг херш орнуудтай улс төр, эдийн засаг соёлын талаар харилцах алхмууд

хийж байсан юм.

§1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв

Юан гүрэн мөхөж Хятад дахь Монголын ноёрхол унаснаар Монгол, Хятад хоёр

орны харилцаа биеэ даасан орнуудын харилцааны хэлбэрт дахин шилжин орж XVII

зууны дунд үе хүртэл үргэлжилжээ.

Тухайн улс орнуудын дотоод хөгжлийн зүй тогтол, газар зүй, цаг агаар, аж ахуйн

онцлог зэрэг нь хоёр орны зэрэгцэн орших үндсийг бүрэлдүүлсэн хэвээр байв. XIV-

XVI зууны Монгол-Хятадын харилцааны зарчим, хэлбэр нь Хятад болон

нүүдэлчдийн эрт дээр үеэс баримталж байсан уламжлалт хэв шинжийг хадгалахын

зэрэгцээ мөн тухайн орнуудын нийгэм, улс төрийн онцлогийн дагуу цаашид

хөгжиж иржээ.

XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцааг шинж чанарын хувьд үндсэн

гурван үед хувааж болох юм. Нэгдүгээр үе нь Юан гүрэн мөхөж монголчууд эх нутагтаа

буцаж ирснээс авахуулан XV зууны эхэн үеийг хамаарах юм. Тэр үед монголчууд

Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин улс руу байн байн довтолж байжээ. Мин улс ч

Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан байна. Гэвч тухайн үед Хятад, Монголын

газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тогтоон барьж байх дотоод улс төрийн

нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд монголчуудын хүчийг сулруулан дахин улс

төрийн талаар бэхжихгүй болтол нь доройтуулан эрхшээлдээ барьж байх зорилго

агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын дотоод дажин хямрал

нь тэдний тамир тэнхээг ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч

бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн

засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ. Хятадын эрх баригчид ч

мөн Монголын хүч чийрэг байсан зэргийг харгалзан цэргийн хүчээр номхотгох

Page 173: Mongol ulsiin tvvh iii 2003

бололцоо-

гүйг мэдэж улс төр, эдийн засгийн шахалт хавчилт үзүүлэх монголчуудын дотоод

хямралыг аль болохоор дэвэргэх, хүчийг нь бутаргах зэрэг «тайван» аргыг хэрэглэсэн

байна. Чингэхдээ Мин улс монголчуудын талаар явуулж байсан гадаад улс төрийн

бодлогоо Юан гүрний үед тасарсан «дэлхийг тохинуулах хаант төр» хэмээх

уламжлалт бодлогын хүрээнд оруулахыг эрмэлзэжбайжээ. Хятадын судлаач Хоу

Жэньчжигийн тэмдэглэснээр "алба өргөвөл худалдаа хийнэ, алба өргөвөл шан хүртэнэ"

гэсэн зарчмыг барим-талж байжээ1. Улмаар Хятад улс худалдаагаар дамжуулан

монголчуудыг өөрийн нөлөөний хүрээнд барьж байх зорилгоор худалдааны салбарт

улсын онц эрхийг тогтоож хувийн худалдааг цаазаар хорьжээ. Үүнтэй

холбогдуулан, хэрэв «бүдүүлгүүдтэй» хийх хувийн худалдаа хөгжих тохиолдолд

бид тэдний оюун санааг эзэмдэн барьж чадахаа болино" гэж Хятадын нэгтүшмэл

тэмдэглэсэн байдаг. Цаашдаа Монгол дахь улс төрийн бутрал гүнзгийрснээр хаад

ноёдуудын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл улам хурцдаж улс төр, эдийн засгийн

хувьд Хятадыг түших гэсэн хандлага гарч иржээ.

Өгүүлж буй үеийн Монгол-Мингийн харилцааны хоёрдугаар уе пь XV зуунаас мөн

зууны эцэс хүртэл хугацааг хамарна. Монгол-Мингийн харилцаа шинэ шатанд

гарсан нь юуны өмнө Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага

бүрэлдэн бий болсонтой холбоотой юм. Монголчууд цэрэг, улс төрийн талаар

хүчирхэгболсноор хоёр орны хооронд тогтсон албын хэмжээ, элчийн тоог хэтрүүлж

хариу бэлэг шаардан Мин улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах болжээ. Мин улс

монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцэтгэвээс тэд Хятадын хил

хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад

арга буюу монголчуудын шаардлагыг биелүүлэхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд

худалдаа нүүдэлчдийн дсжтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг нь болж хувирчээ.

Энэ тухай Хятадын эзэн хаан Сюань Цзун ийнхүү өгүүлсэн байдаг: "Хятад улс адуу мал

байхгүйдээ бүдүүлгүүдтэй худалдаа наймаа хийж байгаа хэрэг огт биш билээ. Харин ч

бүдүүлгүүд Хятадаас бүрэн шалтгаалдаг. Хэрэв тэдэнтэй худалдаа хийхгүй байх

тохиолдолд тэд хилэгнэдэг. Иймээс тэдэнтэй худалдаа арилжаа хийх нь нэг ёсны

илбэн тохинуулах нэгэн арга бөлгөө"2 гэжээ.

Монголчууд цаашид улам хүчирхэг болохын хамт тухайлбал, Эсэн хааны үед

улс төржсөн худалдааны хэлбэр нь монголчуудыг хазаарлан барьж байх үүргээ

Page 174: Mongol ulsiin tvvh iii 2003

биелүүлж чадахаа байж улмаар гол төлөв бараа солилцооны үндсэн хэлбэртээ

орсон бөгөөд чингэхдээ монголчууд худалдаанд өөрийн болзлыг тулган хүлээлгэх

болжээ. Энэхүү тохиолдолд Мин улс өөрийгөө хамгаалах зорилгоор хаалттай

бодлого явуулахыг оролдож байсан боловч монголчуудын хүчинд автагдаж тэдний

болзлыг арга буюу хүлээн авахад хүрч байжээ.

1 Хоу Жэньмжи. Мин дай сюаньда си сань чжэнь маши као (Мин улсын үе дэх Сюаньфу, Датун дахь

адууны худалдааны тухай судалгаа). -"Яньцзин сюэ бао". 1938. №22, тал 184. : Вэй У ,ань. Хуан мин цзю бянь као (Мин улсын есон хязгаарын талаархи судалгаа). Бэйпин, 1936, тал 185.

Эсэн хааны нас барсны дараа Монголд улс төрийн бутрал дахин бий болж

монголчуудын хүч нь суларч Хятадад болзлоо нэгдсэн хүчээр хүлээлгэж чадахаа

байснаар хоёр орны харилцаанд шинэ нөхцөл байдал бий болсон байна. Хятад улс ч

энэ үед «монголчуудаас цэргийн хүчээр өөрийгөө хамгаалах, хэрэв тэд зугатан одвоос

тэднийг нэхэн хөөхгүй байх, хэрэв нүүдэлчид элч илгээж алба баривал татгалзахгүй

барьсан албаны хэмжээг бодолцон хариу бэлэг өгөх» бодлого явуулахыг оролдох

болжээ. Өөрөөр хэлбэл, Мин улсын бодлогын гол зорилго бол монголчуудыг алба,

худалдаагаар хазаарлан барих биш харин хил хязгаарыг чандлан сахихад гол нь

чиглэгдэж байв. Иймээс тухайн үед Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа

тогтмол шинж чанартай байж чадахгүй байв. Монголчууд тэр үед бараа таваар

олзлох зорилгоор Хятадын хилийг уулгалах, эс бүтвээс алба өргөх замаар арилжаа

наймаа хийсээр иржээ. Үүнээс үзэхэд монголчууд алба барьж байсан нь Мин улс

Монголыг эрхэндээ оруулан өөрийн харъяат болгосон буюу монголчууд Хятадын эзэн

хааны эрхийг хүлээн зөвшөөрч тусгаар тогтнолоосоо ухран няцаж хятадын хараат

болсон хэрэг огт биш чухамдаа Монгол, Мин хоёр бие биендээ буулт хийсэн хэрэг

байв. Энэ үүднээс үзэхэд алба өгч авах нь харилцан худалдаалах замаар хоёр

орны айл хөршийн ёсоор биеэ даан оршиж, харилцан дайсагналцахгүй найрамдалтай

зэрэгцэн амьдрах нэг ёсны арга зам байжээ.

Гурав дахь уе нь XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс

гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын

эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн

хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улсын хувьд чухал гадаад хүчин

зүйл болж байжээ. Монголын нийгэм дэх улс төрийн бутрал нь ийнхүү даамжирснаар

Монголын гадаад улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх

Page 175: Mongol ulsiin tvvh iii 2003

ашгийг илэрхийлэх болжээ. Тухайлбал, Алтан хан мэтийн том ноёдуудын Хятадтай

тогтооосон харилцаа нь тэдний улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг хангахад

чиглэгдэж байжээ. Тухайн үед Монголын эзэн хаан улс орныг нэгтгэх цорын ганц

бодит улс төрийн хүч байсан бөгөөд түүний гадаад улс төрийн бодлого чухам энэхүү

зорилгод чиглэгдэж байв. Монголын эзэн хаан Мин улстай харьцахдаа нэгдмэл шинж

чанартай гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлж цэрэг, улс төрийн давамгай байдал

бий болгохыг эрмэлзэж байв. Гэвч түүхийн тухайн нөхцөлд Монголд гадаад улс төрийн

нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байжээ. Бие даасан улсууд улам хүчирхэг болж

Хятадтай өөртөө ашигтайгаар харилцах болсон нь нэгдсэн гадаад улс төрийн үндсэн

дээр, өөрөер хэлбэл Мин улсын эсрэг үндсэн дээр Монголын улс төрийн нэгдлийг

хангах бололцоогүй болжээ. Нөгөө талаас энэхүү нөхцөл байдал нь Хятад улсын гадаад

улс төрийн бодлогын шинж чанартай шууд уялдаа холбоотой байсан хийгээд тухайн үед

Хятад, монголчуудын хувьд илт түрэмгий бодлого явуулахгүй байсан учир

нүүдэлчдийн зүгээс түүний эсрэг нэгдэн тэмцэх үндэс байгаагүй бололтой.

Тухайн үед Мин улс төрийн хүчнүүдийн хувьд ялгавартай бодлого явуулж тэдний

хоорондын зөрчлийг аль болохоор дэвэргэх замаар Монгол дахь улс төрийн

бутралыг цаашид лавшруулахыг чармайж байсан ажээ. Тухайлбал, Мин улс

Монголын хаан Түмэнтэй харилцаа тогтоохгүй гадаад улс төрийн хувьд «тусгаарлах

бодлого» явуулж байсан бол өмнөд монголчуудтай найрамдан худалдаа арилжаа

хийж байв. Мин улсын энэхүү бодлого нь эзэн хаанаасаа ангид тусгай бие даан орших

эрмэлзэл бүхий ноёдуудын ашиг сонирхолд нийцэж тэдгээр ноёдууд нь Хятадтай

харилцаа тогтоохдоо юуны өмнө өөрийн гадаад, дотоод улс төрийн эрх ашгийг аль

болохоор хамгаалахыг сонирхож байв.

Өмнөд Монгол, Мин улсын хооронд тогтсон харилцааны шинж чанарыг авч

үзэх юм бол тэрхүү найрамдалт харилцаа нь харилцан буулт хийсэн үндсэн дээр

байгуулагдсан ажээ. Мин улс Алтан ханы цэргийн довтолгоонд эрстэж арга буюу

түүнтэй найрамдахад хүрсэн бөгөөд Алтан ч цаашид Мин улсыг удаан хугацаагаар

уулгалж байх дотоод улс төрийн нөхцөл байгаагүйг харгалзан Хятадын зүгээс тавьсан

хариу болзлыг хүлээн авахад хүрчээ. Өгүүлэн буй үеийн Монгол-Хятадын харилцааны

түүхийн энэ үе шатанд Монгол, Хятад хоёрын хооронд найрамдалт харилцаа нэлээд урт

хугацаагаар үргэлжилсэн ажээ. Чингэхдээ чухам энэ үед Мин улс монголчуудын

хувьд «дэлхийг илбэн тохинуулах хаант төр» хэмээх бодлогын зарим нэгэн зарчим,

Page 176: Mongol ulsiin tvvh iii 2003

тухайлбал «алба» авах, хэргэм цол олгох зэргийг өргөнөөр хэрэгжүүлсэн байна.

Тэгэхдээ энэхүү практик үйл ажиллагаа нь бүх Монголын хэмжээнд хэрэгжиж

чадаагүй бөгөөд зөвхөн Өмнөд Монголыг хамарсан ажээ. Нөгөө талаас энэхүү

практикийг шинж чанарынх нь хувьд авч үзэх юм бол тэдгээр нь угтаа монголчуудыг

өөрийн эрхшээлд барьж байх бус харин тэднээс өорийгөө хамгаалах, тэднийг

хазаарлан барьж байх үүргийг биелүүлж иржээ. Үүний нэг тод жишээ бол Хятад,

Өмнөд Монголын ноёдуудад жил бүрийн тэтгэмж олгож байсан бөгөөд тэрхүү

тэтгэмжийн хэмжээ улам улмаар өссеөр байсан байна. Мин улс чухамдаа Монголын

ноёдод тэтгэмж олгох замаар тэднээр алба бариулж байсан.

Ийнхүү XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцаа «алба» өргөх замаар найрамдах,

мөн цэрэг улс төрийн үйл ажиллагаагаар тодорхойлогдож байжээ. Алба өргөх

харилцаа нь тодорхой түүхийн үед өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн бөгөөд

өгүүлж буй үеийн хоёр орны харилцааны хувьд гэвэл захирах захирагдах ёсыг огт

илэрхийлж байгаагүй байна. Энэхүү алба нь монголчуудын хувьд худалдаа хийх нэгэн

болзол хийгээд бараа солилцооны нэг хэлбэр, Мин улсын хувьд монголчуудад эдийн

засгийн шахалт үзүүлэх, заримдаа монголчуудтай худалдаа хийх замаар тэдний

довтолгооноос өөрийгөө хамгаалах нэгэн арга байжээ.

XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцааг дүгнэн үзвээс хоёр орон нь тусгаар

тогтносон улсуудын ёсоор харилцаж байсан бөгөөд зарим үед харилцаа тасалдаж,

сэргэж байсан нь дундад эртний үеийн улс гүрнүүдийн харилца-ны ердийн хэв шинж

байжээ.

§2. Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт

1252 онд Түвэд, Монгол гүрний эрхшээлд орсон боловч эзлэгдсэн бусад орнуудтай

харьцуулахад нэлээд өвөрмөц харилцаа тогтсон бөлгөө. Хубилай хаан бурханы

шашныгтөрийн шашны хэмжээнд өргөмжилж, Пагва ламыг улсын багш болгосноос

хойш Монголын Юан гүрнийг унах хүртэл хоёр орны харилцаа нэлээд өргөжсөн юм.

Харин Юан гүрнийг мөхсөнөөс хойш XVI зууны дунд үеийг хүртэл манай түухийн

сурвалжид «шашин төр хоёр үлэмж цөлийдсөн» хэмээн өгүүлдэг нь хоёр орны

харилцаа бараг тасрахад хүрсэн гэлтэй. Гэтэл төдхөн хоёр талын чармайлтаар сэргэж

эхэлсэн.

XVI зууны эхэн үеийн Монгол-Түвэдийн харилцаа нь бие даасан хоёр улсын

Page 177: Mongol ulsiin tvvh iii 2003

харилцаа байсныхаа хувьд XVIII зуунаас хойших харилцаанаасаа зарчмын ялгаатай

бөгөөд Монголын улс төр, эдийн засаг, шашин-соёл, боловсрол, шинжлэх ухаан

зэрэг нийгмийн амьдралын олон салбарыг хамран, үргэлжилсэн хугацаа, цар хүрээ,

зорилго, шинж чанар, түүхэн ур дагавраараа Монгол, Түвэдийн түүхэнд чухал нөлөе

үзүүлсэн болохыг өгүүлэн буй үеийн харилцааг Өмнөд Монгол-Түвэдийн, Халх

Монгол-Түвэдийн, Ойрад Монгол-Түвэдийн харилцаа хэмээн баахан ялгамжтай авч

үзсэн нь зарим талаар түүхэн газарзүйн нөхцөл шалтгааныг харгалзан үзсэн боловч гол

нь Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монголын хаад ноёдын Түвэдтэй харилцсан

бодлого, зорилго, чиглэл, шинж хандлага, түүхэн үр дагавар нь харилцан адилгүй

байсныг эш үндэс болгож Түвэдийн шашны бүлэглэлүүдээс Монголын улс төрийн

бүлэглэлүүдтэй харилцсан байдал, бодлого, байр суурь, үйл ажиллагаа нь мен

өвөрмөц өөр байсныг давхар харгалзан үзэж Монголын түүхэнд тухайн үеийн Төв

Азийн олон улсын харилцааны түүхэнд Монгол-Түвэдийн улс төр шашны харилцааны

гүйцэтгэсэн үургийг тодруулахад чухал болоход тус тус оршмуй.

XVI зууны үед Түвэд орон бурхны шашны олон урсгал, ялангуяа Зонхава

(1357-1419)-гийн шинэчилсэн урсгал болох гэлүгвагийн бахуучин шашны хооронд

ужиг удаан ургэлжилсэн тэмцэлд нэрвэгдэж, улс тор, эдийн засаг, шашин суртлын

талаар хямралд автагдсан байв.

Бурхны шашны нэрийн доор харилцан тэмцэлдэж байсан Түвэдийн шашин-улс

төрийн бүлэглэл гадны хүчирхэг холбоотныг өрсөлдөн хайж байв. Тэдний хувьд

Монголын хаад ноёдтой тогтоосон хоёр ёсны уламжлал тасраагүйгээр үл барам

сэргэсэн, иэрэглэх эрдэмд дайчин монголчууд мен харилцаа тогтоох сонирхол бүхий

байсан, аж төрөх ёс үндсэндээ адил, хоёул бага буурай хөгжилтэй байсан тул эрх

ашиг, хүсэл сонирхол нэгдэн нийлж болох гэх мэт олон нөхцөл бололцоо бүхий

байжээ. Зарим эрдэмт-ний үзсэнчлэн Түвэдийн хувьд нэгэнт цэрэглэн ирсэн

монголчуудын довтолгооныг зогсоох зорилго1 бас байжээ. Үүний дээр олон жилийн

ужиг удаан хямралд туйлдаж ядарсан учраас монголчуудын сүсэг бишрэлийг

дагуулан үлэмж хандив авч болох зэрэг эдийн засгийн ашигтай байдлыг ч давхар

тооцож үзсэн хэрэг.

1 Ш.Нацагдорж. Манжийн эрхшээлийн үеийн Халхын хураангуй түүх. УБ., 1963, тал 14.

XV зууны сүүлчээс Монголын ч Түвэдийн ч хувьд харилцаагаа сэргээн,

Page 178: Mongol ulsiin tvvh iii 2003

цаашид хөгжүүлэх түүхэн нөхцөл шалтгаан нэгэнт бүрэлдээд байсан гэж

дүгнэж болох юм.

XVI зууны эхэн үед Монголын хаад ноёдын дотроос Түвэдийн

гэлүгвагийн шашинтай холбоо тогтоож, идэвхтэй харилцсан ноён бол

Түмэд аймгийн Алтан гэгээн хан (1502-1582) болой.

Алтан ханы гадаад улс төрийн бодлого нь дотооддоо явуулж байсан

бодлогын адил байр суурь, нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байсан

бөгөөд Мин улстай хэвийн найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засаг,

шашин соёлын хувьд эрхшээлд нь автахгүй байхын нэг гол хүчин зүйл бол

Түвэд болоод Дундад Азийн орнуудтай байнгын харилцаатай байх явдал гэж

үзэж байжээ.

Алтан хан XVI зууны тэргүүн хагасын сүүлчээс Монгол, Түвэд, Хотон,

Уйгур зэрэг янз бүрийн угсаатан хольцолдон суудаг, нүүдлийн мал аж ахуй

эрхлэхэд тохиромжтой, олон орны хил зааг, стратегийн ач холбогдолтой

Хөхнуурыг эзлэн авснаар Түвэдтэй шууд хиллэх болжээ. Чингэснээр Алтан хан

Монгол-Түвэдийн харилцаагаа идэвхжүүлж, өөрт ашигтайгаар зохицуулах

нөхцөл бололцоогоор Монголын бусад хан, ноёдтой харьцуу-лахад илүүтэй

болжээ.

Алтан хантай гэлүгвагийн шашны дээд лам нар эхэлж холбоо тогтоосон

бөгөөд хэн хэнийх нь эсэргүүцэл этгээд өөр хоорондоо зохих харилцаатай

байсан нь үүнд давхар нөлөөлжээ.

Алтан хан, Содномжамц нар 1574 оноос элч солилцон харилцаж,

уулзалтын талаар Түвэдээс Монголд 1576 оны билгийн улирлын 5-11 сард, мөн

1577 оны 6 сард хоёр тал нийт зургаан удаа элч төлөөлөгчөө харилцан солилцож

хэлэлцсэн нь уг айлчлалыг эхнээс нь чухалчлан үзэж байсны баримт юм.

Алтан хан тэргүүтэй ноёд 1577 оны хуучдаар Содномжамц хутагтыг

Хөхнуурын газраа Юншээбүгийн Барху дайчин, Ордосын Хатанбаатар,

Түмэдийн Магачин багш, хоёрдахь удаад Ордосын Чинбаатар, Түмэдийн

Зоригт түмэн ноён, сүүлийн удаад Ордосын Хутагтай сэцэн хунтайж,

Түмэдийн Даян ноёноор тус тус тэргүүлэн гурван удаа угтуулж, алт, мөнгө

элдэв эрдэнэ, магнаг буйлтай тэмээ, эрдэнээр чимсэн алтан эмээл хазаартай

морьд зэрэг үлэмж хэмжээний үнэт бэлгийг өргөжээ1. Содномжамц хутагт 1578

оны билгийн тооллын 5 сарын 15-ны өдөр Хөхнуурын зүүн хойд этгээд дэх

Page 179: Mongol ulsiin tvvh iii 2003

Чавчаалын Тэгчэнчойнхорлин сүмд хүрэлцэн ирэхэд, Алтан хан, хатан ноёд

түшмэдийн хамт ёслол төгөлдөр хүлээн авч уулзжээ.

Чавчаалын Тэгчэнчойнхорлин хийдийн тэрхүү уулзалт дээр төр

шашныг хослон явуулахын үүднээс Хубилай хааны үеийн «Арван буянт номын

цагаан түүх» лүгээ зохицуулсан хууль хэлэлцэн баталсан нь үнэн хэрэгтээ

Монголд бурхны шашныг албан ёсоор хүлээн авч, тэтгэн дэлгэрүүлэх

хууль эрхийн үндэс болж өгчээ. Алтан хан Содномжамц хутагтад

«Вачирдара далай блама» хэмээх цол, тамга, Алтан ханд «Номын 1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 114 -116 .

хаан, Их эсэрүн тэнгэр» хэмээх эрхэмсэг цол тус тус харилцан соёрхжээ1. Алтан хан

Монголын их хаадын өргөмжлөл, усны их сан «Далай» гэсэн цолыг буй болгож, харь

түвэд хутагтад олгосон нь сонирхолтой хэрэг. Энэ нь Түвэдийн бурхны шашны

ерсөлдөгч олон урсгалын дотроос шинэч-лэгдсэн, нөлөөтэй байж болох гэлүгвагийн

ёсыг сонгон авч, түүний гол хутагт Содномжамцыг Түвэдийн бурхны шашны

тэргүүн гэсэн утгаар тийнхүү өргөмжлөн, өөр хоорондоо дайсагналцсан шашны

олон урсгал, бүлэглэлүүдийг алхам алхмаар нэгэн жолоонд оруулах замаар Түвэд

орныг баримтлан захирах гэсэн бодлого байсан бололтой. Монгол ноёдын улс төр,

эдийн засаг, үзэл санааны хүчтэй дэмжлэг туслалцаагаар тэр үеэс эхлэн Түвэдийг

Манжид эзлэгдэх хүртэл Төв Азийн олон улсын харилцаанд Далай ламаас

шалтгаалахгүй, оролцоогүйгээр нь шийдвэрлэгдэх томхон асуудал бараг үгүй болсон

билээ.

Алтан хан, Содномжамц нар бие биендээ эрхэм цол, эрх соёрхсоны дээр

харилцаа тогтоох, шашин номыг дэлгэрүүлэх хэрэгт хүчин зүтгэсэн түвэд хүмүүст

Алтан хан, өөрөөр хэлбэл Монголын талаас, Содномжамц, Манзушири, Майдар

хутагг нар Гурван түмний ноёд түшмэдэд дэс дэсээр тус тус алдар цол, эрх дарх

шагнан урамшуулсан байна.

Баруун түмний ноёд, Содномжамц хутагтыг Хөхнуурт залан авчра-хаасаа

эхлээд үлэмж үнэт зүйлс, мал сүргийг бэлэг болгон оргөсөөр байжээ. Тэдгээрийг

Баруун гурван түмнээс татварлан аваад өгч байжээ. Харин зарим зүйлийг,

тухайлбал тоомсог морьдыг Дундад Азиас алба татлагаар авч байжээ. Үндэсний эд

баялгийг Түвдэд өргөсөн энэ мэт олон баримтыг дурдаж болох бөгөөд энэ бол

Содномжамцтэргүүтэй гэлүгвагийн талынхан Түвэдэд байр сууриа дээшлүүлэхийн

Page 180: Mongol ulsiin tvvh iii 2003

тулд монголчуудаас улс төрийн төдийгүй эдийн засгийн дэмжлэг туслалцаа авах

сонирхолтой байсныг харуулж байна. Ер нь Алтан ханаар зогсохгүй Монголын

бусад хаад, ноёд Далай лам, Банчин-Эрдэнэ зэрэг Түвэдийн олон хутагт

хувилгаан, сүм хийдүүдэд алт эрдэнэс, мал сүрэг, эд агуурсыг үлэмж ерген барьж

байсан бөгөөд энэ бол Монгол-Түвэдийн хооронд явагдаж байсан эдийн засгийн

харилцааны нэгэн өвөрмөц хэлбэр мөн гэхээс гадна оюунлигийн салбарт оруулж

асан өвөрмөц хөрөнгө оруулалт ч гэж үнэлж болмуй.

Алтан ханы шашны үйл ажиллагааг эсэргүүцэх явдал Өмнөд Монголд гарч

байжээ. Арван хоёр Түмэдийн ноёд үг өгүүлэл гаргаж байсан учир Хутагтай сэцэн

хунтайж, Манзушири хутагтын хамттэднийг сүрдүүлэн айл-гахын зэрэгцээ хойшид

шашин хийгээд лам хувраг нарт гэм хийхгүй байх, шашныг дэлгэрүүлэх ам авч, хууль

цааз нэмэн баталсан2 нь үнэн хэрэгтээ Өмнод Монголд гэлүгвагийн шашныг албан

ёсоор зөвшөөрүүлсэн хэрэг.

Гуравдугаар Далай лам Содномжамц 1585 онд Сэнгэдүүрэн ханы урилгаар

Хөх хотод ирж, Алтан ханы хойдын буяны үйлийг гүйцээж, хоёр талын харилцааг

өргөтгөх хэд хэдэн арга хэмжээ авчээ.

Алтан хан Монголын нөлөө бүхий ноёдыг Түвэдийн шарын

1 «Эрдэнинн тунамал нэрт судар оршиой». Бээжин, 1984, тал 125. - Мон

тэнд, тал 148.

шашинтны хутагт лам нартай холбон өгч, тэдний хооронд зуучилсан бөгөөд Монгол

оронд шарын шашин дэлгэрч, Монгол-Түвэдийн харилцаа сэргэн хөгжихөд чухал

үүрэг гүйцэтгэсэн, XVI зууны Монголын төр, шашны томоохон зүтгэлтэн юм.

Гуравдугаар Далай лам Содномжамц Алтан хан тэргүүтэй Баруун түмний ноёдтой

харилцаа холбоо тогтоож, Монгол оронд гэлүгвагийн шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт

биечлэн зүтгэж, Монгол-Түвэдийн харилцаа сэргэж, улс төр, шашин-соёлын талаар

өргөн харилцахын эхлэлийг тавилцжээ.

Тийнхүү Өмнөд Монгол-Түвэдийн харилцаа сэргэж идэвхжсэн нь Монголд

бурхны гэлүгвагийн шашин дэлгэрүүлэх нөхцөлийг хангаж, Түвэдэд шарын

шашиитны байр суурийг нэлээд бэхжүүлж, Монгол-Түвэдийн харилцаа сэргэн

өрнөхөд түлхэц үзүүлсэн байна.

XVI зууны Монгол-Түвэдийн харилцааны түүхэнд болсон чухал үйл явдлын нэг

Page 181: Mongol ulsiin tvvh iii 2003

бол Гуравдугаар Далай лам Содномжамцын хойд дүрийг Түмэдийн Алтан ханы ач

Сүмэр хунтайжийн 1589 онд төрсөн хөвгүүнээр тодруулан залсан явдал юм.

Содномжамц хутагт гэлүгвагийн шашны хойчийн хувь заяаг бодож хойд дүрээ

Монголоос тодруулахыг гэрээсэлж, түүнийг нь гүйцэлдүүлсэн хэрэг.

Ёндонжамцыг (1589-1616)-ыг Түвэдэд залж Дашилхүнбэ хийдийн ширээт лам

эрдэмт хутагт Лувсанчойжижалцан (1567-1662) ба Гандан хийдийн ширээт лам

Гэндэнжалцан нар ном эрдэм зааж, мөн Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан

заллагаар нь Лхаст хэдэнтээ тусгайлан очиж байсан нь Монголоос тодруулсан бяцхан

хутагтын нэр хүндийг сүсэгтэн олны дунд өргөхийг эрмэлзэж байсан хэрэг.

Дөрөвдүгээр Далай ламыг Монголоос тодруулсан нь Монгол-Түвэдийн харилцааг

өргөжүүлж, Монголд шашин дэлгэрэхэд чухал нелөө үзүүлсэн.

Харин дөрөвдүгээр Далай лам гэнэт жанч халсанд түүнийг өмгөөлөн шарын

шашныг дэмжигч монгол ноёд цэрэглэн хөдөлснөөс үүдэж, Түвэд, Монголд шарын

хийгээд улааны шашинтны хоорондын зөрчил хурцдаж, улааны ба шарын шашны

эвсэл байгуулахад хүрч байв.

Түвэдийн улааны хийгээд шарын шашны аль аль нь шашин-улс төрийн хүчирхэг

хуучин холбоотон, нүүдлийн иргэншилт монголчуудаас дэмжлэг туслалцаа олохыг

мөн хичээж байсныг Түмэн (1558-1593) засагт хаан анхааралдаа авч байжээ. Тэрбээр

бурхны шашны талаар идэвхтэй бодлого баримтлан, төр шашны уламжлалыг

Монголын нийгмийн шинэ нөхцөл байдалд тохируулан авч ашиглах оролдлого

хийж, Алтан ханы үйл ажиллагааг анхааралтай ажиглан байжээ. Түмэн засагт

хаан гармава урсгалын томоохон ламыг урьж, улааны шашныг дэлгэрүүлж байсан

нь төр ёсны уламжлалыг харгалзахын хамт тэр үед Түвэдэд гажудва* хүчирхэг

байсантай холбоотой.

Түүний зэрэгцээ Түмэн засагт хаан 1588 онд хутагт Содномжамцыг Чахар

түмэнд урин залж, шарын шашныг дэлгэрүүлж эхэлсэн нь Алтан

• bk'a-brgyud-pa — Түвдийн бурхны шашны нэг үндсэн урсгал. Энэтхэгийн Марба зэрэг мэргэдийн

зарлигласан увдисын үндсийг шүтэн баримталдаг ёс.

хантай "санаа нийлэхгүй, өрсөлдөж зөрсөндөө биш, монгол хаад, ноёд улаан

шар малгайтны аль алиныг талдаа татаж, эцэстээ аль илүү ашигтай гэснээ бүрэн

дэмжиж ашиглах бодлого баримтлан"1 байсантай холбоотой байж болох юм.

XVI зууны Халхын түүхэнд болсон чухал үйл явдлын нэг бол Түвэд улстай

Page 182: Mongol ulsiin tvvh iii 2003

харилцаа тогтоож, бурхны шашныг дэлгэрүүлсэн явдал юм.

Халх Монгол-Түвэхшйн харилцааны эхлэлийгтавьсан Абатай сайн хан

(1554-1588) төмөр могой жил (1581) Монголжин Түмэдийн худалдаачдаас

Алтан хан Түвэдтэй харилцаа тоггоон, шарын шашныг тэтгэн буйг сонсож

мэдээд, Түмэдэд хоёр ч удаа элч зарж Алтан хан болон Сэнгэдүүрэн (1538-1585)

хан нараар дамжуулан түвэд хутагтуудтай холбоо тогтоон харилцаж байжээ.

Абатай сайн хан гуравдугаар далай лам Содномжамцыг Монгол газар хоёр

дахь удаа, чингэхдээ бүр Хөх хотод ирэхэд нь 1585 оны зуны адаг сарын 15-нд

өөрийн биеэр уулзаж, түүнд булган арьс, алтадсан өргоө, алт мөнге, мал сүрэг

үлэмж өргөл өргөжээ. Содномжамц хариу болгож, Абатайд галд үл шатсан

пагмадүв очир хааны хөрөг ергөн барьж, «Очирай сайн хан» цол, шар үсэг бүхий

тамга шагнажээ2. Абатай сайн хан Түмэд, Ордос, Чахарын хан, ноёдын нэгэн

адил «гурван шүтээнийг бүтээх»-ийн тулд зуу эрдэнийн сүм барих, зуу

шигимунийн дүрийг бүтээх, бурхны ном зохиолыг орчуулах гурван их үйлийг

нэгэн хамт хийж байжээ.

Абатай сайн ханы үеэс бурхны шашны дэлгэрлийг дагалдаад хоёр орны

харилцаа ч өргөжиж, нөлөө бүхий ноёд бараг цөм Далай лам, Банчин-Эрдэнэ

нартай харилцах болж, монгол, түвэд хүмүүс янз бүрийн хэргээр ирж, очих

явдал олширсон байна.

Халхын ноёд Түюдийн улааны хийгээд шарын шашны бүлэглэлийн аль

алинтай нь харилцаж байсан бөгөөд хоёр орны харилцаа өргөжихийн хэрээр

чухам аль бүлэглэлийг дэмжихээс шалтгаалан тэдний хоорондын зерчил

хурцаджээ. Халхыг тэргүүлэн захирсан Абатай сайн хан уламжлал ёсоор улааны

шашныг шүтэж, Занба хаанд элч зарж, Түвэдээс жонанба ёсны

Жибзундарнатын хувилгаан Гунгаанинбо (1575-1634) хутагтыг урин залж3

байсан бол Абатай сайн ханаас хойш шарын шашин эрчимтэй дэлгэрэх

болжээ.

Монголчууд дорно дахины зарим улс түмний адил бурхны шашин, буддын

соёлын хүрээнд нэгэнт татагдан орж, бурхны шашин ноёрхох байр суурьтай

болж байсан XVI зууны сүүл үеэс түүнийг дагалдан Монгол-Түвэдийн улс

төр, шашин соёлын харилцаа улам бүр идэвхжин, улмаар Төв Азийн олон

улсын харилцаанд Монголын улс төрийн байр суурь, гүйцэтгэх үүрэг өсөн

нэмэгджээ.

Page 183: Mongol ulsiin tvvh iii 2003

1 Н.Ишжамц. Түмэн засагт хааны тор шашны бодлого. (Mongolica) 1995, тал 43. : «Лувсанпринлэй Жибзундамбабалсанбогийн ердийн товч намтар» (Өндөр гэгээний намтрууд

оршвой). 1995, тал 7. 3 «Цастын орны мэргэн эрхт зэргээр заларсан зохпол - Алтан үртэсний хоршмол»

(түвэдээр).

Синин, 1984, тал 763.

§3. Монгол-Дундад Азийн харилцаа

Өгүүлэн буй үеийн Монгол ба Дундад Азийн улс үндэстнүүдийн хоорондын

харилцаа холбоог газарзүйн байршлын хувьд ойр дөт орших ойрад монголчуудаар

голлон авч үздэг.

Хятад дахь Монголын ноёрхол унасны дараах үеэс ойрадууд Монголын их хаанд

захирагдахыг больж, биеэ даан тусгаар байдалтай оршиж байжээ. Тэр үед Ойрад

монголчууд зүүн зүг Хангайн нуруунаас баруун зүг Тэнгэр уул хүртэл, хойд зүг Эрчис,

Енисей мөрний эхэн хавиас өмнө зүг их элсэн говь хүртэлх газраар нутаглаж байв.

Ойрадууд бэлчээр нутгаа баруун зүг аажмаар тэлэн өргөтгөснөөр Моголистан

улстай нутагзалгаж харилцах болсон юм. Моголистан улс XIV зууны дунд үед задран

унасан Чагадайн улсын зүүн хэсгийн нутгаар байгуулагдсан бөгөөд түүнийг

үндэслэгч нь монгол гаралтай Туглук-Төмөр хаан (1348-1363) байв. Дундад Азийнхны

монгол хэмээх үгний дуудлага нь могол ажээ. Моголистан улсыг Бага Бухар, Кашгар ба

дорнод Туркестан хэмээн нэрийдэх нь ч бий. Харин монголчууд нутгийн түрэг хүн амд

уусаж ижилссэн байжээ.

XIV-XV зууны Моголистаны хаадын мэдэлд Ташкентаас Турфан, Хами хот,

Эрчис голын дээд урсгалаас Балхаш нуур, Ферганы хөндий хүртэлх нутаг

харъяалагдаж байжээ. Моголистан улсад Хами, Турфанаас бусаддорнодТуркестаны

нутаг, зүүн емнөд Казахстан, Дундад Азийн ерген уудаы нутаг дэвсгэр хамаарч байв1.

XIV зууны сүүл үеэс ойрадууд Моголистантай харилцаж эхэлсэн бөгеөд уг

харилцаа дайн довтолгооны шинжтэй байв. XV зууны 20-иод оноос монголчуудын

довтолгоон улам бүр зохион байгуулалттай болж иржээ. 1408 онд ойрадууд Бишбалык

хотоос Могол нарыг бут цохин хөөсөн байна.

Монгол, Дундад Азийн харилцаа Моголистаны Вэйс хаан (1418-1428)-ны үед ихэд

хурцадсан юм. Тэр хугацаанд ойрадууд Вэйс хаантай 61 удаа байлдсан байна. Уг ширүүн

тэмцэл Ойрад, Моголистан хоёр улсын хооронд орших торгоны замын нэг чухал салаа

тедийгүй улс төр, стратегийн ач холбогдолтой Хами, Турфаны баян бүрдүүдийг

Page 184: Mongol ulsiin tvvh iii 2003

эзлэн авах зорилгоос үүдэлтэй байжээ. Тэрхүү урт удаан тэмцлийн эцэст Вэйс хаан

ялагдаж, орд ергеөгөө дорнод Туркестамаас Долоон ус гол (Семиречье -Ж.Г.)-ын

can газарт нүүлгэн аваачиж, Ойрадын ноёдтой ургийн холбоо тогтоожээ. Удалгүй Вэйс

хаан нас барснаар Моголистанд дотоодын дайн самуун өрнөж, бие даасан

эзэмшлүүдэд хуваагдсан байна.

Тийнхүү XVI зууны дунд үеэс Моголистан улсын задрах явц эхэлжээ. Дотоодын

зерчил тэмцэл хуридаж, тэмцэлдэгч талууд зарим үед Ойрадын ноёдоос цэргийн

тусламж хүсч байв. Ойрад монголчууд ч Дундад Азийн газар тариалангийн бүс нутагт

нэвтрэх, худалдааны замыг хяналтандаа авахын төлөе байж, зэвсэглэн довтолж

байв. 1472 онд Амасанчийн удирдсан Ойрадын цэрэг Или мөрний орчим Юнусын

толгойлсон цэргийг 1 В.А.Мсм.сеев. Джунгарское ханство и Казахи. XV11-XVIII шз. Алма-Ата, 1991. стр. 9.

ялсан нь Могол нарыг Сырдаръя мөрөн рүү шилжихэд хүрсэн.

Ойрад, казах (хасаг)-уудад түрэгдсэн Моголистаны захирагч Султан-Саид-

хан 1514 онд орд өргөөгөө Яркенд хотод нүүлгэн авчраад улсаа Яркендын

хант улс хэмээн нэрлэх болжээ. Ийнхүү Могол нар зүүн урагш нүүн явснаар

Ойрад монголчууд Казахтай шууд тулан залгах болжээ.

Монголын баруун хөршийн нэг нь Казахын нүүдэлчид байв. Тэд улс төр,

эдийн засгийн хувьд тархай бутархай байдалтай, биеэ даасан хэдэн хэсэгт

хуваагдаж байжээ.

Ак-Орда хэмээх нүүдэлчдийн улс одоогийн Казахстаны нутгаар оршиж

байсан ба нийслэл нь Сыгнак хот байжээ. Ак-Орда улсын нутгийн зах хязгаар

баруун зүг Яик голоос зүүн зүг Эрчис гол, хойд зүг баруун Сибирийн нам дор

газраас Сыр-Даръя морний дунд урсгал хүрч байв. 1428 оны үеэс буюу

Абулхаир хан ширээнд сууснаас хойш Ак-Орда улсыг Узбекийн улс хэмээн

нэрийдэх болсон байна.

Анх 1397 онд Ак-Ордын хаан Төмөр Ойрадын элчийг Ак-тан гэдэг газар

хүлээн авч уулзсан байдаг. 1457 онд Ойрадын Өзтөмөр ноён Или мөрний хойд

хөвөөн дэх Сыгнак хотоос холгүй газар Абулхайрын цэргийг бут цохиж,

түүний гурван настай ач хүүг олзлон авсан байна. Аргагүй байдалд орсон

Абулхайр Ойрад монголчуудын хараат байдалд орсон ажээ.

XV зууны үед Долоон ус голын цутгал Чуу, Талас голын саваар

Page 185: Mongol ulsiin tvvh iii 2003

суурьших болсон узбекууд улсаа байгуулж, Казахын хант улс хэмээн

нэрийдэжбайжээ. Казахын хантулс нь Бурундук( 1480-1511), Касим (1511-

1518) нарын үед нэлээд хүчирхэгжиж, газар нутгаа тэлэн одоогийн Төв ба

Өмнөд Казахстан, Дундад Азийн хойд хэсгийг эзлэн орших болсон байна.

1552 онд Казахын султан Тевеккель Ойрадын нутагт довтолж, ойрадууд ч

хариу довтолгооныг хийсэн байдаг. Казахын хан, султанууд ялангуяа сул-тан

Тевеккель монголчуудын дотоод хэрэгт хендлөнгөөс оролцож, Чалыш,

Турфаны захирагч нарын Ойрадын эсрэг тэмцлийг дэмжин дэвэргэж байв.

XVI зууны 11 хагаст Ойрадын түрэлтээс дайжсан Киргиз аймгууд

Ферганы хөндий, Каратегины бүс нутагт шилжин нутаглах болсон байна.

Ийнхүү монгол, казахууд нутаг залгах болсноор улс төр, цэргийн талаар

харилцах болжээ.

XVI зууны төгсгөлөөр казахууд Монголыг хүчтэй довтолж ялаад

Ойрадын зарим хэсэг, аймагт улс төрийн хяналтаа тогтоож чадсан байдаг.

Харин 1598-1599 оны үед Казахын Дундад Ази руу хийх аян дайны үед

ойрадууд тэдний нөлөөнөөс гарч, улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон

байна1. Ойрад, Казахын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог

олоход чиглэж байи.

XVII зууны 20-иодоны дундуурДервөдийн Далай баатартайш Казахыг

довтолж ихэд ялсан байна. Үүний улмаас Казах ба Киргизийн хэд хэдэн

захирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ.

Ойрадуудын Сибирийн суурин бэхлэлт рүү хийж байсан довтолгооныг

зогсоохын тулд Оросын хаан М.Ф.Романов Казахын нөлөө бүхий хүчирхэг

1 «История народов Узбекистана». Ташкент, 1947. стр. 82, 85.

султан Аблайтай цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг оролдсон боловч тэр нь бүтээгүй

ажээ. Зүүн гар, Казахын хоорондын зөрчил Орос улсад ашигтай байн. Тэд Зүүнгарын

аюулаар Казахыг айлган, Зүүнгарыг дэмжих замаар түрэмгийлэх бодлогоо

гүйцэлдүүлэхийг санаархаж эхэлжээ1.

XVII зууны 20-иод оны үед Ойрад, Казахын харилцаа нэлээд сайжирчээ.

1619 онд Байбагиш, Далай баатартайш, Хо өрлөг, Цөхүрубаши ыарын оролцсон

Ойрадын ноёдын чуулганаас Казахын Есим хантай найрамдал тогтоож, улмаартүунд

Page 186: Mongol ulsiin tvvh iii 2003

султан Турсун, Бухарын Имамкули ханыг хамтран довтлох саналыг тавих эсэхийг

хэлэлцсэн байна. Удалгүй Есим ханд дайн тулалдаанаа зогсоож, найрамдал

тогтоохоор элч илгээжээ2.

Гэтэл Ойрадын ноёдын найрамдал тогтоох саналыг Казахын тал хүлээж

аваагүйгээр үл барам, 1620 онд Ойрадын эзэмшил нутаг руу хүчтэй довтолсон

байна. Казахын Есим хан Хотгойдын Алтан хан Шолой убашитай Ойрадын эсрэг холбоо

тогтоож, зарим үед Ойрадыг нэгэн зэрэг хоёр талаас ньдовтлон бачимдуулжбайсан

байна. 1622 онд Хотгойдын цэрэг Хар Эрчис гол, Ямышев нуур хүртэл Ойрадын

нутагг гүн цөмрөн орж иржээ.

1624-1625 онд Ойрадын Байбагиш тайш, Далай баатар тайш нарт Казахын

Есим хан, Турсуи султаны элч ирж, найрамдлын гэрээ байгуулжээ3.

Ийнхүү XVI-XVII зууны зааг үед Эрчис, Тоболь голын саваар нутаглаж байсан

Ойрадын Торгууд, Дөрвөд аймгууд Казахын улсуудын хоорондын харилцаа голдуу бие

биеийг довтолж, бэлчээр нутаг, олз омог олох явдлаар тодорхойлогдож байв.

Торгууд аймаг, Дөрвөдийн хэсэг Ижил мөрний доод урсгалын газарт нүүн очиж

нутаглах болсноор Монгол, Казахын харилцаанд зарим нэг өөрчлөлт гарсан байна.

Ижил мөрөнд очсон ойрадуудаас Казахын улсуудтай харилцах, холбогдох явдал

багасч, Эрдэнэбаатар хунтайжийн толгойлсон Ойрадын холбооны улсыи нутгийн

баруун зах Казах, Дундад Азитай залгаа орших болжээ.

XVII зууны 30-аад онд Торгууд, Дөрвөд аймгууд баруун хойд зүг Арал тэнгисийн

хойд талаар нүүдэллэсээр Каспийн тэнгисийн зүүн хойд цутгал Эмба, Яик голын сав

газарт ойртсон байна. Чингэж ойрадууд Казах болон Дундад Азийн улс орнуудын

Оростой харилцах гол зам дээр хөндөлсөх болсон нь тэдгээр улсуудын улс тор,

худалдаа, эдийн засгийн харилцаанд зарим нэг сөрог нелөө узүүлсэн юм. Иймээс

1613 онд Хивийн хан Асфендияр Оросын хаан Михайл Феодоровичид Ойрадын

эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал тавьж байв.

XVII зууны эхэн үед Киргизийн аймгууд Тэнгэр (Тяыь шань -Ж.Г.) уулын зүүн

хэсэг, Долоон ус голын саваар Казахын их Жузтай хөрш зэргэлдээ нутаглаж байв.

у «X1V-XIX зууны Монголын гадаад харилцаа» УБ., 1997, тал 95. : «Матепиалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636». М., 1959. стр. 104-

105. 3 Мон тэпд. стр. 136, 141.

Page 187: Mongol ulsiin tvvh iii 2003

Монгол сурвалж бичгүүдэд Тэнгэр уулын киргизүүдийг «бурут» хэмээн нэрийдсэн

байдаг. Киргиз нарыг дотор нь газар нутгийн байдлаар нь хоёр хунаан нэрлэх нь ч

бий. Долоон ус голын Алатау уулын киргизийг Алат-киргиз, Чуу голын хөндийн

киргизүүдийг Токмак (Токмак нь Киргизийн нийслэл Бишкек хотоос зүүн тийш 60

км-т орших хот -Ж.Г.) хэмээн тус тус нэрийддэг байжээ.

Баруум зүг нүүдэллэж байсан Дервед аймгийн удирдагч Далай тайшид 1616, 1618

онуудад ирсэн Оросын элч толөөлөгчдийн мэдээнд өгүүлснээр нэг талаас Далай тайш

тэргүүтэй Ойрадын ноёд, нөгөо талаас Долоон ус голын Казах, Киргиз нар хоорондын

дайн самуунаа зогсоож, найрамдалт харилцаагаа сэргээх оролдлого хийж байжээ.

Дөрвөдийн Далай тайш Монгол ба Казах, Киргизийн сайн хөршийн харилцааг тогтоох

үйл явцыг удирдаж, олзлогдсон Казах, Киргиз нарыг буцаан өгч байв1.

Харин XVII зууны 20-иод оноос уг харилцаа хүйтэрч, Ойрад-Киргиз, Ойрад-

Казахын хооронд зэвсэгт мөргөлдөон гарч эхэлжээ. Ойрадын цэрэг Долоон ус голын

сав, Киргиз, казахуудыг довтлох болсон байна.

XVI зуунд узбекууд Мавераннахр орчмын газраар нутаглаж байв. Маиераннахр

гэдэг нь Амударъя ба Сырдаръя морний хоорондох газар нутгийг нэрийддэг араб үг

ажээ. Мавераннахрт Узбек, Тажик, Согд болон түрэг хэлт олон ястнууд нутаглаж

байв.

XVI зууны сүүл, XVII зууны эхэн үеэс Монгол, Узбек хоёр хоорондоо харилцаж

эхэлсэн ба тэр харилцаа дам байдалтай байв. Монгол, Узбек хоёрын дунд Уйгур,

Киргиз, Казахын нутаг оршиж байсан тул тэдний харилцаа тогтмол байж чадаагүй

юм.

Ойрадууд Киргиз, Казах аймгуудтай дайтан ялж, газар нутгийг нь мэдэлдээ

оруулаад, узбекүүд амьдардаг Ферганы хөндий болон Сырдарья морний дагуух

хотуудад хяналтаа тогтоохыг оролдох үедээ Узбектэй харилцаж байв.

1603 оны овөл Ойрадын цэрэг Хорезмыг довтолсон байдаг. Маверан-нахрын хан

Имамкули Казахын мэдэлд орсом Ташкент хотыг эргүүлэн авахын толөо 1613 онд

Казахтай байлджээ. Тэрхүү тулалдаанд Ойрадыг холбоотноо болгосон казахууд

ялагдсанаар Ташкентхотод Мавераннахрын засаглал сэргэн тогтжээ2.

XVI-XVI11 зууны Монгол ба Казах, Узбекийн харилцаанд Ташкент болон

Сырдаръя мерний сав дагуух Сыгнак, Сауран, Отрар, Сайрам зэрэг худалдааны төв

болсон хотууд чухал үүрэгтэй байжээ.

Сырдарья мөрний сав газар нь Бухар, Хорезм хот болон Дундад Азид хүрэх

Page 188: Mongol ulsiin tvvh iii 2003

дамжин өнгөрөх стратегийн чухал ач холбогдолтой нутаг байв. Тий-мээс ч Ойрад болон

Казах, Узбекийн носд язгууртнууд Сырдарья мерний сав дагуух хотуудад хяналтаа

тогтоохыи төлөө олон жилийн турш тэмцэлдэн байлдаж байв.

1 Ш.Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголнн м Средней Азни п XVII-XVIII вв. М.,

1979. стр. 61. : Мон тэнд, стр. 2 N22.

Баруун Монгол, Дундад Азийн хоорондын харилцаанд Бухарын худалдаачид

багагүй байр суурь эзэлж байжээ. Эрчис мөрний дагуух Мавераннахраас Европ

хүрэх том худалдааны замаар Бухарын болон «тезик» хэмээгдэх тажикийн

худалдаачид явж бараа таваараа арилжиж, худалдаалдаг байв1. Тэдний үйл

ажиллагаа зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, тэдгээр улс түмнүүдийн улс төр,

дипломатын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байв.

§4. Монгол-Оросын харилцаа

XVI зуунд монголчууд баруун талаараа Хаант Орос, Дундад Азийн улсуудтай,

урд талаараа Түвэд, Хятадын Мин улстай зах нийлж, улс төр, эдийн засаг, шашин,

соёлын талаар нэлээд өргөн харилцаатай байжээ. Харин өгүүлэн буй үед Монголын

нэгдсэн төр улс бууран суларч, биеэ даасан том эзэмшлүүдэд хуваагдан орших

болсон нь гадаад харилцаанд зохих тусгалаа олжээ.

Тэр үеийн Монголын гадаад улстай харилцах нэгдмэл төвлөрсен бод-лого

алдагдаж, улс эзэмшил бүр бие даан гадаадтай харилцах болсон явдал юм.

XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь

Сибирь, Алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв.

XVI зууны сүүл, XVII зууны эхэн үед Хаант Орос баруун Сибирийн газар нутгийг

эзлэн авснаар монголчуудын нутгийн баруун хойд талаас ойртож, улмаар харилцах

болсон байна. Монгол, Оросын харилцааны түүхийг Халх Монгол, Оросын харилцаа,

Ойрад, Оросын харилцаа хэмээн хоёр үндсэн хэсэгт хуваана.

Халх Монгол, Оросын харилцааны эхлэлийг Хотгойдын Алтан хан Шолой

убашитай оросууд холбоо тогтоосноос авч үздэг. Оросын албаны бичиг баримтад

«Алтан хан» хэмээн алдаршсан Хотгойдын Шолой убаши (1567-1627) бол Халх

Монголын баруун хойд нутгийг эзлэн оршиж байсан нөлөөтэй язгууртан том ноён

байв. Шолой убашийн захиргаанд Енисей мөрний сав, Тагна ба баруун, зүүн Саяны

нуруугаар нутагладаг Киргиз болон түрэг хэлт олон аймгууд байж, түүнд алба татвар

Page 189: Mongol ulsiin tvvh iii 2003

төлдөг байв.

1604 онд оросууд баруун Сибирийн Томи голын эрэгт байгуулсан Томск

шивээнээс урд зүгт Алтан ханд алба барьдаг түрэг аймгуудтай анх тааралдсан байна.

1607 онд оросууд И.Белоголов тэргүүтэй элчийг Алтан ханы зүг холбоо тогтоолгохоор

илгээсэн боловч түүний Ойрадтай хийж байсан байлдааны улмаас очиж чадалгүй,

Киргизийн нутагт хүлээж өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа харьжээ.

Алтан ханы эзэмшлийн хүрээний Енисей мөрний эх болон өмнөд бие нутаг нь

Оросын газар нутгийн түрэмгийлэлд саад тотгор болж, хурдцыг

1 Ш.Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и Средней Азпи в XVI1-XVIII вв. М., 1979. стр. 26.

нь удаашруулах болсон байна. Иймээс Москвагийн засгийн газар Алтан хантай

найрсаг харилцаа холбоо тогтоох, Оросын хааны харьяат болгохыг ятган зөншоөрүүлэх

дипломат бодлого явуулах болсон ажээ. Мөн Сибирь ба Монголоор дамжим Хятад

хүрэх хуурай газрын болон усан зам байгаа эсэхийг мэдэж, тодорхойлох зорилгыг

давхар тавьж байв.

1616 онд оросууд дээрх зорилгын үүднээс В.Тюменецийн толгойлсон элчийг

Алтан ханд илгээжээ. Шолой убаши Увс нуурын баруун хойд хөвеөн дэх оргеендоө

Оросын элчин төлөөлөгчдийг хүлээн авч уулзсаи байна. Алтан ханы бурхан тахих

ёслолд оролцсон В.Тюменец тэр үйл явдлыг "Алтан хан Оросын эзэн хааны харьяат

болох тангараг үйлдэв" хэмээн эндүү ойлгосон байдаг1. Алтан хан Оросын элчийг

буцахад еорийн элч Даян, Кичен хоёрыг Москвад хамт явуулжээ. Тэдний гол зорилго

нь Орос улстай танилцах, хэрэгцээт мэдээллээ цуглуулах ажил байв2. 1617 онд

Монголын элч нарыг Оросын эзэн хаан хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барьсан

бөгөөд тэд Алтан ханы Орос улстай найрсаг харилиаатай байх, галт зэвсэг худалдан

авах хүсэлтийг уламжилсан. Оросын засгийн газар Алтан ханы хүсэлтэд тодорхой хариу

өгөөгүй ба 1617 оны 8-р сард Монголын элч нарын хамт И.Петлин тэргүүтэй элчийг

Монголоор дайран Хятадад очуулахаар илгээжээ. Алтан хан Оросын талын хүссэнээр

И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тул агт мориор хангаж, Билэгт, Дархан хэмээх

хоёр лаыаар газарчлуулжээ.

1618 онд Алтан хан Ойрадтай хийх тэмцэлдээ Оросоос цэргийн тусламж

хүсэж, ойр орших Сибирийн хотуудтай хэвийн худалдааны харилцаатай байх

зорилгоор Дархан ламыг Оросын элч нарым хамт заржээ. Дархан лам 1620 онд Москвад

Page 190: Mongol ulsiin tvvh iii 2003

хүрэлцэн очиж, Оросын эзэн хаан Михайл Феодоровичид бараалхан Алтан ханы жуух

бичгийг гардуулжээ. Гэтэл Оросын засгийн газар монголчуудад Оросын хаанд дагаж

орсон нөхцөлд л дайсан этгээдээс хамгаалж болох тухай хатуу болзол тавьснаар үл

барам, дахин Алтан ханы элч төлөөлөгчдийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн

хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарттушаасан. Хотгойдын

Алтан хан эл хүч тулгасан шаардлагыг хүлээж аваагүй тул Монгол, Оросын элчин

харилцаа хэсэг хугацаанд тасарчээ.

Түүнээс хойш арваад жилийн дараа Алтан хан Шолой ,убашийг залгамжилсан

Омбо-Эрдэнэ хунтайж1_(1б27-1б57)-ийн санаачлагаар хоёр талын харилцаа дахин

сэргэжээ.

1631 оны 9-рсард Алтан ханы элч Томскточиж Чахарын Лигдэн хааны

довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэр үед Лигдэн

хааны Өмнөд Монголын салан тусгаарлагч аймгуудыг цэргийн хүчээр засаглан

хураах үйл ажиллагааны цуу яриа Халхад хүрч, түүнээс айн болгоомжлох болсон

ажээ.

Томск хотын засаг захиргаа Алтан ханы эл тэвдүү байдлыг ашиглахаар шийдэж,

Монголын элчээр Оросын харъяат болох тангараг хүчээр

1 Н.П.Шастина. Русско-Монгольские посольские отношения XVII нека. М., 1958. стр.24-25. : «XIV-X1X

зууны Монголын гадаад харилцаа». УБ., 1997. тал 130.

өргүүлээд К.Карякины толгойлсон элчийг хариу илгээжээ1. Алтан ханы Хэмчиг

голын хөвөөн дэх өргөөнд ирсэн оросууд Лигдэн хааны тухай болон нийт

Монгол орны байдлыг тандан мэдэх, Алтан ханыг Оросын хаанд дагаар

орохыг ятгах зорилго өвөртлөж байв.

Алтан хан Омбо эрдэнэ Орос улстай холбоотны ёсоор оршиж, дайн

тулалдааны цагт тусламж авахыг хүсч байсан бөгөөд Оросын элчийн

шаардснаар харилцан туслах найрамдлын хэлцэл болгон тангараг өргөсен.

Гэтэл түүнийг Москиагийн засгийн газар өөрийн харьяат боллоо хэмээн буруу

ойлгож, албан ёсоор дагаар оруулж авах ёслолын ажиллагаанд бэлтгэж

эхэлжээ.

Оросын засгийн газраас Алтан ханыг дагаар оруулах ёслолыг гүйцэт-

гүүлэхээр Я.В.Тухачевскийн тэргүүлсэн гуч гаруй хүнтэй том хэмжээний элчийг

Page 191: Mongol ulsiin tvvh iii 2003

Томскт илгээсэн ажээ. Томскоор дамжин 1634 онд Хотгойдын нутагт ирсэн

Я.В.Тухачевский Омбо эрдэнэ хантай хэлэлцээр хийсэн байна. Тэр үед Лигдэн

хаан Манжид дарагдаж, түүнийг дэмжигч талын гол телөөлөгч Цогт хунтайж

Халхаас нэгэнт явсан байсан тул Алтан ханд урьдын адил Оросоос тусламж

гуйх хэрэгцээ, шаардлага байхгүй болсон байв. Оросын элчин нар Алтан ханыг

өөрийн хааны харьяат болохыг шургуу шахаж шаардаж байсан тул Омбо

эрдэнэ хан аргагүй байдлаас гарахын тулд бага зэрэг буулт хийж, Орос улстай

найрсаг харилцаатай байх эрх тэгш тангаргийг өөрийн төлөоний хүмүүсээр

Я.В.Тухачевскийн хамт өргүүлжээ. Хоёр талын төлоөлөгчид дотор нь алт

хийсэн аягатай архинаас ууж ёслол үйлдсэн ажээ2. Үүнийг Оросын

төлеөлөгчид Алтан ханыг Оросын ханд дагаар оруулах ёслол болсои хэмээи

тайлбарлаж байв.

1635 онд Алтан хан, түүний номын багш Түвэдийн лам Даян мэргэн

ланз нарын илгээсэн элч Москвад очжээ. Алтан хан хэлэлцээр хийх

чадвартай, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнге сувд зэрэг эрдэнэсийн

зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын

хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг

дурдаж шан харамж егөхийгтус тус хүссэн байна. Эиэ нь Алтан хан Оросод

дагаар орсон явдал огт болоогүйг гэрчилж байгаа юм.

1636 оны намар Оросын засгийн газар Алтан хан, Түвэдийн лам хоёрт

захидал бэлэг сэлтийн хамт явуулсан. Хотгойдын нутагт ирсэн Оросын

элчин С.Александров, Б.Карташов нарын үндсэн зорилго нь Алтан ханаас

Оросод дагаар орох хувийн ам өчиг, гарын үсэг авах явдал байсан хийгээд

хэрэв дагаар орвол уул нутагтаа нүүдэллэн амьдрах эрхийг хэвээр үлдээх

ажээ. Мон оросууд Алтан ханыг киргизүүдээс алба татвар авахаа зогсоож,

тэднийг Оросын харьяат болохыг хүлээн зөвшөөрөхийг хүчлэн шаардаж

байв3.

Оросын элч С.Александров 1636 оны 10-р сараас дараа оны 2-р cap

хүртэл Алтан ханы нутагт байж, түүнийг Оросын хаанд дагаар орохыг ятган

1 Н.П.Шастнна. «Русско-Монгольские посольские отношения XVII века». М., 1958. стр. 34. : Мон тэнд,

стр. 39. 1 Мои тэнд, стр. 54.

Page 192: Mongol ulsiin tvvh iii 2003

шаардаж байв. Алтан хан урьдын адил Оросын хааны харьяат болохоос татгалзаж,

Дурал тавнан, Даян мэргэн ланз нараар урьдын найрамдалтай байх тангаргийг батлах

ёслолыг үйлдүүлжээ.

Тэрбээр Оросын элчин нартай хамт Дурал тавнан тэргүүтэй дөч гаруй хүнийг

Москвад хариу илгээсэн. Монголын нөлөө бүхий язгууртан Дурал тавнанг Томск хотод

очиход Москвагаас зааварласны дагуу түүнийг тусгай ордонд хүндэтгэн угтаж авчээ.

Алтан хан Омбо эрдэнэ Оросын хаанд илгээсэн захидалдаа өөрийн нэрийн өмнөөс

дүү Дайчин ноён, Даян ноён, Илдэн ноён хоёр хөвгүүний нэр хамтран Дурал тавнан,

Даян мэргэн ланз нар тангараг өргөснийг хангалттай хэмээн үзэж байгаагаа

илэрхийлсэн байдаг.

1637 оны намар Оросын засгийн газар Алтан хан Омбо эрдэнэ, Даян мэргэн ланз

лам хоёрт В.Старков, С.Неверов нарын элчийг илгээсэн нь мөн л Алтан ханы гарын

үсгийг Оросод дагаар орох албаны жуух бичигт зуруулж авах зорилготой байв.

Алтан хан биеэ даасан улсыг илт басамжлан доорд үзэж, дагаар орохыг удаа дараа

хүчлэн шаардаж байсан Хаант Оросын ичгүүргүй бодлогыг эрс эсэргүүцэж, элч нарт

Оросод дагаар орсон явдал огт байхгүйг албан ёсоор мэдэгджээ. Омбо эрдэнэ хан

Оростой хэлэлцээр хийх явцдаа биеэ даасан улсын ёсоор эн тэнцүү, хөрш улсын

байр сууринаас харьцах бодлого баримталж, Оросоор дамжин Туркийн султан,

Кызылбашийн шаг нартай холбоо тоггоож харилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж

байв. Алтан ханы гадаад харилцаагаа өргөжүүлэх энэ санаа бодлын гол үзүүр Оросын

түрэмгий бодлогыг сөрөн эсэргүүцэхэд чиглэж байв.

Тэрбээр Оросын элчин төлөөлөгчидтэй хүйтэн хөндий харьцаж, хоол унд

өгөлгүй өлсгөлөн байлгаж, хэлэлцээрийн явцад тэднийг айлган сүрдүүлэн Даян

мэргэн ланз ламд очих байсан С.Неверовыг саатуулан явуулаагүй ажээ. Алтан ханы

өргөөнд дөрвөн cap xarac ямар ч үр дүнгүй байсан Оросын элчин нарыг 1638 оны 3-р

сард буцахад уналгын агт морь ч өгөөгүй тул тэд өөрсдөө өндөр үнээр морь худалдан

авахад хүрсэн байдаг1.

1637-1638 оны элчин нарын үйл ажиллагаа бүрэн бүтэлгүйтсний дараа Оросын

засгийн газар Алтан хантай харилцах бодлогодоо зарим нэг өөрчлөлт оруулжээ.

Алтан ханы эзэмшил нутгийг хэлэлцээрийн аргаар дагаар оруулж, нэгтгэн авах

бодлогоосоо хэсэг хугацаагаар татгалзаж, Алтан хантай элч солилцохгүй байх, түүнийг

дагаар орох тангараг үйлдэхийг хүчлэн шаардахгүй байхаар шийдвэрлэжээ.

Хэдий тийм боловч, Алтан хан Оростой найрсаг харилцах бодлогоо үргэлжлүүлж,

Page 193: Mongol ulsiin tvvh iii 2003

Будат багш, Хорчигтай багш нарыг элчээр Оросын хаанд илгээжээ. Харин оросууд

Монголын элч нарыг Томскт удаан хүлээлгэсний эцэст 1639 онд Москва руу явуулсан

боловч Москвад очуулалгүй, Пермь мужийн Чердынь хотод жил орчим тусгай

хяналтад байлгаад буцаасан ажээ2.

1 Н.П.Шастина. «Русско-Монгольские посольские отношения XVII века». М., 1958. стр. 55. 2 Мон тэнд, стр. 57.

Ийнхүү Монгол, Оросын харилцаа Оросын талын бодлого, үйл ажиллагааны

улмаас дахин тасарсан байна.

Алтан хан Оростой харилцах харилцаагаа сэргээхийг оролдож, 1645, 1650 онуудад

Томск хотод Дархан лам, Мэргэн лам нарыгдараалан илгээсэн боловч оросууд ямар нэг

хариу өгөөгүй байдаг.

XVII зууны эхэн үед Алтан ханы улс, түүний харьяа эзэмшил нутаг Оросын газар

нутгийн түрэмгийлэлд том саад болж, түүний хурдцыг хэсэг хугацаанд сааруулсан

боловч 40-өөд он гэхэд Оросын Казахын ангиуд зүүн Сибирь, Байгал нуурын бүс

нутагт нэвтрэн орж, Халхын хаадын харьяат буриад монголчууд, Табунгат, Эвенкийн

овог аймгуудыг алхам алхмаар дагаж оруулах болжээ. Оросын засгийн газраас

Сибирийн мужийн захирагч нарт тавьж байсан тэргүүн зэргийн шаардлага бол шинэ

газар нутаг эзэмших явдал байв. Мөн тэдэнд зэисгийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд

төмрийн хүдэр эрж хайх ажлыг даалгасан байна.

1644 онд казак В.Колесниковын цэргийн анги Байгал нуурыг өнгөрч, Сэлэнгэ

мөрний адаг урсгалаар нутаглаж буй буриад монголчуудтай анх уулзжээ. Тэд цааш

явалгүй дээд Ангар голын адаг урсгалд Верхнеангарск шивээг байгуулан суурьшжээ.

Оросууд тийнхүү бэхэжснийхээ дараа 1646, 1647 онуудад К.Москвитин, Я.Кулаков

нарын элч Халхын Сэцэн хан Шолой болон түүний хүргэн Сэлэнгэ мөрний цутгалан

болох Цөх, Хялга, Үд голуудын саваар нутагладаг Табунгатын Турухай тавнанд

очиж, тэр хавийн монголчуудын газар нутаг, хүн ам, цэргийн байдал зэргийг тагнан

мөнгөний уурхай буй эсэхийг асууж сураглажээ.

1647 онд Оросын элч И.Похабов Сэцэн ханы өргөөнд очиж ес хоносон ажээ.

Сэцэн хан Шолой "Манай нутагт мөнгөний орд байдаггүй, хятадад байдаг, тэнд

хүрэхэд сарын газар явна"1 хэмээн мэдэгдэж, түүний Хятад руу нэвтрэх хүсэлтийг

зөвшөөрөөгүй байдаг. Шолой хан И.Похабовыг буцахад өөрийн элч Садикыг хамт

Москва руу илгээсэн нь Тобольскоор дамжин 1649 оны 1-р сард Москвад хүрчээ.

Page 194: Mongol ulsiin tvvh iii 2003

Оросын засгийн газар шинээр эзэлсэн Байгал нуур орчмын нутаг дахь байр сууриа

бэхжүүлэхэд Халхын хаадтай найрсаг харилцаатай байх нь анхдагч зүйл гэдэг

бодлогын үүднээс Халхын элчин нарыг хүндэтгэн угтаж байв. 1649 оны 2-р сард

Оросын эзэн хаан Алексей Михайловичид бараалх-сан Садик Халхын нутагт зэвсэгт

хүмүүс илгээж байгаагаа зогсоох, тус тусынхаа нутагт эв найртайгаар амьдран суух

Сэцэн ханы хүсэлтийг дамжуулжээ.

Оросын тал Сэцэн ханы эзэмшил нутагт нь өнгөлзөхгүй хэмээн амлалт өгч

тайвшруулсны дараа түүнтэй гэрээ хэлэлцээр хийхийг ятгаж, дагаар оруулах

оролдлого хийхээр В.Заболоцкий тэргүүтэй элчийг илгээжээ.

Оросууд Байгалын өмнөд, зүүн өмнөд бүс нутагт түрэн орж эзлэн суурьшиж,

нутгийн овог аймгуудаас алба татвар хураах болсноор маргаан тэмцэл үүсч, зарим үед

зэвсэгт мөргөлдөөн болж байв. 1650 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд Оросын элч

нарыг нутгийн буриадууд довтолж,

1 «Материалы по истории Русско-Монгольских отношений. 1636-1654». М., 1974. стр. 329-332.

Е.Заболоцкий нарын найман хүнийг хороожээ. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас

Оросын төлөөлөгчид буцахыг завдсан боловч Турухай тавнан, элч Садик нарын

ятгаснаар аяллаа цааш үргэлжлүүлжээ. Тэднийг Халхад хүрэлцэн ирэхэд Сэцэн

хан Шолой нас нөгчсөн байсан тул түүний их хатан Ахай тайху Туул голын

өргөөндеө хүлээн авч уулзжээ. Тэрбээр Оросддагаар орох талаар ямар ч яриа

хэлэлцээ хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч

солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ1.

Түүний дараа Оросын төлөөлөгчид Турухай таинантай уулзсан байдаг бөгөөд

тэрбээр Ахай тайхугийн адил байр суурьтай байжээ. Энэ бүхэн бол Халх

монголчууд тусгаар байдлаа хадгалах дипломат бодлогын тод жишээ болж байв.

Монголчууд Оросын төлөөлөгчдийг довтолсон гэм буруутныг олж гэсгээхээ

амласан боловч тодорхой хариу өгөлгүй байсаар буцаасан

байдаг.

Оросын албаны хүмүүсийг хороосон уг явдал Монгол, Оросын

харилцаанд сайнаар нөлөөлөөгүй бөгөөд түүнээс шалтгаалан Оросын газар нутгийн

түрэмгийлэл ч зогсоогүй юм.

Оросын газар нутгийн түрэмгийлэл Байгал нуур, Хар мөрөн (Амар -Ж.Г.) гэсэн

Page 195: Mongol ulsiin tvvh iii 2003

үндсэн хоёр чиглэлээр явагдаж, тэдний шивээ, бэхлэлтүүд Монголын нутгийн

хойд талаас улам бүр ойртсоор байв. Тэр үеийн Халх Монголын нутаг бэлчээрийн

хойд зах хязгаарын ерөнхий төлөв байдал Сэлэнгэ мөрний адаг урсгалын сав

нутаг, Хялга, Темник голуудын хойд, урд биеэр байсан ажээ. Зарим үед түүнээс

хойгуур байх тохиолдол ч байв. XVII зууны эхэн ба дунд үед Монгол, Оросын

харилцаанд нэг талын давамгайлсан байдал, хүчээр түрээ барих, газар нутгийг

нь эзлэн түрэмгийлэх хандлага илүү тод мэдрэгдэх болжээ.

XVII зууны эхэн үеийн Ойрад, Оросын харилцаанд гэрээ хэлэлцээр хийх, элч

төлөөлөгчид солилцох, худалдаа наймаа хийх хэлбэрүүд илүүтэй зонхилж байв.

Польш, Шведийн довтолгоонд өртөж тамирдан суларсан Орос улс Ойрадтай цэрэг

зэвсгийн хүчээр бус, дипломат аргаар харилцах бодлогыг түлхүү баримталж,

гэрээ хэлэлцээрийн замаар Сибирь, Алс Дорнодод шинэ шинэ газар нутаг, хүн

ардыг эзлэн авах бодлогыг шургуу

идэвхтэй явуулж байжээ.

1606 оны намар Торгуудын ноён Хо өрлөг өөрийн элч Катачай

Бөрөгдүевыг Эрчис голын хөвөөн дэх Оросын Тара шивээ Эрчис мөрний цутгал

Тара голын эрэгт, одоогийн ОХУ-ын Омск хотоос хойш, Тюмень мужийн зүүн урд

талд байжээ. Энд илгээснээр Ойрад, Оросын элчин харилцаа эхэлжээ2. Хо өрлөг

бол суугуул нутгаасаа баруун тийш нүүдэллэж байсан Торгууд аймгийн толгойлогч

байв. Торгуудтай хамт Дөрвөд аймгийн зарим хэсэг нүүжээ. Өмнөд Сибирийн

урдуурх тал нутгаар нүүдэллэн оршиж байсан Ойрадын тэдгээр аймгууд 80.000

орчим цэрэг эрс, 200.000 орчим хүн амтай байсан байна3.

1 Н.П.Шастина. Русско-Монгольские посольские отношения XVII века. М., 1958. стр. 76. 2 И.Я.Златкин. История Джунгарского ханства. М., 1964, стр. 126. 5 С.В.Богоявленский. Материалы поистории калмыковв 1-ой половинеХҮИ в. Исторические записки. М.,

1939, №5, стр. 87.

Хо өрлөг тус хотын захирагчаас зэвсэгт цэрэг илгээхгүй байх, ойрадуудыг

Оросын эзэмшлийн ойр Камышлов, Ишим голуудын саваар нутаглахыг зөвшөөрөх,

Тара хотод худалдаа хийхийг тус тус хүссэн байна1. Оросууд Хо өрлөгийн найрамдалт

харилцаа тогтоох энэ хүсэлтийн хариуд ойрадуудыг Оросын харьяанд дагаар орох,

өөртөө эдийн алба төлдөг татар нарыг довтолж дээрэмдэхээ зогсоохыг шаарджээ.

Page 196: Mongol ulsiin tvvh iii 2003

1607 оны эхээр Оросын Т.Алексеев, Урдубай нарын элч Тара голын ойролцоо

нутагладаг ойрадуудад ирж, тэднийг Оросын харьяат болохыг ихэд ятгаж шаарджээ.

Мөн оны зун Ойрадын Кугонай Тубиев Тара хотод очиж, бусад 49 ноёд, тайшийн

өмнөөс Оросод дагаар орох тангараг өргөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр

дагаар орсон ойрадууд Оросын хаанд малаар алба барих тул түүний хариуд Эрчис

голын дагуу нутаглахыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байв. Түүний өгүүлснээр

Ойрадын 50 ноён, 120.000 гаруй хүн ам нүүдэллэн явж байсан байна. Тэдгээрээс

хамгийн хүчирхэг ноёдод торгуудын Хо өрлөгийн дүү Өрөгт, дервөдийн Далай тайш

нарыг дурьдсан байдаг.

Баруун зүг нүүдэллэж байсан ойрадууд Оросод дагаар орох амлалт өгч байсан тэр

үед Хотгойдын Алтан хан Казахын зарим ноёдтой холбоо тогтоон түүнийг довтлох

болсон. Тиймээс ч 1607 онд Тара, Томск хотуудад Ойрадын элч очиж, Алтан хан ба

Казахын довтолгооноос хамгаалахыг хүсч байжээ. Чухам эл зорилгоор Ойрадын Баучин

да, Девлет да нарын элч 1608 онд Москвад хүрэлцэн очиж, Оросын хаанд бараалхан

хэлэлцээр хийжээ2.

Ойрадын ноёдын дагаар орж, эдийн алба төлөхөөр тогтсныг Москвагийн

засгийн газар дуртайяа зөвшөөрч, Сибирийн хотуудын захирагч нарт ойрадуудтай

болгоомжтой харьцаж, барьцааны хүн авах, эдийн албандаа мал авч байхыг

даалгасан ажээ.

Москвагийн засгийн газар ойрадуудыг Эрчис мөрний дагуу Оми гол хүртэл

нутаглах, Камышлов голын дагуу явж Сибирийн хотуудад ирж худалдаа наймаа

хийхийг зөвшөөрчээ. Мөн Алтан хан болон Казах, ногайчуудын довтолгооноос

хамгаалж, тусламж үзүүлэхээ амласан. Мөн үүний зэрэгцээ оросууд Ойрадын ноёдтой

биечлэн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ.

Сибирийн мужийн захирагч нарт илгээсэн Оросын хааны жуух бичигт Ойрадын

ноёдыг нийслэлд ирүүлэхийн тулд идэвхитэй ажиллах, тэд Москва явахаас

болгоомжилж байвал эсэн мэнд эргэж ирэхийн баталгаа болгон барьцааны хүмүүс

өгөхийг хүртэл зөвшөөрсөн байдаг3. Уг удирдамжийн дагуу Томск хотын

захирагчаас Б.Константинов нарын элчийг Ойрадад илгээсэн хэдий ч тэд Хотгойдын

Алтан хан болон Казахын довтолгооноос дайжин нүүн холдсон ойрадуудад очиж

чадаагүй байна.

Ийнхүү оросууд баруун хойд зүг нүүдэллэн яваа ойрадуудтай 1607-1608

Page 197: Mongol ulsiin tvvh iii 2003

1 «Материалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636». М., 1959, стр. 28. :

Ш.Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XVIII вв. М., 1978, стр.

19-20 3 «Матерпалы по истории Русско-Монгольских отношений .1607-1636 гг» М., 1959, стр. 24-2S.

оны турш гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд тэдний олонхи ноёдыг дагаар орохыг

зөвшөөрүүлж чадсан. Мөн тэр үед Теленгутын ноён Обак Оросын харьяат болох

тангараг үйлдсэн байна.

Хотгойдын Алтан ханы улс, Казах, Хаант Оросод бүх талаасаа шахагдан бачимдсан

Ойрадын Торгууд, Дөрвөд аймгууд 1608 онд Оросын хаанд дагаар орохыг зөвшөөрч,

Алтан хан болон Казахын довтол гооноос хамгаалах хүсэлт тавьжээ. Ойрадуудын дагаар

орох тухай Оросын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн үндсэн шалтгаан нь

Алтан хан ба Казахтай хийж байсан байнгын дайн тулаанд ялагдал хүлээсэнд оршиж

байжээ. Тэд Орос улсын ивээлд орох замаар гадны довтолгоон, дайн тулаанаас

зайлсхийхийг эрмэлзэж байсан тул Оросын шаардлагыг хүлээн авч, Сибирийн хот

бэхлэлтүүдийг довтлохгүй байх болон эдийн алба төлж байх амлалт авсан байна. Мөн

Оростой найрамдал тогтоосноор гол өрсөлдөгч Алтан хан ба Казахын эсрэг холбоо

байгуулах зорилго агуулж байсан нь илэрхий юм.

Хэдий тийм боловч, Ойрадын ноёд Оросд бүрэн дагаж ороогүй, зөвхөн амаар ёс

төдий харьяат болох төдий байсан бөгөөд адбан ёсоор Оросын харьяанд орох

бичиглэсэн гэрээ бичиг огт үйлдээгүй ажээ.

1608 оны төгсгөлөөр ойрадууд дайн байлдааны ажиллагаандаа их амжилт олж,

Казахыг цохиж, Алтан ханыг доройтуулан зүүн өмнө зүг хөөн холдуулжээ. Чингэж

гадаад байдлаа бэхжүүлж чадсан Ойрадын ноёд Оросын харьяат болохоосоо удалгүй

татгалзаж, биеэ даасан бодлого явуулах болсон юм. Ойрадад Оросын туслалцаа урьдын

адил шаардлагагүй болсон учраас эдийн алба телөх ч хэрэгцээгүй болсон байна.

Ойрадын Оростой харилцах бодлого эрс өөрчлөгдөж, Сибирийн хот тосгод

болон Оросын харьяат болсон баруун Сибирийн татаруудыг довтолж эхэлжээ.

Энэ нь ойрадууд Оросын харьяанд орох хэмээсэн нь цаг зуурын шинжтэй, хүчээ

бэхжүүлэх бодлого байсныг харуулж байна. 1610 онд болсон Ойрадын ноёдын нэгэн

чуулганаас Оросын хаанд дагаар орохгүй, эдийн алба төлөхгүй байх шийдвэр

гаргаж байжээ1.

Харин Оросын засгийн газраас Ойрадтай байнгын холбоогоотаслалгүй харилцаж,

дагаар орохыг шаардаж ятгасан хэвээр байсан ба эс зөвшөөрвөл эзэмшил нутгаасаа

Page 198: Mongol ulsiin tvvh iii 2003

явахыг шаардаж байв. Мөн галт зэвсэг бүхий цэрэг илгээнэ хэмээн айлган

сүрдүүлэхийг ч оролдож байв.

Ойрад, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь хил орчмын худалдаа

байв. Хоёр талын аль алинд худалдаа хийх сонирхол, хэрэгцээ багагүй байв. Сибирьт

дөнгөж суурьшиж буй оросуудад адуу мал нэн ялангуяа агт морь ихээр шаардагдаж

байсан тул тэд олноор нь худалдаж авдаг байжээ. Ойрадууд Тара, Томск хотуудад

очиж адуу мал арилжаалж, оронд нь хэрэгцээт зүйлээ авч байжээ. 1607 онд Тара

хотод Ойрадын 90 хүн 550 адуу туун очиж зарсан байна2. 1609 онд ойрадууд Томск

хотод өөрсдийн харъяат теленгут нарын хамт очиж адуу, үхэр зарж байжээ.

Ойрадуудаас Хотгойдын Алтан ханы улстай хийж байсан дайн, тулалдаан

1 «Материалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636». М., 1959. стр. 39. : Мон тэнд,

1959. стр. 24.

Ойрад, Оросын харилцаанд сөргөөр нөлөөлж байсан юм. Тэдгээр дайны улмаас

худалдааны харилцаа тасарч байв. Монгол, Оросын харилцаанд элдэв саад бэрхшээл

тохиолдож байсан хэдий ч хоёр талын худалдаа тасралтгүй үргэлжилсээр байв.

Ойрад, Оросын худалдааны харилцаанд Бухарын худалдаачид багагүй үүрэг

гүйцэтгэж байв. Тэд Ойрад, Оросын худалдаанд зуучилж, Ойрадын элч төлөөлөгчдийг

олонтаа дагалдан явж нутагт нь ирж худалдаа хийдэг байжээ. Бухарын худалдаачид

Европ, Дундад Азийн барааг Ойрадад хүргэж, оронд нь адуу мал худалдан авч

байжээ.

Оросын засгийн газар Азийн зах зээлийг ихэд сонирхож байсан тул Бухарын

худалдаачдыг терийн бодлогодоо ашиглах үүднээс тэднийг ивээлдээ байлгаж

байв. Тэдэнд олон чиглэлээр төрөл бүрийн үүрэг даалгавар өгч илгээдэг байжээ.

Тиймээс ч Бухарын худалдаачдын аялалын нэг гол зорилго бол худалдаа наймааны

ажлаас гадна дипломат үүрэг даалгавар биелүүлэх явдал байв.

Ойрад, Оросын харилцаанд ээдрээ төвөгтэй, харилиан хүч хэрэглэн байлдах

явдал бас байсан байна. Ойрадууд Оросын дагаар оруулах түрэмгий бодлого, тэдний

хараат Татар, Теленгут зэрэг овог аймгуудыг эзлэн хараат болгож байсныг эсэргүүцэж

бусад овог аймгуудтай хамтран Оросын хот суурингуудыг довтолж, хүн малыг олзлон

авч байв. 1610 онд ойрадууд Оросын харьяанд орж эдийн алба өргөж байсан татар

нарыг талдаа татан элсүүлж, Тара хотыг хамтран довтолжээ. Түүний дараа жил

Сибирь дэх Оросын давсны хэрэгцээг хангадаг Тара хотын ойролцоо орших давсны

Page 199: Mongol ulsiin tvvh iii 2003

уурхайг эзлэн авч, оросуудыг нэвтрүүлэхгүй болгосон байна.

Түүний хариуд Оросын засгийн газар баруун Сибирийн бэхлэлт шивээ хотуудын

өмнүүр нүүдэллэн орших Ойрадын аймгуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж

эхэлсэн ажээ. Оросууд 1612-1613 онд Ойрадад хэд хэдэн удаа хүчтэй довтолж, зарим

ноёдыг гэр бүлийн хамт олзолж, Москва хотод хүргүүлсэн байна.1

Ойрад, Оросын аль алинд хоёр талын олзлогдсон ноёд, язгууртан, лам, цэрэг,

энгийн хүмүүс байжээ. Нэгэн тулааны үеэр олзлогдож, Тюмень шивээнд байсан

нэгэнлам багшийг эргүүлж авахаар ойрадууд 50 адууамлаж байв. 1628 онд Тара

шивээнд Ойрадын олзонд 15 жил болсон Оросын тайжийн хүүхдүүд суллагдаж

ирсэн зэрэг баримтуудыг дурдаж болно.

1614 онд цас ихтэй хүйтэн өвөл болсны уршгаар мал сүрэг ихээр хорогдсон нь

Ойрадын эдийн засгийн хүчин чадлыг нилээд сулруулсан байна. Мөн Алтан ханы

зүгээс довтлох аюул ихсэж, зарим нэг ноёдоос алба татвар авах болжээ. Энэ бүх

таагүй нөхцөл байдал Ойрадын ноёдыг Оросод буулт хийж, энхийн гэрээ байгуулахад

хүргэжээ.

Оросууд ч Ойрадын аймгуудыг ятгах, сүрдүүлэх, амлалт өгөх зэрэг тайван аргаар

Оросын хаанд дагаар оруулах бодлогоо дахин үргэлжлүүлж, элч төлөөлөгчдийг

илгээж эхэлсэн. Тэдгээрийн дотроос хамгийн том нь 1616 онд Хо өрлөг, Далай тайш

нарт ирсэн Т.Петров, И.Куницын нарын

1 «Материалы по истории Русско-Монгольскихотношений 1607-1636» М., 1959.

стр. 27, 32, 35.

толгойлсон элчин байв. Тэд хоёр cap гаруй байх хугацаандаа ойрадуудыг Оросын

харьяат болохыг ятгах ажлыг шургуу хийжээ.

Аргагүй байдалд орсон Дөрвөдийн Далай тайш мухардлаас гарахын тулд

Ойрадын ноёдыг төлөөлж, Оросын хаанд дагаар орохоо элч төлөөлөгчид

илэрхийлжээ. Оросын элчин төлөөлөгчид өөрсдийн харьяат овог аймгуудыг

довтлохгүй байхыг сануулж, зөрчсен тохиолдолд хатуу ширүүн залхаахаар

сүрдүүлсэн байдаг1.

Ийнхүү Ойрадууд Оросын харьяанд орохыг зөвшөөрсөн боловч тэгтлээ

доройтож сулраагүй байв. Ойрадууд Казахын Их орд (Жуз -Ж.Г.) ба Кирги-зийн

аймгуудыг харьяандаа оруулж, тэдгээрээс алба татвар авч байлаа.

Оросууд баруун хойд зүг нүүдэллэж байсан Торгууд, Дөрвөд аймагтай

Page 200: Mongol ulsiin tvvh iii 2003

харилцахын зэрэгцээ Ойрадын үндсэн нутагтай холбоо тогтоохыг зорьж байжээ.

1619 онд Тобольск хотоос Я.Куча нарын элч Ойрадад ирсний зорилго бол

Ойрадын ноёдыг Оросын хааны харьяат болгохоор ятгах явдал байв. Хар Хул ноён

тэдний дагаар орох шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд Анучайгаар толгойлуулсан

хариу элчийг Оросын хаанд илгээн эрх тэгш харилцаатай байхаа илэрхийлж, цэрэг

зэвсгийн туслалцаа хүссэн.

1620 онд Москвад очсон Ойрадын элч төлөөлөгчдөд Оросын хаанаас олгосон

жуух бичигт ойрадуудын дайсагнагч этгээдүүдээс хамгаалах хүсэлтийг хүлээн

авсан тухайгаа дурдсан байдаг. Уг жуух бичигт өгүүлсэн тэрхүү мэдээнд үндэслэн

ойрадуудыг Оросын хаанд дагаар орохыг зевшөөрсөн байна2 гэж үзэх нь

ташаарал юм.

1635 онд Ойрадын Хар Хул ноён, Алтан хан Омбо-Эрдэнэ нарын хооронд

болсон дайны улмаас Ойрад, Оросын харилцаа тасарсан ажээ.

Харин үндсэн нутгаасаа ойн гарч баруун Сибирийн урдуур нүүдэллэж буй

ойрадуудын Оростой харилцах харилцаа хэвийн үргэлжилж байжээ. 1619 онд

Ойрадын ноёд болон Оросын засаг захиргаанаас хоёр талын олзлогдсон

хүмүүсийг буцаан өгөх талаар хэлэлцээр хийж, Тобольск хотод олзлогсдыг

харилцан солилцсон байна.

Ойрадууд 1620-1621 онд Москва, Тобольск хотуудад дахин төлөөлөгч илгээж,

Алтан хан ба Казахын довтолгооноос холдуулан баруун зүг Эрчис мөрний цутгал

Ишим, Тоболь голуудын эхэн урсгалын сав газраар нутаглах зөвшөөрөл хүсчээ. XVII

зууны 20-иод оны үеэс ойрадууд улам бүр баруун зүг нүүдэллэн явсан байна.

Дөрвөдийн Далай тайшийн орд өргөө одоогийн Тюмень хотоос урагш дөрвөн

өдрийн зайд орших болсон бөгөөд Уфа хотын орчимд Торгуудын зарим хэсэг

Башкир, ногай нартай хөрш зэргэлдээ

нутаглаж байжээ.

Ойрадууд Оросын хааны, бүрэн дагаж орох шаардлагыг үл зөвшөөрөн элдэв

арга саам хэрэглэн булзаж байсан тул 1623 онд Оросын хаанаас Сибирийн

хотуудын захирагч нарт Ойрадын элчийг Москва руу явуулахгүй болгож, тэдэнд

темрөөр хийсэн төрөл бүрийн эдлэл, хутга, зэвсгийн зүйл

1 Ш.Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XV1I1 нв. М., 1978. стр.

23. 2 Мон тэнд, стр. 27.

Page 201: Mongol ulsiin tvvh iii 2003

худалдахыг хориглосон зарлиг буулгасан байдаг. Үүний хариуд Ойрадын ноёд баруун

Сибирь дэх Оросын шивээ, бэхлэлтүүд болон тэдний харьяанд орсон татаруудыг

довтолж, өөрийн талдаа элсүүлэх болжээ. Ойрадын довтолгоон өргөн цар хүрээтэй

явагдаж, Сибирь дэх оросууд болон тэдний харъяаны овог аймгуудад асар их хохирол

учруулсан юм.

Энэ хүнд байдлаас гарахын тулд Оросын засгийн газар аргагүй эрхэнд буулт хийж,

1632 онд Ойрадтай элч төлөөлөгчийн болон худалдааны харилцаагаа сэргээхээр

болжээ. Харин үүний урьдчилсан нөхцөл болгон ойрадуудыг дайсагнасан үйл

ажиллагаагаа зогсоож, Оросын харьяаны нутгийн зах хязгаараас хол нутаглахыг

шаардсан байдаг1. Харин Ойрадын зүгээс эл шаардлагыг ямар нэг байдлаар хүлээн

авсан байдал огт мэдэгдэхгүй, урьдын газартаа хэвээр нутагласаар байв.

Оросууд Ойрадтай харилцаагаа хэвийн болгох зорилгоор 1632-1635 оны хооронд

Поскочин, Петров, Горбунов, Рачковский, Добрицкий нарын толгойлсон олон

удаагийн элчийг илгээжээ. Түүний хариуд Ойрадын элч нар Сибирийн хотуудад

очиж, яриа хэлэлцээр хийж байжээ. Тэдгээр хэлэлцээрийн үр дүнд маргаан

сөргөлдөөн тодорхой хэмжээгээр намжжээ. Ойрадын ноёдын зүгээс Оросын эзэмшил

нутаг руу довтлох явдал аажмаар багасч, Ойрадын элчин, худалдаачид Сибирийн

хотуудад, оросууд Ойрадын нутагт ирж худалдаа наймаа хийх болсон. Мөн хэд хэдэн

газар олзлогдсон хүмүүсийг харилцан солилцжээ.

Оросын засгийн газраас ойрадуудыг өөрийн эзэмшлийн бүс, харьяат аймгаас хол

баруун зүг нүүдэллэн явах саналыг удаа дараа тавьж байлаа.

XVII зууны эхэнд оросуудын баруун Сибирийн Томи голын эрэгт байгуулсан

Томск, Эрчис, Тоболь голын эрэг дэх Тара, Тобольскийн шивээ, бэхлэлтүүд Ойрад,

Оросын харилцааны гол төвүүд болж байсан бол ойрадууд баруун зүг аажмаар

нүүсний улмаас хориод он гэхэд Уфа хот Ойрад, Оросын хоорондоо харилцах, Москва

хот хүрэхэд дамжин өнгөрөх цэг болон хувирсан ажээ.

XVII зууны гучаад онд Торгууд аймгийн үлэмжхэн хэсэг Казахын талыг дайран

нүүсээр Ижил (Волга -Ж.Г.) мөрний доод урсгалын газар очжээ. Торгууд, Дөрвөд

аймгууд Эмба голын сав, Яик гол, Ижил мөрний доод урсгалын Ногай, Ембуилу болон

Едисаны Татар нарыг түрэн, зарим хэсгийг нь нэгтгэн авчээ.

Ийнхуү XVII зууны 30-40 онд баруун зүг нүүсэн Ойрад аймгуудын үндсэн хэсэг

Яик гол, Ижил мөрөн хоёрын хоорондох Эмба, Илек, Иргиз голуудын сав газар болон

Page 202: Mongol ulsiin tvvh iii 2003

Ижил мөрний баруун биеэр төвлөрөн нутаглах болсон байна.

Өгүүлэн буй үеийн Монгол, Оросын харилцааны гол эмзэг асуудал нь газар нутаг,

харьяат нарын маргаан байсан юм. Монголчуудын хувьд нэгэнт түрж орж ирсэн Хаант

Оросын түрэмгийллийг сөрөн зогсоож, хэвийн найрсаг харилцаа тогтоох,

маргаантай асуудлыг эв зуйгээр зохицуулахын

1 Ш.Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XVIII вв. М., 1978. стр. 29.

төлөө байв. Мөн Орос улстай харилцан ашигтай худалдаа арилжаа хийхийг сонирхож

байв. Монголчууд Орос улстай найрамдалт хөршийн харилцаа тогтоохыг эрмэлзэж

байсан нь Манжийн түрэмгийллийг зайлуулах, хүнд үед тусламж дэмжлэг авах

зорилготой байлаа.1

Харин Хаант Орос Монголын газар нутгийг харъяандаа оруулах хүч түрсэн

бодлого баримталж, тус бүс нутгийн олон улсын харилцаанд улам бүр шийдвэрлэх

үүрэгтэй болж байсан Манж чин улстай харилцах бодлогодоо завсар жийргэвч

байдлаар ашиглахыг оролдож байв.

Долдугаар бүлэг XIV-XVI ЗУУНЫ

СОЁЛ

Байлдан дагууллын уршгаар Монгол орон ихэд сүйрсэн нь монголчуудын

соёлын хөгжилд тун харш нөлөе үзүүлжээ. Юан улс мөхөж, Монголын байлдан

дагуулагчид эх нутагтаа ухарч ирэх үеэр тус орны соёл их доройтсон байжээ.

<Эзэнт гүрэн мехсөний дараагаар Монгол нь эл хуль байдалд оржээ.^

Монголчууд Дорно, Өрнийн алс холын олон оронд сарнин тархаж, эх нутагтаа

хоцорсон ах дүү, төрөл садантайгаа харилцаа холбоогүй болжээ. Дэлхийн бусад

оронтой эдийн засаг, соёлын талаар Монголын харилцах нь нэг хэсэгтээ бараг

тасарчээ. Худалдааны зам бүдгэрэн, гадны худалдаачид, элч зарлагуудын хөл ч

татарчээ..

Энэ бүхний дээр Монгол улс бутран дотоодын дажин самуун байнга дэгдэх

болсон нь үндэсний соёл хөгжих нөхцөлийг бүр ч хомсдуулсан ажээ.-Өд өлгийн

Page 203: Mongol ulsiin tvvh iii 2003

болон оюуны соёлын ололт тарамдан үрэгдеж байжээ. > ,Тэр үеэр монголчууд гэр-

тэрэг, ердийн тэргийг ч аж ахуйдаа хэрэглэх нь эрс татарч, тэрэгний оронд голдуу

нуруу ачих болжээлМонголд оюуны соёл боловсролын хүрээ явцууран утга зохиол

бичгийн бүтээл ч ховор хомс болж иржээ.

Ихэвчлэн Монголын язгууртан нарын дунд дэлгэрч байсан буддын шашин байр

сууриа алдаж, монголчуудын эртний овгийн байгууллын үеийн бөө мөргөл сэргэж

ноёрхох байдалтай болов.) Шашны ном зохиол орчуулах, барлах ажил татарч ирсэн

төдийгүй, урьд гарсан зарим ном зохиол, соёлын үнэт дурсгалын зүйл ч дотоод

самууны хөлд үрэгдэж байв. Монголын соёлын иймэрхүү дорой байдал Хятадад

Монголын Юан улсын ноёрхол мөхсөнөөс эхлээд XVI зууны II хагас хүртэл бараг

бүтэн хагас зуун жил үргэлжилсэн боловч ард түмний бүтээлч хөдөлмөрийн

хүчээр Монголын соёлын өв уламжлал огт тасалдаж үгүй болсонгүй. Монголын

ард түмэн хэцүү бэрх нөхцөлийн дунд ч гэсэн эд, оюуны соёлын үнэт зүйлсийг их

бага аль нэгэн хэмжээгээр бүтээсээр байжээ.

/ XV-XVI зууны Монголын соёлын түүхийг судлахдаа бид академич

Б.Я.Владимирцовын 1934 онд дүгнэн бичсэн доорхи нэг зүйлийг анхаарах нь чухал

юм,?Үүнд, "Монголчууд өөрсдийн түүхийн «Харанхуй» үедээ өөрөөр хэлбэл, Юан

улс мөхсөнөөс эхлээд XVI зууны хоёрдугаар хагасын «Сэргэн мандал»-ын үе хүртэлх

хугацаанд өерсдийн соёлын ололтынхоо олон зүйлийг хадгалан үлдээж чадсан

бөгөөд Юан улсын үеийн утга

зохиолын уламжлал тасраагүйн нэгэн адил монголчуудын бичиг үсэг, утга зохиол

тасалдан зогссонгүй гэдэг нь сүүлийн үед тодорхой болов"1 гэжээ. Энд гарч байгаа

«Сэргэн мандалт» гэдэг нэр томьёог феодализмаас капитализмд шилжих үед

Европ дахинаа үзэгдсэн сэргэн мандалт хэмээх түүхэн үйл явдалтай хутган

адилтгаж болохгүй нь мэдээж хэрэг. Тэр нэр томьёог их монголч эрдэмтэн

хашилтанд авсан нь санамсаргүй хэрэг бус бөгөөд тиймэрхүү нэр томьёогоор

тухайн үед Монголд үзэгдсэн соёлын зарим талын идэвхжилт, шинэвтэр сэргэг

зүйлийг илэрхийлэхийг зорьсон нь ойлгомжтой байна. Үнэхээр(ХҮ1 зууны эцсээс

эхлэн монголчуудын соёл нэлээд өөдлөх төлөвтэй болж иржээ>Тэр^түүхэн үзэгдэл нь

нэг талаас улс орны дотоодын дажин самуун татарч, Эсэн, Батмөнх даян хаан,

Түмэн засагт хаан, Алтан хан, Лигдэн хаан нар Монголыг нэгтгэн төвлөрүүлэх

бодлого явуулж, негөө талаар тэр үеийн Монголын нийгэмд шарын шашин ергөн

дэлгэрч, эртний Энэтхэг, Түвэдийн соёлын ололтыг Монголын тал нутагт авчран

Page 204: Mongol ulsiin tvvh iii 2003

сэргээсэнтэй уялдаа холбоотой байсан ажээ. у

§1. Аж байдал

XV-XVI зууны үест монголчуудын аж ахуй хэв заншилд урьдынхаасаа онцын

өөрчлөгдсөн зүйл төдий л гарсангүйт>Тэдний дунд нүүдэлчин малчдын аж

байдал, хэв заншил нэлэнхүйдээ ноёрхсон хэвээр байжээ.

Монголчуудын үндсэн орон байр мөн л эсгий гэр хэвээр байсан боловч_ XVI

зууны үед гэрийн төрх, хэлбэр, хэмжээ эртний үеийнхээс нэлээд өөрчлөгдөж

бараг одоогийнх шиг болжщтээ.Тэрийн хана, тооно, хаалга, үүд зэрэг хэсгүүд

боловсорч нарийсан нүүж тээхэд бүр тохиромжтой болжээ. Эвхмэл хана,

дугариг тооно гарч гэрийн шовх орой нь одоогийнх

шиг бөмбөгөр болж иржээ.

Гэхдээ энэ үзэгдэл нь монголчуудын дунд нэгэн зэрэг түгээмэл болсонгүй,

харин хүмүүсийн нийгэмд эзлэх байр байдал, өмч хөрөнгийн ялгаанаас болж

орон сууц нь ч дотроо их ялгаатай байсан юм. Унь, тооно, хана, хаалганаас буюу

гэрийн үндсэн хэсгээс бүрэлдсэн тохилог гэр голдуу мал хөрөнгөтэй чинээлэг

хүмүүсийн дунд дэлгэрч байсан ажээ. Харин^ядуу доорд харц ард, малчин бол

цээж гэр, хатгуур, жовгон гэх мэтийн шовоохой, овоохой хэлбэрийн орон

сууцыг өргөн хэрэглэж байжээ2;^/' IXV\ зуунаас эхлэн хаад, ноёдын дунд том

хэмжээний өргөө гэр дэлгэрч байжээ^ Наймба_арван таван тэрэмтэй

(ханатайУих епш&нууд монгол хаадад баисан мэдээ^ypJШlжJoj4ч^;үүдэд

дайрадддар^-Монголын том өргөө гэрүү'дийн загварыг сүүлийн үе болтол байсан

Абатай сайн ханы Баруун өргөөний байдал төрхөөс мэдэж болно. Тэр өргөөг XIX

зууны эцсээр үзсэн 1 Б.Я.Владимирцов. Общественный строй Монголов (Монгольский кочевой феодализм).

Ленинград. 1934, стр. 15.

- Д.Майдар, Л.Дарьсүрэн. Гэр орон сууцны түүхэн тойм. УБ., 1976, тал 88-97. 3 «Убаши

хунтайжийн тууж» Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын дээж зуун билэг.

УБ., тал 185-186.

А.Позднеевын бичсэн нь: "Абатайн өргөө нь Монголчуудын_ердийн^гэр

зөвхөн тоглоом шиг харагдахаар гадаад талаасаа тиим гайхалтай том ажээ. /

Абатайн өргөөнд 300 хүн багтдаг байсан_гэж ярилцана'^ гэжээ.

Арай хожуу Өндөр гэгээний үед Баруун өргөөг Хүрээнд нүүлгэн авчирч

Page 205: Mongol ulsiin tvvh iii 2003

тахиж шүтэх болжээ.4877 онд Позднеевыг анх үзэхэд өргөөний хойморт

Абатайн хан ширээ, хоёр талаар нь Абатай ханы шадар баатруудын дүрс цөөн

бурхан байжээ2. Эдгээр дурсгалт зүйл нь цөм Абатай ханы үеэс уламжлагдан

ирсэн байж болох бөгөөд Позднеев энэхүү өргөөг нэг ёсондоо Монголын

эртний зүйлийн музей гэж нэрлэсэн байна3.

XV-XVI зууны үеийн монгол хүмүүсийн хувцас хунарын талаар

түүхийн мэдээ баримттун ховор үлджээ. Гэвч4^П зууны эхээр Монголын

өмнөд талын нутгаар явсан Мин улсын түшмэл Сяо_Дахэний ажиж

тэмдэглэснээс үзэхэд энэ нутгийн монголчууд «дээд, доод үгүй цөм» урт

нарийхан ханцуйтай, нудрагатай дээл өмсөж байжээ^Дээлэнд мөн жижиг

хажлага гаргаж, барс, ирвэс, халиу, булга, минж зэргийн амьтны үнэт үсээр

эмжиж байсан байна. Голдуу булганы үсээр хийдэг, хоёр мөр рүү унжуулан

өмсдөг «дэвүүр» хэлбэртэй «зах» гэдэг тусгаЙ-ЫЩЩӨг байжээ\__

гБаян ядуугийн ялгаа хүмүүсйин хувцсанд бас тусгалаа олж байжээ. Баян

чинээлэг хүмүүсийн дунд хятад торго, дурдан, ангийн үнэт арьсаар хийсэн

гоёмсог хувцас нэлээд дэлгэрч байжээ>1640 оны Монгол-Ойрадын хуулинд

торгон дээл, булган ба үен дах, барс, ирвэс, сувь, халиу, хярс үнэг зэрэг

амьтны арьсаар хийсэн хувцас хунарын тухай дурдсан байна5. Иймэрхүү

хувцас хунар мөн XVI зууны үед ч байсан буй за/Монгол хүмүүс морь унаж

намнахад тохиромжтой нимгэн ултай гутлыг эр эмгүй өмсдөг байжээ?Малгай

гутал зэрэг хувцас хунарын зүйлийг цөм бүсгүйчүүл оёж хийдэг байжээ.

Монгол хүмүүсийн ууж идэх зүйл мөн л ypьдын адил годдyу мax, цагаан идээ

байжээ. Таван "хошуу мальн ашиг шимийг эдэлж хэрэглэх арга ажиллагаа

хожуу үеийнхээс төдий л ялгаагүй байсан аж. Үхэр, хонь, ямааны сүүгээр тос

ааруул, хурууд хийж байснаас гадна иссэн айргаар заримдаа гурав, дөрөв

дахин нэрж_хатуу архи, арз, хорз гаргадаг байсан байжээ.

Тэр үеийн монгол хүмүүс нүүр царайгаа засаж тордох талаар басанхаарч

байсан тухай зарим нэгэн мэдээ байдаг. Монголчууд үсээ хяргаж, мөн зарим нь

үсээ баруун мөр рүүгээ унжуулдаг байсан гэнэ. Эрчүүд нь үсээ тойруулан хусаж

магнай дээрээ ямхын төдий үлдээж, жижиг гэзэг-тав тавьж гөрдөг байжээ:

Өмнө зүгийн монгол бүсгүйчүүл бол нялхын үсээ авахгүйгээр урт ургуулж

арван хэдэн хэсэг гөрж толгойгоо тойруулан унжуулдаг заншилтай байсан

байна7. Харин хадамд очиж эхнэр болохдоо хоёр салаа гэзэг гөрдөг

Page 206: Mongol ulsiin tvvh iii 2003

1 А.Позднеев. «Монголия и монголы». СПб., 1896, I боть, стр. 91-92. : Мөн тэнд, стр. 91-92. 3 Мен тэнд, стр. 91-92. 4 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, №2, тал 50. 3 «Монгол-Ойрадын хууль нийтэлсэн эх». Голстунский К.Ф. «Монгол-Ойратские законы,

1640..». СПб., 1880, стр. 15. 6 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, №2, тал 51. 7 Мон тэнд, тал 53.

байжзэ/Мөн чихээ нүхэлж алт, мөнгөн ээмэг, сүйх зүүж байснаас гадна

хуруундаа богж зүүдэг байсан байна.)

Монголчуудын хэв заншилд эртний онгийн байгууллын ёс журам, бөө

мөрголпйн шүтлэг бишрэл ихээхэн нөлөөтэй хэвээр байсны дээр, тухайн

үеипн зан суртахуун, дэглэм журам мом XVI зууны эцсээр эхлэн аж байдлын

үлдэг/пл иэлээд хэмжээгээр хадгалагдам үлдсэм байжээ. Үүнд эцгийн онцгой

ямба, овог овгоороо ураг барилдах ёс, овог төрлийн өшөе авах ёс ч хүчтэй

хэвээр байсан ажээ. Тэр ч байтугай баян чинээлэг хүмүүсийн дупд үхэгсдийг

оршуулахдаа эдэлж явсан эд хэрэгсэл, мал, татвар эхнэр зарцыг ч хамт булдаг

хойллог гэдэг бүдүүлэг сс бүрэи устаж үгүй болоогүй байжээЬ. Хойллоглох ёсыг

зовхон XVI зууны эцсээр хориглосон ажээ. "Оршуулж булшлах, алж хөнөөх

хэрцгий байдал нь" шарын шашны ыөлеөгөөр өөрчлөгдсөн болохыг Сяо

Дахэн мөн ажиж тэмдэглэсэн байна2.

Ард түмний дунд хулгай, худал, ужид самуун явдлыг цээрлэн жигших,

хүмүүсийг хүндэтгэн зочлох, шудрага шулуун зан, зориг чадлыг эрхэмлэн үзэх

зэрэг сайн заншил бас их байжээ.

Монголчуудын заншилд шарын шашин гүп гүнзгий нөлөөлж, баян ядуу

хүмүүсийн хэв ёс хоорондоо ихээхэн ялгаатай болсон байна Ноёд дээдсийг

хүндэтгэх хэв хууль улам нарийсч>байсан бөгоөд түүнийг сахиж мөрдүүлэх

талаар олон торлийн цааз дүрэм бий болжээ. Гэрт ороход хүртэл хатуу дэглэм

журмыг дагаж мөрдөж байв. Иймд, тайж, дээдэс гэрт орохдоо эсгий үүдний зөв

талаар, харц ард бол буруу талаар нь заавал орох ёстой байсан ба зөрчигчдийг

торгодог байжээ.

Page 207: Mongol ulsiin tvvh iii 2003

§2. Оюуны соёл

Мэдлэг боловсрол: Монгол-чуудын оюуны соёл, тухайн цагийм нохцол

байдлаас болж тодий л их хөгжиж чадаагүй байв. Гэхдээ олом түмний дунд мал

маллагааны арга мэдлэг хөгжип сайжирсаар байсаи нь лавтай. Сяо Дахэн,

монголчуудын агт морио арчилж сорих аргыг соиирхон үзэж байсан 6ai'ma. "Тэд

сайн морийг буслд малаас тун илүү хайрлана... эрт оройгүй арчлап"тэжээж, дэл

сүүлийг засан арчилдаг нь тун хэцүү болой. Энгийн хэрэгт унахгүй, гагцхүү

сайн бордож байгаад ан гөрөө хийх буюу дайн ба11лдааид сая унана. Аливаа

агт намрын эцэс болоход цөм таргалах тул эпэ үед дэидүүдавхиулбаас агтдаруй

үхнэ. Тэр ньхатуужаагүйн учир болой. Иймд сайн морийг сонгон авч сорьдог

арга байжээ. Өдөрт хорь, гучин газар давхиулж жаахаи холс гаргаж түүиий

омио хоёр холийг пь тушиж, үсэрч харайлгалгүй бас уяанд сайн идүүлж

сургахгүй өдөр бүр үдээс хойш болтол, эсвэл оройгоос үүр цайтал уясны хойно

бэлчээрт тавина. Дараа одор нь мон ингэж сорих зэргээр тав гурваи одор буюу

ссон одор болсны хойно агтны тарга нь зоо нуруупдаа хурж гэдэс багасаж чанга

болоод, ууц

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). I960, №2, тал 46. : Мон тэнд.

тал 46. J Мои тэнд. T;L

Page 208: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 209: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 210: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 211: Mongol ulsiin tvvh iii 2003

лав XVII зуунаас өмнө бичигдсэн болохыг бас давхар нотолж байна. Учир нь

монголчууд бийрийг манж нарын нөлөөгөөр XVII зуунаас хойших үеэс эхлэн хэрэглэх

болсон.

XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй

болопЛГ^^еэс^Оичш' ном задх^щил__ч_идэвхжиж ирсэн байна., Аюуш гүүшийн дэргэд

нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Эдгээр шавь нарын

дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт_гайжи-йн ЧУПУУНЫ бнчээсийг

сийлэлисэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан моыпол Ганжуурын дотор байдаг

«Хутагт эрдэнэ гарахын орон» нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэиэн дайчин хиа багш

байжээ.

Алтан хан Түвэдээс хэдэн зуун лам урьж ирүүлсэн Ьа хэлнээс хөлгөн судруудыг

орчуулуулж байжээ. 1584 онд Алтан ханы зарлигаар «Хутагт дээд Алтангэрэлт эрхэт

судруудын хаан нэрт их хөлгөн» судрыг монгол хэлээр анх барлав1. Тэр судрын

төгсгөлийн үгэнд Алтан ханыг "Чакравартийн хувилгаан сайн Алтан хан" хэмээн

анх тэргүүнд өргөмжлөн бичсэн байна. Алтан хан чухамхүү «Алтан гэрэлт» судрыг

сонирхон монгол хэлээр барлан олны хүртээл болгосон нь санамсаргүй хэрэг бус.

Энэхүү хөлген сударт "Номын хүрдийг орчуулагч" буюу "Чакравартийн хаадын

тухай, хаант төрийг хэрхэн номчлон засах, хотол иргэнийг хэрхэн яаж захирч,

гэмтнийг засгаар хэрхэн гэсгээж цээрлүүлэх" зэргийн тухай буддын төр шашны гол

сургаал оршдог ажээ. Чухамхүү тэр сургаалын үндсэн дээр монголчууд номын хаант

засаг төрөө дээдлэн өргөмжлөхийг чармайж байсан байна. Адтангэрэл сударт «Хааны

шастир» (Ражашастра) хэмээхтусгай бүлэг байдаг бөгөөд түүнд хаан бол «Тэнгэрийн

хөвгүүн» (санскршп. Девапутра) мөн болох тухай өгүүлсэн байдаг болой.

XVI зууны эцэс, XVII зуун эцсээр Хөх хотын бандида манзушри гүүш ширээт

цорж Шришиласвараба, Харчины нэрт гүүш Аюуш, хэлмэрч Дондов тойн зэргийн

номтой хүмүүс гарч ном зохиол орчуулах, бичих ажлыг хийж байжээ.

Гүүш цорж бол Алтан ханы үед шашны судар ном орчуулах ажлаа идэвхтэй хийж

явсан ба лав 1620-оод оны эцэс хүртэл амьдарч байжээ. Гүүш цорж XVI зууны эцэс,

XVII зууны эхэн үеийн Монголын утга зохио-лын орчуулга ба уран зохиолын түүхэнд

томхон суурь эзлэх, тэр цагийнхаа эрдэм боловсролтой хүмүүсийн нэг байжээ2. Тэр нь

1587 онд «Цогт Очир аюугулагч Ямандагын цог жавхланг эгүсгэхүйн зэрэг», «Их

Цогт Очир аюугулагчийн эгүсгэхүйн зэрэг», 1618 онд Түвэдийн их шүлэгч Миларайбын

намтар (Халхын Цогт тайжийн захиалгаар), мөн «Миларайбын дуулал»,

Page 212: Mongol ulsiin tvvh iii 2003

«Манигамбум», «Үлгэрийн далай», «Молон тойны эхийн ач хариулсан тууж»,

«Чиндаманийн эрих» зэрэг шашин ба уран зохиолын ном судрыг түвэд хэлнээс

монголд чадамгай хөрвүүлэн орчуулжээ. Гүүш цорж зөвхөн их хэлмэрч төдийгүй, мөн

сайн шүлэгч байсан нь орчуулсан номуудынхаа

1 Sh.Bira. The worship of the Suvarnarnaprabhasottama-sutra in Mongolia- Mongolia, Trust with

Change and Development. Editor R.C. Shatra, Vision and Venture. Patiaia. New Delhi, 1997. 2 Б.Я.Владимирцов. Надписи на скалах Халхаского Цоггу-Таджи. ИАН СССР, т. 20. 1926,

№13-14, тал 222-223.

эцэст өөрийн зохион бичсэн шүлэглэлүүдээс тодорхой байна. «Мани-гамбум» зэрэг

зохиолуудын төгсгөлд Гүүш цоржийн бичсэн шүлэглэлүүдэд бурхны шашны үзэл

санаа их боловч тэд нь яруу найраг, уран зохиолын хувьд их сонирхолтой ажээ.

Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь

ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг

монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловс-руулан гаргажээ1. Аюуш гүүш Юан

улсын үед Шаравсэнгийн монголчилсон «Хутагт Банзрагч хэмээх таван сахьяа» гэдэг

их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн «Хутагт цагаан шүхэрт»,

«Хар хэлэн нэрт» зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн

зохиосон галигийг «Али гали» үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг

гийгүүлэгчийгтэмдэглэх үсэг гэсэн утгатай болно. Тэр эрдэмтэн «Аггврлрли» үсгийн

талаар гурван зүйлийн судар зохиосон2 гэх боловч тЭдгээр'Ятг*>доо болтол олдож

мэдэгдээгүй байна. Ийнхүү шинэ галиг зохиосон нь Монголын хэл бичиг, соёлын

аймагт гарсан нэгэн чухал амжилт мөн байв.

Шашны ном зохиолыг орчуулах ажил Лигдэн хааны үед дээд цэгтээ хүрэв.

Монголын сурвалж бичгүүдийн мэдээгээр Монголын 35 хэлмэрч Гунгаа-Одсэрийн

удирдлагаар «Ганжуур» хэмээх эртний Энэтхэгийн буддын шашны судрын их

цуглуулгыг орчуулах ажлыг 1628-1629 онд бүрмөсөн дуусгаж, бүгд 113 хэлмэли

буюу ботиор анх эмхтгэн алт мөнгөөр бичиж гаргав. Эрдэмтэн нарын үзэж байгаагаар

Ганжуурт орсон ихэнх судрыг монгол хэлмэрч нар аль Юан улсын үе, ялангуяа

XVI зууны сүүлчийн хагасаас эхлэн хийж дуусгасныг Лигдэн хааны үед хянан

засварлаж эмхтгэн бичих ажлыг гүйцэтгэжээ.

Лигдэн хааны үеийн монгол Ганжуурын орчуулгын түүхийг судалхад

Ленинградын Улсын их сургуулийн номын сангийн гар бичмэл Ганжуур, Монгол

Page 213: Mongol ulsiin tvvh iii 2003

улсын номын санд хадгалагдаж байгаа гар бичмэл бүрэн бус Ганжуурын 70 гаруй

боть чухал ач холбогдолтой байна. Учир нь эдгээр rap бичмэл ганжуур бол шууд ба

шууд бус аль нэг хэмжээгээр Лигдэн хааны үед хамаарагдах бөгөөд Манжийн хааны

үед 1718-1720 онд Бээжинд барласан модон барын монгол Ганжуураас (хэдийгээр

барын монгол Ганжуур бол Лигдэн хааны үеийн Ганжуурмп үндэс болгон хэвлэсэн

нь мөн боловч) нэлээд ялгаатай байгаа юм.

Гар бичмэл Ганжуурын нэг үнэтэй тал бол Лигдэн хааны үед монгол хэлмэрчдээс

бичсэн төгсгөлийн үгс барын Ганжуурынхаас илүү олон байгаад оршино.

Тэдгээрийн төгсгөлийн үгс бол тухайн үеийнхээ хэл, зохиол, түүхийн чухал сурвалж

мөн. Үүнд ялангуяа тэдгээрийн дотор байгаа улс төр түүхийн үзэл санаагтусгайлан

анхааран үзвээс сонирхолтой. Лигдэн хаан урьдын монгол хаадын үлгэрээр Шарав

хутагт ламтай учирч төр, шашны холбоог сэргээн "эл улсаа очирт хөлгөний мөрт

удирддаг энх амга-

1 «Монгол Банзрагч тавдугаар судар», тал 17. Аюуш гүүшийн бичсэн төгсголийн үг. L.Ligeti.

Catalogue du Yanjur mongol imprime, Budapest, 1942, pp. 57-58. W.Heissig. Die Pekinger

lamaist:.5chen Blockdrucke in mongolischerSprache, 1954. 2 Гүн Гомбожав. Эгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүд оршвой. тал 6.

лан төрөөр оруулав" гэх зэргээр Лигдэн хаапы «хоёр ёсны» бодлогын тухай

тогсголийн үгст байдаг. Тогсголийн үгст «хоёр ёсны» бодлогыг сэргээсэн

гавьяаг Алтан ханд бус, харин Лигдэн хаанд хүртээж, мөн Лигдэн хаанд «Дээд

номын мэргэн Чакраварти хагаан», «ЧипгисТа Юаньхагаан», «Тэмүү-жин Чингис

хагааны их оронд суусан Тэнгэр Богд», «Чингис Тан Тайсун хагааи»* гхх

зэргийн Монгол, Энэтхэг, Хятадын хаадын их цолыг өргөм-жилж аль болохоор

магтан сайшаасан байна. Эиэ бүхэн нь монгол төр, шашны түүхэнд Монголын

эцсийн хаан их Лигдэн хааны гавьяа зүтгэлийг аль болохоор өргөмжлөн

товойлгох гэсэн тухайн үеийн оролдлого байжээ.

§3. Түүх, улс төр, хууль цаазын мэдлэг

IAMXVI зуунд монголчууд зовхон буддын шашны ном судар орчуулж байсан

тодийгүй, мөн өөрсдөо түүх, улс тор, хууль цаазын талаар багагүй сонирхож

зохиол бүтээл туурвиж байжээ. Гагцхүү эдгээрээс бидний үед уг эхээрээ

хадгалагдан үлдсэи нь тун бага байна. Өмнөх үед байсан зарим ном зохиолын

Page 214: Mongol ulsiin tvvh iii 2003

тухай бид ихэвчлэн хожуу үеийн сурвалж бичгүүдийн мэдээ баримтаас мэдэж

байгаа юм. Жишээлэхэд XV-XVI зууны монголчуудын түүхийн мэдлэгийн

тухай бид XVII зууны түүхийн зохиолуудад тэмдэг-лэгдэн үлдсэн зарим

хэрэглэгдэхүүнээс таамаглаж байна. Лувсанданзаны «Алтан товч», «Шар

тууж», Саган сэцэиий «Эрдэнийн товч» зэрэг зохио-луудад Монголын «бага

хаадын» үеийн түүхийи талаар өгүүлсэн зүйлс үндсэндээ тухайн үеийпхээ

бичгийн ба аман уламжлалд хамаарахыг эрдэмтэд тогтоожээ. Сурвалж

бичгүүдийн мэдээнээс үзэхэд AV-XVI зуунд Monrqjibin эзэпт гүриий омнох

үеийп эртиий монголчуудын түүхийн мэдлэг, уламжлал сэргэж, түүх нь

урьдын адил аман үлгэр, домог, туульсын хэлбэрээр яригдан дэмжигдэж

эцэстээ бичигт бууж байжээ. Тэдгээрт буддын шашны нолоо ч тусч амжаагүй

нь тодорхой юм. Тухайн үеийн моиголчуудын түүх бичлэгийн үйл ажиллагааны

пэг үндсэн хэлбэр нь TaibK язгууртны удам угсааны залгамжийг харуулсаи

гэрийн үеийн бичмэл буюу угийн бпчиг зохиох явдал байжээ. Гэ]!ч тэр үеийн i

эрийм үеийн бичмэлээс бидпий үед биеэр хүрч ирсэн нь үгүй болой. Харин

тэдгээрээс XVII зууны монгол түүхийм зохиолууд, мон хятад, перс түүхчдийн

бүтээлд орж үлдсэн иь цоонгүй байдаг билээ. Энэ учраас арай хожуу үеийн

тэр сурвалж бичгүүдийн мэдээ баримтаас бид тухайн үеийн монголчуудын

гэрийн үеийн бичмэлүүдийи талаар ойлголт авч-болох юм. Жишээлэхэд,

Тогоон томор хааны дараах, анхны залгамжлагч хаадын удам угсааны талаар

хамгийн эртний мэдээ баримт Дупдад Азийн Тамерлан буюу Доголон Төмөр

ба түүний_залгамжлагчдын ордонд ажиллаж байсан перс түүхчдийи

зохполуудад байдаг ажээ. МонголбаҮа хаадын буюу ойролцоо үсд амьдарч

байсан перс түүхчид нь Тогоонтемөр хааны дараах үеийн хаадын удам угсааны

залгамжийг нэр дараалан тоочин гаргаж бичсэн байдгаас гадна момгол , хятад

сурвалж бичгүүдэд байдаггүй зарим нэг шинэ мэдээ

* «Тан Taiicyii» нь Ган (улсын) Тайцзун хэмээх 6O.TOI"L

Page 215: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 216: Mongol ulsiin tvvh iii 2003

сэцэн» гэж түүхэнд алдаршсан байжээ1. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Хугугтай

сэцэн бол Монголын сурвалжит гэрийн томхон язгууртан, эрдэм болсшсролтой сэхээтэн

хүн байжээ. Тэр угаасаа Боржигин овгийн хүн бөгөөд Батмөнх даян хааны ахул ач мөн.

Түмэн засагт хааны үед түшмэдийн тэргүүн засаг баригч ноён байжээ. Хутугтай сэцэн

Монголын түүх, хууль цаазыг сонирхон судалж тухайн үеийнхээ түүх, улс төр, хууль

цаазын сэтгэлгээний хөгжилд багагүй хувь нэмэр оруулжээ. Хутугтай сэцэн 1570-аад онд

«Арван буянт номын цагаан түүх»-ийг хувьдаа байсан мөнхүү зохиолын хоёр эхийн

үндсэн дээр засварлан найруулах ажлыг хийжээ. Сэцэн хунтайжид Сүнжү хотоос

олдсон ба Барнашир гүүшид байсан «Цагаан түүх»-ийн хоёр хуулбар байжээ2. Хутугтай

сэцэн хун тайж Монгол Юан улс, ялангуяа Хубилай сэцэн хааны үеийн шашин төрийг

хослон барих хоёр ёсны үлгэр жишээгээр өөрийн үеийн монгол хааны засагтөрийг үзэл

онолын үүднээс бататган бэхжүүлэхийг эрмэлзэж «Цагаан түүх»-ийг сонирхон судалж

байжээ. Тэр «Цагаан түүх»-ийг анх олж засварлан найруулж олны хүртээл

болгосноороо Монголын түүх бичлэгийн түүхэнд чухал хувь нэмэр оруулав.

Өгүүлэн буй үеийн сүүл, XVII зууны эхэн үед хамаарах бас нэг сонирхолтой

түүхийн зохиол бол Уран Тангариг Таюн Хия Сарамани (зөвөөр: Шариман буюу

Шриман хэмээсэн санскрит гаралтай үг) хэмээх хүний 1607 оны орчим голчлон

зохиосон «Эрдэнэ тунамал нэрт судар»3, мөн өөрөөр: «Эрдэнэ толь нэрт хураангуй

цадиг», «Чакраварти Алтан ханы тууж» хэмээх Алтан ханы намтарчилсан түүх мөн.

Энэхүү намтар зохиол ньтэр цагтдэлгэрч эхэлсэн шарын шашны үзэл онолын

Монголынтүүхийн зохиолд хүчтэй тусч байсныг гэрчилнэ. Уг зохиол үндсэндээ хоёр

үндсэн хэсгээс бүрэлдэнэ. Анхны хэсэг нь Алтан ханы улс төр, цэргийн үйл

ажиллагааны тухай бичсэн бол нөгөө хоёрдахь хэсэг нь мөнхүү ханы шашин номын

үйл^хэргийн түүхийг өгүүлжээ. Өөрөөр хэлбээс уг зохиолд хааны цааз ба номын цааз

хэмээх хоёр ёсны зарчмыг баримтлан Алтан ханы намтарчилсан түүхийг өгүүлсэн

ажээ. Гэхдээ зохиол нь Алтан ханы ертөнцийн үйл хэргийг өгүүлэхээсээ илүү

шашин номын талаар бүтээсэн гавьяа зүтгэлийг нь голчлон бичсэн байна. Түүнд

Алтан ханыг «Номын хаан» (санскрит. Дхармаража), «Тэнгэрийн хөвгүүн» (санскрит.

Девапутра) гэх зэргээр ихэд өргөмжлөн магтсан болой.

Өмнө дурдсан Гүүш цорж XVI зууны эцсээр «Чухал хэрэглэгч, төгс утгат нэрт

шастир» гэдэг шашны түүхийн зохиолыг бичжээ. Энэ зохиол бол Монголд шарын

шашин хүчтэй дэлгэрч эхэлсний дараагаар бичигдсэн, Монголын шашны түүх

бичлэгийн анхны дурсгалуудаас бидний үед уламжлагдан ирсэн нь мөн болно. Ийм

Page 217: Mongol ulsiin tvvh iii 2003

учраас XVI зууны эцсээс эхлэн буддын шашны нөлөөн дор Монголын түүх бичлэгт

гарсан өөрчлөлтүүдийг судалхад чухад ач холбогдолтой юм.

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 961, тал 213. «Шар тууж» Н.П.Шастинагийн хэвлүүлсэн эх, тал 79.

«Асрагч нэртийн түүх». Х.Пэрлээгийн нийтлүүлсэн эх, УБ., 1960, тал 64. : «Цагаан түүх» МУНС (гар бичмэл), тал 1. 3 «Эрдэнэ тунамал нэрт судар оршвой» (Хуучин монгол бичгээр хэвлүүлсэн). Журунга, Үндэсний

хэвлэлийн хороо, 1984.

Гүүш цоржийн зохиолд буддын шашны түүх бичлэгийн нөлөө хүчтэй тусчээ.

Түүнд эхлээд «Гадаад сав ертенц», «Дотоод шим ертөнц»-ийн тухай өгүүлж Энэтхэг,

Түвэд, Монголын хаад, шашны түүхийг бичжээ. Тэр үед монгол түүхч орчлон

ертөнц, хүн төрөлхтний гарал үүслийн тухай эрэгцүүлэн бодож, эх

орныхоотүүхийгертөнцийн түүхтэй холбон бичихийг оролдсон нь сонирхолтой

болжээ. Тэр оролдлого нь ертөнцийн үүслийн тухай Энэтхэгийн буддын шашны

сургаал номлолоос эх гаралтай байжээ.

XVI зууны эцсээс Түвэдийн шашны түүх, намтрын зохиолыг монго-лоор

орчуулах тэдгээрийн үлгэр жишээгээр монгол түүхийг дүгнэн бичих оролдого

идэвхжиж байсныг Сажа лам Дондовын үйл ажиллагаа харуулна. Зарим мэдээнээс

үзэхэд Дондов нь уг гарлаараа түвэд хүн бөгөөд багадаа Сажа хийдээс Ордост ирж

өсөөд монгол хэл нэвтэрхий сурч монгол ноёдын захиалгаар түвэд ном зохиолыг

монголоор орчуулж байжээ. Тэр Ордосын Бошигт жинонгийн (1565-1624) үед амьдарч

байжээ. Дондов «Чадагчийн шашны сайн дэлгэрсэн ёсны буянтны хоёр төрийг

явуулсан нь чин үнэнээр ухуулахуй гэгээн толь...» (товчоор «Гэгээн толь»),

«Бадмасамбхава багшийн дэлгэрэнгүй зохиосон төрлийн цадиг» (товчоор «Бадмахатан»)

зэрэг судрыг монголчилжээ. Эдгээр судрын монгол орчуулгынхаа эцэст Дондов

төгсгөлийн дэлгэрэнгүй үг бичиж Монголын түүхийг Энэтхэг, Түвэдийн түүхтэй

холбон бичжээ.

Хутагтай сэцэн Түмэдийн Алтан хан, гуравдугаар Далай лам нарыг анх учрах

үеэр буюу 1578 онд Түвэдийн гурван Чакравартийн хаан, Монголын Хубилай сэцэн

хааны цаг дахь хуучин үлгэрийн судрууд лугаа барилдуулан «Арван буянт номын

иааз» хэмээх шашны хууль цаазыг зохиожээ1. Энэ хууль уг эхээрээ манай үед

уламжлагдан үлдээгүй боловч туүнийг бараг бүрнээр нь Саган сэцэний «Эрдэнийн

товч»-д монголоор, мөн Түвэдийн тавдугаар далай лам Агваанжамцын 1646 онд

зохиосон гуравдугаар далай лам Содномжамцын намтарт түвэдээр орчуулан иш

Page 218: Mongol ulsiin tvvh iii 2003

татсан байдаг. Энэ учраас Хутагтай сэцэний хуулийн талаар бүрэн ойлголттой

болж болох юм. Хуулийн гол агуулга нь монголчуудын хуучны шүтлэг болох бөө

мөргөлийг хатуу ширүүн цаазаар хориглон улмаар шарын шашныг Монголд хүчээр

дэлгэрүүлэхэд оршиж байжээ. Нас нөгчсөн хүний хойноос хүн, малын амийг тасалж

байсан хойллого гэдэг хуучны бүдүулэг заншлыг чандлан хориглож, бөөгийн онгодыг

галд шатаах, тэдний оронд бурхны шашны бурхадыгтахин хүндэтгэх, лам нарыг зодож

жанчсан хүний гар тэргүүтэн мөчийг нь таслах зэргийн тухай уг хуульд өгүүлэхийн

зэрэгцээгээр харь орнуудын эсрэг болон дотооддоо дайн довтолгоон үйлдэхийг

мөн хоригложээ2.

Ереөс XVI зууны эцсээс эхлэн монголчууд төр, цаазын асуудлыг сонирхох

явдал хүчтэй болж байсан нь улс орны бутрал, хямралыг даван туулж монгол

үндэстний нэгдлийг сэргээх гэсэн оролдлоготой холбоотой

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 253-254. : Ш.Би а. «Хутагтай сэцэн хунтайжиГш зохиосон нэгэн хуулийн тухай». ШУА-ийн мэдээ. 1970, №.i, тал

13-19.

байжээ. XVI зууны сүүлчийн хагаст хамаарах хууль цаазын бас нэг сонирхолтой

дурсгал бол Английн Ливерпуль хотын музейгээс олдсон бөгөөд гагцхүү түвэд

орчуулгаар хадгалагдан үлдсэн Алтан ханы хууль мөн1. Энэ хууль нь монголчуудын

хууль цаазын мэдлэгийн түүхэн уламжлалыг судалхад туйлын чухал ач холбогдолтой.

Хуулийн оршил хэсэг Алтан хан, гуравдугаар далай лам Содномжамц нар бурхны

шашныг Монголд дэлгэрүүлснийгтовч дурдаж «Номын цааз», «Хааны цааз» хэмээх

хоёр ёсны сургаалыг товчоор томьёолон егүүлжээ. Хуулийн хамгийн сонирхолтой

тал бол түүний үндсэн хэсэг нь бүхэлдээ монголчуудын хэв хуулийг агуулсан яндал мөн.

«Алтан ханы хууль»-ийн төгсгелд "Дээд эзэн гэгээний таалсан арван гурван цаазыи

бичиг төгсөв" гэж бичсэнээс үзэхэд уг хууль арван гурван зүйл ангитай байсан нь

тодорхой. Гэвч уг түвэд эх бичигт зүйл анги болгон тоогоор хуваарилан бичээгүй байна.

Харин хуулийн агуулгыг нягт-лан үзэхэд хэргийг төрөл төрлөөр нь ангилан бичсэн нь

илэрхий байгаа юм. Жишээлэхэд: оршил

хэсгээс гадна хүн амины хэрэг, бие эрхтнийг гэмтээсний хэрэг, хулгайн хэрэг, эр, эм гэр

бүлийн хэрэг, эзэн ба зарцын хэрэг, үхэгсэд ба цээртэй евчинтэй холбогдох хэрэг, мал

Page 219: Mongol ulsiin tvvh iii 2003

сүргийг аюулаас аврах тухай, ан амьтныг хамгаалах тухай, хүнд туслах зүйл, элч албаны

хэрэг, босгуулын холбогдолтой хэрэг гэж уг хуулийг зүйл ангиар ялгаварлан үзэж

болно.

Монголын хэв хуулийг энэ мэтчилэн бичигтбуулган эмхтгэн хуульчлах явдал

Монголын бусад хэсгүүд, Халхад ч мөн адил дэлгэрсэн байжээ. Үүнийг гэрчлэх

хууль цаазын өөр нэг сонирхолтой дурсгалыг 1970 онд Монгол-Зөвлөлтийн

археологийн анги Дашинчилэн сумын төвийн ойрх Хадаасан толгойн хавьцаа орших

Хар бухын балгасны нэгэн суврагын нуранхайгаас нээн олжээ. Уг дурсгалыг анх

нээгчдийн нэг Х.Пэрлээ түүнийг нарийвчлан судалж 1974 онд нийтлүүлэв2.

X.Пэрлээгийн бичсэнээр үйсэн дээр бичигдэн үлдсэн тэрхүү ховор нандин дурсгал нь

XVI зууны хоёрдугаар хагасаас эхлэн XVII зууны дөчөөд он хүртэлх хугацаанд Халхын

дориөн хошуу, зургаан хошуу, долоон хошууны ноёдын арван удаагийн чуулганаар

хэлэлцэн тогтоосон, арван найман цаазын хураамж хуулга мөн бегоод тэдгээрийн

дотроос хамгийн сонирхолтой нь долоон хошууны их цааз болно3. Их цааз бусад том

жижиг арван хэдэн цаазад байгаа зүйл ангийг бараг хураангуйлан багтаасан гэж хэлж

болно.

Халхын эдгээр арван найман цаазаас бидний өгүүлэн буй үе буюу XVI зууны

хоёрдугаар хагаст хамаарах нь зовхөн хоёрхон бичиг байгаа ба бусад ньцөм 1603-1639

оны хооронд зохиогджээ. Гэвч энэхүүтухайн үедээбичигт буун эдгээр цаазанд орсон

халх монголчуудын хэв хуулийн зүйлс нь өмнөх үеэсээ шууд хамааралтай байсан

бөгөөд XV-XVI зуунд ч мөрдөгдөж байсан нь лавтай. Энэ учраас эдгээр цаазын

бичгүүд нь өгүүлэгдэн буй үеийн

1 Хуулийн түвэд эх "Zentralasiatisclie Studien" Bonn, 1973, №7, тал 268-284 гэдэг сэтгүүлд анх нийтлэгдэп. Монгол

орчуулгыг Ш.Бира «XVI зууны нэгэн монтол цаазын бичиг» нэрээр шштэлсэн, ШУА-ийн мэдээ, 1975.

№3. : Х.Пэрлээ. Халхын шмнэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, Монгол ба Тов Азийн соёлын түүхэнд

холбогдох хоёр хоиор сурналж бичиг. УБ., 1974. 3 Мон тэнд, тал 6.

монголчуудын хууль цаазын мэдлэгийг судлахад чухал ач холбогдолтой болох нь

тодорхой. Халхын цаазны бичгүүд нь өмнө өгүүлсэн Алтан ханы хуультай утга

агуулгаараа тун төстэй бегөөд тэдгээрийг нарийвчлан харьцуулж үзэхэд ойролцоо

буюу ижил төстэй зүйл тохиолдож байгаа нь тэдгээр хууль цааз нь тухайн ойролцоо үед

Page 220: Mongol ulsiin tvvh iii 2003

адил төстэй зорилгыг хангахад зориулагдан гарсан нь илэрхий байна.

Халхын цаазын бичгүүдэд шарын шашны нөлөө туйлын бага буюу бараг

тусаагүй нь тэдгээрийн эртний уламжлалтай болохыг гэрчлэхийн хамтад мөн иргэний

шинж чанартайгхаруулна. Халхын арван цаазын дотор заасан хэргүүдийг ангилан

үзвээс, үүнд: нутаг ус эзэмших, эдлэх эрхийн тухайд, мал адгуус, эд хогшил, багаж

зэвсгийн гэмт хэрэс, хулгай дээрмийн тухай, хүн амины болон жанчих, мэс гаргах

зэргийн хэрэг, олон зүйл босгуулын хэрэг, элч улаа, шүүсний холбогдолтой хэрэг,

дайн дайсны холбогдолтой хэрэг, охин богтлох, буулгах, буцаахад холбогдсон

хэрэгзэрэг олон зүйл ангийн хэрэг1 гэх мэт.

§4. Уран зохиол

Монголчуудын уран зохиол тэр үед голдуу ардын аман зохиол,

баатарлаг туульсын хэлбэрээр хөгжиж байжээ. Тийм уран зохиолын нэг

онцлог бол түүх, домогтой их хольцолдож, бараг юм болгоныг ямагт яруу

найргаар найруулан зохиохыг гол болгож байжээ.

XV-XVI зууны уран зохиолоос уул байдлаар уламжлан ирсэн нь цөөн

бөгөөд голдуу хожуу үеийн сурвалж бичгүүдэд орж бидний үед хүрч иржээ.

Жишээ нь: «Тогоонтөмөр хааны гэмшил», «Мандухай сэцэн хатны домог»

(«Шар тууж»-д байдаг), «Даян хааны харьяат Зургаан түмэн монголчуудын

магтаал» зэрэг болно. Ер нь XVII-XVIII зууны Монголын түүхийн сурвалж

бичгүүдэд бидний өгүүлэн буй үеийн уран зохиол, ялангуяа ардын аман

зохиолын дээж загварууд (өчиг, сацал, магтаал, домог, дуу зэрэг) олон

байгааг анхааран судлах хэрэгтэй юм. Уран зохиолд дотоодын дайн дажныг

эсэргүүцсэн, эх орны нэгдэл нягтрал, энх амгалан аж амьдрал, сайн

сайхныг мөрөөдөн уриалсан зохиолууд бас гарч байжээ. Ийм зохиолуудын

жишээ болгон Ойрадын ард түмний алдарт баатарлаг туульс «Жангар»,

«Убаши хунтайжийн тууж» өмнө дурдсан «Мандухай сэцэний домог»

зэргийг нэрлэж болох юм. Ялангуяа «Убаши хунтайжийн тууж» бол «муу

хүн» гэгдэж байсан харц ардын дүрийг Ойрадын «муу хүний хүү» долоон

настай хөвгүүнээр төлөөлүүлэн гаргаж, түүнийг доод ардын зориг чадал,

сэцэн ухаанаар төгс болгон, Ойрад нутаг руу довтолсон Монголын Убаши

хунтайж, Алтан ханы эсрэг сөргөөн тавьж уул зохиолд бичсэн нь

сонирхолтой ажээ.

Page 221: Mongol ulsiin tvvh iii 2003

XV-XVI зууны уран зохиолд бөө мөргөлийн яруу найраг багагүй cyypi

эзэлж байсан ажээ. Бөө мөргөлийн яруу найраг нь их эртний гаралтай

1 Х.Пэрлээ. Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, Монгол ба Төв Азийн

соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг. УБ., 1974, тал 8.

боловч үүнээс манай үед уламжилсаны ихэнх иь чухамхүу XV-XVI зууны үед

хамаарагдаж байгаа юм. Монголын бөо мөргөл аман ба бичгийн хоёр төрлийн

зохиолтой байсан нь судалгааны дүнгээс тодорхой болж байна1. Бөөгийн яруу найраг

тахилга, өчиг, сацал, даллага, ерөел, дуулал гэх мэтийн олон төрөл байдаг. Эд нь

цөм шүлгээр зохиогдсон байна. Ийм учраас Монголын шүлгийн судлалд чухал

холбогдолтой. Бөө мөргөлийн яруу найраг орчуулгын буюу ямар нэгэн гадаад хэлний

нөлоө байхгүй, жинхэнэ Монголын яруу найргийн шинжтэй байдаг ажээ2.

Боөгийн яруу найраг нь зөпхөн урлагийн хувьд төдийгүй, мөн тухайн үеийн

монголчуудын сүсэг бишрэл, үзэл санаа, амьдралын байдлыг судлахад мөн ач

холбогдолтой ажээ.

§5. Урлаг

XV-XVI зууны урлагийн хувьд гэвэл монголчуудын ур дархны уламжлал ард

түмний дунд тордогдон залгамжилж иржээ. Хүмүүсийн дунд сайн дархан, урчууд олон

байсныг тэдний хийж бүтээсэн урлагийн дурсгалт зүйлс гэрчилж байна. Сурвалж

бичгүүдэд «алт мөнгөн буйл» (тэмээний), «монгөн тогоо», «мөнгөн цар», «мөнгөн

аяга», «алтан аяга», «алт мөнгөн эмээл, хазаар, саадаг» зэргийн тухай, тухайн

үеийн үйл явдалтай холбогдуулан цухас дурдсан байдгаас3 үзэхэд алт, мөнгөн

эдлэлийн ба гоёл чимэглэлийн ур дарх хөгжсөөр байсан ажээ. Жишээлэхэд, Алтан хан,

Далай ламд учралын бэлэг болгон «Таван зуун шижрээр үүдсэн эрдэнийн мөнгөн

мандал», «гучин шижир алтан аяга», «эрдэнэсээр чимсэн алтан эмээлтэй арван цагаан

морь» зэргийг бусад бэлгийн хамтаар өргөж байжээ. «Монголчууд мөн төмрийн

ур дархаар сайн байжээ. Тэдний морины төмөр хуяг, зэвсэг нь нүд халтирам сайхан

байжээ. Тэдэнд төмөр ховор учир төмрийг эрхэм болгодог тул төмрийг их нарийн

эдэлдэг болой. Манайхтай адил олон бөгоөд хамаагүй үл хэрэглэнэ. Монголчууд

хуягдуулгыгтөмрөөр туйлын бат бэх хийдэг байсан ба хуяг дуулга нь гэрэлтэй ба

гэрэлгүй хоёр янз байсан байна гэнэ»4 гэж Сяо Дахэн ажиж тэмдэглэсэн байна.

Page 222: Mongol ulsiin tvvh iii 2003

Монголын түүхийн сурвалж бичгүүдэд «найман талт дуулга», «алт суулгасан

болд дуулга», «өвч хуяг», «хотгор илд», «их хошуут зэв» зэргийн тухай багагүй дурдсан

байдаг нь монголчуудын дунд төмрийн ур дарх сайн байсныг гэрчилж байна.

XVI зууны үеийн монголчуудын дүрслэх урлагийн тухай, Алтан ханаас Мин улсын

хаанд явуулсан бичигтэй хамт байгаа зургийн байдал терхөөс төсөөлж болно. Уул

зурагт Түмэд нутгаас Бээжин хүртэлх замын дэргэдэх хот, хэрэм, гүүр сэлтийг хамт

зурсан байна. Мон зурагт Алтан ханы өргөег зурж түүний дотор хан ба хатан, шадар

хүмүүсийн болон ордны хөгжимчин

1 Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын тонм. тал 142-143. 2 Мон тэнд, тал 146. 3 Саган сэцэн. Эрдэнийг овч. тал 250. 4 Сяо Дахэн. Монголын ^лн заышлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, №2, тал 56.

Page 223: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 224: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 225: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 226: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 227: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 228: Mongol ulsiin tvvh iii 2003
Page 229: Mongol ulsiin tvvh iii 2003

ТҮҮХЭН OH ЦАГИЙН ХЭЛХЭЭС

1368 — Хятадад Монголын Юан улс мөхөв. 9дүгээрсардТогоонтөмөрхаан

(1333-) Монгол нутагт ухарч ирэв. — Нанжин хотноотөвлө11 нийслэлсэн Мин улсын Хун У-гийн

(1343-1398) тэргүүн он эхлэв.

1369 — Хэрлэнгийн хөвөөнд Тогоонтөмөр Барс хотыг байгуулан суув. —ТогоонтөмөрХөхтөмөржанжныгДайдухотруудовтлуулав. —Тогоонтөмөр хаан Далай нуурруу шилжин сууж, Датун руудовтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч уг санаархал ньамжилтолоогүй.

1370 — Тогоонтөмөр хаан (1320—) насбарав. Аюушридар (Билэгт) Хархорумд

Монголын хаан ширээнд суув. —«Юань ши» хэмээх түүх зохиогдов. —Мин улсын жанжин Сюй Да-гийн цэрэгт Хөхтөмөрийн цэрэг цохигдон Хархорум руу ухарчээ.

1371 — Аюушридар (Билэгт) Хөхтөмөрийнхамтцэрэгхуримтлуулав. 1372 — Мин улсын 15 000 цэрэг 3 чиглэлээр Монголд цөмрөн орж иржээ. 1373 — Монголын цэрэг Шаньси, Ляодунгдовтлов.

—Жанжин Хөхтөмөр нас барав. —Аюушридар (Билэгт) хаан Гаоли улсын ванд захиа хүргүүлэв.

1374 — Мин улсынхаан, Аюушридар(Билэгт)-тбэлэгсэлтхүргүүлэв. 1377 — Гүнтөмерхаан(-1402)төрөв. 1378 — Аюушридар(Билэгт)хааннасбарав.

—Төгстөмөр(Усхал) Монголынхаанболов. —Аюушридар (Билэгт) хааны хүүТөгстөмөр Усхал (1378-1388) цолтой хаан ор залгамжилжээ.

1379 — Өлзийтөмөр(Буяншир,-1412)хаантөрөв. 1380 — Хятадын цэрэг Монголд цөмрөн ирж Хархорумыг шатаав.

— Монголын жанжин Өлзийбуха, Нарбуха нар Хэбэй мужийн зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеэр Мин улсын цэргийн томоохон зүтгэлтэн алагдсан байна.

1381 — Мин улс Сюй Да жанжнаар удирдуулсан их хэмжээний

Page 230: Mongol ulsiin tvvh iii 2003

цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж, тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна.

1384 — Монгол-Хятад «Хуа И Юй» бичигзохио

гдов.

1387 — V] I жаран эхлэв. —ОйрадынЭсэхү(Махамуд, -1425)төрөв. —Мин улс Ляодунд төвлөрч байсан Юань улсын жанжин Нагачугийн цэргийн хүчийгустгах шийд гаргасан.

1388 - Төгстөмөр хаан (1342-) нас барав. — Монголын цэргийнхооронд шийдвэрлэхтулалдаан Мин болонболсон. —Ляодуны ван Ажашир, хуйнин ван Табинтөмөр нар Мин улсад дагаар оров.

1389 уулгынхамтанххэвлэгдэв. — «Монголын нууцтовчоо»хятадорч—Мин улс өнөөгийн Өвөр Монголын Онниуд хошууны нутагт Цюанин харуул байгуулж, Нэцэлайгтусхаруулын удирдагчаар ньтомилов.

—МинулсТайнин, Фуюй, Доинхаруулуудыгтустусбайгуулжээ.

1390 - Адайхаан (-1439)төрөв. ч

1392 — Усхал (Энхзоригт, 1359-)насбарав. — Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол руу илгээсэн ба Хятадын цэрэгОнон голд хүрч, тэндээсээ Угалз гол руу чиглэн замдаа 500 гаруй хүн, адуу мал, мөнгөнтамгазэргийголзлон буцжээ.

1393 — Элбэг (нигүүлсэгч, -1399)хаансуув. 1395 рөв. — Дэлбэгхаан (-1415)тө1399 - Мин улсын Цзянь Вэн-ий (1370-1402) тэргүүн он эхлэв.

—Минулсын Юн Лэ-гийн (1370-1424) тэргүүнон эхлэв. —Элбэг (нигүүлсэгч) хаан Үгэчи хасаха, Батула чинсан хоёрт хороог- дон нас барав.

—Дүүрэнтөмөр хунтайж (1363-) нас барав. 1400 — 1388-1400 онуудад Монголдтаванхаансолигдов.

— Ажайтайжтөрөв. —Гүнтөмөр (1377-1402) хаансуув. —Тогоон нутагтаа буцаж ирэв.

Page 231: Mongol ulsiin tvvh iii 2003

1402 — Гүнтөмөр Үгэчи хасахад хорлогдон нас барав. — Үгэчи tfacaxa Гүйличи гэдэг нэрээр хаан суув.

1403 — , Ойрадыг Махамуд, Тайван Батболд нар 3 хэсэгхуваан захирав. 1407 — Эсэнтайш (-1455)төрөв.

—Ойрадын Махамуд Мин улсад элч зарав. —Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн зайлуулав.

— багахүүБуяншир(Бунияашир, 1379-Элбэгхааны1412)уригданирж Өлзийтөмөр цолтой Монгол улсын хаанаар өргөмжлөгдөв.

—Мин улсын Чжу Ди хаан Буянширт элч илгээн, сүрдүүлсэн утга бүхий захиаирүүлэв.

—Ойрадын Батула, Батболд, Тайван нар цэргээтолгойлж шинэ хаан, тайш хоёртой тулалдах болов.

1409 — Ойрадын ноёд Хятадад доптлов. — ын Чэнцзүхэмээх Чжу Ди хаан Ойрадын Махамуд Мин улсшударга төвшин ван (Сян лэ ван) цол шагнасан.

—Мин улсын Юн Лэ хаан Буяншир хаантай байлдав. —Өлзийтөмөр хаан Ойрадын урвагч ноёдын эсрэг дайтсан ч хүчин мөхөстөж ялагдан Хэрлэн гол руу ухрав.

—Мин улс Хамилд ван өргөмжлөн «Вэй» харуул байгуулав. 1410 — Тайсун (Тогтохбух, -1452) төрөв.

— Мин улсын хаан өөрийн биеэр 50 000 цэргээ толгойлон Онон мөрөн хүртэл цөмрөн оржтулалдав.

1412 — ӨлзийтөмөрхаанцөөнтооныцэргийнхамтчБишбалыгявж байхад нь Батула чинсан түүнийг хорлон алаад, Юань улсын тамгыг булаан авч Хархорум хотыг эзэлсэн.

—Ойрадууд Монголын БуянширхааныгалаадДэлбэг(1395-1415)-ийг хаан өргөмжлөв.

—Зүүн МонголыгАругтайтайшзахирав(-1413). — муд, Аругтай тайштай Хэрлэнгийн орчим тулж Ойрадын Махабайлдав. —Мин улс Зүүн Монголын Аругтай тайшид «Найрамдуутөвшин, хэнин ван», Хархорумын вангийн хэргэм алтан дуулга, үнэт бэлэг сэлт ирүүлж, Аругтайн доорх ноёдод нь зэрэг хэргэм олгож өөртөө

Page 232: Mongol ulsiin tvvh iii 2003

татах оролдлого хийв.

1 — Мин 414 Ойрад, Зүүн Монголын хооронд тулалдаан болоходулсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн тулалдаад, Туул гол хүртэл ухраажээ.

— Дэлбэг хаан нас барав. 1416 хь — Монгол, Ойрадын хооронд Хамилын зүүн тал даЗэлэмийн

ойролцоох Бор нохойн зоо гэдэг газар ширүүн тулалдаан болж зүүн Монголын Шигүүстэй баатар, Ойрадын мэргэн харваач Гуйлинчхоёр ирүүлд гарч Шигүүстэй баатар ялав.

— а Дараах тулалдаанд Ойрадын цэрэг мөн ялагдаж, Батулзугатахад А тайш нар цэргээр нэхүүлж Махаму (Батула)-г ругтайбаривчлуулан алуулав.

1417 — ган хүү Тогоон эцгийнхээ Батула (Махаму) чинсаны уучинсаны

тушаалыгзалгамжилжДөрвөнОйрадыгзахирав. 1418 — ТогоонтайшОйрадыгзахирав.

— Мин улсаас эцэгт нь шагнасан «шунь нин ван» Тогоонхэргэмийг залгамжилж, Минулстай найрамдахбодлогоявуулав.

1420 — 1420-иод оны үе, Тогоон чинсан Хамилын ван Буширтай худургийн харилцаа тогтоов.

1422 — Зүүн Монголын ноёд Хорчины Адайгханболгов. 1423 — Агваржинтөрев. 1425 — дай Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон Хорчины А

тайж хаанаарөргөмжлөгдөж, Аругтай улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авав.

1426 — Мандуул (-1467)төрөв. 1429 - маардөхсөөр Урианхай 3 харуул Мин улсын хил рүү аажим ааж

баруун тийшээнэлээдтэлсэн. 1434 — Ойрадын ноён Тогоон тайш Аругтай тайшийг алаад, бүх

Монголыг нэгтгэн захирав.

1436 — Эсэн тайш Мин улсын хаанд элч явуулав. — Мөн оноос хойш Монголоос очдог элч хэдэн арван хүн байснаа хэдэн мянга болж өссөн.

1437 — ын Тогоон тайш харъяат нартаа улаан залаа зүүх зарлиг Ойрадбуулгав. 1438 — бухаТайсун цолтой Монголын их хаанаар өргөмжлөгдөв.

Тогто

Page 233: Mongol ulsiin tvvh iii 2003

— хотод Хятад Монгол худалдааны зах нээгдэв. Датун— йхааныгдовтлов. Тогоонтайш Ада—Адай хаан (1390) нас барав.

1439 — Тогоонтайшнасбарав. — ирав. Эсэнтайш(1455)бүх Монголыгзах

1440 Мандуул ах дүү гурвуул Мянганы — Тайсун, Агваржин жинон, хар нэрт

газар Ойрадыгугтан байлдав. 1441 — Баянмөнх(1470)төрөв. 1442 — Мин улсын хаан Мин Монгол улсын хоорондын арилжааг хязгаарлах

зарлигбуулгав. 1443 — өөрийн эгч, Дуваадаширвангийн ЭсэнтайшэхНугандаширыгурьж

Тайсун хааны ордонд айлчлуулсан. 1444 — н захиргаанддургүйцсан Найрбуха гэгч ноён Эсэнгийцэрэгхөдөл-гөн

эсэргүүцсэн ч амиа алдав. — о бүтэлгүй Мин улсын Урианхайг байлдан дагуулах оролдлогболсон. —ЭсэнтайшЗүрчидаймгуудынэсэргүүцэгчдийгОнниудаймгийн ноён Жүчтэй хавсран цохиж, Зүрчидийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан.

— Шачжоугийн эрх баригчдад монгол Монголын хаан, тайш нар албан тушаал, цол хэргэм олгож Монголын төрийн захиргаанд оруулсан.

1446 — Махахурхис(Махагургис)хаантөрөв. — мэн цэрэг дайчлан хөдөлгөж, Эсэн тайш дөрвөн түУрианхай ба Онниудын эсэргүүцэгчдийгбуулган авсан.

1447 — VIII жаранэхлэв. 1448 — Мандухайсэцэнтөрөв.

—Эсэн тайш Урианхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч илгээж зүүн хязгаарыг бататгахын тулд хүнс, ачаа тээврээр хүч хавсрахыг шаардсан.

—Эсэн тайш 3000 элч томилон Мин улсад очуулав. 1449 — , ОйрадынЭсэнтайшАлагчинсан,ТайсунхааннарМинулсыгбайлдан

Ин Цзунхааныголзлов. — Хавар нь Эсэн тайш тансаг бэлэг сэлттэй элч Мин улсад илгээв.

Page 234: Mongol ulsiin tvvh iii 2003

—7 сард Монголын цэрэг4замаар Мин улсын хил рүүдовтлов. —7 арын 30-нд Датун хотын дэргэд болс с он тулалдаанд Мин улсын цэргийн дэд жанжин алагдаж, цэрэг нь бутарч сарнисан аж.

— агэрхмэдэлтэн 8сарын3-ндДатунхотынхамцэрэгтолгойлонЭсэнтэй байлдсан боловч бүгд мөн л ялагдсан.

—Мин улсын 50 түмэн цэрэг Нань уулын бэлд орших Түмү хэмээх газар Монголын цэрэгтбүслэгдэндарагдажэзэн хаан ньолзлогдов.

— д элч томилон очуулж Эсэн тайш Мин улсын эзэн хааннайрамдаж хэлэлцээ хийх санал тавив.

1450 - М 29-1456) тэргүүн он эхлэв. ин улсын Цзинтайн (14—Эсэн тайш Ин Цзунхааныгбуцаажөгөхталаар хэлэлцээ хийв. —Мин улсын Ин Цзунхааныгүдэхөвтэгшёслол болов. — лсын Цзин ЦзунхаанёслолыняамныдэдсайдЛи МинуШибасяамны дэд сайд Ло Чи нарыгтэргүүн, дэд элч болгож Монгол улсад ирүүлжээ.

—Ин Цзун хаан бараа бологчдынхоо хамт Бээжинд хүрэлцэн ирсэн ба хоёр улсын хооронд найрсагхөршийн харилцаа тогтсон.

1451 — Хар ус гэдэг газар чуулган хуралдав. Турфаны—Агваржин, Эсэн тайш хоёр Тайсун хаантай байлдав. —Тайсуны цэрэгдарагдав. — 00 цэрэгдайлан Ордон руудайрч тулалдсан. Алагтөмөр 30

1452 — . Тайсун (Тогтабуха, 1410-)хаан насбарав—Хаан залгамжлах хаан хүүгтодруулан тогтоох явдлаас Монголын дотоод зөрчил дахин хурцдав.

—Агваржин жинон (1423-) шадар бараа бологчдын хамт хороогдов. —Эсэн тайш Хар Манлай гэдэг газар Урианхай ба бусад монгол аймгийн ноёдыг цуглуулж хурал хийн өөртөө захирагдахыг шаардсан.

1453 — Эсэнтайшийн худалдаачид Мин улстай худалдаагаа сэргээв.

— Эсэн өөрийгөө Монголын их хааны ширээнд суулгаж, Йх Юань улсын Тэнгэрлэг богд хаан Тянь Шэн гэж өргөмжлөгдөн оны

Page 235: Mongol ulsiin tvvh iii 2003

цолоо «Тянь Юань» гэжтогтоогоод Тянь Юаний тэргүүн он гэв.

1454 гартамь — Эсэн хаан хэлмэгдсэн ард Сорсуны хөвгүүдийн үрэгдэв. 1455 — нхны«Багахаан» Махагургис хаан хаан суув. Монголына1456 — Тайсун хааны Самар хатан Хүнүй, Завхан хэмээх газар Ойрадуудтай

байлдав. — Алагтөмөр Эсэнгийн найз, харчины Болай ноён чинсантай тулалдаж Эсэнгийн эмс хүүхэд эд хөрөнгийг булаан авчээ.

— Болай Хятад руу элч төлөөлөгч илгээж алба барьжхудалдаа хийхийг хүсчээ.

—Махахурхис, Болай, Мулихай нар 4 түмэн морьт цэргийн хүчээр Ойрадыгдайлав.

—Махахурхисхаан, тайш Мулихай вангийн хамтХятадын эсрэгдайтах болж юуны Ө]Мнө Урианхайн 3 харуул руу довтолжээ.

1457 - МинулсынТяньШунийтэргүүнонэхлэв. — Болай, ДоголонтайжнарХятадын Ганьсумужийгдовтлов.

—БолайдАлагтөмөрчинсаныхүүөссанаж, амьнасанд ньзаналхийлэх болсон учир хүн ардынхаа хамтаар дайжин Мин улсын хил орчмоор нүүдэллэх болсон.

—Болай Мин улсаас хүнс тэжээл олгохыг хүсэмжлэв. —Болай 1461 оны зун хүртэл хугаиаанд Ордост байрлаж, Алачу ноёны хамт Хятадын хилийг уулгалж байжээ.

— . Ихирисаймгийнудирдагч Бэгэрсэн Ганьсумужийгдовтлов1458 — р Шаньси, Шэньси, Цзинчжоу зэрэг Болай, Доголон на

мужуудыг довтлов. 1460 — Мулихай ван Ордост ирж Ордосын баруун хэсэгтүйл ажиллагааявуулж

эхлэв. 1461 — Мин улс Монголтой найрамдлын хэлэлцээ хийв.

— ээ. Болай Мин улс руу 3 удаа элч илгээж найрамдахыг хүсч1462 - 9 сард Болай 2 түмэн цэргийн хүчээр Доин харуулыг эрхшээлдээ

оруулж, улмаар Тайнин, Фуюй харуулыг мөн эрхшээлдээ оруулжээ.

1463 — Мандуул хаан суув.

Page 236: Mongol ulsiin tvvh iii 2003

—Б ох жинон цол өргөмжлөв. аянмөнхөд бол—М лсад ахахурхис хаан, Болонай Цзи ван зэрэгтэй хамтран Мин уалба барьж 200 гаруй элч төлөөлөгчөө илгээжээ.

1464 — Батмөнх (-1543) төрөв. 1465 — Хятадын Минулсын ЧэньХуагийн (1434-1487) тэргүүнон эхлэв.

—Болай Зүрчидийг эзлэн авахын тулд 9 түмэн цэргийн хүчээр Ляо хэ рүү цөмрөн орж байлдав.

—Махахурхисхаан Болайд хорлогдов. — хорлогдов. Болай Мулихай ванд—Тоггохбухын хөвүүн Молон (Молан) (1465-1466) Монголын хаан ширээндсуув.

1466 — ай ванд хорлогдов. Молон Мулих1467 — Мандуул хаан (1426-) нас барав.

— Мулихай ван Мин улсад алба барив. 1468 Өнөболд ванд — Мулихай ван дүү нар, хүүхэд ньдолууланалуулав.

— Ойрадуудындундхагарал гарч Баясах Пинчжан хүн ардаа авч Хамигийн ойролцоо нутаглах болсон.

1470 — Баянмөнхболохжинон (1441-)насбарав. — г Монголын томоохон ноёд, Мандуул 7 настай Батмөнхийхааны бага хатан Мандухай нарЧингисийн найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж даярыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжлөв.

—Мандухай сэцэн ОрдосдахьЧингисийннайман цагаан гэрийнөмнө Батмөнхийг хаан ширээнд залж их өчиг өчив.

—Бэгэрсэн Ордост нэвтрэн ирж Мандуул, Өнөболд, Алачу, Баянмөнх нартай нэгдэв.

—А чу (Орожуу) Мин улсын хилийгуулгалжбайгаад шархадсан бал Болох

жинон хагас жилийн дараа аймгаа удирдан гол гатлан бүгдийг нэгтгэснээр улам хүчирхэг болов.

1471 — хатан Батмөнхийг үхэгттэргэнд суулган цэрэглэн Мандухаймордож дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар байлдав.

Page 237: Mongol ulsiin tvvh iii 2003

— Болохжинон Мин улсрууэлчзарж2удааалбабарив. 1473 — Мандухайхатантөрийнхэргийг Бамөнхөд шилжүүлэн өгөв.

— йтаж, Бэгэрсэн Бэгэрсэн, Болохжинон нар Алачутай даАлачугийн аймгийг хураан авсан.

1474 — Бэгэрсэн Мандуулыг Монголын хаан ширээнд суулг ээ. аж1476 — Монголын эрх баригчдын дотор хагарал гарсан ажээ. 1479 — Мандуул Бэгэрсэнийг хороож хүн ардыг нэгтгэн авсан.

— Мандуул хаан нас барав. 1480 — ы улс мөхөв. Алтан ордн

— н зүгтявж Дайнин харуулыгдовтлов. Исмаил цэргээ авч зүү1481 рөв. — Чингисийнугсааны Бабур(-1530)тө1482 ) хоёр ихэр төрөв. — Төрболд (-1523), Улсболд (-15001483 - Батмөнх Даян хаан Исмаил тайшийг эсрэг Горлосын Тогооч,

Шигүшидэй зэрэг ноёдыг илгээв. 1484 — Төрөлтгүнж, Барсболджинонхоёрихэртөрөв. 1486 - Хэшээ, Исмаил нар нас барж хоёр аймгийн хүн ард Хята хил дын

орчмоортархав. 1487 — Арцболд төрөв.

— Чоросаймагхоёрхэсэгсалав. 1488 — Хятадын Мин улсын Хун Чжи-гийн тэргүүн он эхлэв.

—Даян хаан Мин улсын хаантай найрамдлын холбоо байгуулж худалдаа хийв.

—Даян хаан Монголын ихэнхи хэсгийг өөрийн эрхшээлд оруулав.

1489 — Мандухай хатан Ойрадынэсрэгхоёрдахьудаагийнаяндайнхийв. 1490 — сэцэн ДөрвөнОйрадыгдахинбайлдав. Мандухай

— Очирболдхоёрихэртөрөв. Алчболд, 1491 — Даян хаан ойрадын ноёдтой хамтарч Урианхай 3 харуул руудайрч Доин

харуулыг өөрийн эрхшээлд оруулжээ. 1495 — Исмаил тэргүүтэй Монголжины ноёдхуйвалдаанхийв.

— барж Хосай монголжин аймгийн удирдагч Дологон нас болов.

1496 н хаан Исмаил тэргүүтэй хуйвалдагч нартай Түргэний голд — Даябайлдаж

дарав. — айн гарав. Батмөнх Даян хаан ойрадуудын хооронд д

1497 — Хааныорд Хэрлэнд байрлаж, Ихчуулганхийв. — Хуйвалдагчноёдыгцаазлав.

Page 238: Mongol ulsiin tvvh iii 2003

1498 — Даян хааны орд Чахарын нутагт буудаллав. — Шихэр хатан нас барсан бололтой.

1499 — т буудаллав. Хааныорд Ордос нутаг— Улсболдыг баруун түмэнд жинон болгож явуулав.

1500 — Чагаадайнулсмөхөв. — Хосай өөрийн аймгааавч Ордостнэвтрэн орж, Ибэрэй сүлбэлдэнявах болов.

1502 — «Жамбал Цанжид» гэдэг номыг санскрит, түвэд, монгол хэлээр хэвлэв.

— Өөлдийн зарим аймгууд Дундад Ази руу нүүдэллэв. 1504 — Боди-Алагхаан (1547)төрөв. 1506 - Хятадын МинулсынЧжэн Дэ-гийн(1466-1521)тэргүүнонэхлэв.

— Гүнбилэгтөрөв. 1507 — 1Хжаран эхлэв.

— Түмэдийн Алтан(-1583)төрөв. 1508 - Л . авугтайжтөрөв

— Даян хаан монголжины эсрэг цэрэглэв. 1509 Улсболдыг баруун түмэнд — Батмөнх Даян хаан, 2 дугаар хүүжинон

болгон суулгав. — инон Ибэрэйтайш,ОрдосынМандуулай, Ахлаху Улсболджнарын гарт хорлогдов.

—ИбэрэйтайшОрдостирэв. 1510 — Ибэрэй тайш Мандуулай Ахлахутай нийлжДаян хааны эсрэг - тэр

сэлдээд цохигдов. 1511 — ДалантэргүүнхэмээхгазарДаянхаан Баруу интүмн йгбайлдав. 1512 в. — Барсболдыгбаруунтүмнийжинонболго1513 - Гэрсэнз(-1549)төрөв. 1520 — Дарайсун (1557)төрөв. 1522 — 88-1556) онэхлэв. Хятадын Минулсын Цзя Цзингийн (141523 - Төрболд (1482-)насбарав. 1526 — БабурЭнэтхэгийгэзлэн их Моголын

эзэнтулсыгбайгуулав(энэулс 1707 оныгхүртэл 181 жил оршинтогтносонбилээ).

1530 — Бабурхаан (1481-) насбарав. 1531 — Хумаюн (-1556) их Моголын хаан болов.

— Монголдбайгалийн ихгамшигтохиолдов. 1532 - ЖалаирьщНоёндайХатанбаатартөрөв.

Page 239: Mongol ulsiin tvvh iii 2003

1534 — Онохуй төрөв. 1536 ГорлосынАминдуралтөрөв. 1538 Сэнгэдүүрэн(1585)төрев.

1539 - Түмэн (-1592)төрөв. 1540 — Ордосын Хутагтай Сэцэн (-1586)төрөв. 1541 — Түмэдийн Алтан хан Датунд худалдаа нээхийгхүсч Мин улсын хаан элч в зара . 1542 - М (-1606)төрөв. оголын Акбар

— Мин улсад дахин элч илгээв. Алтан хан—Далдан хөндлөн төрөв. —Монголд байгалийн их гамшигтохиолдов.

1543 — БатмөнхДаянхаан (1464-) насбарав. — 111 Далай лам Содномжамц (-1588) төрөв.

1544 — Боди-Алагхаан суув. — Алтангийн цэрэгХятадын нийслэлддөхөн очив.

1547 04-)насбарав. — Боди-Алагхаан (15—Алтан Минулсаддахинэлч илгээв. —Алтан хөвгүүдийнхээ хамт Хятадын хил дээр адуу малаар торго дурдан, мөн бусадзүйлийгсольжөгөхийгшаардав.

1548 — Дарайсун Гүдэн (-1557) Монголын хаан болов. 1549 — сбарав. Гэрсэнз(1513-)на1550

— Алтан хан цэрэглэн Бээжинд тулж очив.

—Гүнбилиг(1506-) насбарав. —Алтангийн цэрэгХятадын нийслэлддөхөн очив.

1551 — Минулс, Алтанхантайхэлэлцээхийжхил орчмын газруудад худалдаа

хийхболов. — Монголдбайгалийн их гамшигтохиолдов.

1552 — Алтан хан Дөрвөн Ойрадтай байлдав. 1554 — Түмэдийн АлтанханХөххотыгбайгуулав.

— Абатайсайнхан(-1588)төрөв. 1555 — Буян (-1603)төрөв.

— Алтан хан цэрэглэн Бээжиндтулжочив. 1556 — Акбар (1542-1606) их Моголын хаан болов (Энэхаан Энэтхэгголон Хот байгуулжээ). 1557 — б53)төрөв. Монголын Нэйжтойн (-1

—Дарайсун Гүдэн хаан (1520-) нас барав. —Алтан хан 5 суваргат эхлэн 8 ихбайшинбайгуулж, тариа, төмсолон үр жимсийгтариулжтансагамтат идээгээ Монголын газартарьж эхлэв.

Page 240: Mongol ulsiin tvvh iii 2003

1558 — Түмэнзасагтхаан (1539-1593) хаансуув. —ХалхынТүмэнхэн(-1640)төрөв. —Алтан Хөх нуур хавийг эзлэн авав. —Алтан Уйгур, Шаруйгурыгэрхшээлдээоруулав.

1559 — Түмэдийн Алтан хан Хөх рын монголчуудыг нуубайл эзлэв. дан

1560 - АлтанхаанХөхнуурхавьнутгийгхүүБинтээрээзахируулав. — Алтангийнэзэмшил нутагрууДатуныцэргийнтойргийнзахирагч Бин Хань цэрэглэн довтлов.

1562 дыг ялж Эрчис - Хутагтай Сэцэн хунтайж (1540-1586) Ойрамөрн баруунтийш гаргав. өөс

— Халхын Лайхуртөрөв. 1563 — Алтангийн цэрэгБээжиндтулжочив. 1564 — Бошгот(-1б24)төрөв. 1565 - Бахарай төрөв. 1566 — Хутагтай Сэцэн хунтайжТүвэдийгэрхэндээоруулав. 1567

— Хжаран эхлэв.

— 572) тэргүүнон Хятадын Минулсын Лун Цингийн( 1521-1эхлэв. —Шолой Убаши (-1627) төрөв. —Алтанэлч илгээв.

1568 - Алтан Ойрадад довтолж, Бах нэрт газар буух цагт Юнгэн (Жүн ) хэн

хатан амаржиж, сая төрсөн хүүд Будшир нэр өгч ойрадуудыг өмчлүүлэв.

1570 . — Түмэдийн Алтан хан Мин улстай гэрээ байгуулав— Алтан ханы ач Дайчин баатар Мин улсад олзлогдов. — Мөноны 12 баатарыгХятадын80оргодлоорсолив. сардДайчин

1571 — Хятадын Мин улсхилийнорчимдөрвөн газрыг зааж монголчуудтай

х далдаа хийх болов. у1572 в. — Алтан Минулсад4шаардлагатави1573 — Хятадын Минулсын ВаньЛигийн (1544-1620)тэргүүнон эхлэв. 1574 — Хутагтай Сэцэн Чорос, Баатуд аймгуудыгэрхэндээ ору

улав.

—Оюундарьжинон (1522-) насбарав. —Алтан хан, Содномжамц нар элч солилцон харилцав.

1575 — Алтанбаснэгхотыгбарьсанбайна. — ны толгойлолгч Содномжамц Монголд Шарын шашхүрэлцэн ирж Алтантай уулзаж, Алтан шарын шашинд орсон.

Page 241: Mongol ulsiin tvvh iii 2003

—Жибзун Дарнатын хувилгаан Гунгаанинбо (-1634) төрөв. 1576 шны Гармаа ламыг урьж — ТүмэнзасагтханТүвэдээсулаанышаирүүлэв. 1577 — Абатай сайн хан Ховхор хэрээ хэмээх газар Ойрадыг байлдан ялав.

—Бошгот (1564-1624) жинон болов. —Т мэнзасагтхаан Цзинү чжоу газрыгэзлэнавчхятадынталыгайлган сүрдүүлжалтантамгаолгохыгшаардсан.

—Алтан шарын шашны тэргүүн Содномжамцтай Хөхнуурт уулзав.

1578 5 Алтан хан Түвэдээс Далай лам — сарын 15-нд ТүмэдийнСодн - ом

жамцыг залж ирүүлэв. —Алтан хан шашны цааз тогтоов. —Абатай ханы хүү Эрээхэй мэргэн хан төрөв.

1579 — Хөххотод сүм байгуулав. —Алтан ханы зарлигаар «Алтангэрэл» хэмээх судрыг шинээр орчуулав. —Монголд байгалийн их гамшигтохиолдов.

1580 — Одоогийн Архангайн Цэцэрлэгхотынсуурьтавигдав. 1581 — Цогттайж(-1637)төрөв.

—Оросын ЕрмакСибирьрүүдовтолжэхлэв. —Абатай сайн хан (1554-1588) түвэд хутагтуудтай харилцаа тогтоон харилцав.

1582 - Төрбайх(-1654)төрөв. —Оросын Ермак, Кучум хааны цэргийг дараад Сибирийн төв Искер хотыгэзлэв.

—Алтанхан (1507-) насбарав. 1583 — Гүмбүмхийд байгуулагдав. 1585 - Шарга азарга хэмээх Шанхатуулын арТахай нэрт газар Эрдэн уу э-з

хийдийг байгуулах ёслол болов. —Сэнгэдүүрэн ханы урилгаар Далай лам Содномжамц Хөх хотод ирэв. —Абатай сайн хан, Содномжамц хутаптай уулзав.

1586 — Ордосын хутагтай Сэцэнхунтайж(1540-) насбарав. — Халхын Эрдэнэ-зуухийдийгбайгуулав.

Page 242: Mongol ulsiin tvvh iii 2003

1587 Абатай сайн хан Далай ламтай уулзаж шашин дорсон ба «Очирайхан» цолыг авав.

—Халхын Убаш хунтайж Ойрадтай байлдав. Энэ тухай «Убаш хунтайжийн түүх» зохиогдов. Гүүш цорж «Ямандаг»-ийгорчуулав.

—Аюуш гүүш гадаад үгийгбичих үсгийгзохиов. —Сибирийн төв Тобольск хот байгуулагдав.

1588 - ТүмэнзасагтханхутагтСодномжамцыгЧахартүмэнд урив. —Далай лам Содномжамц (1543-) нас барав. —Абатай сайн хан (1554-) нас барав. — ум). Байбаликынсүмбаригдав(Булган, Хутагс

1589 — Ёндонжамц(-1616)төрөв.

1591 Эрдэнэдайчинхунтайж(-1626)төрөв. - Саран— Тойн Чойжамцын «Манзушрийн нэрийг үнэхээр үнэлэхүй» ном хэвлэгдэв.

1592 — Майдар хутагт төрөв. —Лигдэн (-1634)төрөв. —Бошигт жинон Мин улсыг довтлов.

1593 — Түмэн засагт хаан (1539-) нас барав. — Буян Сэцэн (1555-1603) хаан болов.

1594 - Гомбодорж(-1655)төрөв. — Бошигт жинон 2 дахь удаагаа Мин улсыг

- Бошигт жинон Түвэдэд морилов. довтлов.

596 1

1599 — Ойрадын Заябандид Намхайжамц(-1662)төрөв. 1601 гтхунтайжэххатныхамтСэтгэшгүйчЦо андманьхэмээх6сүм(Цагаан

байшин)Туул голын эрэгтбайгуулжэхлэв. 1602 . — БошигтжинонДалай ЁндонжамцыгТүвэдэдзалахаармордов1603 — Буян Сэцэнхаан (1555-) насбарав.

— аан (1592-1634) болов. Лигдэнх1604 — Түүхч Саган сэцэн төрөи.

—Амдогийн Гонлун хийд байгуулагдав. —Томь голын эрэгт Оросууд Алтан ханд алба барьдаг Түрэг аймгуудтай анх тааралдав.

Page 243: Mongol ulsiin tvvh iii 2003

НОМ ЗҮЙ

Монгол ном зохиол н эх. «Алтан ханы хууль». Ш. Бирагийн хэвлүүлсэ

«Zentralasiatischestudien». №7. Bonn, 1973. Алта унамал нэрт нсүмбэр «Алтан ханы үеийгухуулсан эрдэнэ т

А-Түүхийн судар оршвой» бичмэл. ШУ хүрээлэнгийн бичмэлийн хөмрөг.

Даян хаан. Улаанхад. Хайлар, 1992. ны дармалын «Алтан товч». Тэргүүн ноёны орд 4.газар, 1941. «Алтантовч». Дорддэвтэр. УБ., 193 «Алтантовч». Х өххот, 1984. Алтаншаа Н. Монголчуудын өчигдрийн мөр. 1 боть. Улаанхад, 1993. Алтаншаа дэх нэрт хүмүүс. Үрүмч, 1995. Н. Ойрадын түүхэн у уны Монголын гадаадхарилцаа. УБ., ХVII-Х1Хз 1977 «Арван дөрвөөс арван есдүгээр зууны Монголын . гадаад харилцаа». УБ., 1997 Ар нгуаН. Арван дөрвөөсиу арван зургадугаар зууны Монгол- Хятадын харилцаа. УБ., 1996. «Асрагч нэртийн түүх». Х.Пэрлээгийн нийт- лүүлсэн эх. УБ., 1960. Асралт Мин улсын үеийн Монгол ба Дундад улсын Бээжин, 1964. худалдааны харилцаа. Бира монгол цаазын Ш. Арван зургадугаар зууны нэгэн бичиг. ШУА-ийн мэдээ №3. Бира Ш үүх бичлэгийн судалгаа. . Монголын түүх, соёл, т Токио, 1995. Бир зохиосон нэгэн а Ш. Хутагтай Сэцэн хунтайжийн хуулийнтухай. ШУА-ийн мэдээ№3, 1970.

Page 244: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 244 -

Болдбаатар Ж., Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал. Лүндаажанцан Д. УБ., 1997. БорЖ., Киян ипломаттовчоон. УБ., 1998. Монголынд

«БНМАУ-ынтүүх».УБ., 1966. «БНМАУ-ынтүүх».УБ., 1955. «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх». Тэргүүн 3 дэвтэр. доод 3 дэвтэр. Хөх хот, 1986.

Бямба(Жамба) Асрагч нэртийнтүүх. УБ., 1960. Ва тухай егүүл- да Сэй н түүхийнМин улсын үеийн монголы

лүүдийн эмхтгэл. Бээжин, 1984. «Ван ли хааны цэргийн гавьяаны тэмдэглэл». Л.Жамсрангийн орчуулга. УННС. (цохимол эх). «Гаван Шарав хэмээх тууж оршвой». ШУА-Хэл зохиолын хүрээлэнгийн гар бичмэл хөмрегт буй.

Гомбожав гүн Эгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүд оршвой. Гонгор Д. Халх товчоон. I, II боть. УБ., 1970. Гэрэлбадрах Ж. „ Арван таваас арван долдугаар зууны Монголын

ноёд язгууртны зэрэгдэвийн асуудалд. УБ., 1999. Даваасүрэн Б. Батмөнхдаян хаан. УБ., 2000. Дагвадорж Д. Монголын шашин суртахууны тайлбартоль. УБ.,

1995. ДайХуни. Буян УмардЮанийтүүх. Хайлар, 1991. ДалайЧ. Монголынтүүх (1260-1388). Гутгаардэвтэр. УБ.,

1992. Дамба УмардӨнийн мандал буурал. Хөххот, 1998. Дамдинсүрэн Ц. Монголын уран зохиолын дээж зуун билиг -

Убашихунтайжийнтууж. УБ., 1959. Дамдинсүрэн Ц. Монголынуранзохиолынтойм. УБ., 1957. Дарийжав Мин улсын үеийн говийн өмнөд хэсгийн монгол-

чуу түүхийн су гаа. Хөх х 1998. дын дал от, Дарма гүүш Алтан хүрдэнмянганхигээст. Дармадала Их Монголын оронд дээдсийн ном ямар мэт

дэлгэрсэн ёсныгтодорхой өгүүлэгч цагаан лянхуан эрхис.УБ., 1985. «Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээх оршвой». ШУА-Хэлзохиолын хүрээлэнгийн гар бичмэлийн хөмрөгтбуй.

Жамбадорж Болор толь. Бээжин, 1984.

Page 245: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 245 -

Жамбалдорж С., Нэртмонголхүмүүсийн намтрын ойллого. УБ., Сонинтогос Э. 2000. ЖамсранЛ. БНМАУ-ын түүх (Хувьсгалын өмнөх үе). УБ.,

1972; 2дахьхэвлэл. УБ., 1975; Здахьхэвлэл. УБ., 1978.

Жамсран Л. Эсэнтайшхаан. УБ., 2000. Жамсран Л., Урангуа Ж., лМонго ынтүүхийнбаганэвтэрхийтоль. I. A-3. Дэмбэрэл С. УБ., 1998; II. И-Р. УБ., 2000; III. С-Я. УБ., 2002. Заанхүү Ш., Монголынтүүхийнлекцүүд. УБ., 1999. Алтанцэцэг Т.

«Зарлигаар тогтоосон ван гүнгүүдийн илтгэл шастир...».УННС(гарбичмэл).

Ишбалдан Эрдэнийн эрхи. УННС (гар бичмэл). Ишбалжир Сүмбэ хамбо Хөх нуурынтүүх. УБ., 1985. ИшжамцН. Түмэн засагт хааны төр шашны бодлого.

(Mongolica) 1995. Ломи Монголын боржигид овгийн түүх. Хөх хот, 1989. Лю Цзиньс Арван гурваас арван долдугаар зууно ы монголын

түүх бичлэг. Хайлар, 1979. Лю Цзиньсо Монголын хураангуй түүх, Хөх хот, 1985; 2 дахь

хэвлэл. Хөххот, 1998. Лувсанданзан А товч.УБ., 1990. лтанЛувсанданзан Алтан товч. А.П.Шастинагийн нийтлүүлсэн эх.

М.,1973. «Лувсанпринлэй Живзундамбабалсанбогийн ердийн товч намтар» (Өндөр гэгээний намтрууд оршвой). 1995.

Майдар Д. ,Дарьсүрэн Л. 976. Гэр, оронсууцнытүүхэнтойм. УБ., 1«Мин улсын судар» «Мин улсын үеийн Монголын түүхийн тухай өгүүллүүдийн эмхтгэл». Дэд дэвтэр. Бээжин, 1984. «Монгол Банзрагч тавдугаар судар». (Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг). «Монгол цэргийн түүхийн товчоон». УБ., 1996. «Монгол үндэстний нэвтэрхий түүх» Дээд, дунд, доодботь. Бээжин, 1995. «Монгол үндэстний нэвтэрхий түүх». 3 боть. Хөх хот, 1991.

Page 246: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 246 -

«Монгол үндэстний товч түүх». Хөххот, 1977, 1985, 1988. «Монгол үндэстний түүх». Дээд. Бээжин, 1995. «Монголын нэвтэрхий толь». 2 боть. УБ., 2000. «Монголынсоёлынтүүх». 3 боть. УБ., 1999. «Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил» (МЭӨ Ш-МЭ XX зуун). Тэргүүнботь. УБ., 1995. «Монголын түүхийн лекц». Хөххот, 1998. «Монголын түүхийн толь». Хөххот, 1999. «Монголын түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн». Цуврал 1-УШ.УБ., 1992-2000. «Монгол улсын түүх» (онол-арга зүйн асуудлууд). УБ., 1999. «М » (дээд). Бээжин, 1995. онгол үндэсний түүх

Намсра Дервен Ойрадын түүх. Хөх хот, 1993. й Намсрай Хөххот, 1996. Зүүн гарынхаантулсынтүүх. Нацагдорж Ш. Манжийн эрхшээлийн үеийн Халхын хураангуй

түүх.УБ., 1963. Нацагдорж Ш. Мянган, отог, аймгийн тухай. ШУА-ийн мэдээ.

УБ., 1974. НацагдоржШ. феодализмын үндсэн замнал. УБ., 1978. Монголын НацагдоржШ. 63. Халхын түүх. УБ., 19Одон Эсэн хаан. Хөх хот, 1988. Одон хтгэл. Хөххот, 1988. Цагаан гэрийн эм

«Ойрадын түүхэн сурвалж». Хөх хот, 1986. ОчирА. н түүхийн товч. УБ., 1993. Монголын ойрадуудыПүрэвжавС. Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ.,

1978. Пэрлээ X. Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт

бичиг, Монгол ба Төв азийн соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвал бичиг. УБ., 1974.

ПэрлээХ. Монголын хувьсгалын өмнөх түүх бичлэгийн асуудалд. УБ., 1958.

ПэрлээХ., Ишжамц Н. УББНМАУ-ын түүх (тэргүүн дэвтэр). ., 1981; 2 Дахь хэвлэл. УБ., 1985.

Ринчинноров Чингис хаан хийгээд алтан урагтан. Хайлар, 1998.Саган сэцэн Эрдэнийн товч. УБ., 1961.

Page 247: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 247 -

Сүхбаатар Г., Жамсран Л. БНМАУ-ынтүүхийндээжбичиг. I. УБ., 1968., 2 дахь хэвлэл. УрангуаЖ., ЭнхцэцэгД. «Т д . од үсгийн урсгалууд» УБ., 1976. М Уонгол хатад. Б., 2000. М . онгол үндэстний эртний түүх. Хөх хот, 1999Уран «Хо өрлөгийн түүх» -"Хатантэнгэр" №3, 1983. огторгуйн цагаан гарди. УБ., 1995. ХүрэлбаатарЛ. «Цагаан түүх». МУНС (гарбичмэл).

« ан Цастны орны мэргэн эрхт зэргээр заларс зохиол, алтан үртэсний хоршмол». Синин, 1984.

Цю цюсы Ван Ли У Гун Лу (Ван Лихаан цэргийн гавъяаны тэмдэглэл), Алтан ханы намтар. Д аээд, доод (Л.Ж мсрангийнорчуулга), 1962. УННС. Шагдар онголлусынболовсролынтүүхийнтовчо Ш М он. УБ., 000. 2 Шартууж» (Н.П.Шастинагийн нийтлүүлсэн эх). « УБ., 1961. «Шартууж». Бээжин, 1983. «Шартууж». М-Л., антовч.М., 1973. х 1957. Алт

., Л увсанданзан Шасти на А. П Эрдэнийнтовч. Бээжин, 1987. Саган сэцэн «Эрдэнэ тунамал нэрт су дар оршиой». Бээжин, 1984. Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зо « хиолыг й». товчлон хураасан алтан товч хэмээх оршво УБ., 1990.

Гадаад ном зохиол

«Алтан товчи». Монгольская летопись в подлинном приложением Калмыцкого тексте и переводе с йны с текста истории Убаш-хунтайджия и его во. Ойратами, Труды вОРАО, 1858. т. VI y of the Mongols. Harward. «AltanTobci». A brief histor 1952. Акимушкин О K вопросу o внешнепол.Ф. итических связах Бартоль

Монгольского государства. Алма-Ата, 1977. д В Сочинение. Том II, V.

льд В. Очерки истории Семиречья. Фрунзе, 1943. Барто

ВБаянхүү Лунь аньда цюгүн (Алтаны алба барих хүсэлтийн

Page 248: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 248 -

тухайд). -«Ли Ши Цзяо Сюэ» №8, Буянхүү Миндай мэнгү ши лүнь (Мингийн үеийн монголы нтүүхийнтухай).Тайбэй,1998 . Бира Ш. Монгольская историография (XIII-XVII вв.). М., 1978. varaprabhasottama-sutra in Bira Sh. The worship of the Su Mongolia. Trust with Change and Development Editor Delhi. Вада R.C.Shatra, Vision and Venture. Patiala. New ыков в первой Богоявленский С.В Материалы no истории калм ие записки". М., 1939. половине XVII в. -"'ИсторческВада Сэй Таоши кэнкю (Зүүн Азийн түүхийн судлал). Токио, 1959. Вада Сэй Мин дай Мэнгү ши. Л үнь цзи. Шан ся (Мингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл). Дээд, доод. Бээжин, 1988. «Ван ли у гун лу» (Ван Ли хааны цэргийн гавьяаны тэмдэглэл). Цз. 11. Владимирцов Б.Я Общественный строй монголов. "Монгольский кочевой феодализм". Л., 1934. Н Владимирцов Б.Я. Надписи на скалах халхаского Цогту-Таджи. ИА СССР,1926. №13-14. В (Мин улсын эй Хуань Хуан Мин Цзю Бянькао есон хязгаарынталаархи судалгаа). Бэйпин, 1936. Г ао Гун Фужун Цзи Ши (Бүдүүлгүүдийг номхотгосон тэмдэглэл). Бээжин, 1934. «Гаоли ши» (Гаоли улсын түүх). Голстунский К.Ф. Монголо-Ойратскиезаконы (1640). СПб., 1880. . Гоо Минфу Мооко гэнрюү (Эрдэнийн товч). Токио, 1940. Г румм-Гржимайло Западная Монголия и Урянхайский край. Том II. . Е. Г Ленинград, 1926. Жам oнгoльcкиeлeтoпиcиXVII в. М-Л., 1936. царано Ц. MЗлат ияДжунгарскогоханство. М., 1983. кин И.Я. Истор

Е Сы и као (Дорвон бүдүүлгүүдийн тухай судалгаа). Сэнгао Е Бэйлукао (Хойд бүдүүлгүүдийн тухай судалгаа). Сэнгао Е Синь минь, Буянхүү Цзяньмин гудай Мэнгү ши (Монголын эрт ий товчтүүх).Хеххот, 1990; 1993

н .

Page 249: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 249 -

«История народов Узбекистана». Ташкент, 1947. Кобаяши Т. Алтан товч - Мооко нэндайки (Алтан товч -

Монголынондараалал).Токио, 1939. Ligeti L. Catalogue duganjurmongolimprime. Budapest, 1942.

«Материалы no истории русско-монгольских отношений 1607-1636 гг». М., 1959. «Материалы по истории русско-монгольских отношений 1636-1654 гг». 1974. «Монголо-Ойратскиезаконы». СПб., 1640.

МоисеевВ.А. Джунгарское ханство и казахи XVII-XVIII вв. Алма-Ата, 1991.

«Мин Дай мэнгу Ши». Лүн Цзи, Шан, Ся (Мингийн уеийн түүхийн өгүүллийн эмхтгэл). «Мин цзин ши вэнь бянь» (Мин улсын үеийн түгээмэл тэмдэглэлүүдийн эмхтгэл). «Мин дай мамо сирё» (Мин улсын үеийн манж монголынтухай судалгаа). Токио, 1954-1958. «Мин дай мамо ширёо» (Мингийн үеийн манж монголын түүхийн хэрэглэгдхүүн). Киото Их Сургууль, 1942-1959. «Мин ши» (Мин улсын түүх). (Хөхтемөрийн

намтар). Бээжин-Шанхай, 1958. «Ван Чигугийн намтар». «Валашастир».

«Чжоулань вэнь чжуан» (ЧжоуЛангийн намтар). «Миншилу» (Мингийн үнэнтэмдэглэл). Хөххот.

«Мэн вэньЛи ши. Вэньсянь ган шү» (Монголын түүхийн сурвалжийн тойм).

«Мэнгүхуанцзинши ичжу». Тайвань, 1975. «МэнгүЮаньЛү» (Монголчуудын угэх). Намсрай Зүүн гарын хаант улсын түүх. Хөх хот, 1993. Никифоров В.Н. Восток и всемирная история. М, Изд-во "Наука",

1975. «Нэймэнгүдацыдянь» (Өвөр Монголын ихтоль бичиг). Хөххот, 1991.

Одон Эсэнхаан. Хоххот, 1988. Одон Цагаан гэрийн эмхтгэл. Хех хот, 1988.

«Ойрадын түүхэн сурвалж». Хөх хот, 1986.

Page 250: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 250 -

Позднеев A. Монголия и монголы. Том I. СПб., 1896. ПокотиловД. История восточных Монголов в периоддинастии Мин (1368-1634, покитайскимисточникам). СПб., 1893. Поппе Н Квадратная письменность. М., 1941. РерихЮ. и Монголо-Тибетскиеотношен я в XI11 -XIV вв. их народов». М., «Филология и история монгольск1958. Сандай цадиг намтар. Хөххот, Эртний Монголын хаадын 1999. Свистунова Н.П Китай и соседи; Организация пограничной службы. вэпоху Мин. М., 1970. насевере Китая Свистунова Н.П Организация пофаничной службы насевере Китая Вэ поху Мин. - «Китай и соседи». М., 1970. Serruys H. Sino-Mongol Relations during the Ming. Brussels, 1967,1967, 1975. Serruys H. Remarks on the introduction of Lamaism to Mongolia. The Mongolia society bulletin, vol-7. 1968. Serryus H. Sino-Mongol Relations during Ming. The Tribute System and Diplomatic Mission (1400-1600). Bmssels, 1967. Serryus H. Genealogical Tables of the Descendants of Dayan- Gan, Mouton. Gravehage, 1958. СяоДахэн ын тухай тэмдэглэл -(Хэл Монголын зан заншл л, түүх). «Монгол түүх, хэлбичиг» уран зохио сэтгүүл №2, 1960. РерихЮ.Н. Монголо-Тибетские отношения в XII-X1V вв. «Филология и история монгольских народов». М., 1958. Таяма Шигерү Шиндайни океру Мооко шякай сейдо (Манжийн үеийн монголын нийгмийн байгуулал). Токио, 1954. Тоаши Кэнкю Тао (Зүүн Азийн түүхийн судлал). Токио, кэтао Мококэн 1959. ( Нэй мэнгү фа чжань гайшү Чү гао). Шэньян, 1957. The History of the Mongolian People's R epublic. and U The Contemporary period. Tp. ByW. Brown Onon Cambridge, 1976. агирава Жюнпэй Миндай Мооко ши Кенкю (Мингийн үеийн Х

Page 251: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 251 -

Монгол түүхсудлал). Киото, 1980. Haenish E Monggo han Saida Sekiyeh Diend manschu fassung von Secen sanangis mongolischerGeschichte. Lpz., 1933. HeissigW. Die Mongolische steininschrift und Manuskriptfragmente aus Olon Sume in der inneren Mongolei.Abhandlungender Akademie der Wissenschaften in Guttingen. Philologische -historische Klasse. 3. Folge. Nr63. Guttingen. HeissigW. «Die Pekinger lamaistischen blockdrucke in mongolischerSprache. 1954. Howorth H. History of the Mongolis. London, 1876-1888 s. Хоу Жэньчжи Мин дай сюаньдаси саньчжэньмаши као (Мин улсын үе дэх Сюаньфу, Датун дахь адууны худалдааны тухай судалгаа). "Яньцзин сюэ бао" №22, 1938. «Хуан мин бэй лу као». (Мин улсын хойд дээрэмчдийн тухай судалгаа). «Цастын орны мэргэн эрхтзэргээр заларсан зохиол

- Алтан үртэснийхоршмол» Синин, 1984. (түвэд - хэлээр).

Цао Юннянь Мэнгү минцзу түнши. Ди сань цзюань. Цзю Цзюсы Ван ли у гүн лү (Ван ли хааны цэргийн гаияьаны тэмдэглэл). Бээжин, 1936. Цзю Цзюсы Аньда лечжуан шан (Алтангийн намтар, дээд дэвтэр). Бээжин, 1936. Чимиддоржиев Ш.Б. Взаимоотношения Монголии и Средней Азии в XVII-XVIIIBU.M., 1979. Чжэн Сяо Хуан Мин бэйлу(Мин улсын хойд дээрэмчдийн Тухай судалгаа). «Шара туджи Монгольская летописьХУП века». М-Л., 1957. ШастинаН.П. Русско-Монгольские посольские отношения XVII века. М, 1958. и». Монгольская летописьХУП в. М-Л., «Шаратудж 1957. Щепетельников Н.М. Архитектура Монголии. М., 1960 «Эрдэнийнтовч». Бээжин, 1987. «Эрдэнэ тунамал нэрт судар оршвой». Журунга нийтлүүлсэн. ҮХХ., 1984.

Page 252: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 252 -

Эсэн, Алтан Монгору тэй коку (Монголын эзэнтулс). Дэлхийн түүхийн цуврал №12, 1973.

Юй Юаньань, Юй Баян НэймэнгүЛиши гайяо(ӨвөрМонголынтүүхийн найруулал). Бэйцзин, 1957.

Юй Юань ань Өвөр Монголын түүхийн тойм. Хөххот, 1990. Яно Жиничи Киндай мооко ши Кэнкю (Орчин үеийн монголын

түүхийнсудалгаа).Токио, 1925.

Page 253: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 253 -

Page 254: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 254 -

Page 255: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 255 -

Page 256: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 256 -

Page 257: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 257 -

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 257 -

Page 258: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 258 -

Page 259: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 259 -

Page 260: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 260 -

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 260 -

Page 261: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 261 -

Page 262: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 262 -

Page 263: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 263 -

Page 264: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 264 -

Page 265: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 265 -

Page 266: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 266 -

Page 267: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 267 -

Page 268: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 268 -

Page 269: Mongol ulsiin tvvh iii 2003

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 269 -

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill ВОТЬ

- 269 -